Хамгийн гайхамшигтай бэлэг


It's a Wonderful Life (1946). 1945 оны зул сарын өмнөх цас бударсан хүйтэн шөнө Жорж үхлээс өөр зүйл хүсэлгүй гүүрэн дээрээс үсрэхээр завдан байхад гэнэт нэгэн өвгөн ус руу үсрэн орж байгааг олж харна. Өөрөө үсрэе гэж бодож байсан Жорж үл таних өвгөний амийг аврахаар үс руу орно.. тэднийг ойролцоох харуул олж харсанаар өвгөн, залуу хоёр амь гарна. Bedford Falls хотод хадгаламж зээлийн хоршооны \ингэж ойлгож болно\ эзэн Жорж авга ахынхаа салан байдлаас болж хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг алга болгож улмаар зул сарын өдөр гэхэд бизнес нь бүрэн дампуурч, өөрөө шорон орж, эхнэр дөрвөн хүүхэд нь модоо барих дээр тулсанаас үүнийг тэвчилгүй амиа хорлохоор зэхэж байсан гэдгээ Жорж өвгөнд хэлнэ.. хачирхалтайн өвгөн энэ бүхнийг мэдэж байсан гээд Жоржийн бага ахуй наснаас өгсүүлээд түүний талаар бүгдийг мэднэ, чамд туслахаар, чиний амийг аврахаар диваажингаас ирсэн сахиусан тэнгэр \өвлийн өвгөн\ гэнэ..
Жорж солиотой өвгөнтэй таарч гэж бодонгоо ерөөсөө би төрөөгүй байсан болоосой тэгсэн бол энэ хүмүүс ингэж зовохгүй амар байх байсан гэж хэлнэ.. өвгөн хүслийг чинь биелүүллээ гэх тэр агшинд гадаа орж байсан цас зогсож Жоржд хачин сонин сэтгэгдэл төрнө.. ингээд өвгөнийг хамт явж архи ууя гэсээр дагуулан гарна.. сайн найзынхаа бааранд ортол найз нь түүнийг огт таньсангүй. Цаашлаад эмийн дэлгүүрийн найз хөгшин, байнга үйлчлүүлдэг таксины жолооч, бүр ээж нь, эхнэр ч түүнийг танихгүй. Жоржийн хүсэл биелжээ.. энэ ертөнц түүнгүйгээр оршоосой гэсэн хүслээр түүнийг хэн ч мэдэхгүй, танихгүй..

 Жорж багадаа ахынхаа амийг аварч  байсан ба ах нь дэлхийн хоёрдугаар дайнд оролцож ерөнхийлөгчөөс медаль авсан үндэстэний баатар бол одоо Жоржгүй ертөнцөд ах нь багадаа тоглож байгаад усанд унаж үхсэнээр үлджээ.. багасаа үерхэн, дөрвөн ч сайхан хүүхдийг нь төрүүлж өгсөн, ямар ч үед дэргэд нь түшиг болж явсан гэргий Мери нь Жоржгүй ертөнцөд насаараа ганц бие яваа номын санч хөгшин болсон байна.. мөн түүнчлэн гэр бүлийн бизнесээ жорж л хүнд цаг үед аварч гарч байсан бөгөөд хотын хамгийн баян, шуналтай, харгис Поттерын \Scrooge?\ өөдөөс тэр л ганцаараа эсэргүүцэн босож чадсанаараа хотоо зугаа цэнгээний газар бус амар тайван хот болгож чаджээ.. Жорж хотынхоо бүх хүмүүсийн хайр, талархалыг хүлээсэн, маш сайхан сэтгэлтэй хүн юм.. амьдралынхаа туршид өглөгч байсан ба өөрийн хувийн хүсэл мөрөөдлөө огоорч, гэр бүлээ, ойр дотныхноо гэж явсаар нэг мэдэхэд ангалын ирмэг дээр ирсэн байв.. гэвч Жорж үхлийг хүсэх нь буруу юм гэдгийг түүнгүй ертөнцийг харсанаараа ойлгоно.. хичнээн өрөнд орж, бүр шоронд орсон ч түүнийг гэх хайртай хүмүүстэйгээ хамт байж, жинхэнэ баялаг бол эд хөрөнгө биш бусдын төлөө гэсэн хайр нь эргээд өөрт нь хайр болж ирэхийг хэлдэг юм гэдгийг ухаарна.. тус киноны философи бол ямар үр тарина тийм л ургац хураана гэдэг санаа юм.. амиа боддоггүй, тусч, өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн амьдралын хамгийн чухал хайр гэдэг юмаар үргэлж дүүрэн  явдаг гэсэн санааг бас шигтгэж өгчээ.. түүнчлэн ганц сайхан сэтгэлтэй хүний ачаар бүхий л хотоороо шахуу сайн сайхан амьдарч, тэр хүний сайхан сэтгэлийн нөлөө бусдад шууд халдварлан нөлөөлж, бид ер нь нэг нэгнээсээ хамааралтай нэгэн бүхэл юм гэдэг тун гоё санааг олж харж болноо, уг киноноос.. 

1930-аас 1940-аад оны холливуудын хамгийн алдартай кинонуудын багагүй хувийг бүтээсэн Итали гаралтай нэрт кино найруулагч \зургаан Оскартой\ Frank Capra-гийн бүрэн төгс, классик зул сарын бүтээл.. Frank Capra-гийн бүтээлүүд ихэвчлэн ядуу амьдралаас дэвжин дээшлэн байгаа хүмүүсийн талаар өгүүлдэг, энэ кинонд ч жинхэнэ Америк мөрөөдлийг дэлгэцнээ буулгахыг оролдсон.. тус бүтээлээс бид Америк хэв шинжийн мөрөөдөл, Америк зул сарын үлгэрлэг \ шашинлаг гэж бас бодож болно\ илэрхийлэмжийг мэдэрнэ.. найруулагч маань дэлхийн хоёрдугаар дайнд явж ирсэнийхээ дараа дайнд зовж зүдэрсэн хүмүүсийн урам зоригийг сэргээх, Америкийн жирийн иргэдийн мөрөөдлийн тухай кино хийхийг хүссэн нь биеллээ олж, улмаар энэ кино зөвхөн зул сарын тухай биш үхэл амьдралын тухай гайхалтай кино болоод зогсохгүй сэтгэл татам романтик кино ч мөн болж чаджээ ..

Frank Capra киноныхоо зохиолыг Philip Van Doren Stern-ны "Хамгийн гайхамшигтай бэлэг" өгүүллэгээс сэдэвлэсэн ба анх дэлгэцнээ гарахдаа олигтой орлого олж чадаагүй ч өдгөө дэлхий даяар зул сараар хамгийн их үздэг, хүн болгоны шахуу хайртай кино болжээ.. хамгийн шилдэг мянган киноны 85-д жагсдагаас нь харвал зөвхөн баярын гэдэг утгаараа ч бус найруулаг, зураглал, жүжиглэлт, мөн зохиолоороо төгс хийгдсэн классик гэх ангилалд үнэлэгдэх бүтээл.. комеди, драм, фантази төрөлд хамаарагдах уг кино нь Оскарт таван төрөлд нэр дэвшиж байжээ, тухайн жилдээ.. гол дүрд миний дуртай James Stewart \Оскар авах хэмжээнд гайхамшигтай тоглосон\ тоглосон бөгөөд түүний замналын хамгийн шилдэг дүр биш ч Жоржийн дүрээр нь илүүтэй хүмүүс түүнийг хүлээн авдаг болов уу.. өөрийнхөө бүтээлүүдээс уг кинондоо хамгийн хайртай гэж Frank Capra хэлдэг байсан бол James Stewart \түүний оронд Cary Grant-г тоглуулахаар ярьж байсан\ ч мөн энэ киноныхоо дүрд хамгийн их хайртай гэдэг байжээ.. 

2004 онд BBC Оскар аваагүй хамгийн шилдэг киногоор It's a Wonderful Life, Shawshank Redemption хоёрыг санал хураалтын үндсэн дээрээс тодруулж байв.. 2006 онд Америкийн кино хүрээлэнгээс номер нэг урам зориг хайрлагч киногоор уг киног маань нэрлэж байж.. олон сайт уг киног хамгийн шилдэг болсон зул сарын \үүнд би давхар шинэ жилийн гэж тодотгомоор байна\ кино  гэж үздэг ба уйдахгүйгээр үзээд л байдаг киноны нэг яах аргагүй мөн юм.. уг киног коммунист хандлагатай, далд санаа нь коммунист чиг баримжааг сурталчилсан хэмээн үзэх нь байдаг ба харгис Поттерын хязгааргүй шуналыг хөрөнгөтний нийгмийг харуулсан гэдэг бол Жоржоор ахан дүүсэг, эв хамтыг үзүүлсэн гэж үзэх нь бий.. мөн уг киног хүмүүний бодит амьдралыг аймшигтайгаар харуулсан буюу Жоржгүй ертөнц бол бидний жинхэнэ амьдрал мөн үүнийг Frank Capra хайр найргүй үзүүлсэн гэдэг ба зарим судлаач уг киног хүний оршихуйг хамгийн гутрангаар үзүүлсэн гэх нь ч бий.. ямартай ч баярын энэ өдрүүдтэй холбогдон онцгой гойд юмуу ямар нэгэн гайхамшиг хүлээдэг гэнэн хүлээлттэй маань таардаг учраас тийм их алдартай байдаг болов уу..

Comments