Coming Home (1978). Америкийн нэгдсэн улс Вьетнам улстай дайтаж байсан үеийг киноноос үзнэ.. энэхүү дайны улмаас хичнээн сая хүн үхэж, хойшдын хор уршиг нь төчнөөн их байсныг нуршилгүй харин жирийн нэгэн америк айл гэрийн амьдрал, хувь хүнд дайнд яаж нөлөөлж, тэгээд амьдралыг нь баллаж хаяж байгааг энэхүү драм, романс (хурц эротик дүрслэлээрээ алдартай) жанрын төрлийн кино тод томруун дүрслэжээ..
үзүүлэхийг хүссэн юмаа заавал том
далайцтайгаар биш харин ч энгийнээр, жижиг зүйлсээр төлөөлүүлж болдогийг, тэр
нь тэгэх тусмаа хүний сэтгэлд ойр тусдын жишээ болсон бүтээл... яг энэ дайны
талаарх, ер нь ч дайнаас гэртээ эргэн ирсэн цэргүүдийн нийгэмтэй харьцах байдал
хийгээд сэтгэлзүйн хүнд талыг харуулсан олон сайн кино байдаг.. харин энэхүү
кино онцгой өөр буюу наанаа хайрын гурвалсан ээдрээтэй түүхийг харуулах
боловчиг цаанаа дайн руу чиглэсэн улс төрийн бодлогийг шүүмжилсэн гэдэг..
дайны
тамын тогооноос эргэж ирсэн хүмүүс эргээд нийгэмдээ ороход ямаршуу хэцүү
болохыг, түүнчлэн эргээд ирэхэд орхиод явсан бүхэн нь өөрчлөгдөж (тухайн хүн
өөрөө бас их өөрчлөгддөг), үүрд эргэж ирэхгүй болсныг ойлгох нь сэтгэлзүйн
хувьд амаргүйг нэг айл гэрээр, тухайлсан нэг дүрийн сэтгэлзүйн дээрээс урлан
үзүүлжээ.. дайнаас эргэж ирсэн хүмүүс ер нь маш их сэтгэлийн дарамттай болж,
орхиод явсан бүхэн нь нэг л харь хөндий санагддаг бол үлдэгсэд энийг яагаад ч
ойлгохгүй, ингээд аль алинаасаа тусгаар болдог мэт.. өөрөөр хэлбэл нэг өөр
ертөнцөөс өөр нөгөө нэг ертөнцөд буугаад ирсэн харь хүмүүс болно.. бие
эрхтэнээрээ хохирсон тэр хүн эргэж ирээд цаг хугацаа болон зөвхөн өөрөө л үзэж
туулсан зовлонг бусад хүмүүс ойлгохгүй байгаад бухимдаж, ингэснээр ярдаг муухай
ааштай, харьцаж хавьтамгүй хүн болоод, энэ нь явсаар нийгэмээсээ эрхгүй
тусгаарлагддагийг нарийн, сэтгэл өвдмөөр драм маягаар үзүүлсэн кино.. аливаа
өвдөлт хүнийг ууртай, догшин болгодог.
Энэ байдалд нь тэр хүнийг буруутгах
аргагүй ба энэ нь явсаар бусдаас өөрийгөө тусгаарлаж, бусад нь ч энэхүү байдлыг
үл ойлгож зайгаа барьдаг агаад угийн, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй \энд
суумгай хүнийг тодотгоё\ хүн энэ дутуу байдлаа хүлээн зөвшөөрч дассан байх буюу
үүндээ төвөшгөөх нь үгүй бол цоо эрүүл байж байгаад дайнд яваад юмуу ямар нэгэн
байдлаар бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн энэ тохиолдолд сэтгэл санаагаар
туйлдан доройтож, сэтгэлзүйн хүнд байдалд орох агаад уг байдалдаа дасан зохицох
гэж өөрийгөө болон өрөөлийг багагүй зовоодог, яг энэ байдлаас зовж шаналж
байгаа халагдсан суумгай цэргийг тус кинонд гайхалтай үзүүлсэн..
кино ингэж
эхэлнэ: дайны цаг үед ахмад цолтой Bob хайрт эхнэр Sally-гаа орхиж явж
байгаагаар эхэлнэ.. Bob хэдий сайн нөхөр ч эмэгтэй хүнийг ойлгох дээрээ дутуу..
Sally бол эх оронч, ухаалаг, үнэнч эхнэр.. нөхрийнхөө эзгүйд олон юм бодож
зовж, бас ганцаардахгүйн тулд дайнаас шархтаж ирсэн цэргүүдийн сайн дурын
сувилагчийн албанд орж ажиллана.. ингэж яваад оюутан цагийн найз Luke-тэй
таарна.. Luke бол дайнд шархтасны улмаас суумгай болсон цэрэг.. үүнээсээ болж
ярдаг муухай ааштай болж, эргэн тойрныхноо харааж зүхсэн, өөрөөр хэлбэл амьдрах
хүсэлгүй болсон нэгэн. Нэг эмнэлэгт хамт байх, мөн эртний танил хоёр хэн
хэнийхээ ганцаардал гунигийг хуваалцах ба найзын хувиар уулзаж учран, оройн
хоол хамт идэх зэргээр харилцаан аажмаар зузаарна.. Luke бүсгүйд дурлана.
тэрээр өөрийгөө хүн гэдгийг дахиж мэдэрч, амьдралын амтыг ахин амсаж эхэлнэ..
үүнийгээ ч бүсгүйд шууд хэлж, хамт амьдрахыг хүснэ, гэхдээ нөхрийг нь ирэх
хүртэл хамт байх буюу дэр нэгтгэхийг хүсэх бөгөөд хагацал ирэхэд харин үүрдийн
найзууд болохыг хүснэ. Харин Sally энэ бүх хугацаанд маш их ганцаардсан бөгөөд
аажим аажмаар суумгай найздаа дасч, дурлана.. бүсгүйн сайхан, эелдэг сэтгэл,
Luke-н шударгуу мөртлөө эмэгтэй хүнийг ойлгодог чанар, энэ хоёр бодгаль нийлээд
төгс зохицож хамтдаа байх болно.. гэтэл Bob ирнэ.. Тэрээр суг таягтай болсон
байх ба дайны улмаас сэтгэл санааны асар их дарамттай нэгэн болсон байна..
бүсгүй хэнийг нь сонгох бол?.
Америкийн кино найруулагч Hal Ashby-н \шинэ
холливууд хөдөлгөөний үеийн гол кино урлаачдын нэг бөгөөд Harold and Maude, Being
There, The Last Detail гэсэн онцгой бүтээлүүд туурвисан \ энэхүү бүтээл нь Оскарын
наадамд найман төрлөөр нэр дэвшээд гурван шагнал авсан агаад Вьетнамын дайныг
эсэргүүцсэн шилдэг киноны тоонд өдгөө ордогоос гадна хайр сэтгэлийн түвэгтэй
сонголт, хайрандаа үнэнч байх явдал болон мөн сексийн давагдашгүй хүслийг яруу
сайхнаар дүрсэлсэн бүтээл болжээ.. суумгай цэргийн дүрийг гайхалтай бүтээсэн
Jon Voight \Америкийн жүжигчин тэрээр Оскарт дөрвөн удаа нэр дэвшин нэг удаа Оскар
хүртсэн\ алтан баримал болон Канны кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчиний
шагнал хүртсэн бол шилдэг эмэгтэй дүрийг Jane Fonda \Америкийн жүжигчин, загвар
өмсөгч, улс төрийн идэвхтэй тэрээр хоёр ч Оскартай\ хосгүй бүтээснээрээ
хүртсэн..
тэр жилдээ Jon Voight-ын суумгай цэргийг бүтээсэн жүжиглэлтийн өмнө
гишгэх өөр дүр бүтээлт байгаагүйн авсан хоёр шагналаас нь харж болно, харин Jane Fonda-ын
бүтээсэн даруу төлөв, сайн эхнэрийн дүр кино урлагийн түүхэнд хамгийн сэтгэл
татам, бас сексий дүрийн нэг болсон.. энэхүү кино нь нийгэмд хүргэх мессеж
болон утга санаагаараа хосгүй нөлөө үзүүлсэн. Тухайлбал Luke-н Sally-д аман
секс хийж өгдөг сцен тухайн нийгэмд болон хүн төрөлхтөний секс төсөөлөлд
дуулиан дэгдээж байв.. Luke болон Sally өөрсдийн
харилцаа нь Sally-ын нөхөр ирэхэд зогсохыг мэдэж ухамсарлах хэдий ч цаг
хугацаа, ёс суртахуун, орчин тойрныг үл хайхран зөвхөн өөрсдийн хайр хийгээд
сексийн үлэмж жаргалдаа анхааран амьдрах нь одоогийн жаргалтай мөчөө л эрхэмлэх
хандлагийн харуулна.. Sally амьдралдаа анх удаа дур тавина, ингэхдээ бүр аман
сексээр, үнэнч сайн эхнэрийн журамт багана сексийн ханамжийн нүүргээнд нурж
байгаа нь сонирхолтой бөгөөд бодиттой.. кинонд эсрэг тал байхгүй ба бид тэднийг
байгаагаар нь л хүлээж авахаас өөр аргагүй, учир нь энэ бүтээлд гарах дүрүүд
бодит юм шиг, жинхэнэ юм шиг санагдана.. хүн гэдэг хичнээн сонин, тодорхойгүй “амьтан”
болохыг, түүнчлэн маш олон амьдралын үнэ цэнэтэй чухал асуултуудыг бодогдуулах
кино.. сонирхуулахад, Sylvester Stallone, Al Pacino нар Luke-н дүрээс татгалзаж
байж.
НЭМЭЛТ: Энэ киног Jane Fonda
өөрийн кино компанийн анхны кино болгон гаргахдаа өөрийн найз продюсер Bruce
Gilbert-тэй тун нягтран ажилласан ба киног Hal Ashby найруулж, кино зохиолд
олон хүн гар бие оролцсны дотор Waldo Salt, Robert C. Jones нарын нэр
тэргүүлнэ. Jane Fonda Вьетнамын дайныг эсэргүүцэж яваад тахир дутуу болсон
ахмад дайчин Ron Kovic-той танилцсанаас хойш ийм тахир дутуу цэргийн тухай кино
хийхийг бодсоор иржээ. Сонирхуулахад, тухайн үед Kovic намтар номоо дуусгаад
байсан ба удсангүй нэрт найруулагч Oliver Stone энэ номоор нь кино хийгээд
алдаршсан байдаг. Улс төрийг хайрын гурвалжинтай хослуулсан гайхалтай бүтээл.
Comments
Post a Comment