Салхит хот


The Untouchables (1987). Гэмт хэргийн болон мафийн төрлийн кино жанрт өндрөөр үнэлэгдэж, өмнөх сонгодогуудаасаа өөр, шинэ хэлбэр, уур амьсгалыг мэдрүүлсэн бүтээл болох түүхэн, гэмт хэрэгт акшин төрлийн “Хүршгүй” хэмээх бүтээлтэй танилцая.. киног америкийн нэрт кино урлаач Brian De Palma \Suspense болон сэтгэлзүйн драм жанраар ихэвчлэн уран бүтээл туурвисан \ бүтээсэн ба цаг үеийн дуудлагийг хүлээж авсан шинэ үеийн адал явдалт мафизм юм.. 

өөрөөр хэлбэл уг кино “загалмайлсан эцэг” болон “америкт нэг удаа” гэсэн классик гэмт хэргийн төрлийн кинонуудыг бодвол илүү адал явдалтай, хурц өрнөлтэй юм... үзэхэд залхуу хүрч, толгой гашилгахгүй “entertainment” талдаа ба 25 саяар бүтээгдэж 106.2 саяыг олсон нь хүмүүст хэр хүрсэнийг илтгэх ба кино цаг үеийн жишгээр тулаантай, амь өрссөн баатарын дүрийг буюу үйл явдлыг илүүд үзсэн нь илт боловч жүжигчдийн чанартай бүрэлдэхүүхэн, сайн найруулагч, бэлэн түүх зэрэг нь уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг гэмт хэрэгт, мафизмтай арван киноны жагсаалтад хангалттай багтаана..

америкийн нэгдсэн улсын хуурай хуулийн үед ид цэцэглэж, зогсоогдошгүй хүчийг аван мандаж байсан Chicago хотын эзэн, дийлдэшгүй Al Capone-г ялж зогсоосон холбооны тусгай хүчний талаар өгүүлэх адал явдалт, гэмт хэрэгт төрлийн, тун сонирхолтой бүтээлийг “Pulitzer Prize”-ын шагналт David Mamet кинотой ижил нэрт зохиол “The Untouchables”-ыг кино зохиол болгосон.. Al Capone бол хамгийн алдартай дээрэмчин бөгөөд хамгийн цуутай мафийн толгойлогч байв, түүний талаар үлгэр домог шиг олон яриа бий бөгөөд түүн шиг нэр хүндтэй бөгөөд хүн болгоны мэддэг алдартай дээрэмчин байхгүй болов уу.. түүний талаар өдгөө олон ном зохиол бичигдэж, бүрэн хэмжээний бас баримтад олон арван кино бүтээгдсэн байдаг.. Al Capone-н түүх бол холливуудын хувьд том сэдэв үргэлж байсан ба Al Capone байгаагүй бол холливуудад бидний дуртай олон кино хийгдэхгүй байсан болов уу.. 

Al Capone-той холбоотой кино бүр олны анхаарал татаж, урлаг талаасаа ч өндрөөр үнэлэгдэж байв.. уг бүтээлээс гадна өмнө нь алдарт кино найруулагч Howard Hawks 1932 онд анхны Al Capone-ны амьдралаас сэдэвлэсэн “Scarface: “The Shame of the Nation” хэмээх аугаа бүтээлээ туурвьсан байдаг.. мөн уг киноны найруулагч Brian De Palma яг Al Capone-н талаар биш ч Howard Hawks-ын бүтээлээс сэдэл авч домогт “Scarface” киногоо 1983 онд хийсэн байдаг бөгөөд хүчирхэг гэмт хэргийн удирдагчийн талаар өгүүлсэн кино бүтээж шуугиан тарьсан.. тус кинонд алдарт жүжигчин Al Pacino \ сонирхуулахад Al Pacino, Brian De Palma хоёр бас Carlito's Way хэмээх гэмт хэрэгт жанрын тун сайн бүтээлд хамтран ажилласан байдаг\ тоглож байв.. эндээс харахад Brian De Palma энэ тал дээр буюу мафитай, гэмт хэрэгт жанраар гаршсан найруулагч ажээ.. киноны гол дүрээр бид киногоо хардаг, бас сайн жүжигчний сайн дүр киног авардаг тал бий... 

алдарт дээрэмчний дүрийг тухайн цаг үедээ мандаж явсан Robert De Niro бүтээсэн.. тэрээр бүр яг Al Capone-г дуурайж, цэнхэр дэлгэцнээ сайн бүтээж чадаагүй гэдэг агаад Robert De Niro Al Capone-г бүтээхийн тулд номыг нь уншиж, киног нь үзэж маш их судалгаа хийсэн хэдий ч томоохон амжилт олоогүй, стандарт “Бобби”-ын шилдэг тоглолт гараагүй байдаг... Robert De Niro-н шилдэг дүрүүдийн нэг биш боловч киног аварч, чимэг болсон дүр яах аргагүй мөн.. ингэж хэлж байгаа учир нь, хэрэв “Бобби” энэ дүрийг аваагүй бол кино аргуу, одооны хэмжээнд үнэлэгдэхгүй байсан гэж боддог бас тэр үед цуутай дээрэмчинд Robert De Niro-оос өөр тоглох аавын хүү байгаагүй.. зарим судлаачид Robert De Niro-ын “бүтэлгүйтлийг” David Mamet-тай холбсон байдаг.. кино маань ерөнхийдөө найруулагч Brian De Palma-гийн шилдэг бүтээлийн нэг агаад кинонд ашиглагдсан машин тэрэг, хувцас хэрэглэл, орчин тайзыг бодитой болж чадсан, тэр үеийн уур амьсгал, өнгө төрхийг нарийн бүтээж чадсан гэдэг... 

кино товчхондоо: үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тусгай төлөөлөгч Elliot Ness бол Al Capone-г зогсоогч, баригч юм.. Elliot Ness –н бүрдүүлсэн “хүршгүй” гэх шударга ёсны баг тэр үеийн эзэнт гүрнийг, дийлдэшгүй Al Capone-г “дийлсэн” юм.. өөрөөр хэлбэл хүн бүр, баг бүр Al Capone-нд худалдагдаж эсхүл ялагдаж байсан.. харин Elliot Ness –н бүрдүүлсэн баг түүнийг ялж шударга ёс үргэлж ялдагийн үлгэр жишээ болжээ.. Elliot Ness гол зөвлөгч, баруун гараараа тэтгэвэртээ гарсан ветеран Jimmy Malone болон Giuseppe Petri , Oscar Wallace гэсэн үнэнч, шударга эрсийг элсүүлсэнээр туршлагатай ухаалаг, залуу эрчтэй баг бүрдэж “мангасыг” дарж чаддаг.. уг явдлыг л уг кино маань акшин талаас нь \адал явдалд, уран сайхны кино учир түүхэн үнэн байх алба үгүй\ харуулах ба киноны үйл явдал төвөгтэй биш энгийн өгүүлэмжтэй... 

 киноны хөгжмийг орчин үеийн Моцарт гэгддэг суут Ennio Morricone \тэрээр 500 гаруй киноны хөгжим бичсэн байдаг\ бичсэн агаад киног хөгжим нь тод илэрхийлэх ба хамгийн урам зориг, итгэл өгөх, шилдэг кино хөгжмийн нэг болсон... Robert De Niro-гоос гадна бусад жүжигчдийн кастинг ланжгар.. жишээлбэл: залуухан Andy Garcia тус кинонд бүтээсэн дүрээрээ “загалмайлсан эцэг гуравт” тоглох “эрхээ” олсон байдаг бол наяад оны сүүл, ерээд оны эхээр холливуудад мандан бадарч явсан Kevin Costner \хоёр ч оскартой\ эерэг талын гол дүрийг боломжийн бүтээсэн.. хөгшин ветераны дүрд домогт 007 буюу Sean Connery \хорьдугаар зууны хамгийн тачаангуй эр\ тоглож тэр жилийнхээ оскарын наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг уг кинонд тоглоод авсан агаад мэргэжилтэнгүүд түүний энэ дүрийг өндрөөр үнэлсэн байдаг.. мафитай кинонд дуртай хэн бүхний үзэхэд харамсахгүй кино.

НЭМЭЛТ: Brian De Palma-ын эл гэмт хэрэгт жанрын киноны хөгжим кино урлагийн хамгийн шилдэг хөгжмийн нэг билээ (Ennio Morricone бичсэн). Продюсер Ned Tanen 70-80-аад онд Universal Pictures-д ажиллаж байхдаа Eliot Ness-ын амьдралаар кино хийхээр олон жил оролдсон ч бүтээгүй ба Eliot Ness-ын дурсамж номын эрхийг авсан Paramount Pictures-ын дарга болонгуутаа кино болгох ажилдаа шууд оржээ. Тэрээр Art Linson гэгчийг кино болгох ажилд томилсон ба Linson өмнө нь хийгдсэн телевизийн цувралаас илүү бодитой, нухацтай кино хийхээр төлөвлөж байв. Ингээд David Mamet кино зохиолчоор. Brian De Palma найруулагчаар томилогдсон ба Mamet-ын кино зохиолыг зураг авалтын үеэр Palma өөрчилж, дахин бичиж байсан гэдэг. Жишээлбэл, Чикагогийн галт тэрэгний буудал дээрх хэсэг бол 1925 оны "Battleship Potemkin" киноны алдарт хэсгийн дуураймал буюу Palma-ын энэ кинонд үзүүлсэн хүндэтгэл аж. Brian De Palma "Би өөрөө зохиолч хүн болохоор хийгээгүй зүйлийнхээ төлөө магтагдах дургүй. Би энэ кино зохиолыг хөгжүүлээгүй, Mamet миний зарим санааг ашигласан, заримыг нь ашиглаагүй" гэжээ. 

Comments