I Know Where I'm Going (1945). Өгүүлэх нь, Joan бол амбицтай, биеэ даасан, 25 настай дундаж давхаргын Англи хүүхэн болой. Тэр хаашаа явж байгаагаа мэддэг буюу ядаж л тэгж боддог билээ. Тэрээр Манчестер дахь гэрээсээ Хебридийн арлууд явж, Килоран (зохиомол хот) хэмээх арал дээр амьдрах улс орныхоо баячуудын нэг, өөрөөсөө олон ах Bellinger гэгчтэй гэрлэхээр шийдэж байгаагаар кино маань эхэлдэг.
Цаг агаарын таагүй нөхцөл хүүхний аяллын сүүлчийн шатыг (Килоран руу завиар хийх аялал) хойшлуулах бөгөөд тэр Мулл хэмээн арал дээр цаг агаар сайжрах хүртэл үнэт зүйлс нь тэс өмнөө хүмүүсийн дунд байхаас өөр аргагүйд хүрнэ. Joan түр саатахдаа амралтаараа Килоран дахь гэртээ харихаар явж байгаа тэнгисийн цэргийн офицер Torquil гэгч залуутай танилцах агаад тэд Torquil-ын найз Katriona гэгч хүүхнийд хоноглохоор болно. Маргааш нь тэд утсаар ярихаар Тобермори руу автобусаар явж байхдаа Мой цайзын балгастай таардаг. Joan цайз руу орохыг хүсэхэд Torquil эсэргүүцдэг. Цайзад орохгүй шалтгаан бол Килораны эзэдтэй холбоотой хараал байдгийг Torquil хэлэхийн сацуу өөрийгөө Килоран эзэмшлийн эзэн болохыгоо хэлж; Bellinger бол зөвхөн арлыг нь түрээсэлдэг хэмээнэ. Ингээд автобусанд орон нутгийн иргэд Bellinger-ын тухай тун ам муутай байхыг сонсох ба Тоберморид Joan Килоранд байгаа Bellinger-тэй холбогдож чадна. Joan, Torquil хоёр Тоберморийн зочид буудалд хамт байрлана; харин Joan хэл амаас зайлсхийхийн тулд аль болох Torquil-ээс хол байхыг хичээнэ.
Британий аугаа найруулагчид болох Michael Powell, Emeric Pressburger хоёрын зохиолын бичиж, найруулсан романтик бүтээл. Гол дүрүүдэд; Wendy Hiller, Roger Livesey нар тоглосон. Уг кино Powell - Pressburger нарын дараагийн кинонууд шиг амбицтай, гүн гүнзгий биш ч сэтгэл татам гол дүрүүд, үзэмжит газар нутаг, ухаалаг харилцан яриагаараа өнөөг хүртэл гайхалтай хайрын түүх хэвээр байна. Энэ кино холливуудын ямар ч романсаас дутахгүй ба киноны сэдэв нь илүү сайн сайхны төлөө материаллаг шинжээс зайлсхийх тухай юм. Киноны "Тэд ядуу биш, тэдэнд зүгээр л мөнгө байхгүй" гэсэн ишлэл классик кино ишлэлд ордог бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 402-р байрт жагсаажээ. Найруулагчид маань анх "A Matter of Life and Death" киногоо хийхийг хүссэн өнгөтөөр зураглах камер ховор байсан тул санаагаа хойшлуулж, улмаар уг киног барьж авчээ. Pressburger оронд нь "материализмын эсрэг загалмайтны аян дайны" нэг хэсэг болох "Canterbury Tale" киноны нэг сэдэв болсон романтик инээдмийн кино хийвэл илүү хүртээмжтэй болно гэсэн санал гаргасан. Киноны анхны нэр The Misty Island байсан ба Pressburger арал руу явахыг хүсч буй хүүхний тухай кино хийхийг хүссэн ч эцэст нь энэ санаагаа орхив.
Мулл дээр ихэнх зураг авалт
хийгдсэн бөгөөд Pressburger кино зохиолоо 4 өдөрт л бичсэн, энэ талаараа
"энэ өөрөө л урсаад гарсан" гэсэн буй. Киноны эмэгтэй гол дүрд
Deborah Kerr анх тоглохоор байсан ч MGM-тэй хийсэн гэрээгээ цуцалж чадаагүй тул
оронд Wendy Hiller тоглосон бол найруулагчдын "The Life and Death of
Colonel Blimp" кинонд Wendy Hiller тоглох байсан ч жирэмсэн байсан тул
оронд Deborah Kerr тоглосон сонирхолтой түүх байдаг аж. Харин эрэгтэй гол дүрд
James Mason тоглохоор болоод байсан зураг авалт эхлэхээс өмнө төслийг орхиж,
оронд нь Roger Livesey тоглосон ба
Powell түүнийг арай хөгшин, тарган байна гэж голсон байдаг ч Livesey 5
кг турж, үсээ будсанаар дүрийг авч чаджээ. Martin Scorsese: "Би энэ киног
олж үзэх хүртлээ өөр үзэх ёстой шедевр байхгүй гэж боддог байлаа". The
Guardian сэтгүүл: "Энэ бол
сонирхолтой, сэтгэл татам, хойч үед өвлөгдөж үлдэх эрхтэй кино". Raymond
Chandler: "Би хэзээ ч салхи, бороон үнэртдэг газар нутгийг ийм гайхалтай
ашигласан кино үзэж байгаагүй". The Times сонин: "Жүжигчдийн харилцан
яриа нь хүчлээгүй, цаанаасаа бөгөөд байгалийн зургууд нь гоёмсог" гэжээ.
Comments
Post a Comment