НЭМЭЛТ: Америкийн иргэний дайны
тухай өгүүлэх "The Good, the Bad and the Ugly" туульсын киногоо
бүтээснийхээ дараа нэрт найруулагч Сержио Леоне Вестерн жанрт хийх юмаа
хийчихсэн гэдэгт итгэж байсан болохоор дахиж Вестерн кино хийхгүй байхыг
зорьжээ. Тэрээр "Харри Грей" хэмэах нууцалсан нэртэй зохиолчийн
"The Hoods" гэх номоор кино хийхийг хүссэн ба энэ нь зохиолчийн
хувийн амьдралаас сэдэвлэсэн уран сайханжсан бүтээл байв (17 жилийн дараа энэ
ном найруулагчийн эцсийн кино болж гарсан). Гэтэл холливуудын студиуд түүнээр
зөвхөн Вестерн жанрын кино л хийлгэхийг хүсч байв. United Artists студид түүнд
Чарлтон Хестон, Кирк Дуглас, Рок Хажсон нартай хамтран ажиллах төслийн санал
тавихад Леоне татгалзсан. Харин Paramount түүнд Хенри Фонда санал болгосноор эл
кино бүтэхээр болсон буюу Леонегийн дуртай жүжигчин нь Хенри Фонда байсан ба
түүнтэй ажиллахыг олон жил хүсэж ирсэн байдаг аж.
Once Upon a Time in the West
(1968). Кино эхлэхэд, галт тэрэгний буудал дээр гурван ковбой (Frank-ын алуурчид) хэн нэгнийг хүлээнэ.. нар шарсан, залхуутай халуун үзэгчийн ч
тэсгэлийг алдуулмаар удаан өрнөнө.. гэнэт галт тэрэгний буудлаар аман хуурын эгзэгтэй
хэрнээ эгшиглэнтэй аяз цууриатах нь алуурчдын хүлээсэн этгээд ирсэн нь энэ.
Аман хуур тоглох залуу нүд ирмэхийн зуур хүлээгч алуурчдыг тонилгож орхино..
кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай “opening scene”-үүдтэй киноны нэг
ингэж эхэлдэг.. план солигдоход, дахиад л галт тэрэгний буудал.. гэхдээ энэ
удаад хүмүүс пиг цугларсан буудал дээр галт тэрэгнээс үзэсгэлэнт хатагтай Jill
McBain бууж ирнэ.. залуу бүсгүй хэдхэн сарын өмнө нэгэн баян эрхэмтэй гэрлэсэн
бөгөөд ноён McBain үнэ хүрэх газрын эзний дээр гурван ч хүүхэдтэй ганц бие эр..
ноён McBain гэрээсээ хол байх хугацаандаа янханы газар “ажилладаг” бүсгүйтэй
хайр сэтгэлийн асуудалтай болж, улмаар хамтран амьдрахаар болсон ба ийнхүү
хууль ёсны гэргийн нөхөр хүүхдүүд дээрээ ирээд буйн энэ ажгуу.. буудал дээр
бүсгүйг хэн ч тоссонгүй.
Гайхсан бүсгүй морин тэрэг хөлслөж гэрийн зүг явна.
Замдаа таарсан мухлагт амрахаар ортол хоёр гар нь гавтай орон нутгийн нэртэй
“сайн” эр шоронгоос оргоод буй Cheyenne гэгчтэй таарна.. ийм үед эмэгтэй хүний
үзэсгэлэн гоо нь өөрт нь гай авчрах нь элбэг.. энэ мөчид мухлагийн булангаас
аман хуурын сонсголонтой боловч тэсэхүйеэ бэрх ая сонсогдоно. Аман хуурч залуу
үйл хөдлөлөөрөө бүсгүйг хамгаалж буйгаа илтгээд зогсохгүй “сайн” эр Cheyenne-г
гаваас нь чөлөөлж өгдөг.. үүнд жинхэнэ эр хүний чанараар Cheyenne танихгүй эрд
талархаад хожим тус хүргэхээ амалдаг.. амласандаа ч хүрдэг билээ.. хатагтай
Jill McBain гэртээ хүрэхэд, дөнгөж гэрлэсэн нөхрийг нь болон танилцаж ч
амжаагүй хүүхдүүдийг нь зэрлэгээр, хомроглон алсан байна. Бузар хэргийг
Cheyenne болон түүний залуус үйлдсэн гэх мэдээллийг орон нутгийн цагдаа нарт
хэн ч юм өгөөд, өөр ямар ч эрэлт хайлтгүйгээр Cheyenne-г барихаар болно.. одоо
л жинхэнээсээ хүн шиг амьдарч эхлэх нь гэж баярлаж байсан хатагтай Jill
McBain-нд энэ том цохилт болно.. гэвч бүсгүй сэргэлэн байлаа..
баян нөхрийнхөө
өв хөрөнгийг хуулиар эзэмших эрхтэй болсон байв.. харин энийг ноён McBain-г алж
хөрөнгөнд нь эзэн суухаар зэхэж байсан эрх мэдэлтэй ноён Morton анзаарч
бодсонгүй.. ноён Morton бүгдийг сайтар төлөвлөсөн байв. Хүн алахдаа нүд
цавчдаггүй, архаг алуурчин Frank болон түүний залуусыг хөлслөн, жаргах замын
садаа McBain-г үр үндэстэйн хамт устгачихвал өв өвлөх гэх юмгүй бүгд түүнийх
болох байв.. дөнгөж шоронгоос суллагдсан Cheyenne-г энэ хэрэгт тохож хаяад, мэргэшсэн
алуурчинд итгэхэд л бүх зүйл бүтэх байлаа.. харин McBain-г үхэхээсээ өмнө
хүнтэй суусан байсныг мэдсэнгүй.. гэтэл бас нэг төлөвлөөгүй гайтай зүйл болж
эхлэв.. нэгэн үл таних, аман хуур тоглосон, бас дээр нь гарамгай буудчихдаг нөхөр ойр хавиар үзэгдээд
зогсохгүй түнш Frank-ын залуусыг “агнаад” байв.. Frank нь ч үүнд гайхна..
алсан хүн нь тоймгүй нь дээр өөрөөс нь өшөө авах зоригтон үгүй баймаар..
аугаа кино найруулагч Sergio Leone-ын энэхүү бүтээл хамгийн шилдэг
вестерн төрлийн киноны нэгээр
нэрлэгдэхээс гадна уг жанрыг шинэчилсэн гэж өндрөөр үнэлдэг шедевр бүтээл
бөгөөд хоёр цаг дөчин минут \кино зохиолынх нь анхны гар бичмэл нь дөрвөн зуу
гаруй хуудас байсан гэдэг\ үргэлжилдэг учир киноны үйл явдлыг нуршилгүй ид
сонирхолтой дээр нь ийнхүү орхилоо.. туульсан шпагетти вестерн гэдэг онцгой төрлийн уг бүтээлээсээ өмнө
Долларын трилоги болох вестерн жанрын гурамсан бүтээл туурвин асар их амжилт
олоод байсан Sergio Leone дахиж вестерн кино хийхгүй гэж байсан болов ч бодлоо
өөрчилөн энэ киногоо бүтээж эхэлсэн байдаг, тэгэхдээ тэрээр кино зохиол дээрээ нутаг
нэгт, хожим Италийн кино урлагийн чухал найруулагчид болсон Bernardo Bertolucci
болон Dario Argento нартай хамтран ажилласан гэдэг бөгөөд тэд Sergio Leone-н
гэрт шөнөжин High Noon, The Iron Horse, The Comancheros, The Searchers гэсэн
классик вестерн кино үзэн санаа аван, мөн санаа оноогоо уралдуулан байж кино
зохиолоо бичсэн бөгөөд тийм ч учраас энэ бүтээлийг нь бусад вестерн кинонд
хүндлэл үзүүлсэн гэдэг ээ..
уг вестерн-г хэт гутранги, бараан гэж үзэгчид
байдаг ба эл вестернээс өмнөх вестерн кино амьдралаас хөндий, гялгар байсан бол
Sergio Leone дүрүүдээ амьдралаас урган гарсан юм шиг жинхэнэ, дотоод ертөнц нь
ч бодит хүн шиг болгож өгсөнөөр өдгөө энэ цагийн вестерн киноны гол арга барил,
чиг шугам нь болж чадсанаар энэ кино вестерн жанрыг нэг шат хөгжүүлжээ.. киноны
удаан хэмнэл, цөөхөн харилцан яриа, баргар үндсэн санаа нь шинэ бөгөөд уран
яруу, уран зураг шиг тансаг зураглалтай агаад гэнэтийн хүчирхийлэл, цуст
харгислал бас эротик шинж нь өмнөх вестернүүдээс ялгарна.. кино нээлтээ хийгээд
европт үнэмлэхүй амжилт олсон, үүнд жишээн: Германы театртын бүх цаг үеийн
хамгийн их ашиг олсон киноны гуравт, харин францад долдугаар байрт жагсдаг
ажээ.. киноны хөгжмийг Sergio Leone-ын олон бүтээл дээр хөгжмийн зохиолчоор
ажилласан аугаа Ennio Morricone бичсэн бөгөөд уг киноны хөгжим мэдээж хамгийн
гайхамшигтай хөгжмийн зохиол болоод зогсохгүй киногүйгээр дан хөгжмөөрөө ч суут
бүтээл болсон ба миний хувьд хамгийн сайн вестерн киноны хөгжим гэж үздэг.. зөвхөн
хөгжим нь л гэхэд киногоо хангалттай “төлөөлөх” чадамжтай..
сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадахын дээр
хүчирхэг, баатарлаг туульсан мэдрэмж төрүүлэх эл кино зөвхөн вестерн
төрөлдөө ч гэлтгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэг гэгддэг бөгөөд Time, Total Film, Empire сэтгүүлүүд бүх цаг үеийн хамгийн
шилдэг зуун кинондоо багтаасан бол In They Shoot Pictures, Don't They's сайт
бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 62-р байрт жагсаажээ.. киноны жүжигчдийн сонголт дэндүү нүдээ
оносон, үүнд: цаг үеийнхээ секс билэг тэмдэг Claudia Cardinale уг киног чимж,
кинонд үзэгдэх бараг ганц эмэгтэйн дүрээрээ киног зөөллөж өгөх бол америкийн
бахархалт жүжигчин Henry Fonda \тэрээр
анх татгалзсан ч Sergio Leone америк нисч очоод ятгаж чаджээ \ бүх цаг
үеийн хамгийн сайн, зэвүүн эсрэг дүрийг гайхалтай гаргасан байдаг.. мөн олон гайхалтай вестерн кинонд
тоглосон Charles Bronson-н замналын хамгийн алдартай дүр уг кинонд буужээ..
киноны зураг авалтыг Испани, Итали болон Америкийн юта-д авсан ба уг кино Martin Scorsese, George Lucas,
Quentin Tarantino нарын замналд хүчтэй нөлөө үзүүлсэн гэдэг.. сонирхуулахад,
жүжигчдийн цалин болгож киноны нийт төсвийн тал хувийг зарцуулжээ..
Comments
Post a Comment