Hereditary (2018).
Миниатюр мэргэжилтэй, дөч орчим настай Annie эхийнхээ оршуулган дээр үг хэлж
байх агаад эхийнхээ зожиг, хачин хүн байсныг дурдан байгаагаар кино маань
эхэлнэ.. Annie даруухан, халамжтай нөхөр Steve болон өсвөр насны хүү Peter,
арвангуравтай охин Charlie-ын хамт хотоос зайдуу ой модод дунд сайхан байшинд
амьдарна.. Charlie хачин охин юм, тэмдэглэлийн дэвтэртээ элдэв ойлгомжгүй юмс
зурахаас гадна эмээгийнхээ оршуулдаг өдөр ээждээ хандаж: эмээ намайг эрэгтэй
хүүхэд байсан болоосой гэж хүсдэг байсан, одоо эмээ байхгүй намайг хэн харж
хандах вэ гэж ээждээ хэлэхэд Annie охиноо тайтгаруулах хэдий ч ээж нь охинтой
нь өөрөөс нь илүү дотно байсан, бараг өсгөсөнийг бодно.. шөнө хүртэл урландаа
ажилласан Annie чийдэнгээ унтраан амрахаар явах гэтэл өрөөний буланд ээж нь
сууж байх шиг харагдана, айсан тэрээр бушуухан нөхрийнхөө өвөрт орж амардаг.. Charlie
сургуулийнхаа гадаах цэцэрлэгт шувуу үхсэн байхыг хараад явж очин хайчаар
толгойг нь таслаад цүнхэлчихнэ, эргээд хартал замын цаана нэгэн үл мэдэгдэх
эмэгтэй гар даллаж байх ба холоос тул хэн гэдэг нь танигдахгүй..
энэ үед Steve
рүү хадмынх нь булшыг бузарласан байна гэсэн дуудлага ирэх ч эхнэрээ айлгаж,
зовоогоод яахав гээд хэлэхгүй өнгөрнө.. орой болоход Annie нөхөртөө кино театр
явлаа гэж худал хэлж оронд нь уй гашуугаа хуваалцаж ярилцдаг нийгэмлэгт очих ба
танихгүй хүмүүст ээжтэйгээ таарамж муу, ойлголцдоггүй байсан, ээж нь сэтгэцийн
эмгэгтэй байсан гэх мэтээр өнгөрсөн бараан амьдралаа дэлгэн ярина.. маргааш
өдөр нь, Charlie гэртээ байж байхдаа сонин чимээ сонсон гадагш гаран явсаар нэг
мэдэхэд ой руу ороход эмээ нь галан тойрог дунд сууж байх бөгөөд ээж нь ирж
дагуулан гэртээ ороход охин би эмээгээ санаж байна гэдэг..
энэ үед Peter
ээжээсээ найзындаа болж байгаа үдэшлэгт яваад ирэх зөвшөөрөл гуйна, харин Annie
ээжээс нь хойш охин нь дүнсгэр болж байгаад санаа зовон хүмүүсийн дунд орж
хөгжилдөг хэмээн бодож ахтайгаа хамт яв гэхэд охин дургүй байсан ч ээжийнхээ
ятгалаар зөвшөөрөх бол дураараа байж чадахгүй болсон Peter дургүй ч ингэхгүй л
бол өөрийг нь явуулахгүйг мэдэх учир дүүтэйгээ хамт машинаар явдаг.. үдэшлэг
дээр очсон хойноо Peter найзуудтайгаа хар тамхи татаж хөгжилдөх гээд дүүгээ
зөнд нь орхичихоод яваад өгнө, харин Charlie хэнтэй ч нийлэхгүй шоколадтай
бялуу идэн ганцаараа үлдэнэ.. Peter мансууран байтал дүү чинь болохоо байлаа
гэнэ, үнэхээр ч Charlie-ын харшилтай идэж болохгүй юм бялуунд байж үүнээс болж
охин амьсгалж чадахгүй тийчлэх бөгөөд Peter дүүгээ түргэхэн машиндаа суулгаад
хар хурдаараа зам сайн харагдахгүй хар орой ойрхон эмнэлэг рүү ухаангүй
давхилна..
арын суудал дээр амьсгалж чадахгүй зовох Charlie машиныхаа цонхыг
онгойлгон толгойгоо гаргах үед зам дээр гэнэт амьтан гарч ирэхэд Peter жолоогоо
мушгин замын хажуудах шонтой тун ойрхон өнгөрөх бөгөөд гай болж энэ нь Charlie-ын
толгойгоо цонхоор цухайлгахтай давхцан маш хүчтэй мөргөх, нэдрэх аймшигтай
чимээ гарна.. Peter машинаа зогсоон амьсгалж ч чадахгүй хэсэг азнаад толиндоо
харахад дүүгийнх нь толгой харагдахгүй.. тэрээр шууд гэртээ очин машинаа
үүдэндээ орхичихоод өрөөндөө орох ба өглөө болоход ээжийнх нь гэрээсээ гарч
байгаа цоглог дууг сонсон хэвтсээр л байна.. Annie гэнэт хүний санаанд оромгүй
орь дуугаар орилох агаад түүний харсан юм бол машинд нь охиных нь толгойгүй
цогцос байж байх нь тэр ээ.. эл азгүй бас аймшигтай явдлаас болж Annie яаж зовсныг
асуух хэрэггүй.. Peter ч цочролд орж улмаар хар тамхи татах нь ихсэж, гэртээ
орой л ирж, ээжээсээ дөлнө.. Annie хүүгээ үзэн ядаж чадахгүй ч дотроо
буруутган, дүүгийнхээ үхэлд уучлалт гуйгаасаа гэж бодох бол Peter анхнаасаа
хамт явах дургүй байхад Charlie-ыг хүчээр хамт явуулсанд ээждээ гомдоно.. Steve
хөөрхий эх хүү хоёрын дунд бөмбөгнөнө.. Annie нийгэмлэгтээ нууцаар явсаар байх
агаад тэнд бас нэг үрээ алдаж шаналж байгаа ээж Joan гэдэг хөгшин авгайтай
танилцаж ярилцдаг болно.. Annie түүнд өөрийгөө хааяа зүүдэндээ явдаг, нэг өдөр
зүүдэндээ явж байгаад хүү, охин хоёроо алах дөхсөн, энэ явдлаас болж
хүүхдүүдтэй хөндий болсон буюу хүүхдүүд нь түүнээс айдаг болсон гэх мэтээр
бүхий л үнэнээ хэлдэг..
нэг удаагийн уулзалтаараа Joan Annie-д сүнс дуудах арга
зааж өгнө, энэ арга нь үнэхээр гайхалтай үр дүнгээ өгдөг учир би ингэж алдсан
хайртай хүмүүстэйгээ уулздаг гэнэ.. Annie хар шөнөөр Peter болон Steve-ыг
сэрээж сурсан аргаа ашиглан бүгдээрээ Charlie-тэй уулзая гэнэ.. Steve уурлаж
загнах бол Peter айна, гэтэл Annie охиныхоо хоолойгоор, түүн шиг ярьж эхлэх ба Steve
ус цацан сэрээнэ.. Steve ойрын үед эхнэр нь улам бүр хачин болоод байгааг, кино
театр явдаггүйг нь мэдэн санаа зовж эхлэх бол Peter шөнө өрөөнд нь дүү нь
харагдаж унтаж чадахаа больж, сургууль дээрээ хий юмс харж бараг галзуурч
эхэлнэ.. Annie ч сэтгэл тогтворгүй болж ирэн шөнө зүүдэндээ явах, хий юмс үзэж
эхлэх бөгөөд нэг өдөр ээжийнхээ юмсыг хийсэн хайрцагийг ухаж байгаад ээжийгээ Joan-тай
хамт шашны байгууллагд явдаг байсныг, цаашлаад гэр бүлд нь тохиогоод байгаа муу
ёрын уг үндэсийг олно..
бүтэн хоёр цаг үргэлжлэх энэхүү хоррор кино нь таныг
хоёр цаг тарчлаах ба үс босгож, суудал дээрээ хавчигнуулна.. аливаа аймшгийн
киног дүрслэн бичих маш хэцүү байдагчлан эл бүтээлийг үзэж л айж мэдрэхээс өөр
аргагүй.. киног америкийн найруулагч Ari Aster найруулан, мөн зохиолын бичсэн
бөгөөд түүний анхны бүрэн хэмжээний ажил болсон энэхүү кино нь A24 кино
компаний дэлхий даяар хамгийн их ашиг олсон бүтээл нь болжээ.. гол дүрд
тоглосон Toni Collette-ын тоглолтыг судлаачид өндөрөөр үнэлсэн нь маргаангүй
зөв бөгөөд эл бүтээл 2018 оны хамгийн сайн киноны тоонд орохоос гадна сүүлийн
арван жилд бүтээгдсэн хамгийн аймшигтай кинонуудын тоонд орох болов уу.. хойшид
улам алдарших хоррор гэж зоригтой хэлэх байна..
тэр харанхуйд харагддаг хэсэгүүдээс болж хэд хоног тав тухгүй унтсан шү
ReplyDelete