Yojimbo (1961). Нэгэн эзэнгүй самурай \ rōnin\ бяцхан тосгонд хүрэлцэн ирнэ.. самурай жижигхэн уушийн газар орж архи, хоол захиална.. уушийн газрын эзэн орж ирсэн үл таних зочдодоо үйлчлэхийн сацуугаар сонирхолтой яриа дэлгэн илүү хэд гурван мөнгө олохыг боддогоороо мань самурайд тосгоныхоо аж амьдралыг ярьж гарна.. хөгшин эзэн ийнхүү өгүүлнэ: тосгоныг хоёр том бүлэг буюу хоёр эзэн удирдана.. Seibei нь гэр бүлийнхэн буюу торго үйлдвэрлэгч болон Ushitora гэх архи үйлдвэрлэгч бүлэг гэж хоёр хэсэгт тосгон хуваагдах бөгөөд тэд бие биенээ үйлийн үргүй үзэн ядацгаана..
Тэд тосгоныг дангаар эзэгнэх гэж ил далд дайтах ба сүүлийн үед хоёр талын тулаан хэрээс хэтэрч жирийн оршин суугчид амгалан амьдрахын эцэсгүй болж байгааг дуулгана.. энэ үед хажуу талаас тосгоны ганц авс хийгч ярианд оролцон түрүүний ярьсан дээр нэмж ийн өгүүлнэ: өдөр бүр хүн үхдэг болсон. Айдастай боловч ашигтай л байна. Хоёр бүлгэм аль тулааны урлагт сайн гэсэн хүмүүсийг өндөр цалингаар өөртөө элсүүлж эсрэг талаа шахаж байгаа. Гэвч аль аль талд олигтой тулаанч үнэндээ алга. Архичин, мөрийтэй тоглогч гэсэн шалихгүй эрс л байна гэнэ.. архи уун анхааралтай чагнаж суусан үл таних самурайн нүдэнд оч гялзалзана.. самурайд гайхалтай бодол төрөн, ирээдүйд олж болох ашгаа тооцон байлаа..
Самурай гэмгүй хоёр хөгшиний яриаг үнэмших хийгээд бодлоо баталгаажуулаахаар гадагш гартал үнэхээр ч бяцхан үймээн болж байх нь тэр.. явж очтол сүрнээс цаашгүй хэдэн архичид арсалдаж байна.. энийг л ашиглах хэрэгтэйг ойлгосон самурай давхиж очоод ганц далайлтаар хоёр хүнийг цааш нь харуулчихна.. тосгоноор нэг шуугиан дэгдэх бөгөөд хүнээ алуулсан Ushitora бүлгийнхэн цуглана.. харин нөгөө талын Seibei бүлгийнхэн мань самурайд маш их мөнгө амлаж, бие хамгаалагчаараа авахыг хүснэ.. гүйлгээ ухаан сайтай самурай саналыг зөвшөөрнө.. гэхдээ төд удалгүй Seibei нь явуургүй харамч занг олж мэдээд Ushitora нь тавих саналыг сонсоно.. эдгээр бүлгэмүүдийн утга учиргүй, харалган тэнэг зөрчилдөөнөөс ашиг унагаж болохыг, ядахнаа л уйдаж суухгүйгээ олж мэдсэн самурай тосгонд хэсэг саатахаар болно.. нэр нь үл гарах, ерөөсөө хувийнх нь амьдрал үл өгүүлэгдэх энэхүү самурай нь гаднаасаа дуу цөөтэй, холч ухаантай айхтар эрийн дүр юм. Үргэлж ганцаараа байхыг эрмэлзэх нь ганцаардмал чоныг санагдуулна.. гэхдээ энгийн ядарсан хүмүүсийг дээрлэхгүй, доромжлохгүй. Харин ч сул доройг дэмжих нь Робин Гүүдийг санагдуулам..
Дэлхийд данстай Японы суут
кино найруулагч Акира Куросава-н Америкийн зохиолч Dashiell Hammett-н “Red
Harvest” гэх зохиолооос санаа аван, өөрийнхөөрөө кино болгосон гэж үздэг “бие
хамгаалагч” \ Yojimbo-японоор бие хамгаалагч\ хэмээх алдартай кино.. дашрамд уг
киноноос Sergio Leone, Sergio Corbucci нар сэдэл авсанаар A Fistful of Dollars,
Django (1966) гэсэн бүтээлүүдээ туурвьсан байдаг аж.. адал явдалт, “Samurai
Film” гэгдэх төрөлд хамаарагдах кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган
киноны 373-р байрт жагсдаг. Бараан хошигнол хийгээд зэвүүн ёжтой өнгө төрх
давамгайлах боловч эцэстээ гол дүр бүхнийг “авч” дуусах нь манай талын кино
буюу сэтгэл ханамж өгөх бүтээл..
Дорны соёлыг өрнөтэй гайхалтай холбон цогц кино бүтээж чаддаг Акира Куросава тус философио ч тус бүтээлдээ нэвт шингээж өгсөн. Өөрөөр хэлбэл үйл явдал өрнөх газар орчин, ахуй соёл 18 зууны Япон орон, самурайн ертөнц боловч Япон гэгдэх энэ “хөшгийг” хуулчих л юм бол Америкийн Вестерн маягийн суурь өнгө гарах мэт өөрийн эрхгүй санагдана.. найруулагч ч ингэж шийдэж буюу Япон хэлбэрийн Вестерн бүтээхийг зорьжээ.. зорьсон нь бүтсэн ч юм. Яаж гэхлээр, киноны хөгжим Япон гэхээсээ Вестерн уур амьсгалыг шууд оруулж байгаа ба мөн гол дүрийн самурайн зан байдал, хэлбэр маяг нь барууны нэг баатар юм шиг бүтээгджээ..
Акира Куросава киноныхоо жижиг хэсэг, дүрүүдэд
анхаарч, киноныхоо чимэг болгож чаддаг.. тус кинонд гарах авсчин, уушийн газрын
эзэн, мөн бүлгэмүүдийн дайчдын дүрийг тун бүтээлчээр, өөрийн онцгой чадвараар
гаргуулж өгүүлсэн.. гол дүрд Акира Куросава-н жүжигчин гэдгээрээ алдаршсан,
найруулагчийн алтан хамтрагч Toshirō Mifune тоглосон ба киног амжилттай болгож
байгаа нэг хүчин зүйл яах аргагүй Toshirō Mifune билээ. Хятад төрсөн Toshirō
Mifune оргил үедээ Японы хамгийн алдартай жүжигчин байв.. Акира Куросава бага
наснаасаа Оросын уран зохиолч мастеруудын бүтээлийг уншиж өссөн бөгөөд
Достоевский, Лев Толстой, Горький зэрэг аваргуудын сонгодог бүтээлүүдийг дорны
хөрсөнд буулган кино болгосон байдаг ба энэ талаар бичих завшаан олдох болтугай.. Мөн
Masaru Sato-н бичсэн хөгжим киног бүхэлд
нь илэрхийлэх чадалтай,маш сайн хөгжим болсон хэмээн судлаачид үздэг ба Empire
сэтгүүл уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 киноны 95-р байрт жагсаажээ..

Comments
Post a Comment