Мөнхийн хүлээлт




Coming Home (2014). Хятад улс. Соёлын хувьсгалын үе. Улс төрийн хэргээр хоригдож байсан профессор Лю-г \ Daoming Chen\ хөдөлмөрийн лагериасаа оргосныг эхнэр Фэн \ Li Gong\ , охин Дан Дан \ Huiwen Zhang\ нарт намын ажилтан хэлэх бөгөөд Лю-г харсан даруйдаа мэдэгдэхийг тушаана.. эхнэр Фэн олон жил уулзаагүй нөхрөө айдастайгаар хүлээх бол охин Дан Дан \аавыгаа ерөөсөө харж байгаагүй\ харин аавынх нь муу нэр өөрийнх нь балетчны замналд гай болох вий хэмээн айна.. оргож зугтсан Лю бороотой тэр нэгэн орой гэртээ сэм гэтсээр очно.. 

хажуу айлын улсдаа мэдэгдэхгүйгээр хаалгаа аажуухан тогшиход эхнэр Фэн айж бас цочирдсондоо хөшчихнө. Удаж болохгүй Лю маргааш вокзал дээр уулзая гэсэн зурвас хаалганы доогуур шургуулчихаад явж байхдаа охин Дан Дантайгаа таарна.. аав охин хоёр зөн совингоороо бие биенээ таних ба Лю охиндоо ээжийгээ маргааш вокзал дээр ирүүлээрээ гэж захиад явна.. Дан Дан харин аавынхаа муу нэрнээс болж балетынхаа гол дүрийг авч чадаагүйдээ гутраад харьж яваад аавтайгаа анх уулзсан нь тэр орой байв.. маргааш нь зурвас уншсан Фэн бөөн хоол, хувцас барьсаар вокзал дээр ирэхэд Лю ч эхнэрээ хүлээж байтал гэнэт цагдаагийнхан гарч ирээд эхнэр нөхрийг уулзаж амжихаас өмнө нөхрийг нь баривчлаад аваад явна.. энэ явдлаас хойш олон жилийн дараа Лю цагаатгуулан цөллөгнөөс гэртээ ирнэ.. нас ч нэлээн явж, эхнэртэйгээ уулзаагүй 20 жил болсон байлаа.

Эхлээд охинтойгоо уулзав. Охин нь балетээ орхиод үйлдвэрт ажиллаж гэрээсээ хол амьдарч байв.. Лю эхнэр дээрээ очно.. ингээд ойр зуурын юм ярьж байтал Фэн гэнэт сонин аашилж нөхрөө Фан хэмээх хүнтэй андуураад эхэлнэ.. Лю бүх юм дууссан, би эргээд ирлээ гэхэд Фэн огт танихгүй хүнтэй харьцаж байгаа мэт түүнийг гэрээсээ хөөж тууна.. учраа олохоо байсан Лю охиноо болон ойр хавийн хүмүүсээс тусламж эрнэ.. тусламж хүссэн хүмүүс ч Фэнд нөхөр чинь ирчихээд байна гэж итгүүлж чадахгүй. Фэн нөхрөө цагдаа Фан хэмээн андууран зүтгэнэ.. Лю учир явдлыг дараа нь тодруулахад: Лю-г вокзал дээр баригддаг өдөр Фэн сэтгэлзүйн хүнд цохилтод орж улмаар ой ухаанаа мартдаг өвчинтэй болсон байв. Лю эмч дээр очиход эмч түүнд: энэ төрлийн өвчнийг манай улс одоохондоо анагаах чадалгүй байгаа, гэхдээ хуучин дурсамжыг нь сэдрээхээр кино үзүүлж, хөгжим сонсгох юмуу ном захиа уншуулаад үз гэдэг..

 ингээд Лю эхнэрийнхээ ой ухааныг сэргээх буюу өөрийгөө таниулахын тулд сэтгэж, ажиллаж эхэлнэ.. эхлээд эхнэрийнхээ амьдардаг байрны эгц өөдөөс харсан байшинд өрөө хөлслөнө \харж, хандаж байхын тулд\. Охин нь ч түүнд туслахаар болно.. энэ үед охин нь түүнд вокзал дээр гэнэт баригддаг бол өөрийнхөн буруу гээд балетын гол дүрээ алдсан уурандаа аавыгаа цагдаад ховлосноо хэлдэг.. бас ээж нь тэр бороотой шөнөөс хойш хэзээч дахиж хаалгаа түгжээгүй, учир нь аав нь хүсссэн үедээ чөлөөтэй орж ирэг гэж хаалгаа онгорхой үлдээдэг болсныг хэлнэ.. Лю охиноо өршөөхийн дээр тэд дотно болж хамтдаа Фэнг эдгээхээр зорино.. Лю-г хараад санахгүй байгаа Фэн харин Лю-гийн бичсэн захианд ухамсартай ханддаг болохыг олж мэднэ.. ингээд Лю эхнэртээ эрх чөлөөтэй болсон хийгээд тухайн оны, тухайн тэр сарын таванд очно, вокзал дээр тосоорой гэсэн захиа бичнэ.. Фэн бөөн баяр болно, охиндоо ч аав чинь ирж байна гэсээр товлосон өдөр вокзал дээр очно.. 
Лю ч хамаг байдгаараа гоёхоос гадна танигдахыг хичээнэ.. гэвч харамсалтайн Фэн нөхрөө танихгүй ба Лю дараагийн удаа гэртээ байдаг төгөлдөр хуураар дурсамжит аялгуугаа тогловол эхнэр нь түүнийг танина гэж итгэнэ.. түүгээр ч болж төгөлдөр хуураар тоглосон ч эхнэр нь танихгүйн дээр өнөөх л Фан хэмээн үзэн ядаж, хөөж тууна.. энэ Фан гэгч нь Лю-ын эзгүйд Фэнг хүчээр эзэмдсэн хүний нэр бөлгөө.. үүнээс хойш Лю яаж ч хичээгээд өөрийгөө таниулах буюу эхнэрийнхээ дурсамжийг сэргээж чадсангүй.. харин Фэн өнөөх захианы улмаас сар болгоны таванд вокзал дээр эцсийн хүнийг явтал нөхрөө харуулдан хүлээнэ. Үүнийг нь Лю гунигтайгаар холоос харна.. 

энэ хүргээд бичвэрээ зогсооё. Фэн нөхрөө таньж, тэд хамтдаа жаргалтай амьдрах болов уу? Үзээрэй л гэх байна.. хятадын гайхалтай кино найруулагч Zhang Yimou болон гайхамшигтай жүжигчин Gong Li нарын хамтарсан бас нэгэн уянгалаг, сэтгэл хөдөлгөм драм төрлийн бүтээл.. Gong Li гол дүрд тоглож, Zhang Yimou найруулсан кино онцгой сайн бүтээл болдог жамтай бөгөөд багахан зүйлээр аугаа утгатай уран бүтээл туурвиж болдогийн нэг жишээ болсон кино ба энэхүү бүтээлээс Gong Li-ын чадвар хариагүй байгааг харж болно.. ямар ч нийгэм, цаг үед жинхэнэ хайр уг чанараа алддаггүй хийгээд хайрыг бодитоор магтан дуулсан кино. Хосгүй хайрын түүх, зөвхөн санаж, дурсамжиндаа хайрлах хайр..

Comments

  1. Энэ маш их сэтгэл тарчлаасан кино. Өрөвдөлтйэ гэхдээ бахархмаар. Мундаг бичсэн байна.

    ReplyDelete
  2. энэ хоёрын хоршил ч гоё л доо

    ReplyDelete
  3. Гоё бичжээ, үзмээр санагдлаа. Хятадын соёлын хувьсгалын үеийн олон зохиолууд сүүлийн үед гарч байх шиг...

    ReplyDelete
  4. 8 жил ханиа хүлээж өөр асуудалгүй байгаа эр хүн байдаг шүү

    ReplyDelete

Post a Comment