Золиослогч


Rocco and His Brothers (1960). Өгүүлэх нь, эцгийнхээ үхлийн дараа хөгшин эх болон ах дүү нарынхаа хамт Rocco \гол дүр\ Италийн хөдөө нутгаас үзэсгэлэнт Милан хотноо амьдрахаар ирж буйгаар кино эхэлнэ.. тэд шууд галт тэрэгний буудлаас энэ гэр бүлийн хамгийн том хүү \аль хэдийн Миланд суурьшсан\ Vincenzo дээрээ очно. Гэтэл Vincenzo Ginetta-д гэх бүсгүйтэй амьдрахаар болсноо эхдээ хэлэхэд, эх нь дургүйцсанаар Vincenzo арга буюу дүү нар болон эхийгээ дагуулсаар байр хөлслөн сууна.. ажил төрөлгүй дүү нараа ажилтай болгож, их хотын сайн муу бүхэнд дасгах их хариуцлага том агаад ирнэ. Хямдхан байрт гэр бүлээ оруулчихаад Vincenzo өөрөө Ginetta-тайгаа эхээсээ нууцаар уулзаж байв.. ингээд дээрээсээ хоёрдахь хөвгүүн Simone болон дунд хөвгүүн Rocco нар боксоор хичээллэж эхлэх бол удаахь хөвгүүн Ciro машины үйлдвэрт ажиллаж, бага хөвгүүн Luca нас бага тулд ээжтэйгээ гэртээ үлдэнэ.. Simone бяр ихтэй бусад ах дүүсээ бодвол том биетэй залуу байв, тиймээс түрүүлж боксоор амжилт гаргаж эхлэх бөгөөд гэхдээ ухаан муутай, сагсуу нэгэн байв, жаахан амжилтадаа сагсуурч, хотын муу хүмүүстэй нийлнэ.. энэ үеэр тэдний хөрш Nadia хэмээх сэтгэл татам бүсгүй хөвгүүдтэй нөхөрлөнө.

Nadia бол биеэ үнэлэгч бөгөөд хөвгүүдийн эх түүнээс хөвгүүдээ хол байлгахыг бодно. Харамсалтайн, Simone Nadia-д ухаанаа алдаж дурласнаар тэд үерхэх ба Nadia хэлэхдээ: хэзээч Simone-той суухгүй гээд бидний харьцаа зөвхөн зугаа шүү гэдэг.. нэг өдөр Nadia гэнэт алга болчихно, мөн энэ үеэр Rocco цэрэгт явдаг.. жил гарны дараа Rocco цэргээс халагдаж гэртээ харих замдаа Nadia-тай \шоронгоос гарч байв\ таардаг ба тэд зөндөө юмсын талаар ярилцаж байх явцдаа бие биедээ сэтгэлтэй болж улмаар уулздаг болно. Rocco-г гэртээ ирэхэд тэдний амьдрал нэлээд дээшилж, шинэ байранд орж, Vincenzo Ginetta-тайгаа сууж тусдаа гарсан байх бол Ciro үйлдвэрийнхээ тэргүүн ажилтан болсон байна. Харин Simone архинд орж, байдгаараа дампуурсан байв.. Simone-ын хийгээгүйг гүйцэлдүүлэхээр Rocco буцаад боксоор хичээллэж, бүр амжилт гаргаж эхэлнэ.. ингэж байтал Simone-ын чихэнд Nadia хотод эргээд ирсэн, мөн дүү Rocco-той чинь уулзаж байгаа, тэр хоёр чамайг доромжилж байна гэх үгсийг найзууд нь хэлнэ.

 Атаархал хийгээд хардалтандаа галзуурах шахсан согтуу Simone нөхдөө дагуулан Rocco, Nadia хоёрыг болзож байхад нь ороод явчихна.. тэд Rocco-г үхтэл зодож, Nadia-г Rocco-гийн нүдэн дээр Simone хүчиндэнэ.. хэдэн өдрийн дараа Rocco, Nadia хоёр уулзана. Rocco түүнд хайртай боловч салахаас өөр алга гээд мөн нэмж чи надаас илүү Simone-нд хэрэгтэй, түүнд чи туслах ёстой гэдэг. Харин бүсгүй битгий хаяж яваач гэж уйлан хайлан гуйгаад нэмэргүй.. үүнээс хойш Rocco боксдоо шамдан, дараалсан амжилт гаргаж ирээдүйн аварга хэмээгдэх болно. харин Simone улам дампуурна. Гэхдээ түүний дэргэдээс Nadia үл сална. Бүсгүй байнга архи ууж, муухай аашилна, өөрөөр хэлбэл ингэж ах дүү хоёрт доромжлогдсон өшөөгөө бага ч атугай авна.. ингэтэл, Simone мафиудад маш их өртэй, даруй төл гэсэн мэдээ бусад ах дүүсд нь хүрнэ.. ах дүүс цуглана, Vincenzo гэр бүлээ яая гэж байна, мөнгө байхгүй гэхэд Ciro барагалж Simone-г хохь нь гэдэг. Харин Rocco л өөрөөсөө бүх мөнгийг гаргаж ахынхаа өрийг дардаг.. кино үргэлжлэх тусмаа эмгэнэлтэй болж, Rocco өөрийгөө золиослосоор байдаг.. 

Италийн алдарт кино найруулагч Luchino Visconti-ын энэхүү бүтээл нь Италийн неореализмын оргил болсон бүтээл юм.. 177 минут үргэлжлэх энэхүү реалист мелодрам нь бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 189 байрт жагсдаг ба гэр бүлийн драм, хотын драм жанрт хамаарагдана.. гайхамшигтай романтай зүйрлэм олон дүр, олон сэдвээр үзэгчээ аялуулах төгс бүтээл.. кино таван бүлгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл бүлэг тус бүрдээ таван хөвгүүнийг тусгайлан гаргах боловч киноны уяалдаа холбоог огтхон ч алдагдуулахгүй харин ч дүрүүдийн онцлог зан төрхийг тодотгож өгнө.. жишээлбэл: Vincenzo бол гэр бүлээсээ илүү гарч чаддаггүй, аймхай, амиа хичээгч бол Simone бүх талаараа муу дүр буюу чөтгөр юм. Гэхдээ гэрийнхнийхээ хамгийн их хайртай хүн. Rocco бол сахиусан тэнгэр \идеалист\, Simone-ын яг эсрэг дүр. Дэндүү сайхан сэтгэлтэй, бүгдийн төлөө өөрийгөө мартагч. Энэ киноны ганц “эрүүл” дүр бол Ciro. Хамгийн зөв дүр юм.. бага Luca-г үзэгчдэдээ үлдээе.. гол дүрд бурхан тэнгэрээс кино урлагт хайрласан гоо үзэгсэлэн Alain Delon гайхалтай тоглолт толилуусан ба замналынх нь шилдэг дүрүүдийн нэг болсон.. дашрамд хэлэхэд, киноны хөгжмийг суут Nino Rota бичсэн бөгөөд Francis Ford Coppola уг киноны том фен байсан учир хожим аугаа The Godfather бүтээлийнхээ хөгжмийг Nino Rota-р хийлгэсэн байдаг.. мөн найруулагч Martin Scorsese энэ киног үхэхээсээ өмнө үзэх ёстой 39 киноны тоонд багтаажээ.. айл өрх болгонд нэг болж бүтэхгүй хүүхэд байдаг. Байнга асуудал үүсгэх тэр хүүхэд тэр айлын хамгийн хайртай хүүхэд нь байдаг аа..

Comments