One
Flew Over the Cuckoo's Nest (1975). 70-аад он бол холливуудын шинэ үе
байв. Олон чухал кино бүтээгдэж байснаараа дэлхийн кино урлагт ч онцгой
үе байлаа .. холливуудын алтан үе биш юмаа гэхэд мөнгөн үе гэж бодогдох
ба одоо хүртэл далаад оныг даван гарсан юмуу эн тэнцсэн нэгэн арван жил
холливуудад гарч ирээгүй л байна..
75 оны Оскарын наадмаас Чех-Америкийн
суут найруулагч (1975 онд АНУ-н иргэн
болсон) Miloš Forman-ын найруулан, Michael Douglas-ын \холливуудын алтан үеийн жүжигчин Kirk
Douglas-ын хүү\ Продюсерээр ажиллаж, Ken Kesey-ын \ Beat үеийн зохиолчоос
гадна Hippie байсан тэрээр нэгдсэн улсын шилдэг зохиолчдын тоонд ордог
ба энд өгүүлж буй зохиол нь ч тун алдартай\ роман дээрээс сэдэвлэсэн тус
кино таван гол шагнал болох: “шилдэг кино”, “шилдэг эрэгтэй гол дүр”, “шилдэг эмэгтэй гол дүр”, “шилдэг найруулагч ”, “шилдэг зохиол”, “шилдэг дэлгэцийн хөрвүүлэлт” гэсэн төрөлд ялсан нь
үнэмлэхүй амжилт болж байв. Өдгөө “The Silence of the Lambs (1991)”
болон “It Happened One Night (1934)” гээд ердөө гуравхан бүтээл л гол таван шагнал хүртээд байгаа ба
бараг зуун жилийн уламжлалтай наадамд ийм том амжилт үзүүлсэн нь уг
киноны чанар чансаа, аугаа бүтээл болохыг бэлээхэн харуулна..
зөвхөн
улсдаа төдийгүй олон улсад олон арван шагнал хүртэж, жинхэнэ тэсрэлт,
хит болж \ 3 саяар бүтээгдэж, Америк болон Канадад 109 саяыг олсон ба
тухайн жилийнхээ хамгийн их ашиг олсон киноны гуравт бичигддэг\, өдгөө
бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны тоонд багтаж \бүх цаг үеийн хамгийн
шилдэг мянган киноны 119-р байрт жагсдаг бол Америкийн кино хүрээлэнгээс
гаргасан Америкийн шилдэг зуун киноны 33-р байрт жагсдаг\, аль ч
газраас гаргасан заавал үзэх киноны жагсаалтын тэргүүн эгнээнд
бичигддэг, жинхэнэ, цэвэр урлагийн сод бүтээл болжээ..
уг бүтээл маань
Чехийн кино урлагт тохиосон шинэ \ Чехийн Шинэ кино Давалгаа Хөдөлгөөний гол тэргүүлэгч \ хөдөлгөөний тэргүүн Miloš Forman-ын Америкт гарч бүтээсэн сэтгэл
санааны хямралыг үзүүлсэн хөрөг бүтээл байлаа.. кинонд гарах дүрүүд ч
домог болцгоож, киноны хоёрхон дүрээр хүн төрөлхтөний бүхий л түүхийг
тэмцэл, эсэргүүцэл маягаар дүрсэлсэн мэт.. McMurphy-ын дүрээр Оскарын
шилдэг эрэгтэй жүжигчиний шагнал хүртсэн Jack Nicholson-ын \гурван
Оскартай ба хамгийн олон удаа Оскарт нэр дэвшсэн эрэгтэй жүжигчин\
гайхалтай төгс жүжиглэлтийг бишрэх багадана.. 74 онд гарсан бас нэг
алдарт бүтээл “Chinatown”нд тоглож од болоод байсан Jack Nicholson-г тус
дүрд сонгосон нь үнэхээр нүдээ олсон ба ямартай ч бүх цаг үеийн хамгийн
шилдэг дүрүүдийн нэг билээ..
McMurphy-ын дүр бол учир нь олдохгүй
нууцлаг дүр юм.. үнэхээр галзуу юу? Эсхүл сэтгэл мэдрэлийн эмнэлэгт
орсноор галзуурчихав уу? Гэдэг сонин, энэ бол үргэлжийн асуултын тэмдэг
дор байх сэдэв бөгөөд McMurphy-ын энэ дүрийн цаад санаагаар хэвшиж
тогтсон, хатуу тогтолцоотой аливаа нийгэмд хүн цэвэр өөрөөрөө байх
аргагүйг, хэрэв тэгвэл бусдтай адил биш гээд эмнэлэгт хүргэгдэх. Эсвэл
бусадтай адил болохын тулд өөрөө өөрийгөө гээж хэн нэгний дүрд хувиран
жүжиглэхээс (галзуурах) өөр аргагүйд хүрсэнг шүүмжлэн ёгтлосон мэт..
аймшгийн сувилагчийн дүрээрээ оскарын шилдэг гол эмэгтэй дүр авсан
Louise Fletcher энэ дүрийг бүтээхээсээ өмнө олны танил болоогүй жүжигчин
байсан ба хойшид ч Ratched-ын дүрээрээ дэлгэцэнд мөнхрөн, өөр чанартай
сайн дүр бүтээж чадаагүй байдаг ..
хүн бүрийн уурыг хүргэж, бүр зарим
нэгний үзэн ядалтыг төрүүлтэл тоглож чадсан гайхалтай жүжиглэлт болсон
байдаг.. энэ дүр бол яах аргагүй хамгийн мундаг эсрэг талын дүрүүдийн
нэг юм.. айхтар хатуу, хүйтэн цэвдэг энэ дүр аливаа нэгэн нийгмийн
төрийн буйрангүй байдлыг, төрийн тэр хүчирхийлэл, дарангуйлалын ёгт
болсон дүр гэж бодох.. кино товчхондоо: McMurphy гэгч гэмт хэргийнхээ
улмаас шоронд орохгүйн төлөө сэтгэцийн өвчтэй хүний дүр эсгэж шоронг
бодвол зөөлөн аядуу газар гэж тооцоолон мөн мөд удалгүй гарчихна гэж
санасаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэнэ.. гэвч энэ сэргэлэнтсэн нь
харин ч амь насанд нь төдийгүй сэтгэл санаанд нь нөлөөлнө..
эмнэлэгийн
өвчтөнгүүд нийгмээс хол хөндий байхаас гадна Ratched хэмээх үлэмж эрх
мэдэлтэй сувилагч хүүхний хараан дор орсон хөөрхий амьтад байна. Энэ
бүхнийг харж эгдүү нь хүрсэн “цоо эрүүл” McMurphy сувилагчтай,
системтэйгээр тэмцэж эхэлнэ.. үлэмж өргөн агуулагтай кино.. ёгт санааг
нь задалбал: төр – нийгэм нь эмнэлэг бөгөөд удирдагчид нь эмч сувилагчид
болж, бид буюу иргэд өвчтөнгүүд юм.. киноны суурь үндэс нь комеди хэдий
ч өдгөө үзэхэд хүндрэлтэй кинонуудыг нэг болсон нь кинонд тусгасан
бүхэн нийгэмд маань үнэхээр байгааг гэрчилсэн гэлтэй..
сэтгэл мэдрэлийн
эмч, ажилтангууд өвчтөнгүүддээ харгис, дээрэнгүй хандаж байгаан нийгэмд
өгөх эхний мессеж бол өвчтөн, эмч нарын хоорондох тэмцэлдээн, бяцхан
сөргөлдөөн энгийн иргэд хийгээд засгийн газрын хүч тэнцвэргүй, илт
шударга бус “тулааныг” жижигрүүлэн дүрсэлсэн гэлтэй.. киноны төгсгөлийн
сценийг ганц авалтаар авсан байдаг бол наргиж буй сценд бүтэн дөрвөн
шөнө үргэлжилсэн ажээ.. сонирхуулахад, продюсер Kirk Douglas 1961 онд
киноныхоо санааг номын санд байхдаа олсон гэдэг бол жүжигчин Louise
Fletcher өөрийнхөө жүжиглэлтээс сэтгэл зовон үзэж чадахгүй явсаар олон жилийн хойно л үзсэн
байдаг..
НЭМЭЛТ: "Хөхөөний үүрэн
дээгүүрх нислэг" кино бол улс төрийн сэдвийг нухацтай авч үзсэн бүтээл.
Хүн авторитар дэглэмд дасвал зөвхөн бие махбодийн төдийгүй ухааны эрх чөлөөгөө
аюултай нөхцөлд оруулдагийг кино харуулна. МакМөрфи өмнө нь шоронд байснаасаа
илүү эрх чөлөөг сувилагч Ратчедийн тасгаас эдлэхгүй бна. Шоронд байхдаа тэр
бейсболл үзэж, удсангүй эрх чөлөөтэй золгодог бол Ратчедийн эрх мэдлийн дор
МакМөрфи зурагт үзэхээс авхуулаад итгэл үнэмшлээ хүртэл "хасуулна".
Дарангуйлсан дэглэмийн үед демокрасийн өнгө ч өөрчлөгддөг ба киноны санаа ийм л
юм.
Үзмээр санагдтал бичжээ ^•^
ReplyDeleteбаярлалаа
ReplyDelete