Цас оруулагч




Edward Scissorhands (1990). Өгүүлэх нь, нэгэн хөгшин эмэгтэй ач охиноо унтуулахын тулд үлгэр ярьж байгаагаар дурдан буй кино маань эхэлнэ.. үлгэр ингэж эхэлдэг: нэгэн галзуу суут зохион бүтээгч хоосон хөндий шилтгээндээ ганцаар амьдарна. Зохион бүтээгчид маань хүн бүтээх галзуу бөгөөд суу ухаан гэнэт төрнө.. ингээд уйгагүй оролдлогын үрээр маш сайхан үзэсгэлэнтэй залууг “хийнэ”, зохион бүтээгч бүтээлдээ оюун тархи, зүрхнээс авхуулаад хүнд байх ёстой бүгдийг хийж өгнө.. бүтээлээ Edward гэж нэрийдэх ба Edward-дад хүний ёс суртахуун, нинжин сайхан сэтгэл, хайр сэтгэл зэрэг бүхий л оюун ухаант, боловсон эр хүнд байх зан чанарыг ном уншин зааж суулгаж өгнө.. гэхдээ зохион бүтээгч өвгөн хөгширч байлаа.. түүний гүйцээгээгүй цор ганц ажил бол Edward-н хоёр гар байлаа. Өвгөн суутан зул сарын  бэлэг болгож гар хийж өгөхөөр төлөвлөж байтал гэнэт золгүй байдлаар нас барна. Ийнхүү Edward гарны оронд түр суулгасан хутгатайгаар \нэгэн төрлийн хайч ч гэж болно\ үүрд үлджээ.. залхуутай санагдаагүй бол эмээгийн өгүүлэх үлгэрийг ач охины хамтаар үргэлжлүүлэн чагная..

нэгэн хотын төвийн захад орших, хязгаарлагдмал буйдхан жижигхэн хотхоны эрчүүд нь өдөртөө ажилдаа явсан хойгуур эхнэрүүд нь гэр гэртээ байх юмуу бие биенийхээрээ орж хов базацгаана.. хэзээ ч цас ордоггүй энэ хотхоны дээрээс муу бүхнийг урин дуудсан мэт аварга том, дүнсгэр шилтгээн өнгийн оршино.. хотын иргэд хэзээч ийшээ зүглэдэггүй бөгөөд айцгаана.. гоо сайхны бүтээгдэхүүн зардаг Peg гэх \50 гарсан\ сайхан сэтгэлтэй, өгөөмөөр тусч эмэгтэй бараагаа зарахаар хотоороо явна.. орсон айлууд түүний барааг сонирхохгүй.. шантрашгүй Peg-д ороогүй ганц “айл” үлдсэн нь өнөөх шилтгээн байлаа.. 

сониуч хийгээд зоригтой Peg шилтгээн рүү зориглон орно.. харанхуй, айдас хүргэм орчин угтахнуу гэтэл Peg-г гайхамшигтай орчин угтана.. юу гэвээс, шилтгээний өмнөх цэцэрлэгт хүрээлэнд өвсөөр \мод\ хийсэн үлэг гүрвэл, буга, аварга том гар зэргийг урлан хийсэн байна.. энэ гайхамшгийг маш чадварлаг хүн хийснээс гарцаагүй. Гайхсан Peg шилтгээн рүү ороход маш их хуучирсан, хэдэн арван жил хүн суугаагүй юмуу гэмээр орчин угтана.. шилтгээнээр хэсч яваад нэгэн залууг олж харна.. гаднаасаа сэгсийсэн үстэй, хувцас нь юмуу, арьс нь ч юмуу үл ялгагдам төрхтэй тэр залуу муугүй царайлагаас гадна гуч ч хүрээгүй болов уу гэлтэй.. Peg айж гайхахын дээр хэдэн үг солино.. гэтэл залуу хоёр гаргүй байх нь тэр.. хоёр гарных нь оронд хутга байх бөгөөд өөрөөр хэлбэл арван хурууны оронд арван хутгатай байх нь тэр. Peg залууд туслахыг хүснэ..   залууг шууд гэртээ аваачина.. залууг Edward гэх ба маш их зожиг, тун бага ярина.. гэхдээ хэлсэн болгоныг ойлгоно.. Peg Edward-дад гэр орноо танилцуулж, нөхөр хүүхдүүдийнхээ зургийг үзүүлэхэд Edward-н харц охин Kim дээр нь нухцтай тогтоно.. ийнхүү сайхан сэтгэлт Peg-н ачаар жирийн хувцас өмсөж, жирийн хооллож, мөн Peg-н бага хүү Kevin, нөхөр Bill нартай дотно танилцаж, тэдний ачаар овоо нийгэмшинэ.. найзуудтайгаа зуны амралтаар явсан Kim хэл яриа өгөлгүй зочир гэртээ шөнийн цагаар орж ирэхэд Edward түүний өрөөнд унтаж байж таарна.. хөөрхий бүсгүй үхтлээ айж, гэрээр нэг шуугиан дэгдээнэ. Бүгд түүнд учрыг хэлж ойлгуулна.. Kim бол 18 нас л хүрсэн болов уу гэмээр тун үзэсгэлэнтэй, ялдам бас сүү шиг сайхан сэтгэлтэй сахиусан тэнгэр шиг бүсгүй.. тэрээр болж бүтэхгүй хүмүүстэй нийлэх нь хачин ба түүний найз залуу Jim дэндүү бүдүүлэг, танхай этгээд.. Kim Edward-аас эхэндээ айх хэдий ч түүний гэм хоргүйг, сайн хүн болохыг ухаарсанаар аяндаа татагдаж эхэлнэ. Edward бүсгүйд ухаангүй сайн болно. даанч хайртай бүсгүйн өөрийг нь хэзээч тоохгүйг ухамсарлахын дээр түүнийг байнга элдэв үгээр дайрдаг Jim-тэй үерхэж, нүдэн дээр нь үнсэлцэн эрхэлцэх нь зовлонтой бөгөөд гомдмоор.. мөн энэ үеэр Edward хотын хамгийн алдартай хүн болно.. яаж вэ гэвэл.. эхлээд бүгд эвэртэй туулай харсан мэт байцгаасан бол сүүлдээ түүнд дасахын дээр Edward-н өвс, модоор янз бүрийн амьтан урлах авъяасыг бишрэнэ. 

Бүх айл хашаа хороогоо Edward-аар засуулах ба сүүлдээ Edward нохойны үс засч улмаар хүний үс засдаг болно.. ингээд хотхоны бүх хүүхнүүдийн үсийг засч алдаршина.. зурагтаар хүртэл гарах ба өөрийг нь салондоо ажлуулах Joyce хэмээх эрийн хүслэн болсон банзал хүүхнийд ажиллахаар болно.. Joyce-н үнэн санаа бол Edward-г өвөртөө оруулах байсан ба Edward үүнийг нь эсэргүүцсэнээр Joyce-н хорхойтой шүдэнд зуугдана.. нэгэн өдөр гэртээ түлхүүргүй ирсэн Kim, Jim нарыг хаалгаа онгойлгох гэж зүдэрч байхад Edward хүрч ирнэ. Edward хайчин гараараа цоожийг дорхон нь онгойлгочхно.. үүнийг анзаарсан Jim-д төрсөн гэрээ Edward-н “гараар” ухах бодол орж ирнэ. Jim-н аав баян хөгшин бөгөөд Jim-н хүссэн мөнгийг өгөхгүйд хорссон тэрээр өөрт нь дурласан гэнэн бүсгүйг ашиглан түүний фанат Edward-г оролцуулан \түгжээг тайлуулахаар\ мөнгө олохыг бодно.. гэнэн хонгор Kim-г барагалж айлган байж, Edward-г Kim-ээр ятгуулан Jim санасандаа хүрнэ.. тэд газар дээрээ баригдах бөгөөд Edward-аас бусад нь зугтаж чадна. Гэхдээ Edward цагдаад хэнийг ч илчлэхгүй. Энэ үеэр өөрийгөө доромжлогдсон гэж бодсон Joyce хүмүүст өөрийг нь Edward хүчирхийлэхийг оролдсон гэх ба ингэснээр хотол олноороо Edward-г үзэн ядна.. ингээд Edward-дад оргон зугтах буюу шилтгээндээ эргэн очихоос өөр зам үлдэхгүй.. 

шинэ жилээр \ зул сар \ үзэхийг санал болгодог кино жагсаалтад заавал ордог, яг шинэ жилийн биш ч \төгсгөлийн үзэгдлийг эс тооцвол\ кинонд гарах гайхалтай хайрын түүх цастай холбогдох үлгэр мэт сюрреал-романтик үйл явдал нь тус бүтээлийг баяраар \валентинаар ч болно\ үзүүштэй кино болгожээ.. миний хамгийн дуртай киноны нэг бөгөөд шинэ жилийн уур амьсгал ороход үздэг кино маань. Ганцаардал, гунигт автуулах уг кинон нь тэр хэрээрээ хайр, сайхан сэтгэл гэдэг үнэт зүйлсийг илүү мэдрүүлэх шиг болдог ба киноны ухвар санаа нь хүний ганцаардал хийгээд өөрийгөө нээж олох  талаар, Edward цайзаасаа гарсанаар хайраа олдог билээ..  Edward-н дүр гаргүй л болохоос төгс дүр юм.. дэндүү хүн чанартай, хайрлаж чаддаг энэ дүрээр бид төгс зүйл \хүн\ гэж байдаггүйг дахин ойлгох бизээ.. Edward-г өөртөө төсөөлж, хайртай хүн нь өөр хүнтэй сууж, өөр хүний хүүхдийг төрүүлж, бүр үхсэн хойно нь ч өөрөө амьдарсаар, тэгэхдээ энэ бүгдийг харж амьдрах мөнхийн ганцаараа амьдралыг бодоход л дэндүү аймшигтай бас гунигтай. Kim-н дүр бас л ганцаардсан дүр юм үнэндээ. Хэдий найзууд болон найз залуутай ч тэд нар нь түүнээс шал өөр, түүнийг ойлгодоггүй байсан ба Edward л түүнийг ойлгогч, хайрлагч юм.. үүрдийн харуусал, гуниг үлдээж төгсдөгөөрөө киноны амин чанар, утга учир оршино.. өвөрмөц, этгээд ертөнцөөрөө алдартай Tim Burton-ны бас нэгэн, гэхдээ түүний эхэн үеийн сонирхолтой бодож олсон дүрүүд, ертөнцөөр тус кино аялуулна.. дахин давтагдашгүй готик, фантази ертөнцөд учрах эмгэнэлт хайрын түүхийн санааг Tim Burton бүр өсвөр насандаа бодож олсон гэдэг ба миний хувьд нэрт найруулагчийн хамгийн шилдэг ажил нь гэж боддог. Tim Burton-нд Beauty and the Beast нөлөө үзүүлсэнийг киноны үйл явдал, гол хоёр дүрээс харж болох ба Tim Burton-ын бүтээлүүдийн гол дүр ганцаараа цайзад амьдрагчид байдаг, үүнд: Batman , The Nightmare Before Christmas мөн тэгээд энд өгүүлэн буй кино багтдаг. Бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 719-д жагсдаг уг киноны хөгжмийг Danny Elfman бичсэн \миний хамгийн дуртай кино хөгжмүүдийн нэг\ ба зөвхөн энэ шидэт ажлаар нь оскар өгмөөр.. 

хачин жигтэй, нэг төрлийн аймаар ч юм шиг энэхүү хайрын түүхийн хосууд дэлгэцнээ ганцхан л үнсэлцэж, хоёрхон удаа тэврэлдэн, харц харцаараа хэдхэн удаа “ярилцдаг” боловч дэлгэцнээ үлдсэн хамгийн дурсамжит романтик кино болжээ.. гол дүрд тоглосон Johnny Depp \ Edward-ын дүрд Tom Hanks, Gary Oldman, Tom Cruise гэсэн А зэрэглэлийн жүжигчдийг тоглуулахаар ярилцаж байсан \, Winona Ryder нар тэр үед амьдрал дээр ч хосууд байсан гэдэг. Миний хувьд Johnny Depp-н хамгийн сайн дүр гаргалт гэж үздэг ба Johnny Depp, Tim Burton нарын хамтарсан анхны бүтээл гэж явдаг ажээ. Johnny Depp кино зохиолоо анх уншаад хүүхэд шиг уйлсан гэдэг бөгөөд бараг үг хэлдэггүй дүрээ гаргахын тулд Charlie Chaplin-ын киног үзэж суралцаж байсан ажээ.. Winona Ryder энэ кинонд тоглож байсны улмаас “загалмайлсан эцэг” киноны гуравдугаар ангид тоглож чадаагүй байдаг.. мөн киноны турш Edward ердөө 169 үг хэлдэг бол Edward-н үсний санааг The Cure хамтлагийн \миний хамгийн дуртай хамтлагийн нэг\ дуучин Robert Smith-н үсний засалтаас санаа авсан гэдэг.. эмээгийн үлгэр хэрхэн төгсөж, цас ордоггүй хотод яагаад цас ордог болсныг киног үзээд мэдээрэй.

Comments