Cairo Station (1958). Египетийн нийслэл Каир хотын галт тэрэгний буудал шоргоолжны үүр шиг нааш цааш холхих түмэн олны хөл болсон газар агаад гадаад, дотоодын улс амьтан, ажилтай ажилгүй зүсэн бүрийн хүмүүс болон хагацаж бас учран золгосон ертөнцийн зүрх болсон газар аа.. буудал дээр олон жил сонины мухлаг ажиллуулах Madbouli гэх өвгөн үзэгч та бидэнд тус улсын нийгмийн доод давхаргын буюу каир хотын галт тэрэгний буудалд ажиллаж, амьдрах гурван хүнтэй танилцуулах ба эдгээр гурван хүнийг танилцуулсаны дараа цааших өрнөлийг хүүрнэгч би бээр чадах чинээгээрээ үргэлжлүүлэн хүүрнэх болно..
өвгөн би саяхан энэ хавиар үзэгдэх болсон нэгэн
тэнэмэл залууг ивээлдээ авч, өөрийн сонин зарагч ажилтны нэг болгосон нь
бурханы хүсэл билээ.. залууг Qinawi гэдэг бөгөөд доголоны дээр дуу муутай,
хүмүүстэй харилцах асуудалтайг нь харвал оюун ухаан цоо эрүүл гэж бодохооргүй
ба хүмүүс түүнийг өрөвдөхөөсөө илүү жигшин үзэхийн дотор галт тэрэгний буудалд
ажиллах хүүхнүүдээс гадна ирж, явах охид, хүүхнүүд түүнээс илэрхий зайгаа
барина..
хөөрхий залууд хандах бусдын нөлөө түүнийг улам ганцаардмал зожиг
болгохын дээр галт тэрэгний буудал дээр хууль бусаар хүйтэн ундаа зарагч
хүүхнүүдийн амны зугаа, тоглоомны бай болгож ярьдаг өртөөний ганц согоо Hannuma-тай
холбох нь залууд аятайхан санагдах ч өөрийг нь хэзээ ч тоож харахгүй Hannuma-г
хий хоосон хүсэн тачаадах зовлон болно.. мөнхийн хөдөлгөөнд байх каир хотын
бүгчим халуунд Hannuma хүүхэн хийжүүлсэн ундаагаар хүмүүсийг дайлж хууль бусаар
ч гэсэн хэдэн цаас олох ба гал шиг араншинтай, аальгүй, мах шөл нь таарсан гоё
биетэйн дээр шуналтай, хэрцгий тэрээр галт тэрэгний буудлын ачаа тээш ачигч,
үлгэрийн баатар шиг бяртай, хээ шаагүй зантай Abu Siri-тэй аман хэлэлцээрээр
сүй тавьсан агаад тэр хавийнхан бүгд тэднийг хос гэдгийг мэднэ..
Abu Siri өөр
шигээ ажилчдыг нэгтгэн зохион байгуулалтад оруулахаар зорьж яваа олныхоо дунд
багагүй нэр хүндтэй бас зоостой нэгэн бөгөөд түүнд мэдээжээр дайснууд байсны
дотор Qinawi түүнийг үзэн ядах бол Abu Siri болон Hannuma хоёр түүнийг хөгжлийн
бэрхшээлтэй ядарсан эр хэмээн үзэж үл тоомсорлоно.. өвгөн би үүнээс цааш ярьж
чадахгүй ба Qinawi-ын Hannuma-г хайрлах хайр гал түймэр шиг дэгдэн тархаж нөхөж
баршгүй гай түйтгэр авчирсаныг хүүрнэгч хүүдээ үлдээсү.. Qinawi сонин зарах
ажлаа хийнгээ хавь ойрын, зөрж өнгөрөх охид, хүүхнүүдийн хөл, энгэр цээж гээд
харж болохуйц бүхнийг цоо ширтэн харах донтой агаад түүний гөлөрсөн харцны
цаана секс хүсэл тачаалдаа шаналах сэтгэлзүйн гүн дарамт оршино.. Qinawi байж
сууж чадахаа байхаараа нэг өрөө бүхий навсайсан гэртээ бүгэх бөгөөд өрөөнийх нь
ханаар дүүрэн нүцгэн хүүхнүүдийн зураг өлгөөстэй байна..
тэрээр гологдсон,
хаягдсан эр бөгөөд ингэж бодох бодол нь түүний секс хүсэх хүсэлтэй нийлэн
солиорлын маш хүчтэй дарамт сэтгэлзүйд нь үүсгэнэ.. тэрээр Hannuma-г хүсэн
дурлаад удаж байгаа ба хүслээ хэлж л чадахгүй болохоос мөрөөдөлдөө аль хэдийн
хүүхэнтэй суучихсан болой.. сүүлийн хэдэн өдөр нэгэн залуухан охин галт
тэрэгний буудал дээр дурлалт эр ээ хүлээж зогсох болсон нь Qinawi-ын анхаарлыг
татах ба охин олон хоног хүлээсний эцэст хайрттайгаа уулзах мөч Qinawi-д урам
зориг өгсөнөөр тэрээр ээжийнхээ өгсөн мөн өөрийнхөө хамгийн үнэтэй зүйл болох
хүзүүний зүүлтийг аван Hannuma руу очно..
шуналтай Hannuma зүүлтийг гялалзсан
нүдээр харахад Qinawi түүнд хандаж: энэ бол хуримын бэлэг, би чамайг жаргалтай
байлгахын төлөө бүхнийг хийнэ, хоёулаа миний нутагт очин далай эрэг дээр миний
чамд барьж өгөх байшинд жаргалтай амьдарна гэхэд Hannuma түүний тэнэгийг шоолон
инээхдээ зүүлтийг өөртөө үлдээхийг бодоход залуу асар уурлан зүүлтээ угз татан
авах агаад хүүхэнд гомдох, үзэн ядах сэтгэл холилдон буцална.. энэ үеэр галт
тэргэнд нэгэн эмэгтэй хүний цогцос олдсон, эмэгтэйг махны хөрөөгөөр хэсэгчлэн
хуваасан байсан гэх мэдээ тархах агаад Qinawi үүнийг сонсоод шинэ нээлт хийсэн
эрдэмтэн шиг сэргэх буюу нүдэнд нь тийм гэхийн аргагүй оч гялалзана..
эрх
дураараа, аальгүй Hannuma сахилгүйтсэний улмаас Abu Siri-д загнуулан бүр
зодуулсаар нэгэн агуулах руу хамт орохыг Qinawi харж, дагаж явсаар агуулахад
ирээдүйн эхнэр нөхөр хоёрын янаглалыг олж үзэн мөрөөдлийн ариун Hannuma-гаа өөр
эрийн дор жаргалтай хэвтэн байхыг харсандаа аймшигтай гомдож, хорсох ба тэр
даруйдаа зах явж бараг бүх мөнгөөрөө нэлээн урт хутга худалдаж авна.. Qinawi
хүүхнийг алахыг эцэслэн шийдэх бөгөөд минийх болохгүй бол өөр хэнийх ч биш гэж сэтгэнэ..
энэ зуур Abu Siri ажилчдын нэгдсэн байгууллага байгуулан бас хуримаа хийхээр
тун завгүй байх ба Qinawi-д хандан Hannuma-ын хувцас хэрэгсэлийг модон
хайрцаганд хийгээд нүүхэд нь бэлэн болгож галт тэргэнд оруулаад өгөөч гэж хүсэх
бөгөөд мөн энэ үеэр цагдаад баригдах дөхсөн Hannuma ундааны саваа Qinawi-д
өгөөд нууж байгаарай, би удахгүй очиж авна гээд зугтаачихна.. Qinawi энэ үед
саваа авахаар ирэхэд нь Hannuma-г алаад хувцас хунар нь байх тэр хайрцагт цогцыг
нь хийчихье хэмээн бодно.. гэтэл Hannuma
өөрөө очихын оронд найзыгаа явуулах агаад нэг өдөр хүүхэн найзуудтайгаа усаар
байлдан тоглож, биеэ нэвт харагдахаар норсон үедээ гэртээ ирэхэд Qinawi түүнийг
нууцаар харж байсныг бодсоноос уу, ямартай ч хаширлаж өөрөө очдоггүй..
харанхуй
агуулахад орсон Hannuma-ын найз хүүхнийг Qinawi отож байгаад барьж аван
хэдэнтээ хутгалаад хайрцаганд хийчихнэ, харанхуй байсан тул Qinawi чухам хэнийг
хутгалсанаа анзаарч мэддэггүй.. хэдэн цаг өнгөрөхөд Hannuma цагдаад баригдаад
дөнгөж суллагдах бол Abu Siri эхнэрийнхээ хувцас хэрэгсэлтэй хайрцаг гэж бодон
хутгалуулсан хүүхэнтэй хайрцагийг түрэн галт тэргэнд өөрийн биеэр хийх бол Qinawi
өрөөндөө мөрөөдлийнхөө хуримыг бодсоор бүрэн галзуурч байдаг.. цагдаагаас
мултарсан Hannuma саваа авахаар Qinawi
руу явахад олон хутгалуулж, үхлийн шарх авсан хүүхэн арай ч үхчихээгүй байж
таарах ба Hannuma-г амьд сэрүүнийг харсан Qinawi ямаршуу байдалд ороод кино цааш
яаж үргэлжлэхийг үзэж мэдээрэй..
Египетийн кино урлагийн эцэг Youssef Chahine-ын
эл бүтээл гарсан дороо нулимлуулж, ад үзэгдэж, Египетийн зүгээс хоригдсон ба
хорин жилийн дараа хоригийг цуцлахад Египет төдийгүй дэлхий даяар жинхэнэ
шедевр бүтээл гэж үзсэн байдаг.. Youssef Chahine бол Египетийн хамгийн
идэвхтэй, хамгийн их шүүмжлүүлсэн кино найруулагч ба түүний эл бүтээлийг Alfred
Hitchcock, Michael Powell нарын аваргуудын нууцаар харах, айдаст нууцлаг хэв
маягийн холимог гэдэг.. Youssef Chahine-ын бүтээлүүд цаг үеэсээ түрүүлж явсан
гэдэг бөгөөд эл бүтээл нь бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 958-р
байрт жагсдаг.. хүний секс хүслийн бараан тал хийгээд өөрийгөө өрөвдөх
сэтгэлийн шаналал дээрээс бид Qinawi-г ойлгох ёстой ба секс хүслийн дарамт
хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөгийг бид харна.. Qinawi-ын дүрд найруулагч Youssef
Chahine өөрөө тоглосон нь кино урлагийн түүхэн дэх хамгийн онцгой, сэтгэлд
хадагдам дүрүүдийн нэг болсон бол Hannuma-д тоглосон Hind Rostom нь тэр
үеийнхээ Египетийн секс симбол ажээ..
НЭМЭЛТ: Энэхүү
гэмт хэрэгт драм 1958 онд нээлтээ хийсэн. 1952 онд Египетийн Хаант засаглалыг
түлхэн унагаснаар Египетийн кино уррлаачдад туурвихуйн сайхан боломж олдсон
буюу найруулагч Юсеф Чахин хотын ажилчин анги, жендерээс үүсэлтэй хүчирхийлэл,
дур тачаалын дарамт зэрэг сэдвүүдийг уг киногоороо хөндсөн нь Египетийн кино
урлагийн хил хязгаарын чадамжийг харуулсан гэдэг. Хэд хэдэн жанрыг энэ кинонд
нэгтгэсэн: ялангуяа Италийн неореализм ба нуар жанруудыг
"гэрлүүлсэн". Кинонд 1950-аад оны Египетийн нийгмийг тодоор дүрсэлсэн
ба үүгээрээ үзэгчдэд хувьсгалын дараах Египетийн нийгмийн үнэт зүйлс, үзэл
суртлын өөрчлөлтийг товчхон өгүүлдэг.
Comments
Post a Comment