Улаан Пальтотой охин


Schindler's List (1993). Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед нацист Чех (Czechoslovakia) улсын бизнесмэн, үйлдвэрийн эзэн Oskar Schindler-ын Польш улсад очоод мянга гаруй еврейчүүдийн амийг аварч буй тухай өгүүлэх сэтгэл хөдөлгөм, хүнлэг чанарын яруу магтуу болсон өдгөө бидэнд аймшигт түүхийг сэрэмжлүүлсэн, сануулсан сургамжтай кино болно.. киноны үйл явдал 1939 оны Польшийн еврей нарыг үйлдвэрт албадан ажиллуулах юмуу үй олноор нь яргалан устгаж (Holocaust) байсан үед өрнөнө.. нацистуудтай бизнесийн нягт холбогдсон баян эзэн Oskar Schindler үйлдвэртээ ажиллуулахаар авсан мянгаад ервей хүмүүсийг өршөөн нигүүслэн, тэдэнд амьдрал бэлэглэж байгаа талаар өгүүлнэ.. уг аугаа бүтээлийг үзээгүй хүн гэж байхгүй биз. Тиймээс ч киноны талаар бичихээс зайлсхийж, харин кинотой холбоотой зарим нэг зүйлийг бичье..

кино маань Оскараас долоон төрөлд ялалт байгуулсан нь тэр жилдээ үнэмлэхүй шилдэг нь болсон, үүнээс голлох шагналууд болох: шилдэг кино, шилдэг кино зохиол болон шилдэг хөгжим гэсэн шагнал хүртсэн.. Бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 222-р байрт жагсдаг намтарчилсан, дайны тухай энэхүү драм нэлээд хол замыг туулан кино болон бүтжээ.. Oskar Schindler-ын амийг нь аварсан олон жүүдийн нэг Pfefferberg гэгч хүн өөрийнх нь аврагч болсон хүний тухай түүхийг бусдад хүргэхийг амьдралынхаа даалгавар болгосон агаад 1963 онд MGM студитэй хамтран ажиллах гэж оролдсон ч бүтэлгүйтжээ.. 
1982 онд Thomas Keneally түүхэн роман болох Schindler's Ark хэмээх номоо хэвлүүлэв, Thomas Keneally 1980 онд Pfefferberg-тэй уулзсаны дараа романд нь нөлөөлсөн гэдэг.. MCA-ын ерөнхийлөгч Sid Sheinberg тус романыг найруулагч Steven Spielberg руу илгээсэн бөгөөд тэрээр номыг маш их сонирхож байсан ч 1983 онд Pfefferberg-тэй уулзаад 10 жилийн дараа киног эхлүүлнэ гэж хэлж байв.. Spielberg өөрийгөө холокостын талаарх кино хийхэд бүрэн боловсроогүй гэж үзэн тус төслийг найруулагч Roman Polanski-д санал болгоход Roman саналаас татгалзсан ба Roman өөрөө Краковын геттод амьдарч, тэндээс амьд гарсан бол энэ нь аушвицэд алагдсан байдаг.. хожим тэрээр өөрөө 2002 онд Pianist хэмээх холокостын талаарх драм хийсэн байдаг билээ.. Spielberg-д тус сэдэв маш хүнд байсан учир барьж авахаас хаширлаад байсан бөгөөд тус төслийг Sydney Pollack болон Martin Scorsese нарт санал болгосон ч амжилт олоогүй байдаг.. 

Берлиний хана нурж, нео нацизм сэргэн, холокостыг үгүйсгэсэн зүйлс хэвлэл мэдээллээр гарч эхэлсэнээр Spielberg уг төслийг кино болгохоор эгнэгт шийджээ.. кино маш бага буюу 22 саяын төсөвтэй эхэлсэн ба Spielberg холокостын тухай кино ашиг олохгүй, ер нь дампуурч дуусна гэж итгэж байв.. ингээд 1983 онд романы зохиолч Keneally номоо кино зохиол болгохоор хөлслөгдөв, гэвч тэрээр ажлын дундаас төслөөс гарч оронд нь Kurt Luedtke кино зохиолчоор 4 жил ажилласны эцэст мөн л төслөөс гарч оронд нь Steven Zaillian орж, Spielberg тэр хоёр нэлээд нухсаны эцэст кино зохиол бэлэн болсон байдаг.. кино зохиол бэлэн болонгуут жүжигчдийн сонгон шалгаруулалт эхлэв, Schindler-ын дүрд Liam Neeson тохирохыг Spielberg анх Broadway  жүжигт тоглож байхад олж хараад мэдсэн бөгөөд Schindler-д Warren Beatty, Kevin Costner болон Mel Gibson зэрэг том одод тоглох сонирхолтой байсан ч Spielberg нэрд гараагүй жүжигчин тоглуулах хүсэлтэй байжээ..
 жүжигчин Ralph Fiennes-г A dangerous man: Lawrence after Arabia кинонд тоглохыг нь Spielberg хараад Amon Goth-ын дүрд тоглуулахаар шийдсэн бөгөөд Fiennes дүрийн судалгаагаа маш сайн хийсэн байдаг нь Schindler-ын аварсан нэг жүүд хүн СС-ын дүрэмт хувцастай Goth-ын дүрд хувирсан Fiennes-тэй уулзаад жинхэнэ Goth-той тун адилхан харагдаж байсан тул үхтлээ айсан гэдэг.. мөн сэтгэл судлаачид Fiennes-ын дүрд анализ хийгээд сонгодог сэтгэцийн өвчтэй дүр хэмээжээ.. харин Itzhak Stern-ын дүрд 1982 онд Gandhi киногоороо Оскар хүртсэн Ben Kingsley тогложээ.. киноны зураг авалт 1993 онд 75 хоногийн хугацаатайгаар Польшийн Краков хотод эхэлсэн ба тухайн орчин, уур амьсгал Spielberg-ын сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн буюу өвөөгийнх нь ярьдаг байсан түүхүүд, еврей амьдралыг нь нэлээн хувийн шинжтэй хөндөж байсан гэдэг, мөн зураг авалтын үеэр тэрээр сэтгэлээр унах, уйлах зэрэг асуудлууд байнга тохиолдож байсан агаад сэтгэлээ сэргээх гэж жүжигчин Robin Williams-тай утсаар ярьдаг байв, мөн эхнэр нь хүнд үед дэргэд нь байж сэтгэлийн дэм өгдөг байжээ..

 анхлан Герман, Польш хэл дээр хийхийг хүсэж байсан ч эцэстээ Герман аялгатай англиар хийжээ.. Spielberg киногоо яг баримтад кино шиг хэлбэр маягтай хийхийг хүссэн, ингэхдээ тэрээр 1985 оны Shoah хэмээх холокостын талаарх өгүүлсэн хамгийн алдартай баримтад бүтээлээс санаа авсан агаад киноны зураг авалтын 40% гар дээрх камараас авсанаас гадна зориуд хар- цагаан өнгөтэйгөөр хийсэн нь найруулагчийн баримтад кино шиг бүтэцтэй хийхийг хүссэнтэй холбоотой.. кино зураглаач Janusz Kaminski-ын эл ажлыг Германы expressionisim болон Италийн неореализм-тай харьцуулдаг бөгөөд Janusz Kaminski үзэгчдэд цаглашгүй мэдрэмж төрүүлэхийг хүссэн, үзэгч энэ киног үзээд чухам хэдийд хийгдсэн болохыг мэдэхгүй, тийм цаглашгүй байгаасай гэж хүссэн байдаг.. киноныхоо хөгжмийг нэрт хөгжмийн зохиолч John Williams-аар хийлгэхийг хүссэн ч John Williams Хэтэрхий хүч чадал шалгасан хэмээн татгалзаад надаас илүү өөр хүн од гэхэд Spielberg  миний мэддэг, чамаас илүү зохиолчид бүгд үхчихсэн хэмээн хариулснаар киноны гайхамшигтай хөгжмийг John Williams бичсэн ба үндсэн хийлийн аяыг Itzhak Perlman тогложээ.. киноны үндсэн сэдэв болон симбол бол сайн, муу хоёрын эсрэгцэл буюу Goth мэдээж хар муу санаатай, чөтгөр лугаа адил хүн бол Schindler аврагч, баатарын дүр болох нь илэрхий харагдана..

 кинон дээр улаан пальтотой бяцхан охин гарч ирдэг сцэн их чухал, өөрөөр хэлбэл хар-цагаан зураглал дундуур улаан өнгө, сул дорой охин гудамжнаа гарч ирээд киноны явцад охиныг Schindler үхсэн байхыг олж хардаг билээ.. Spielberg эл сцэнээрээ Америкчууд холокостыг харсаар байж гар хумхин суусан, тэдний дэндүү удаан ажилласныг улаан пальтотой охиноор симболчлон үзүүлсэн мессеж гэдэг.. Schindler улаан пальтотой охиныг харсанаас хойш өөрчлөгдсөн гэж тэмдэглэдэг ба энэ улаан өнгө бол еврей хүмүүсийн үзэж туулсан цус, найдвар хийгээд гэм зэмгүй байдлын бэлгэдэл гэж үздэг ажээ.. кинон дээр гардаг улаан пальтотой охин бол бодит амьдрал дээрх Roma Ligocka гэх охинтой адилхан гэдэг, энэ охин Краковын геттод улаан пальтотой явдаг байсан ба кинон дээр гардаг шиг ээ үхдэггүй, харин ч бүр 2002 онд улаан пальтотой охины дурсамж хэмээх намтар номоо гаргаж байв.. хожим 2014 онд улаан пальтотой охиныг Краковын оршин суугч Genya Gitel Chil гэх охиноос санаа аван бүтээсэн гэх яриа бас байдаг.. кинон дээрх охины дүрийг Oliwia Daprowska гэх 3 настай охин бүтээсэн бөгөөд Spielberg түүнд 18 хүртлээ киногоо битгий үзээрэй гэж захиж байсан агаад Oliwia 11 настайдаа үзчихээд маш их айсан гэдэг, гэхдээ насанд хүрсэн хойноо дахиж үзээд энэ дүрээрээ бахархсан байдаг ажээ.. киноны эхэнд болон төгсгөл хэсэгт лаа гардаг, эхнийх нацизм еврей нарын эсрэг хөдөлж, тэднийг аушвицэд шатаан алж байгааг симболчлох бол төгсгөлийн хэсгийн лаа нацизмын төгсгөлийг илэрхийлэх ба ер нь кинон дээр гарах лаа нь Европын еврей нарыг бэлгэдсэн ажээ.. мөн Spielberg хар-цагаан зураглал ашигласан нь холокостыг илтгэсэн бөгөөд холокост бол гэрэл гэгээгүй амьдрал, миний хувьд амьдралын симбол бол өнгө, тиймээс холокостын хар-цагаанаар хийсэн шалтгаан энэ хэмээн тэрээр хэлжээ.. харин зарим шүүмжлэгчид уг киногоор тэр чигээрээ холокостын зүйрлэл гэсэн буй.. 

кино маань 22 саяаар бүтээд нийт дэлхий даяар 322 саяын ашиг олсон ба нээлтээ хийсэн даруй үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан.. холокостын аймшгийг Spielberg өөрийн нэрийн хуудас болсон хуманист драматик арга барилтай холин шедевр бүтээл бүтээлээ, жүжиглэлт, найруулга болон зохиол гайхалтай байлаа хэмээн томоохон шүүмжлэгчид дүгнэсэн бол зарим судлаачид хамгийн холокостын түүхийг харуулсан хамгийн шилдэг драм, аушивцын шүршүүрийн хэсэг кино урлагийн хамгийн аймшигтай сцэн хэмээн уулга алдаж байв.. мөн тухайн үеийн Spielberg-ын хамгийн хурц бөгөөд хувийн бүтээл, холливуудад өмнө нь хийгдэж байгаагүй кино хэмээж байв.. гэхдээ ихэнх шүүмж, судлал хэвлэл мэдээллээс биш илүүтэй эрдэм шинжилгээний байгууллагаас ирж байсан бөгөөд уг кинон хэрвээ хүн хангалттай ухаалаг байвал, эсхүл азтай байвал холокостоос амьд үлдэж болно гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц хэмээсэн байдаг.. алдарт кино найруулагч Billy Wilder уг киног төгс төгөлдөр гэсэн байхад Roman Polanski би Spielberg шиг ийм сайн бүтээл хийж чадахгүй байх байсан гэсэн байдаг агаад эл бүтээлийн амжилтаас болж домогт найруулагч Stanley Kubrick холокостын талаарх кино төслөөсөө татгалзсан байдаг.. тэгвэл нэрт найруулагч Michael Haneke аушивцын шүршүүрийн сцэнийг  америкийн гэнэн үзэгчдэд л тохирсон балай хэсэг хэмээн уг киног хатуу шүүмжилсэн бол 9 цаг үргэлжилдэг холокостын тухай өгүүлэх Shoah баримтад киног бүтээсэн Claude Lanzmann уг киног аймшгийн мелодрам гэж нэрлээд мөн түүхэн үнэний гажуудал хэмээн шүүмжилсэн буй..  Израйлчууд уг киног холокостын дурсгалын өдрөөр ямар ч зар сурталчилгаагүйгээр зурагтаар гаргадаг ажээ.. Time сэтгүүл уг киног 100 шилдэг кино жагсаалтдаа багтаасан бол Time Out сэтгүүл зууны шилдэг 100 кино жагсаалтдаа мөн багтаасан агаад Ватикан хамгийн чухал 45 киноны нэгээр нэрлэжээ..

Comments

  1. Ralph Fiennes гайхалтай хувирч дүрдээ ордог чадварлаг жүжигчин шүү. Ширүүн төрхтэй ч инээмсэглэхээрээ дур булаам *-*

    ReplyDelete
  2. сайн жүжигчин шүү. энэ кинонд Liam Neeson-оос Ralph Fiennes-ын тоглолт илүү болсон санагддаг.

    ReplyDelete

Post a Comment