Año bisiesto (2010). Бор арьстай, махлагдуу, намхан бас
анхны харцаар дурламааргүй төрхтэй, хоринтав орчим насны бүсгүй сүпермаркетаас
хүнсээ цуглуулан алхах ба зөрж өнгөрөх өндөр, царайлаг залуусыг шохоорхон харахдаа
нүдэнд нь өртчихийг чармайна.. түүнийг ямар ч залуу дэлгүүрт хоргоохгүй нь
мэдээж бөгөөд бүсгүй хоёр өрөө бүхий гэртээ ирүүтээ хуанлигаа барьж аван хоёр
сарын хорин еснийг улаанаар мэдэгдэхүйцээр тэмдэглэх бөгөөд яг энэ өдөр нь хоёр
сар дөнгөж эхэлж байлаа..
энэ бүсгүйг буюу киноны маань гол баатарыг Laura (Mónica
del Carmen) гэдэг ба чөлөөт сэтгүүлч тэрээр гар утас болон нотебүүкнээсээ ажлаа
хийж, улмаар бараг гэрээс гарахгүй, хааяа нэг гэрээс гарах тохиолдол болох
хүнсээ цуглуулахтайн бид танилцсан билээ.. бүсгүйн дотоод ертөнц умгар хэдэн
өрөөний хооронд өнгөрч, гадагшаа хүнсээ цуглуулах юмуу шоудах гэж л гарах ба
хаа нэг хорь орчим насны эрэгтэй дүү нь зочлон ирж, өдөртөө нэг ээж нь утсаар
ярих бол гадаад орчинтой харьцах зүйлс нь зурагт буюу зурагтаар гарах кино, шоу
нэвтрүүлэгүүд, бас гал тогооных нь цонхоор харагдах урд байрных нь жаргалтай
эхнэр, нөхөр болно..
ганцаардсан, уйтгарласан Laura-д цонхоор харагдах
жаргалтай хосууд зэвүүн харагдахаас гадна атаархалын төрүүлнэ.. бүсгүй тэднийг
нялуунаар тэврэлдэн үнсэлцэхээс өгсүүлэн догшиноор хэрэлдэн, зодолдох бүхий л
үйл явцыг нь нууцаар харахдаа заримдаа хөшигнийхөө завсараар сэмхэн харж гар
хангалга хийнэ.. эхдээ муугаа үзүүлэхгүй гэсэн бардам зан болон өөрийнхөө
фантази хүсэлдээ хэт автан утсаар ярихдаа ээждээ, дүүдээ үргэлж сайхан амьдарч
байгаагаар худлаа хэлнэ.. ажил ихтэй байгаа, найз залуутайгаа валинтаны баяр
тэгж ингэж тэмдэглэсэн гэж худал ярьж байхдаа тэрээр зурагтаа үзэнгээ бэлэн
гоймон идэж байх юмуу зурагтынхаа гэрэлд хамаг биеэ хураан, ганцаардан ганьхарч
суудаг.. Laura хуанлигаа идэвхтэйгээр бас амьдралынхаа сүүлчийн сарыг үдэж буй
мэт анхааралтай, айдастайгаар тэмдэглэн явах ба хорин есөнд энэ бүсгүйн
амьдралд томоохон үйл явдал юмуу гэнэтийн явдал тохиох нь гэсэн мессеж
үзэгчиддээ өгнө.. түрүүн хэлсэнчлэн, Laura дотоод ертөнц, хүн гэдгээ тэгэхдээ
эмэгтэй хүн гэдгээ мэдрэх, бас залуу бүсгүй хүний секс хүсэх жам ёсоор хааяа
нэг нүүрээ будан, банзал өмсөн гадагш гарах буюу шоунд явах ба гарах болгондоо
шөнө гэртээ ямар нэгэн залуу авчиран хононо, ингэж бие махбодийн хэрэгцээ
хангахаас гадна хүүхэн хүн гэдгээ мэдэрч, ганцаардал гэгч мангасаас түрхэн ч
болтугай ангижрана.. бүсгүйн авчирсан залуус бэлэн байртай хүүхэнтэй сайхан
хурьцаад авъя гэсэн санаатай л байх агаад нэгэн дизайнер залуу Laura-ыг нам
унтаж байна гэж бодон сэрээхгүй гэж сэмээрхэн бараг зугтаан явахад бүсгүй аль
хэдийн сэрсэн байж, цаашаа харан хэвтэн байдаг бол бүсгүйн авчирсан бас нэг
залуу дөнгөж хурьцаж дуусангуутаа найз охинтойгоо утсаар ярьж эхлэхэд Laura
ахиж секс хийхгүйн, ингээд би хэрэггүй боллоо гэсэн төрхөөр бушуухан
хувцасладаг гэх мэтээр тэрээр авчирдаг залуустайгаа юу ч ярихгүй ба халамж хайр
дутсан түрхэн зуурын секс мансуурал, адал явдлаас жаргал хайн мөн хуанлигаа
хөтлөсөөр байна.. ингэж яваад тэрээр Arturo (Gustavo Sánchez Parra) гэх
даруухан, томоотой байрын залуутай хамт хонох ба Arturo бусад эрчүүдээс шал өөр
байлаа, тэрээр секс хийж дуусангуут бүсгүйг хаяж явсангүй хамт байж юм ярьж,
хамт пиво ууж, бүр дараа ирэхээ ч товлоно..
Arturo-той уулзсанаас хойш Laura
өөр залуутай уулзахгүй ба Arturo-ыг хүлээж, дуртай уух юм, хоолын бэлдэн хүлээх
бөгөөд хаалга дуугарахад хүүхэд шиг баярлан угтаж, ганц ширхэг чихэр өгөхөд
туйлгүй баярлана, ингэхдээ чихрийг асар хайрлан идэх бол цаасын нандиганаж
хадгалдаг.. Laura энэ харьцаагаа ирээдүйгүй гэж бодсон уу эсхүл их юм мэдвэл
энэ хүнээ алдчихна гэж айсан уу Arturo-гоос хувийн юм асуухгүй ба өөрөө ч
өнгөрсөнөө үл дурдаж, зөвхөн одоодоо, энэ байгаа бүхэндээ жаргалтай байх ч
хуанлигаа хөтлөсөөр, улаанаар дугуйлсан өдөр ойртсоор байлаа.. гэтэл дуугүй
хүний доодох нойтон гэгчээр Arturo-ын бүсгүйтэй харилцах харилцаа буюу секс
харилцаанд огцом өөрчлөлт гарах ба залуугийн секс хандлага өдөр ирэх тусам
харгис, хэрцгий болж ирнэ.. бүсгүйг алгадах, ташуурдах энгийн үзэгдэл болж ирэх
бөгөөд аманд нь хутга хийх, дээрээс нь шээх зэрэг санаанд багтамгүй үйлдэл удаа
дараа болоход Laura эхэндээ айж, цочирдож байсан ч сүүлдээ үүнд дасан харин ч
намайг ингэ тэг хэмээн таашаал хийгээд өвдөлтийг зэрэг мэдрэгч, таашаагч болж
хувирдаг.. Arturo яг сексийн үед тамлагч нэгэн болдог бол бусад үед номхон, асар
халамжтай хүн болж, чухам яагаад ийм садист болсоноо харин огт дурддаггүй.. Laura
аажим аажмаар садист сексийн амтанд орох ба ганцаардал болон өнгөрсөн үеийнхээ
хар дурсамжийг өвдөлтөөр мартагнах гэсэн юм шиг санагдана..
Arturo түүнээс энэ
сарын хорин есөн яадаг өдөр болоод чи тэмгэлсэн юм гэхэд бүсгүй асар гунигтай
царайлан энэ чамд хамаагүй гэдэг боловч дөрвөн жилийн өмнөх хоёр сарын хорин
есөнд аав нь нас барсан байдаг ба багад нь аав нь түүнийг хүчирхийлдэг байсан..
хүсэл тачаал бас ганцаардал, гуниг хүнийг зэрэг эзэмдэхэд магад хүн залхасандаа
үхлийг хүсдэг байж болох.. Laura хоёр сарын хорин есөнд үхэхийг хүсэх бөгөөд
ингэхдээ Arturo-ын гар дор буюу түүнтэй хурьцаж байгаад үхэхийг хүсэх бөгөөд Arturo-ын
харгис, зэрлэг үйлдэл энэ бүхэнтэй нь зохицоно гэж бодно.. Arturo толгой дохин
зөвшөөрөх ч болзсон өдрөө бүсгүйн гэрт очдоггүй ба ер нь ч тэднийд ахиж
очихооргүй төрхтэй хүн билээ.. Laura өөрийгөө бэлтгэн Arturo-г баахан хүлээсэн
ч төрсөн дүү нь уйлан, ухилан орж ирээд найз охиндоо хаягдчихлаа гэж баахан
савчин Laura-ын төлөвлөгөөг нурааж бас өөрчилнө.. үхтлээ уйлсан Laura
гуравдугаар сарынхаа хуанлиг нээж байгаагаар кино төгсдөг..
Австралийн кино
найруулагч Michael Rowe энэхүү минималист эротик драм-раа Канны кино наадмаас
найруулагчийн анхны бүрэн хэмжээний бүтээлд олгодог Camera d'Or шагналыг
хүртсэн ба өдгөө эл бүтээл кино сонирхогчдын үзэх ёстой киноны тоонд орохоос
гадна кино урлагийн шилдэг эротик киноны тоонд багтах болжээ.. жүжигчдийн
зоригтой бас мундаг тоглолт болон орон сууцны өрөөнд өрнөх үйл явдлыг гэрэл,
камерын тогтсон удаан зураглал зэрэг гайхамшигтай болно.. ганцаардсан,
орхигдсон бүсгүй хүний хөргийг байршсан камер болон зөвхөн хэдэн өрөөнд өрнөх
үйл хөдлөл гайхалтай ойр мэдрүүлэх бөгөөд киноны явцад бүсгүй дандаа л гэртээ
байж, бүх үйл явдал хэдхэн өрөөнд л өрнөх нь бүсгүйн бусадтай холбогдож
чаддаггүй, архи, шоунаас л үүнийгээ олдогийг харуулна.. энэ кино бол
ганцаардалын \нэн ялангуяа эмэгтэй хүний\ кино ба порно бол биш, бас хэн нэгэн
гоё хүүхний реклам ч биш бөгөөд энгийн нэг бүсгүйн түүх буюу орчин үеийн их
хотын амьдралын эгэл жирийн бүсгүйн түүх болой.. хайргүй, өөрийгөө бүтээгээгүй
бол сексийн садист, икстрем зуурдын тачаалаас хүн өөрийгөө хүн гэдгээ мэдэрдэг
бөгөөд хүн гээч амьтан дэндүү хувирамтгай, худалч болохыг энэхүү кино зураглана..
Comments
Post a Comment