Love
Songs (2007). Драм, романс хийгээд мюзикл төрлийн орчин үед нийцсэн
нэгэн киног танилцуулъя.. францын кино найруулагч Christophe Honoré-ын
\тэрээр кино зохиолоо өөрөө бичсэн\ найруулсан уг бүтээл нь шинэ цагийн
кино гэгддэг бөгөөд гарсан даруйдаа цэвэр урлагийн гоо сайхныг ойлгодог
залуус хийгээд цаг үетэйгээ хөл нийлүүлэгч хүн бүрийн кино болсон юм..
орчин үеийн буюу яг энэ цагийн залуус бидний
хайр сэтгэлийн болон сексийн амьдралыг ямар нэгэн хаалтгүй, илэн
далангүйгээр үзүүлэхийг энэ бүтээл маань зорьсон.. эл мюзикл талаасаа
францын цуутай кино найруулагч Jacques Demy -гийн классик “The Umbrellas
of Cherbourg”-г суурь дэвсгэрээ болгосон ба харин гоо зүй, залуу хүний
дотоод сэтгэлийг илэрхийлэх талаасаа Bernardo Bertolucci-ын “The
Dreamers”-г санагдуулам, зарим тохиолдолд давтсан мэт өнгө аястай бүтээл
болжээ..
ямартай ч эл бүтээл маань орчин цаг үеийн үзэгчийнхээ хүсэлд
нийцсэн санаагаар дүүрэн жинхэнэ модерн романс, мюзикл юм... киног
бүтээгч Christophe Honoré уг бүтээлээ туурвих, хийх урам зоригоо өмнөх
үеийн францын шинэ давалгааны онцгой уран бүтээлч Jacques Demy-ээс авсан
гэдэг бөгөөд эл бүтээл нь ч Jacques Demy-ын “Lola” болон “The Young
Girls of Rochefort” бүтээлүүдэд хүндлэл үзүүлсэн маягтай байдаг..
романтикийг сексийн ярвигтай асуудалтай чадварлаг уясан нь цаг үеэ олсон
ба нэмээд хөгжим дуу орсоноор аль ч үед, хэдийд ч үзэх боломжтой
болгожээ, эл бүтээлийг ..
киног мюзикл болгосон нь улам яруу сайхан, гоо
сайханлаг болгосон нь дамжиггүй.. энэ их гүйцэгдэшгүй хөгжил биднийг
улам гаж, улам хачин болгож байна.. жирийн эр эмийн хүйсийн хурьцал одоо
сонин биш уйтай болж, гурвуулаа юмуу дөрвүүлээ, эсхүл ижил хүйстэндээ
татагдах гэх мэтээр санаанд оромгүй зүйлс залуус бидний амьдралд жирийн
үзэгдэл болжээ... яг ийм амьдралд таарсан, тохирсон бүтээл бөгөөд хайр
нэртэй замбараагүй хурьцал болон хайр, дурлалаа ч ойлгохгүй байгаа орчин
цагийн залууст сургааль болохуйц бүтээл юм.. энэхүү бүтээлээс бид нас
насны хайраас онцолж огтолсон ид залуу насны хайрыг жаахан ч атугай
ойлгох ба хаягдахдаа гашуун, дурлахдаа нялуун буюу эрс хандлагатай
болохыг харна..
Өөрөөр хэлбэл аливаа хэн нэгэн хүн сэтгэлийн гүн шарх
олж, түүндээ шаналсаар өөрийнхөө хүслийг ч мэдэхээ больж, өөрийг нь
гэсэн санаж, сарвайсанд татагдаж, түүндээ яван явсаар эгнэгшин
дасдагийг, сайн юмуу муу талаас нь бус харин жинхэнэ бодит өнцгөөс нь
харуулахыг эл киноноос үзнэ.. мөн нэгэнт өнгөрсөн сайхан тэр зүйлээ
мартаж чадах ёстойг харуулсан мэт.. өнгөрсөн хичнээн сайхан байсан
байлаа гээд төдий их гуних утгагүй.. сайхан байсных нь төлөө, сайхан
дурсамжаа бодож явах өөрийнхөө төлөө ирээдүйгээ бодох ёстойг харуулна...
хайр өнгөрсөнд биш дандаа ирээдүйд, ирээдүйг зөгнөж байх ёстой..
хориннэгдүгээр зуунд хамаарагдах бүтээлүүдээс миний хамгийн дуртай
кинонуудын нэг.. гайхамшигтай хөгжмлөг, яруу найраглаг бүтээл.. эцсийн
тулсан төгсгөлгүй кино.. өөрөө үзэж, бодлогшрох кино ба үйл явдлын
төсөөлөл дотроо үргэлжлүүлж, хайр хийгээд үхлийн хооронд хичнээн
уймарсан, тэнэг амьтан болохоо бодож олох хөгжимт кино болно..
кино
товчхондоо: Ismaël \Louis Garrel\ бол хэвлэлийн газарт ажилладаг жирийн
нэг залуу.. найз охин Julie-\Ludivine Sagnier\даа дэндүү хайртай бөгөөд
Julie ч түүнд хайртай. Julie-гийн гэр бүл Ismaël-г гэртээ хүлээн авч,
хамт хооллож, түүнд итгэнэ. харин Julie энэ үед ээждээ сонин юм хэлнэ.
Тэр нь: Ismaël груп секс хүсэх болсон, тэгээд түүний хүслээр гурвуулаа
байх болоод сар гаран болоод байгааг хэлнэ.. харин гайхаж цочирдсон ээж
нь Julie-гаас ямар байрлалаар вэ гэж асууна.. бүсгүй түүнд хачин мөртлөө
нууцлаг, гоё байдаг гэсэн хариу өгдөг.. Julie болон Ismaël-н гуравдахь
буюу дундах этгээд бол Ismaël ажлын газрын бүсгүй Alice \Clotilde Hesme \
болно.. хэдий Julie маань Ismaël-н гаж сексийг хүлээн зөвшөөрөх ч
түүнийг маш их хардана.. харин Ismaël бүсгүйд чин сэтгэлээсээ хайртай ч
дур хүслээ татаж үл чадна.. ингэж яваад, бааранд сууж байтал Julie гэнэт
өвдөж, зүрх нь хаагдаж нас барна.. Ismaël маш ихээр сэтгэлээр унах бол
Alice байдлыг үл тооно. Ингээд Alice найз залуутай болж түүнийг орхино..
харин энэ үед Alice-н найз залуугийнхан найз болох Erwann \Grégoire
Leprince-Ringuet\ хэмээх ижил хүйстэнээ сонирхогч залуу Ismaël –н
амьдралд орж ирнэ. Эхлээд Ismaël түүнийг огт авч хэлэлцэхгүй байвч
яваандаа Erwann-г ойлгож, татагдаж эхэлнэ.. ганцаардсан, зовж, туйлдсан
ганц зүрх тэсэхгүй..
Hair ungursniig bish ireedvig zugnuj baih uchirtai
ReplyDeleteHair ungursniig bish ireedvig zugnuj baih uchirtai
ReplyDelete