The Seventh Seal (1957). 14-р зууны дунд үе. Загалмайтны аян дайнаас эх
орон Швед-дээ эргэн ирсэн хөлөгт баатар Block өөрийн дагалдан Jöns-ын хамт
далай эрэг дээр амарч байгаагаар кино эхэлнэ.. арван жилийн аян дайны хүнд бэрх
цаг мөчүүдэд хөлөгт баатар зовлон гээчийг ясандаа тултал мэдэрсэн нь тодорхой..
дайны хор нөлөө Block-ыг гутранги, бурханд итгэх итгэлээ бүрэн алдахад хүргэсэн
байв. Эх орондоо ирсэн ч гай зовлон холдсонгүй.. олон сая хүнийг авч одсон хар
тахал Европыг нөмрөж, эх орон Шведийг нь ч аюул дор байлгаж буйг харсан Block
сүсэг бишрэлдээ улам эргэлзэж, ер нь амьдрах хийгээд оршихуйн утга учир юун
байна, хэрвээ бурхан гэж байдаг бол үүнд хариулт өгч, өөрийгөө байдаг гэдгийг
батлахын гуйн залбирна..
Энэ үеэр хав хар нөмрөгтэй, хувхай, үзлийн муухай
царайтай Үхэл түүн рүү айсу ирнэ.. Block “хэн бэ?” хэмээхэд Үхэл “би үхэл
байна, чамайг авахаар ирлээ” гээд нөмрөгөө дэлгэн ойрттол Block “түр
хүлээгээрэй” гэхэд Үхэл “та нар бүгд л ингэж хэлдэг, би хэнийг ч өршөөдөггүй”
гэнэ. Харин хөлөгт баатар “чи шатар тоглодог уу?” гэж асуухад Үхэл “би шаггүй
шатарчин шүү” гэдэг. Үхлийн царайнд энэ үед сонирхосон шинж илрэх бол Block
Үхэлтэй шатар тоглосоноор үхэх хугацаагаа бага ч гэсэн уртасгаж, улмаар энэ
хугацаанд бурхан байдаг эсэх, мөн утга учиргүй хий хоосон өнгөрүүлсэн
амьдралдаа утга олж авчихаад үхэхийг бодож Үхэлд шатар тоглох санал тавина..
Block “би эцсээ хүртэл тэмцэнэ, хэрэв би ялбал чи намайг амьд үлдээнэ шүү”
хэмээнэ..
Үхэл доогтойн аргагүй зөвшөөрсөнөөр хөлөгт баатар үхэлтэй шатар
нүүнэ.. Block дагалдангийн хамт цааш аялалдаа гарна.. тэд нэгэн тэрэгний
дэргэдүүр өнгөрнө.. энэ тэргэнд явуулын жүжигчид унтаж байлаа.. тухайлбал, Jof
эхнэр Mia болон хүүгийн хамт.. Jof босоод гадаа сууж байтал гэгээн мариа хүү
есүсийн хамт алхаж явахыг харна.. Jof харсан зүйлээ эхнэртэй хэлнэ.. Jof бол
хөгжилтэй, сайхан сэтгэлтэй хүн бөгөөд мөд хойно хөлөг баатар Үхэл хоёрын шатар
тоглож буйг хардаг билээ.. үүгээрээ тэр бурхан хийгээд үхлийг харагч бол хөлөг
баатар зөвхөн үхлийг л хардаг.. түүний гэр бүл тус кинонд гарах ганц сайн
сайхан талыг илтгэгч симбол гэж үзэж болно.. бяцхан жаал харин цэвэр ариуныг
бэлгэдэгч болж байна.. хөлөг баатар маань дагалдангийн хамт явсаар нэгэн сүмд
ирнэ.. дагалдан Jöns сүмийн хана нь дээр зураг зурж байгаа зураачтай яриа
өрнүүлэх агаад Jöns ер нь ч их аманцар хүн билээ..
Зураач үхэлтэй бүжиглэж буй
хүмүүс хийгээд тахал тусч идээ бээрэндээ идэгдсэн хүмүүсийн нүд хальтрам зураг
зурж байна.. Jöns түүнээс “энэ чинь хүмүүст таалагдахгүйдээ” гэхэд зураач
“хүмүүст үхлийг сануулж байгаан гээд мөн хохимой толгой нүцгэн хүүхнээс илүү
сонирхолтой” гэдэг.. энэ зуур Block сүмийн ламд наманчлал үйлдэж байв.. харин
тэр лам нь үнэн хэрэгтээ ламын дүрд хувирсан Үхэл байна.. Block “сүсэг биширлээ
алдаж улмаар төөрсөн хүн мэт болсноо, мөн зүрх сэтгэл нь хоосорч, бусдыг үл
тоомсорлох болсоноо” наманчлина.. цааш нь, тэрээр “хүмүүст ийм их уй гашуу,
зовлон зүдгүүр учирч байхад бурхан яагаад зүгээр сууна вэ? Үнэхээр бурхан
байдаг бол надад гараа сунгаач” хэмээнэ.. ламд хувирсан Үхэл түүнээс “чи юугаа
хүлээгээ вэ?” гэхэд хөлөг баатар “мэдлэг” гэдэг.. цааш нь, хөлөг баатар “баттай
итгэл үнэмшил, таамаг юмуу мөрөөдөл биш, бурхантай ярилцахыг хүсч байна гэдэг..
Үхэл түүнд мэдээжээр тоймтой хариу хэлэхгүй бөгөөд хөлөг баатар “амьдралынхаа
туршид үнэнг хайж явлаа, бурхан гэдэг бол айдсаа дарах гэж хүний бодож олсон ЮМ
юм” байна хэмээнэ.. “өглөө над дээр үхэл ирсэн, бид хоёр шатар тоглож байгаа
гээд энэ хугацааг ашиглаад амьдралаа утга учиртай болгох юм хийхээ” хэлтэл Үхэл
өөрийгөө илчилнэ.. хөлөг баатар уурсахаас гадна Үхлийг заавал дийлэх юмуу
эцсийн мөчид нэг гэрэл гэгээтэй зүйл хийнэ хийхээр бат шийдэх ба үүндээ ч
итгэлтэй байв.
Энэхүү итгэл төрсөн явдал түүнд амьд явахын сайхынг мэдрүүлнэ,
өөрөөр хэлбэл зорилготой болж байна.. цаашаа Block дагалдангийн хамт явж байгаад
шулам хэмээн нэг охиныг дөнгөлөн зовоож байхтай таарна. Сүм хийдийнхэн
өөрсдийнхөө хүчирэхгүй \жишээн хар тахал\ юмыг ямар нэгэн юманд нялзааж учир
утгагүй үйлдлүүд хийдэг байсны нэг жишээн сул дорой юмуу бага зэргийн сэтгэцийн
өвчтэй хүүхнүүдийг шулам гэж зарлаад амьдаар нь шатаадаг байлаа.. ингээд онц
биш жижиг сажиг үйл явдлууд өнгөрсөөр нэг хэсэг дээр хөлөг баатар маань дээр
дурьдан байсан явуулын жүжигчидтэй цайлж суудаг.. хөлөг баатар сайхан гэр
бүлийг хараад амьдралын гэрэл гэгээтэй талыг дахин олж харах ба хайж явсан зөв
зүйл хийх сэдлээ ерөнхийдөө олдог.. жүжигчид түүнд дуу дуулж өгч, сүү бас
гүзээлзгэнээр дайлдаг.. Block жүжигчдэд хандаж “та нарын явах зам тахалтай,
надтай цуг ойгоор яв, тэгээд миний цайзад очицгоо, тэнд аюулгүй” гэнэ. Жүжигчид
ч зөвшөөрнө.. ингээд олуулаа болсон “аялагчид” маань ойгоор явна.. энэ үед Үхэл
Block дээр ирж “хангалттай удлаа, бушуухан тоглоомоо дуусгая” гэнэ..
Аврагдахаасаа өнгөрсөн Block Үхэлтэй тоглоно.. үүнийг нь жүжигчин Jof олж харах
ба эхнэр хүүхдээ бушуухан дагуулан зугтааж орхино.. Block үүнийг л хүссэн
бөгөөд амьдралдаа хийхийг хүссэн чухал хэрэг нь ийнхүү бүтнэ.. дараа нь мэдээж
үхэлд шатраар ялагдана.. бүх цаг үеийн хамгийн аугаа кино найруулагчдын нэг
Ingmar Bergman-ын өөрөө зохиолын бичиж, найруулсан энэхүү оршихуйн гүн
бодролын, олон давхар агуулга, бэлгэдэл, ёгтлолоороо асар хүнд, далайцтай
бүтээл болж, улмаар кино урлагт оруулсан хувь нэмэр, нөлөөллөөрөө үнэмлэхүй
чухал бүтээлд тооцогддог.. уг бүтээлээрээ Ingmar Bergman албан ёсоор дэлхийн
элит кино найруулагч болсон ба энэ кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган
киноны 70-р байрт жагсдаг агаад 2010 онд Empire сэтгүүлээс уг киног хамгийн
аугаа кино жагсаалтын наймдугаар байрт жагсаасан бол Ватикан мөн шилдэг 45
кинондоо багтаажээ.. зайлшгүй тохиох үхлийг дэлгэцнээ биет байдлаар гаргаж
ирсэн нь үхэх тавилантай хүмүүс бидэнд ийм явдал тохиолдвол яах бол гэсэн
аймшигтай хэдий ч сонирхолтой бодол төрүүлнэ..
Үхэл биднийг хаа сайгүй хамт
дагаж явдагийг сануулж, оршихуй болон бурхны талаар гүн бодолд унагаах маш
хүчтэй кино ба хүмүүс бид ер нь үхэлтэй шатар тоглодог билээ, үхэл ялах нь
тодорхой, энэ бол цаг хугацааны л асуудал агаад үхэх хугацаа нь урт уу, богино
уу гэдэд л асуудал байдаг билээ.. энэ бол түүхэн кино биш юм, бас шашинлаг кино
гэж бодвол өрөөсгөл ойлголт болох ба киноны сэдэв аль ч үед таарахаас гадна
ямар ч шашинтай байсан, аль ч улс орон байсан тохирохоор мөнхийн сэдвийг
агуулсан гээд Ingmar Bergman түүхэн кино гэдэг талаас нь энэ бүтээлдээ
хандаагүй гэж судлаачид үздэг бөгөөд мөн судлаачид киноны дундад зууны зүйрлэл
болон ёгтлолыг уур амьсгал, байгаа байдлаар нь маш оновчтой болсон гээд энэ
киноны сэдэв нь зөвхөн түүх, өнгөрсөнд биш орчин үеийн ертөнцөд ч бас бууж
болдог бөгөөд өнгөрсөн үе хийгээд орчин цагийг гайхалтай нэгтгэсэн бүтээл гэж
үнэлдэг ажээ..
Зохиолын эх хувилбар нь Ingmar Bergman-ын өөрийнх нь театрт зориулж
бичсэн зохиол байж, Ingmar Bergman өвдөөд эмнэлэгт хэвтэж байхдаа кино зохиол
болгохдоо таван удаа дахиж бичсэн гэдэг бөгөөд кино хийх хугацаа нь их давчуу
байсан гэдэг. Эл бүтээлээсээ өмнө 16 кино найруулаад байсан тэрээр тун ч
туршлагатай ид оргил үе дээрээ байсан гэдэг бөгөөд хүйтэн дайны үед хамгийн
хүнд нөхцөл хийгдсэн ч түүний хамгийн оргил киноных нь нэг болсон ба энэ ч
утгаараа тэр үеийн юу юугүй болж магадгүй байсан цөмийн дайны аюулыг христийн
ертөнцийг төгсгөлтэй адилтгажээ.. Ingmar Bergman Lutheran шашинтай гэр бүлээс
гаралтай ба багаасаа сүмд явж, сүмийн хана дээрх зургууд хүүд нөлөөлсөн байдаг
агаад бүр нас барагчдын цогцосыг сүмийн тэргэнд зөөдөг байсан гэдэг бөгөөд
киноны эхэн хэсэгт гардаг хөлөг баатар болон үхэл хоёрын шатар тоглодог суут
сценийг Ingmar Bergman Шведийн Täby kyrka хэмээх 14-р зууны сүмийн ханан дээрх
зургаас урам зориг аван бүтээсэн гэдэг..
Түүний хувьд бурханд итгэх итгэл
үнэмшилгүй амьдрах нь хамгийн том айдас нь байсан ба киноы сэдэв бол итгэл
үнэмшлээ алдсан, идеалгүй болсон, ёс суртахуунаа алдсан хүмүүсийн мөн чанар
хийгээд сэтгэлээ алдаж ялзарсны илрэл бөгөөд үхлийн талаарх \мөн амьдралын\ өгүүлэх
хамгийн чухал киноны нэг билээ.. киноны ерөнхий хэлбэр болон амин сүнс, утга
агуулга нь Христийн шашны Шинэ гэрээний долоо дахь лац бүлгээс сэдэвлэн авсан
ба киноны уур амьсгал ертөнцийн мөхөл, галав үелэлт юу юугүй болохнуу гэмээр
хүнд дарамттай агаад найруулагч шашины үзэл суурин дээр хүний оршихуйн утга
учир хийгээд үхлийн талаарх эргэцүүллийг хөндөн тавьжээ.. гол дүрүүдэд Шведийн
нэрт жүжигчид Max von Sydow, Bibi Andersson нар тоглосон бол алдарт Үхлийн
дүрийг найруулагч, жүжигчин Bengt Ekerot \түүний бүтээсэн үхлийн дүр домог болсон
ба кино урлагийн түүхэнд сонирхолтой нэгэн дүр болон мөнхөрчээ \ бүтээсэн
бөгөөд Max von Sydow-ын \түүний Ingmar Bergman-тай хамтарсан анхны ажил \
тоглолтыг судлаачид дон кихоттой адитгасан байдаг бол Bibi Andersson болон Max
von Sydow нар ерөнхийдөө энэ киногоороо олонд танигдсан.. Сонирхуулахад, киноны
төгсгөлийн хоёр минут тэр чигээрээ цэвэр импровизац байсан гэдэг бөгөөд
жүжигчид төгсгөлийн хэсгийг өөрсдийнхөөрөө тогложээ..
НЭМЭЛТ: Уг кинонд Пикассогийн
зураг, Карл Орфын яруу найраг, мөн Стриндбергийн жүжиг хүчтэй нөлөөлсөн гэдэг.
Мөн Христийн сүм доторх зургууд Бергманд чухал байсан. Зураг авалтын өмнөхөн
Бергман Уго фон Хофманстхалын жүжгийг радиод зориулж найруулаад байсан ба тухайн
үед тэрээр Шекспир, Стриндберг, Камю, Теннесси Уильямс, Мольер, Островский
нарын жүжгийг найруулан тавиад байв. Бергман Христийн шашинтай гэр бүлд өссөн,
түүний аав харизматик ректор байсан, энэ нь магадгүй Бергманы өсвөр насандаа
Гитлерт татагдаж, хожим үүнээсээ болж маш их тарчилж байсны тайлбар болж мэднэ.
Багадаа "Black Beauty" киног үзээд сэтгэл нь маш их догдолсны улмаас
3 хоног орондоо халуурч хэвтсэн гэдэг. 'Гамлет" дээрх булш ухагч шиг
зэвсэг баригч нь үхлийг гашуун бөгөөд найдваргүй хошигнол гэж үздэг. Бид бүгд
үхэлтэй шатар тоглодог, найдваргүй хошигнолоос болж зовж шаналж байх ёстой тул
тоглоомын талаарх ганц асуулт бол бид хэрхэн сайн, бас хэр удаан тоглох вэ
гэдэг явдал.
Comments
Post a Comment