Spring
in a Small Town (1948). Коммунистууд засгийн эрхэнд гарахаас нэг жилийн
өмнөх Хятад улс.. хөдөөний нэгэн бяцхан сууринд арван жилийн дараа эмч
мэргэжил эзэмшсэн Zhang багын найз дээрээ ирнэ.. тосгондоо нам гүм
эхнэр, дүү охин болон зарцын хамт амьдрах Dai багынхаа найзыг хараад
гайхах баярлах зэрэгцэнэ.. энэхүү сценээр кино маань эхэлнэ.. хавартай
хамт ирсэн хамгийн сайн найзаа харсан Dai
туйлгүй баярлаж хөл алдаж хамт хэсэг байхыг гуйна.. уйдаж гуньсанаас ч
болсон юмуу, сэтгэхүйн ядаргаанаас болж байнга өвдөх болсон Dai-гийн
гуйлтаас Zhang татгалзаж чадахгүй ба найзыгаа эмчлээд авахыг ч давхар
бодно.. Zhang-г жаахнаасаа таних Dai-гийн дүү охин Mei залуу эмчийг
хараад бөөн хөл хөөр болно.. харин Dai-гийн эхнэр Zhou цахилгаанд
цохиулсан мэт цочирдоно.. Zhang-г ч хөшиж орхино. Учир нь тэд олон
жилийн өмнө хайр сэтгэлээр холбогдож явсан улс байж л дээ.. ингээд
Zhang-г ирсэнээс хойш энэ айл амь орж, хөгжөөнтэй болчихно.. Dai-гийн
бие тэнхэрч, Mei хүнтэй суух нас нь болсон залуу хүүхний аальгүй аашаар
аргагүй Zhang-д сээтэн хаяж эхэлнэ.. харин Zhou эхэндээ хүйтэн хөндий
байснаа аажмаар урьдны хайрын сэтгэл нь сэргэж, өөрийн мэдэлгүй Zhang-д
сайн хандаж бүр илэн далангуй сайн хандаж эхэлнэ..
энэ дунд хамгийн хэцүү нөхцөлд орсон нь Zhang байв.. найздаа туйлын үнэнч, охин дүүгийн зөвхөн ахын нүдээр харах бол Zhou-гээс дөлж байснаа нэг мэдэхнээ больж, удаанаар унтарсан хайр асч эхэлж байгааг мэдэрч айж эхэлнэ.. Dai-гийн биеийн байдлаас улбаалж эхнэр нөхрүүд тусдаа унтсаар удаж байгаа ба Zhang-г ирсэнээс хойш шөнөдөө зочныдоо байдаг болов. Харин өдрийн цагаар Mei Zhang-г энэ тэрүүгээр дагуулж явна.. нэг өдөр Dai найзыгаа дуудаж ярина: Zhou бол маш сайн эхнэр. Намайг сайн халамжилдаг, гэхдээ сэтгэлээ нээдэггүй гээд надад хайргүй юм шиг байна гэж өгүүлдэг.. эхнэрийх нь энэ хандлагаас болж Dai өдөр ирэх тусам ааштай болж үүнээсээ болж биеэ нь муудаж байгааг Zhang ухаарч, найзыгаа өрөвдөж Zhou-той ярилцаж холдохыг бодно. Энэ хооронд Dai эхнэртээ хэлнэ: дүү охин маань хүнтэй суух болж, ажваас Zhang-д сайн хандах юм, ер нь тэгээд ганц дүүгээ хамгийн сайн найзтайгаа суулгачихвал үхсэн ч яахав ухааны юм хэлдэг. Энэ бүхэнд уурлахын хажуугаар хардсан Zhou Zhang-тай уулзахад, залуу түүнд: удахгүй явна гээд хоёулаа ингэж байж болохгүй гэтэл бүсгүй хариуд нь, тэгвэл би үхнэ гэдэг.. ингээд маргааш нь Mei-гийн төрсөн өдөр болж бүгд архи ууцгааж, дуу дуулцгааж наргиж цэнгэнэ.. архины бөглөөтэй хамт сэтгэлийн бөглөө нээгддэг гэдэг болж бүх зүйл муу талруу эргэнэ..
Коммунист загаслалаас өмнөх Хятадын нэрт найруулагч Fei Mu-гийн
гайхамшигтай, төгс хайрын романс.. кинонд зарцыг оруулаад ердөө тавхан л
дүр гарна.. орчин ахуй нь ч бяцхан.. барагалж хэдэн өрөө, хашаа гэх мэт
л болно.. үүгээрээ театрын тавилттай жүжиг шиг санагдах нь бий.. маш
эгэл хийцтэй, цомхон бүрэлдэхүүнтэй хэрнээ гаргаж тавьсан санаа хийгээд
жүжигчдийн тоглолт нь дэндүү аварга, далайцтай жинхэнэ урлагийн бүтээл..
мөнхийн сэдэв болсон хайрыг ямар ч үнсэлтгүй, сексгүй, барагалж
тэврэлтгүйгээр тэгсэн мөртлөө зүрх сэтгэлд тийм ойр буулгаж чадсанаараа
кино урлагийн түүхэн дэх хамгийн аугаа хайрын сэдэвт кино жанрт
үнэмлэхүй дээгүүр байр эзлэх кино.. харц хийгээд биеийн хөдөлгөөнөөрөө
хайр, хүсэл тэмүүллээ илэрхийлэх нь тансаг, дээд зэргийн мэдрэмж
гэлтэй.. Mei-гийн дүр бол ёстой залуу насыг илтгэсэн цагаахан дүр..
Zhou-гийн дүрээр бүх цаг үед байдаг хайргүй хүнтэйгээ суусан бүсгүйн
дүрийг харж болно.. нөхөртөө робот шиг үйлчлэх ч сэтгэлгүй нэгэн..
Zhang-гийн дүр бол найздаа үнэнч хэдий ч анхны хайраа хараад барьц алдаж
буй эр хүнийг харж болно.. Dai эхнэртээ хайртай ч яг яаж хайрлах учраа
олохгүй, эмэгтэй хүний эвийг олдоггүйн дээр нь бие муутай хүний зангаар
хар яр гэж өөрийгөө бусдаас тусгаарлаж байгаа нэгэн.. 2005 онд
Хонконгийн кино академиас тус киног хятад хэлт хамгийн шилдэг киногоор
тодруулжээ.. хайрыг заавал хурц томруунаар биш харин ч энгүүнээр, тэр
мөртлөө хүрэшгүй мэт нандинаар үзүүлсэн нь бодит байдалд дөхөж, энэ
цэвэр ариун байдал нь киног мөнхийн болгожээ..
Comments
Post a Comment