Хайрын гурвалжин




The Mother and the Whore (1973). Эрхэлсэн ажилгүй, өдөржингөө ном унших юмуу дуу сонсох, эсхүл хүүхэн эргүүлэн архи гудрах Alexandre бол киноны гол дүр юм. Гол дүрээс гадна киног өгүүлэгч \ тайлбарлагч \ ч гэж болмоор.. дэндүү чалчаа бас номчирхуу тэрээр өөрөөсөө хэд эгч Marie гэгч хүүхэнтэй амьдарна.. тэдний харьцаа их нээлттэй бөгөөд хамтран амьдрагчаас секс хамтрагч хүртэл нээлттэй.. мөн хэн, х
эн нь хүссэн хүнтэйгээ уулзах нь тэдний харьцааг замбараагүй гэхээс өөр үг олдохгүйн..

Кино эхлэхэд Alexandre уулздаг байсан хүүхнээсээ салж байгаа хэсэг гарна.. өнөөх хүүхэн нь нөхөрт гарч байгаа гээд манай хүнийг хавьтуулахгүй. Alexandre үүнд гомдож, мөн зовсонгүй, харин ч дараагийн хүүхнээ даруй олно.. түүний дараагийн хүүхэн Veronika хэмээх сувилагч хүүхэн байна.. сувилагч эхэндээ сэжиглэнгүй хөндий байсан ч цаг хугацаа өнгөрөх бүр Alexandre-д татагдан, түүнээс салахаа байна.. Alexandre сүүлдээ бүр цайж Veronika-г гэртээ аваачин Marie-тай танилцуулах бөгөөд тэд хамт архидаж, хамт унтана, өөрөөр хэлбэл групп секс хийдэг болно..
Парисын \ер нь аль ч улсын\ залуусын секс, ном, философи, хөгжим, соёлд хандах \хэтэрхий дураараа\ хандлагийг гурван дүрээр уг кинонд харуулна. Дүрүүдийн дотоод зөрчилдөөн, амьдралд өөрийгөө олоогүй, харин ч алдаж буй байдлыг дүрүүдийн яриа, үйлдэл, амьдрах хэв маягаас харж болно... зүг чиггүй, замбараагүй амьдралдаа живсэн Alexandre кино урлагийн түүхэндэх хамгийн сонирхолтой дүрүүдийн нэг бөгөөд найруулагч энэ дүрд тоглосон Jean-Pierre Léaud-д зориулан киноныхоо зохиолын гол дүрийг бичсэн гэдэг.. Jean-Pierre Léaud бол францын шинэ давалгааны үед шинэ давалгаанд хамаарагдах олон чухал кинонд тоглосон шилдэг жүжигчин.. мөн тус кино францын шинэ давалгааны сүүл үед хамаарагдахаас гадна найруулагч Jean Eustache-н хамгийн шилдэг бүтээл нь болно.. 

Сэтгэлзүйн драм, хотын драм төрлийн энэхүү кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 102-р байрт жагсах агаад кино урлагийн чухал бүтээлүүдийн нэгээр нэрлэгддэг билээ.. тус кинонд үзүүлэх сексийн нээлттэй байдал нэг ёсондоо секс хувьсгал байлаа.. ингэж хэлэхээр маш бохир, заваан үзэгдлүүдтэй кино гэж бодуузай. Харин ч дүрүүдийн ухаалаг \философилог\ яриа, соёлтой харьцаа киног дээд зиндааных болгоно. Гурван цаг, гучин минутын хугацаатай энэхүү кинон тэр аяараа нэг соёлтой, боловсролтой архи уух дуртай залуугийн секс номлол гэлтэй. Тувт яриа гарч, онцгой үйл явдал: эхлэл, өрнөл, төгсгөл гэх юмгүй нь үзэгчийн жинхэнэ “шандасыг” сорино.. удаан, тогтсон, байршсан зураг авалт нь дүрүүдийн ярианд анхаарах төлвөрөл төрүүлэхийн дээр тухайн орчинд аваачиж чадна.. жишээлбэл, гурван гол дүрийн нэг умгар өрөөнд хамт уун ярилцах хэсэг дээр тэнд тэдэнтэй хамт баймаар сэтгэгдэл төрөх бол Alexandre-н өрөөндөө сонсох дууг дуустал нь явуулахдаа камер огт хөдлөхгүй байх нь хачин гоё.. залуу насны зоримог, замбараагүй амьдралын хоосон тэнүүчлэл..

НЭМЭЛТ: Кино урлагийн түүхэн дэх хамгийн аугаа хайрын гурвалжингийн тухай түүхийн нэг. Найруулагч Jean Eustache энэ киногоо хийхээс нэг жилийн өмнө кино найруулагчийн замналдаа эргэлзэж, ер нь больё гэж бодоод байжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа "Хэрвээ би юу хүсч буйгаа мэдсэн бол өглөө босоод л кино хийхгүй байх байлаа. Би юу ч хийхгүй, юу ч бүтээхийг оролдохгүй амьдрахыг хүсэх байлаа" гэсэн буй. Удалгүй тэрээр найз Jean-Pierre Leaud (киноны гол дүр), Bernadette Lafont нарын хамтаар кино хийх шинэ санаа олсон нь энэхүү кино бүтэх үндэс болжээ. Eustache найзаасаа мөнгө зээлж, 3 сарын хугацаанд 300 гаруй хуудас зохиол бичсэн. Киноны ихэнх хэсэг импровиацаар хийгдсэн мэт байдаг ч харилцан ярианы ихэнх хэсгийг Eustache бичжээ. Кино нэлээд намтарчилсан хэлбэртэй буюу кинонд тоглосон Françoise Lebrun найруулагчийн хуучин найз охин байсан ба ихэнх дүрүүд нь бодит хүнээс санээ авсан байдаг. Энэ бол 1968 оноос хойших Францад үүссэн радикал төр ба сексийн хувьсгалын тухай ойлголтын дүрслэл юм. 

Comments