НЭМЭЛТ: Вики улаан шаахай руугаа
харж, өөрийгөө уянгын дүр болохыг мэдэх мөчөөс буюу өөрийгөө таних үеэс урлаг
ба амьдралын зөрчил кино дээр нягтарч эхэлч, хоёр ертөнц эсрэгцдэг. Кинонд утга
уянгын хүүрнэл орж ирснээр "зохиомол бүтэц өөрөө өөрчлөгдөж" эхэлдэг.
Уянгын ба хүүрнэлийн балархай шинж киноны төгсгөлд Вики галт тэрэгний зам руу
үсрэх үед илэрхийлэгддэг. Вики хувцас солих өрөөнд бэлтгэж байхдаа улаан шаахай
өмсдөг ч тоглолтонд түүний дүр балетыг бүрэн дуустал өмсдөггүй. Найруулагч
Пауэлл, Прессбургер нар энэхүү найруулгын өвөрмөц аргын талаар хэлэлцсэн ба тэр
цагаас хойш ихээхэн шүүмжлэлтэй анализид хамрагдсан. Пауэлл үүнийг уран сайхны
шийдвэр гэж хэлсэн буй. Кинонд 17 минутын балетын үзэгдэл байдаг нь киноны төв
цэг болдог. Уг үзэгдэл "импрессионист холбоос"-ыг бий болгохын тулд
олон төрлийн киноны техник ашигладаг буюу энэ нь Ханс Кристиан Андерсены үлгэр
болон гол баатар Викигийг хувийн тэмцэлтэй холбогддог. Балет Викигийн өөрийнх
нь амьдралын хуулбар төдийгүй удирдаач Жулианыг хайрлах хайр, найруулагч
Лермонтовын дээрэнгүй хардалтын урьтгал болдог аж.
The Red Shoes (1948). Эрт урьдын цагт нэгэн бүжиглэх дуртай охин байжээ.
Охин нэг өдөр улаан шаахай дэлгүүрээс авчээ. Шаахайгаа өмсөөд өдөржин
амсхийлгүй аз жаргалаар бялхан бүжиглэв.. орой болж охин ядрахын хажуугаар гэртээ харихыг
хүсч шаахайгаа тайлах гэсэн боловч шаахай харин бүжиглэхээ зогсохыг хүссэнгүй..
чухамдаа, тэр шаахай нэг эхэлсэн бол хэзээ ч зогсдоггүй ажээ. Ингээд охин уул
төгөлөөр, тосгон, гудамжаар өдөр шөнөгүй бүжиглэсээр.. цаг урссаар, амьдрал
урссаар, хайр урссаар.. эцэстээ охин үхдэг..
Эл бүтээлийг Даний суут үлгэрч
Hans Christian Andersen-ын “улаан шаахай” үлгэр дээрээс сэдэвлэсний дээр Оросын
алдартай театрын эзэн Sergei Diaghilev-ын бодит амьдралыг бас тусгаж өгсөн гэдэг
бөгөөд мөн найруулагч Michael Powell өөрийнхөө хувийн шинж чанарыг энэ кинондоо
тусгасан ажээ.. Английн гайхалтай хоёр кино найруулагчид болох Michael Powell
болон Emeric Pressburger \тэд 24 кинонд хамтран ажилласан байдаг ба The Archers
гэдэг кино компанитай байв\ нарын урласан бас нэгэн гайхамшигтай кино бөгөөд
кино зохиолыг олон жилийн өмнө Emeric Pressburger өөрийн ментор Alexander Korda-ын
эхнэрт зориулж биччихсэн байж, ингээд дараа нь Emeric Pressburger, Michael
Powell хоёр дахин засан бичихдээ илүүтэй бүжигтэй, балеттэй болгожээ.. домогт
үлгэрийг орчин цагийн балетчидын бас нэгэн “эмгэнэлтэй” явдалтай уяж чадсанаар
төгс киног тэд урлаж чадсан, ер нь кино урлагийн түүхэнд хоёр найруулагч
хамтран тийм олон амжилттай кино бүтээж байсан удаагүй ба уг хоёр эрхэм хамтран
кино урлагт жинхэнэ урлаг туурвиж болдогийг олонтаа нотлосон гайхалтай
хамтрагчид юм..
Сайхь кино тухайн жилийнхээ Оскарын наадамд таван төрлөөр нэр
дэвшиж шилдэг тайз засал болон шилдэг хөгжим гэсэн хоёр төрөлд ялалт байгуулсан
ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 164-р байрт жагсдаг агаад мөн Их
Британий кино хүрээлэн эл киног Их Британий хамгийн шилдэг кино жагсаалтын 9-р
байрт, Time Out сэтгүүл Их Британий хамгийн шилдэг киноны 5-р байрт тус тус
жагсаажээ.. киноны өнгөний зохицол, өнгөлөг зураглал нь, хараа булаах гоо
сайхан чанар нь өдгөө ч бишрэгддэг, зөвхөн үзэх биш үзэгчээ өөртөө уусгачихдаг
цөөхөн киноны нэг ба цаанаа л нэг классик, үлгэрлэг шинжтэй.. балет болон
театрын амьдрал, сонгодог урлагийн тухай багагүй ойлголт өгөх бүтээл бөгөөд миний хувьд энэ кино
бол хамгийн шилдэг балетын талаарх кино ба ер нь хамгийн алдаршсан балеттай
кино хэмээгддэг.. тийм ч учраас ариун нандин хийгээд эрхэмсэг өнгө төрх, уур
амьсгал эхнээсээ төгстөл “үнэртэнэ” агаад сонгодог үлгэрийг сонгодог урлагийнх
нь хэлээр дүрслэсэн уг кино өдгөө сонгодог урлагийн бүтээлд тооцогдох болжээ..
Киноны
жүжигчдийн бүрэлдэхүүн: Шотландын жүжигчин, алдартай балетчин Moira Shearer
гайхалтай тоглосон, найруулагч Michael Powell түүний гуа сайхныг биширсэн
байдаг, үзэгч бид ч түүний гайхам сайхан биеийг харж гоо сайхныг мэдрэх ба энэ
кино Moira Shearer-ын анхны кино ажил байв.. мөн кинонд Английн тайз, дэлгэцийн
жүжигчин Marius Goring, Австрийн жүжигчин Anton Walbrook, Оросын балетчин Léonide
Massine болон Австралын жүжигчин, балетчин Robert Helpmann нар тоглосон бөгөөд
киноны балетыг Robert Helpmann дэглэсэн бол гуталчины дүрд Léonide Massine
тоглож, дүрийнхээ балетыг өөрөө дэглэжээ.. киноны хөгжмийг Английн хөгжмийн
зохиолч Brian Easdale бичжээ..
Ингээд киноны үйл явдлын талаар товчхон \ минут үргэлжлэх үйл
явдлыг маш товч бичсэнийг болгооно уу \ : залуухан, үзэсгэлэнт Victoria балетчин
болохыг мөрөөднө.. түүний мөрөөдлийг биелүүлэхээр эгч нь хөөцөлдөж өгнө. Ингээд
дэлхий даяар алдар нэр нь түгсэн театрын эзэн Lermontov гэгчтэй танилцуулах ба бүсгүй
шалгалтад зүдрэн байж тэнцэнэ.. Lermontov бол айхтар хурц зан араншинтай,
хүчирхэг чанга хатуу, мөн тун бардам хүн бөгөөд балетчидаасаа төгс төгөлдөрийг
л хүснэ.. Lermontov Victoria-ын авъяасыг шууд анзаарахын хажуугаар сэтгэл
алдрана.. зол болж энэ үеэр Lermontov-ын гол балетчин Irina хүнтэй суух болж
энэ чухал “байрлалд” гарсан зайг Victoria-д даатгана.. энэ нь ч нүдээ олсон
шийдвэр байсан нь удалгүй тодорхой болж Lermontov болон түүний театрын баг улам
ихээр мандаж, алдар нэр, мөнгө хөрөнгөнд умбана.. Lermontov ч бүх гол дүрээ
Victoria-д өгч, бүсгүй ч төгс гүйцэтгэж, тэд дэлхийг байлдан дагуулна, бүсгүй
театрын, балетын шинэ нүүр царай болж эхлэх бөгөөд Lermontov бүсгүйг хүсч, аль
болох хамт байхыг бодно. Харин гэтэл Victoria театрын бас нэг гол “ажилчин”, их
амжилтыг тодорхой хувийг хүртэх эрхтэй, ирээдүйтэй залуу хөгжмийн зохиолч,
удирдаач Julian-тай болзоод удаж байгаа төдийгүй гэрлэх хүртлээ тийм их хайртай
болцгоосон байв.. Lermontov амжилтандаа сохроод дэргэд нь өрнөж байсан хайрын
галыг анзаараагүйгээ ухааран, даруй галыг унтрааж, бүсгүйг өөрийн болгохоор
шийднэ.
Ийнхүү эрс шийдэмгий хөдлөж театраасаа жижигхэн шалтгаанаар Julian-г
хөөчихнө.. учрыг ухаарсан Victoria хэдийгээр балетад зүрхнээсээ хайртай байсан
ч, дөнгөж алдаршаад байсан ч, найз залуугаа дагаж хамт театраас гардаг.. тэд
театраас гараад хуримладаг, харин Lermontov хүчтэй, нөлөөтэй хүн болохоор
хөөрхий хоёрыг өөр театрт очихооргүй болгохоо мэднэ.. жил өнгөрөхөд
шалдаа бууж, мөн балетгүйгээр амьдарч чадахгүйгээ ойлгосон Victoria театртаа
эргэн ирнэ.. үүнийг мэдсэн Julian маш их уурлаж түүнд хайр, эсхүл балет гэсэн
сонголт тулгах бол нөгөө талд Lermontov мөрөөдлийг нь, бас алдар нэр эд хөрөнгө
санал болгоно.. сонирхуулахад, Brian De Palma, Martin Scorsese, Francis Ford
Coppola болон Steven Spielberg нарын шилдэг кино урлаачид уг киног хамгийн
дуртай киноныхоо нэгээр нэрлэсэн байдаг..
Comments
Post a Comment