Сайн цагдаа



Serpico (1973). Цагдаагийн офицер Frank Serpico \ Al Pacino – Оскарын шагналт Америкийн жүжигчин \ хар тамхины наймаачдад буудуулан үхлүүт шархтай эмнэлэгт хүргэгдэж ирж байгаагаар өгүүлэн буй кино маань эхэлнэ... яагаад гол дүр маань ийм байдалд орсныг өгүүлсү.. Итали гаралтай, чин шударга Serpico цагдаагийн тангараг өргөхдөө өргөсөн тангарагтаа амь нас, ёс суртахуун, бүх хүч чадлаа зориулахаа амлана.. үүндээ ч тэрээр хүрнэ.. залуу офицер эхний өдрөөс л бусдаасаа өөр болох нь мэдрэгдэнэ.. өөр дүүрэгт гарсан хэргийг хэсгийнхэн нь тоохгүй байхад мань Serpico л өөрийн үүрэг гэж үзэн шударгаар ар иргэдээ хамгаална.. ингэх явцдаа цагдаа нар өөрийн хариуцсан газрынхаа дээрэмчидтэй нягт холбоо сүлбээ тогтоож, хууль бус ажиллагаанаас нь авилга авдаг болохыг олж мэднэ.. 

мэдсэн даруй найзууд, дарга нартаа хэлсэн ч түүнийг нохой хуцсан чинээ тоохгүй бөгөөд цагдаа нар ингэж л амьдардаг, бүгд ийм гээд чадаж байгаа юманд арга байхгүй гэлцэнэ.. тэрээр өөртөө нь хамсан ажиллах гэсэн цагдаа нөхөд, дарга албан тушаалтнуудын эсрэг зогсоно.. үүний хажуугаар ажилдаа улайрсан тэрээр хувийн амьдралаа бүр мөсөн умартаж амьдралд нь орж ирсэн хоёр ч сайхан бүсгүйг алдана, өөрөөр хэлбэл хувийн амьдрал гэх юмгүй болдог.. Serpico бүх цагдаагийн газрын шүдэнд орсон мах, нүдэнд орсон хог болно..Тэнэгдүү ч юмуу гэмээр ийм шударга хүмүүс л магад жинхэнэ тэр шударга ёсыг урагшлуулж, тунхагладаг болов уу гэмээр.. түүний илчилсэн цагдаад бугшсан авилга, хээл хахууль, бузар бүхнийг шүүх үнэн тоохгүй бөгөөд шат болгондоо хэргийг нь дарж, Serpico -г хавчин гадуурхана.. түүнийг шууд зайлуулж болохгүй тул аль л хамгийн хүнд цагдаагийн хэлтэс рүү явуулна.. тийнүү Нью Иорк хотын хар тамхитай тэмцэх хэлтэст зориудаар аваачин алуулахыг оролдоно..

 гайхалтай кино найруулагч Sidney Lumet-ын \ 12 Angry Men, Network зэрэг гайхамшигтай бүтээлүүд туурвисан Америкийн кино найруулагч \ найруулан, гол дүрд нь аугаа Al Pacino тоглосон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн нео-нуар, намтарчилсан гэмт хэрэгт жанрын эл бүтээл Al Pacino-ын өөрийнх нь хэлсэнээр түүний шилдэг ажлуудын нэг ба заавал үзвэл зохих намтарчилсан киноны тоонд ордог.. киноны зохиолыг Peter Maas-ын бичсэн бодит Frank Serpico-ын намтар номыг кино зохиол болгон Waldo Salt болон Norman Wexler хоёр бичсэн бөгөөд кино маань тэр жилийнхээ Оскарын наадамд шилдэг кино зохиол болон шилдэг эрэгтэй гол дүр (Al Pacino хэдий энэ дүрээрээ алтан хүний баримал аваагүй боловч анхны алтан бөмбөрцөг шагналаа авсан) гэсэн хоёр төрөлд нэр дэвшиж байв.. Sidney Lumet, Al Pacino хоёр уг киноноос гадна “Dog Day Afternoon” дээр бас шагшмаар хамтран ажилласан байдаг ба кино 3.3 саяар бүтэж 29 саяын ашиг олсон нь тухайн жилийнхээ хамгийн их ашиг олсон киноны 12-р байрт жагссан.. домогт “загалмайлсан эцэг” дээр мафи болж тоглосон Al Pacino ердөө жилийн дараа юу гээчийн гэмээр шударга цагдаагийн дүрийг гайхалтай тоглон гаргасан агаад ерөөсөө далаад он бол Al Pacino-ын он жилүүд байсан гэмээр.. 

кинонд Нью Иорк хотын л цагдаагийн булхайг харуулах мэт боловч үнэндээ ямарч улсын нийгэмд бугшсан идээ бээрийг хуулан шалбалсан цочир бүтээл бөгөөд цагдаа болон гэмт хэрэгтнүүдийн хоорондох сонирхолтой “харилцааг” нууцаар дурандсан мэт санагдана, авилгатай, “бохирдсон” манай нийгэмтэй ч их ойрхон очихоос гадна сэтгэлээр унагахын дээр илүүтэй шударга ёсонд уриалж, урин дуудаж чадсан бүтээл..  Америкийн кино хүрээлэнгээс Al Pacino-ын дүрийг хамгийн шилдэг зуун дүрийн 40-р байрт жагсаасан бол мөн Америкийн хамгийн шилдэг зуун урам зориг өгөх киноны 84-р байрт жагсаажээ.. сонирхуулахад, кино хийхээр шийдвэрлэгдсэний дараа бодит Frank Serpico-г Al Pacino гэртээ урин дотно танилцсан гэдэг бөгөөд Al Pacino түүнийг судлахын тулд олон цагийг хамтдаа өнгөрөөсөн байдаг ажээ..

Comments