Awakenings
(1990). Кино урлагт амжилт олж, мандан бадарсан эмэгтэй найруулагч
цөөн. Тэгвэл Penny Marshall \түүний оргил бүтээл\ нь энэ амжилт олсон
цөөн эмэгтэй найрулагчдын нэгд орно. Түүний 1990 онд найруулсан
“Awakenings” бүтээл нь тухайн оныхоо шилдэгт багтах төдийгүй кино урлагт
оруулсан үнэтэй хувь нэмэр болжээ. Миний хувьд зөвхөн уг киногоор нь л
Penny Marshall-г шилдэг эмэгтэй найруулагчдын
нэг мөн гэж дүгнэв.. Ерээд он бол кино түүхэнд олон арван шилдэг кино
төрөн гарсан онцгой жил байсан бол уг бүтээл ерээд оны онцлон авч үзэх
бүтээлийн нэг юм..
киног байгаль судлаач, мэдрэлийн эмч Oliver Sacks-ын
бодит туршлага болсон шинжлэх ухааны уран зохиол-тэмдэглэлийн дэвтрээс
сэдэвлэн бүтээсэн бөгөөд кино тэр жилийнхээ Оскарт гурван төрлөөр нэр
дэвшсэн үүнд: шилдэг кино, шилдэг кино зохиол, шилдэг эрэгтэй гол дүр \
Robert De Niro \ болно.. Киноны гол дүрүүдэд Robert De Niro, Robin
Williams, Penelope Ann Miller ,\ Carlito's Way –д тоглодог\ Max von
Sydow \Шведийн домогт жүжигчин\ гэсэн тухайн цаг үедээ “бяртай” байсан,
харин одоо домог болсон олон жүжигчид тоглосон.. гол дүрийн Robert De
Niro-н хувьд үргэлж, ямар ч үед шилдэг тоглолт гаргадагчлан тус кинонд
өөрийгөө дэлхий дахинд дахин нэг шилдэг гэдгээ харуулсан агаад ид үедээ
тоглосон дүр болгоноороо шахуу Оскарт үзэлцдэг аугаа жүжигчинг Leonard
Lowe-н дүрээр оскар хүртэх ёстой байсан гэж фенүүд нь үздэг.. тэгвэл
киноны бас нэг гол дүр бурхан болооч Robin Williams-гүйгээр уг киног
төсөөлөмгүй.
Түүний энэ кинонд бүтээсэн сайхан сэтгэлт доктор Sayer –ын
дүр нь оргил бүтээлүүдийнх нь нэг мөн болно.. Хэдий гол дүр биш ч киноны
маань гол сүнс, итгэл найдвар юм.. Robin Williams \ 1997 онд Оскар
хүртсэн\ кареартаа голдуу инээдмийн, хөнгөн кинонд дүр бүтээсэн байдаг.
Тэгвэл түүний дэлгэцийн шилдэг дүрүүд голдуу инээдмийн биш байдаг ба уг
киноны дүр нь үүнийг бататгах мэт.. Түүний хамгийн шилдэг дүр нь миний
хувьд Dead Poets Society-гийн багшийн дүр гэж боддог. Харин “Awakenings”
үзсэнээс хойш эргэлзэж \тэрээр энэ докторын дүрдээ их хайртай байсан
гэдэг\ эхлэв.. юутай ч гайхалтай жүжигчин байв.. уг киног үзэх явцад
түүнийг үхчихсэн шүү дээ гэж бодол байнга орж ирэх бөгөөд киноны
эмгэнэлт уур амьсгал бас нөлөөлсөнөөр тун их гунигтай сэтгэл төрүүлэх
аж..
ингээд киноны үйл явдлаас цухас дурдвал: сэтгэцийн эмч Malcolm
Sayer New York хотын Bronx дүүргийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчээр
очсоноор кино маань эхэлнэ. Энд тэрээр янз бүрийн сэтгэцийн өвчтэй
хүмүүстэй таарна. Залуухан эмч маань хүсэл мөрөөдөл, эрч хүчээр дүүрэн
байх ба өвчтөнгүүдтэйгээ тулж ажиллана, өөрөөр хэлбэл өвчтөнгүүдтэйгээ
багш шавь юмуу найз нөхөд шиг дотно хандах бөгөөд эмчийн төрх түүнээс
ажиглагдахгүй. Sayer ажил, үүргээ нэгт тавьж, хувийн амьдралаа дараан
бодох агаад даруухан, ичимхий зангаасаа болж ганц бие амьдарсаар..Түүний
өвчтөнгүүд бол алхах, гишгэх боловч оюун санаан гэмтэж, эвдэрсэн хүмүүс
юм. Тэд бүр багаасаа ийм болоогүй харин гэв гэнэт л ийм оюуны саатал,
эвдрэлд орсон.
Ингээд Sayer энэ бүхнийг судлаад нэг арга олно, энэ нь
маш хүчтэй хар тамхины төрлийн эм байна. Уг эмийг уувал эдгэнэ гэсэн
итгэл төрж, туршилт хийхээр болно, Lowe бол киноны бас нэг гол дүр,
эмчийн дотно найз бас хамгийн хайртай өвчтөн. Туршилтаа Lowe дээр хийх
ба Lowe бол 50 настай, аль 20 наснаасаа ухаан мэдрэлээ алдсан нэгэн
болно.. ингээд туршилт амжилт олж жинхэнэ гайхамшиг болох бөгөөд түр
зуур унтсан тархи сэрж, унтаж байгаад сэрсэн хүнтэй адил гэв гэнэтхэн
цочин сэргэнэ..
Энэ нь шинжлэх ухаанд байж боломгүй гайхамшигтай нээлт
болно.. Lowe-н хэлж байгаагаар их удаан, бөх нойрноос сэрсэнтэй адилхан
байна гэнэ, энэ нь яг хөлдсөн бие цаг хугацаагаар аялсантай төстэй
гэмээр. Түүнчлэн ухаангүй байснаа огт санахгүй ба биологийн хувьд хэр
өсөж том болсоноо толинд харж гайхах нь өөрийн хүний биед орсон мэт
зүүдний.. эмнэлэгийн бүх өвчтөнд үнэтэй эм өгсөнөөр тэд
нойрноосоо сэрцгээнэ. Жаахан охин байхдаа ухаангүй болсон нэгэн гэнэт
эмгэн болсоноор сэрэх бол нөхөр хүүхэдтэй байсан хүүхэн сэрэхэд
нөхөргүй, хүүхэдгүй болсон байна.. энэ мэт жишээгээр эмнэлэгт бөөн
бужигнаан болохын хажуугаар Sayer-н нэр төр мандана.. харин нөгөө талд
өвчтөнгүүдэд өгөх эм болох хар тамхи маш үнэтэй бөгөөд байнга өгч
дийлэхээргүй байх ба хэрэглэх тусам хэрэглээн нэмэгдэнэ гэнэ.. харин
сайхан сэтгэлтэй Sayer болон түүний туслахууд, эмнэлэгийн цэвэрлэгч,
тогоочоос авхуулаад бүгд байгаа бүхнээ буюу өөрсдөөсөө мөнгө өгнө.
Энэ
нь эмнэлэг дотор байх эмч, өвчтөнгүүд нэг гэр бүл шиг дотно болсныг
харуулах агаад хүний буянлаг сайхан сэтгэлийг үлгэрлэнэ.. Мэдээжээр
тэгэвч тусыг эс олно. Мөн Lowe дээр хийсэн туршилтаас үзвэл “эм” уугаад
ер эдгэхгүй ба ер нь эдгэхгүй гэсэн дүн авч, энэ түр зуурын сэрэлт
ирээдүйгүй учир зөвлөлөөс зогсооно.. Sayer эмч энэ бүх хугацаанд
өвчтөнгүүдийнхээ төлөө бүхнээ зориулж , бүр хувийн амьдралаа ч үл
харгалзана. кино маань бодлогшруулсан, сэтгэл хөдөлгөм сцен олонтой.
Үүний нэг бол өвчтөн Lowe дөнгөж эдгээд, эр хүн болсон гэдгээ мэдрэн
байтал эмнэлэгт байдаг аавыгаа эргэх нэгэн бүсгүйд Lowe маань дурлах бол
өнөөх бүсгүй түүнийг түр эдгэсэн өвчтөн гэж яаж мэдэх билээ, эмнэлэгийн
ажилтан гэж харьцаж дотносно.. өдөр өдрөөр бие нь дордох Lowe эцсийн
удаа бүсгүйтэй бүжиглэх хийгээд цонхоороо юу ч мэдэхгүй гэр рүүгээ явах
бүсгүйг гунигт харцаараа үдэх сценүүд зүрх базлам..
мөн бөөн гэнэт сэрж
мэдэрсэн өвчтөнгүүдийг хаана аваачихаа мэдэхгүй байтал бааранд аваачих
нэгний санаа тун нүдээ олно. Яагаад гэвэл тэд олон арван жил унтсан улс
наргихыг хүсэх шүү дээ.. энэ хэсэг хөгжилтэй ч өрөвдөм шүү.. нийгэм,
ахуй гээд бүх зүйл өөрчлөгдсөн байна. Тэдэнд явах, очих газар үгүй
болсон байна.. эмнэлэг тэдний гэр, бүх ертөнц нь болсон байна..тэд бол
мартагдсан, орхигдсон улс.. харин амьдрахын сайхныг дөнгөж амссан Lowe
энэ бүхнийг ганцаараа эсэргүүцэж, эмч нартай тэмцэнэ. Lowe жирийн хүн
шиг амьдрахыг хүсч, эмнэлэгээс гарахыг хүсэвч түүнд боломж үл олдоно.
Lowe-н хүсэл мөрөөдөл ийнхүү нуран унах ба эргээд харанхуй ертөнц рүүгээ
очихоос өөр замгүй болно. хүний бүхий л сайн талыг дэлгэн тавьсан
хүмүүнлэг бөгөөд амьдрахын сайн тал, хүн хоорондын харилцааг гэгээлгээр
дүрсэлсэн сэтгэл хөдөлгөсөн ховор бүтээл.. Randy Newman-ны сайхан
хөгжмийг энд дурдахгүй өнгөрч болохгүй ээ.. уг киног үзээд хэн ч эрүүл
саруул төрсөндөө, нэн ялангуяа галзуу юмуу тархины гэмтэлтэй төрөөгүйдээ
бурхандаа мөргөнө..
Дэ Ниро ахын энэ дүрд хамгийн дуртай
ReplyDelete