Тэд ирж байна!




The Birds (1963)
. Өгүүлэх нь, Сан Франциско хотын тэнгэрээр шувууд нисэлдэх бөгөөд гудмаар алхаж явсан маш гоё хөлтэй, дээд давхаргын бүсгүйг нь илтгэсэн хувцас өмссөн үзэсгэлэнтэй шаргал үстэй бүсгүй шувуудыг гайхаж харсанаа цааш алхасаар нэгэн шувуу зардаг дэлгүүрт орно.. түүнийг Melanie \ Tippi Hedren – америкийн жүжигчин, загвар өмсөгч\ гэдэг ба аав нь алдартай сонины эзэн, гоо үзэсгэлэн болон аавынх нь алдар нэр түүнийг олны танил болгосон нь үнэн хэрэг дээрээ түүнд яршигтай санагдана.. Melanie уг дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч, шувуунд хайртай нэгэн юм.. дэлгүүрт ортол бүсгүй Mitch \ Rod Taylor – америкийн жүжигчин\ гэх хараа татам гоё залуутай учирч, хаа явсан газраа хүнээр тоглож, чадах дуртай Melanie залуугаар хөөрхөн тоглож буйгаар киноны маань гол дүрүүд танилцдаг.. Mitch охин дүүгийнхээ төрсөн өдөрт зориулан нэгэн төрлийн шувуу хайж яваагаа хэлэхэд дэлгүүрийн эзэн одоохондоо тэр шувууд байхгүй ч хаягийн авч үлддэг.. Mitch бүсгүйн нэрийг асуугаагүй хэрнээ нэрээр нь дуудаад нэг газар уулзаж байснаа хэлчихээд яваад өгдөг..
Melanie-д залуу таалагдасны дээр адал явдалд нугасгүй дурлагч тэрээр дэлгүүрийн эзэнээс Mitch-ын гэрийн хаягийг аваад дүүгийнх нь төрсөн өдрөөс урьтаж гэрт нь хүрч очин өнөөх сонирхосон шувуудыг нь өгье гэж санах ба хийх ажилгүй түүнд ингэх нь зугаатай санагдана.. Mitch болон Melanie хоёр өмнө нь үнэхээр ч уулзаж байсан ба Melanie-ын аавтай холбоотой шүүх хурал дээр бүсгүйг Mitch харсан агаад тэрээр хуульч мэргэжилтэй, эх болон арав орчим насны охин дүүгийн хамт амьдардаг нэлээн бардам эр юм.. маргааш нь Melanie бэлэгний шувуудаа аван холын замдаа гарах буюу Mitch-ынх руу явна.. Mitch-ын гэр хотоос зайдуу, далайн эрэг дагасан жижигхэн хотод байна.. бүсгүй машинаар хэдэн цаг яваад Бодега Бай гэдэг газар ирэх бөгөөд бэлэг ээ нууцаар үлдээчихээд явахыг хүсэх учир Mitch-ын гэрийг сайтар заалгаж авахаар замд таарсан нэгэн сургуулийн бага ангийн багш бүсгүйгээс асуутал тэр нь Mitch-ыг сайн таньдаг төдийгүй Melanie-г хардсан, сонирхосон харцаар харах ба Mitch-ын дүү охин нь миний  шавь гэх сайхь бүсгүйг Annie гэнэ.. Annie хэдэн жилийн өмнө энэ газар Mitch-тэй хамт амьдрахаар ирсэн экс хайр нь агаад хайр нь бүтэлгүйтсэн ч Mitch-ээс холдож чадахгүйн улмаас эндээ суурьшан багшлах болжээ.. 
Melanie зам заалгачихаад цааш машинаар биш завиар явбал баригдахгүйг ухааран жижиг завь хөлслөөд Mitch-ын гэрт сэмээрхэн орж торон хайрцагатай шувуудаа тавьчихаад сэтгэл хангалуун завиараа буцаж яваад залууд анзаарагдчихна, ингээд Mitch түүнийг эрэг дээр тосох үед нэгэн далайн цахлай бүсгүй рүү дайрч толгойг нь шалбалчихна.. энэ үед залуугийн ээж Lydia хүрч ирэн дурамжханаар Melanie-г харж, хүүгийнхээ бүсгүйг оройн хоолонд урихад нь дуртай дургүй зөвшөөрнө, харин Melanie буцахад оройтсон учир эндээ хонох буюу Annie-гаас нэг шөнө хонуулаач хэмээн гуйна.. Mitch-ын охин дүү Cathy бэлгэнд туйлгүй баярлахын дээр Melanie-тэй анх уулзуутаа л дотно болох бол эх Lydia хүйтэн хөндий хандана, харин оройн хоолны дараа гэхэд Mitch, Melanie хоёрын харилцаанд үерхэл, дурлалын анхны шинж тэмдэг үзэгдэж эхлэх бөгөөд Mitch-ын шаргуу ятгалаар бүсгүй дахин нэг өдөр өнжиж Cathy-ын төрсөн өдөрт оролцохоор болно.. тэр оройдоо Melanie тохирсон ёсоор Annie-ынд хонохоор очиход бүсгүй архи уун гуниглангүй сууж байдаг.. тэрээр Melanie-г Mitch-ын шинэ хайр юм биздээ гээд өнгөрсөн түүхээ ярьж, тэдний хайранд эх нь болох Lydia буруутай, тэр хөгшин хүүгээ өөрөөсөө холдуулахыг огт хүсдэггүй, хүүгээ байнга дарамталдаг гээд цааш нь Mitch ч дэндүү ихэмсэг зантай залуу гэж хэлтэл хүүхнүүдийг цочоосон нэг хэрэг гарсан нь хаалгыг нь цахлай ирж мөргөж үхсэн байдаг.. ийнхүү маргааш өдөр нь Cathy-ын төрсөн өдрийн үдэшлэг болох үеэр үдэшлэгт цугласан хүмүүс болон хүүхдүүд рүү гэнэт цахлай шувууд санаанд оромгүйгээр хэрцгийгээр дайрч улмаар олон хүүхдийг шархдуулдаг ба тэр оройдоо Mitch, Melanie, Lydia, Cathy гэртээ байхад нь камин зуухаар нь хэрээнүүд дайрч бөөн үймээн самуун дэгдээнэ.. цагдаа дуудах хэдий ч цагдаа шувуудыг яалтай ч билээ?.. ингээд, маргааш өглөө нь Lydia найзынх руугаа явж очтол найз нь хоёр нүдээ тоншуулан аймшигтайгаар үхсэн байх ба энэ үеэс хотод шувуудын дайралтыг ноцтойгоор хүлээж авч эхэлнэ.. 
ганц найзаа алдсандаа цочирдсон Lydia ирээдүйн бэр нь болох нь тодорхой Melanie-нд зөөлөн хандаж эхлэх бөгөөд өөрийгөө ганцаардахаас айдаг, хүүгээ явна гэхээр айдаг, амиа бодогч болохоо бараг хүлээн зөвшөөрнө.. Lydia-ын наманчилалыг дуусгаад Melanie Cathy-д санаа зовон сургууль руу нь явах ба энэ үед Mitch цагдаа нарын хамт шувуудын учир битүүлэг дайралтыг олохоор явсан байв.. Melanie сургууль дээр ирэхэд сургуулийн эргэн тойрон хэрээнүүдээр дүүрсэн байх ба хэрээнүүдийг чангахан чимээгээр үргээхэд л тэд дайрахаар байлаа.. Melanie, Annie, Cathy мөн мэдээж бусад хүүхдийг сургуулиас гарахад хэрээнүүд тэдэн рүү довтолж, хүүхдүүдийг хүндээр шархдуулна.. Cathy-ыг Annie-ынд үлдээгээд Melanie хотын төв рүү явж тэнд нэгэн ресторанд Mitch-тэй уулзана.. ресторанд цугласан хүмүүс жинхэнээсээ айцгааж эхэлцгээх бөгөөд шувууд чухам юуны учир хүн рүү дайрах болсныг өөр өөрсдийн санаа оноо, таамагаа дэвшүүлнэ.. энэ үед рестораны гадаа шувууд хүмүүс рүү дайрч, дайралтаас болж шатахуун станц дэлбэрнэ, нутгийн оршин суугчид энэ бол хараал, Melanie-г ирсэнээс хойш энэ бүхэн боллоо хэмээн бүсгүй рүү дайрна, ингээд бүсгүй, залуу хоёр тэндээс бараг зугтааж, замаараа Cathy-г авахаар Annie-нд очтол Annie аймшигтайгаар эрэмдэглүүлэн идүүлсэн байх бол азаар охин амьд байна.. ингээд гурвуул гэртээ очин Lydia нь хамт хаалга, цонхоо битүүлэн яах учраа олохгүй байж байтал шувууд айхтар дайралт хийх ба тэд дайралтын эсрэг тамираа баран тэмцэнэ, бас шархтацгаана.. дайралтын дараа ядарцгаан унтаж байх хойгуур хачин чимээ гаран Melanie сэрэх бөгөөд бусдыгаа сэрээхгүй хэмээн чимээгүй хөдөлсөөр дээд давхарт гарч шувуудын хоол болох шахах ба цагийн олж Mitch түүний амийг авардаг.. бүсгүй сүрхий шархдаад зогсохгүй сэтгэлзүйн гэмтдэг.. Mitch өглөө болонгуут хайртай хүмүүсээ аваад San Francisco руу явахаар шийддэг бөгөөд хаалгаа онгойлготол гэрийнх нь хашаанаас өгсүүлээд хараа хүрэх газар тэр чигээрээ шувуугаар дүүрсэн байна.. Mitch хүүхнүүдийн хамт машинд суун явах үед машины радиогоор: аймшигтай дайралт боллоо, цэрэг армийн туслалцаа үзүүлэх болно гэдэг.. 
Английн домогт кино урлаач Alfred Hitchcock-ын энэхүү хоррор-триллер төрлийн бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 185-р байрт жагсдаг.. Alfred Hitchcock кино зохиолоо Daphne du Maurier-ын ижил нэрт богино өгүүллэгээс авсан ба Evan Hunter кино зохиол болгожээ.. кино маань ямар ч хөгжимгүй, харин шувуудын жиргээ, шулагнаа л сонсогдоно.. киноны туршид тэр олон шувууг номхон, үргээчихгүй байлгахын тулд буудайг вискитэй хольж хооллож байсан буюу шувуудыг “согтоож” байжээ.. мөн кино зураг авалтын үеэр Tippi Hedren жинхэнээсээ шувуунд цохигдон шархдсан байдаг ажээ.. эмэгтэй хүн бол киноны гол төв юм.. кинонд аравтай охиноос хөгшин авгай хүртэл бүх насны эмэгтэй хүн гарах агаад тэр бүрчлэн насных нь сэтгэлзүйг онцгой гаргаж өгчээ.. Melanie ганцаардсан, уйтгарласан нэгэн бөгөөд ганцаардлаа хүн чадах юмуу гэнэтийн адал явдлаар тайлагч бол Annie өөрийгөө хэтэрхий өрөвдөгч юм, харин Mitch бардам зантай өөрийгөө шүтэгч бол Lydia ганцаардахаас айсан хар амиа бодогч зэргээр дүрүүдэд анализ хийдэг.. шувууд чухам яагаад хүмүүс рүү дайрсан нь тодорхойгүй, энэ нь ертөнцийн төгсгөлийг ч үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд харин кинонд ганцаараа хүмүүс эхэлж үхдэг, үүнд: Lydia-н ганц бие найз нүдээ ухуулж үхдэг, Annie бас л ганцаардсан нэгэн учир үхдэг бол Melanie бараг үхээд босдог нь түүнийг Mitch хайрлаж байгаатай холбоотой.. киноны санаа бол бид хамтдаа байснаараа ямарч аюулыг сөрөн зогсож чадах ба ганц нэгээрээ юу ч биш гэдгийг харуулна..  

Comments