Аюултай тайчигчид





Faster, Pussycat! Kill! Kill! (1965). Гурван халуухан тайчигчид болох: Varia \Tura Satana – Япон-Америкийн жүжигчин\, Rosa \Haji – Канадад төрсөн Англи, Филиппины жүжигчин \болон Billie \Lori Williams - Америкийн жүжигчин \ нар элсэн цөлөөр адал явдал илэрхийлж, уралдааны машинаар давхин зугаацана.. хүүхнүүд усанд сэлж, чанга хөгжим сонсож хөгжинө. Аль алинаасаа ялгарах юмгүй үзэсгэлэнтэй, тачаангуй хүүхнүүд ийнхүү явж байгаад залуухан эрэгтэй, эмэгтэй хостой таарна.. тэд мөрийтэй машинаараа уралдацгаахаар болно.. Гэвч тоглоом нь шоглоом болж улмаар маргаан үүдэж, тайчигчид маань залууг нь алж орхино.. 

Нэгэнт ийм хэрэг хийсэн учир цаашид яахаа бодож, өөрсдийгөө хамгаалахын тулд нөгөөх бүсгүйг барьцаанд авна.. Ингээд дөрвүүлээ болж авсан хүүхнүүд ойрхон оршин тосгонд очтол тэр хавьд нэгэн маш баян хөгшин өвгөн хоёр хүүтэйгээ амьдардаг гэх мэдээлэл олж авна. Хүн алчихсанаас гадна хүн барьцаалж яваа тайчигчдад мөнгөнөөс чухал зүйл юу байх билээ? Ингээд тэд хөгшиний мөнгийг булахаар төлөвлөнө.. хөгшин айхтар зальтайн дээр хоёр хүүг нь аргалах хэрэг гарна.

Том хүү нь, гуч хүрч яваа, бие жижиг болов ч бэлчээр ихтэй бол бага хүү нь, харин том, булчинлаг, гэхдээ усан тэнэг.. Хүүхнүүд юун тулд тайчигчид, халуухан амьтад билээ? Яг энэ дээр л ид шидээ гаргахаар бодно. Эс бүтвээс хүч хэрэглэхээр шийдэцгээнэ.. 83 минут үргэлжлэх тус бүтээл нь жараад оны секс, хөгжим, загварын хувьсгалын үеэр хийгдсэн өдгөө култ болсон бүтээл бөгөөд анх үзэгч, шүүмжлэгчдээс муу үнэлгээ авч, санхүүгийн тал дээр ч сүйрсэн хэдий ч цаг хугацааны хатуу шалгуурыг амжилттай давж одоо бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 743-р байрт жагсаж байна..  

Тухайн үеийн залуусын сэтгэлгээ, шинэлэг зүйлд тэмүүлсэн хувьслын нэгэн өнгө төрх болж туссан дэлгэцийн хосгүй энэхүү бүтээлийг кино сонирхогч хэн бүхэн үзэж судлууштай хачин этгээд кино гэж бодох.. Америкийн кино найруулагч Russ Meyer-н \кино зохиолоо өөрөө бичсэн\ Sexploitation (хүчирхийлэлт секс – exploitation жанрын дэд жанр ба хурьцал гарахгүй ч нүцгэн бие гарна) төрлийн хамгийн өндрөөр үнэлэгдсэн бүтээл ба киноны цаад ухвар санаа нь жендерийн асуудал, секс төсөөллийг комик хэлбэрээр буюу хэтрүүлсэн егөөдлөөр зураглажээ.. Ууртай догшин мөн үзэсгэлэнтэй тачаангуй гурван хүүхэн санаан зоргоороо аашилж, хуйхлан хядах нь эрчүүд ноёлсон цаг үед өвөрмөц, час хийсэн ёжлол байснаас гадна ер нь эрчүүд ноёлсон энэ дэлхийг үнэндээ үлэмж сайхан хөх \эмэгтэй хүн\ удирддаг буюу хөх эрчүүдээр хүссэнээ хийлгэдэг үнэмлэхүй хүч юм байна гэдгийг хэлэх мэт.. 

Маш сайн бодож төлөвлөсөн камерын ажиллагаа, хачин хөгийн гэмээр харилцан яриа, хурдтай монтаж болон комик ном адил плануудтай уг киноны нөлөө жил ирэх тусам өсч, улам чухал кино болсоор байна.. Тухайлбал энэ бүтээлээс санаа аван олон кино, клип бүтсэн бөгөөд киноны маань нэртэй рок хамтлаг хүртэл байгуулагдсан байдаг.. Sexploitation жанр нь триллер-г эротиктой хослуулсан, гэхдээ гадаад чамин төрх, загвар хийцдээ ихээхэн анхаарах ба комеди төрх салшгүй нэг хэсэг нь болдог, товчхондоо секс, комеди, триллерыг холихоор Sexploitation урган гарна. Нэг талдаа триллер төрлийн үзэгдэл ихтэй, тэр зүгийн кино гэж хэлж болох ч хэтрүүлсэн аллага, цус, хүчирхийлэл нэлээд марзан алиа нь комеди өнгөөр хучна... 

Нөгөө талдаа эротик гэж болно. учир нь камерын барилт өгзөгний яг араас авч эхлэх юмуу том хөхөн дээр удаан тогтох гэх мэтээр яг секс үзүүлэхгүй ч эротик сэрэл мэдрэмж төрүүлэм сценүүд, өнгө төрх нь эротик уур амьсгалд оруулчихдаг нь зэвүүн бөгөөд тус хил хязгаараасаа давахгүй нь гоо зүйтэй.. Олигтой үнсэлцээн хийгээд бүрэн нүцэглэлтгүй хэрнээ хангалттай эротик мэдрэмж төрүүлэх нь найруулагчийн чадвар болон уг жанрын онцлог ажээ.... Мөн үйл явдлууд тун хурдан өрнөдөгөөрөө онцгойрно.. түүнчлэн загварлаг, чамин байдлыг хар-цагаан өнгөөр дүрслэсэн нь этгээд бөгөөд харин найруулагч маань санхүүгийн асуудлаас болж киногоо хар-цагаанаар хийсэн гэсэн байдаг.. Russ Meyer анх гурван муу залуугийн талаар кино хийх гэж байгаад больж гурван муу хүүхэнтэй хийхээр болж, тэр нь ч оножээ.. Уг кино шиг эмэгтэйчүүд түрэмгийлсэн кино ховор болов уу.. сүүлийн үеийн Sexploitation жанрын хэд гурван киноноос дурьдвал: SHOWGIRLS (1998), MACHETE (2010), SECRETARY (2002) нар болно.. 2008 онд Quentin Tarantino уг киног дахин хийхээр ярьж байгаад больсон байдаг.. хөгтэй харилцан яриа, хурдан машинууд, том хөхтэй, бариу өмдтэй охид аллага үйлдэнэ, жинхэнэ Америк кино..

НЭМЭЛТ: Энэ кино бол найруулагч Расс Мейерийн өмнөх киноны үргэлжлэл байжээ. Мейер: "бид саяхан Motorpsycho нэртэй 3 муу залуугийн тухай кино хийгээд амжилт олсон, тиймээс 3 муу охинтой кино хийе гэж шийдэцгээсэн" гэжээ. Расс Мейерийн эх зохиолыг Жак Моран кино зохиол болгосон ба Моран зохиолоо 4 өдөрт л бичжээ. Кино нэрээ олоогүй байтлаа продакшны ажил эхлээд байсан; одооны алдартай нэрийг дууны эвлүүлэгч нөхөр өгсөн байдаг аж. Мейер, Моран нар зохиолынхоо санааг "The Desperate Hours", "The Virgin Spring" гэсэн кинонуудаас авснаас гадна Эсхилийн сонгодог "Eumenides" зохиолыг поп арт руу хөрвүүлсэн гэж гэдэг.  


Comments