Naked (1993). Английн кино
найруулагч Mike Leigh-гийн зохиолын өөрөө бичиж, мөн найруулсан бараан комеди, эмгэнэлт комеди төрлийн НҮЦГЭН нэрэндээ нэн дүйцэхүйц хүн төрөлхтний муу муухайг
“нүцгэн” буюу ил тодоор дүрслэн үзүүлсэн кино. Нийгмийн бугшсан асуудлыг егөөдөл,
хүчирхийллээр, заримдаа хэт гутранги гэмээр бараанаар\зориудаар\ гарган тавьсан ба үймээнтэй, эрээ цээрээ алдсан их хотын ямар ч
хамгаалалт, итгэл найдвар, ажил гэр хийгээд нөхөрлөл, үнэ цэнэгүй хүмүүсийг эл
бүтээлд ямар ч хувцасгүй НҮЦГЭН үзүүлнэ.. найруулагч Лондон хотыг хүн
төрөлхтний ялзарсан нийслэлээр жишээ болгон авсан байна.. дүрслэн \Лондон\ буй
хот архичид, биеэ үнэлэгчид, бэртэгчин, адгийн хүмүүсээр дүүрсэн мэт
санагдана..
Mike Leigh-гийн хурц иртэй хутга шиг энэ кино гарсан даруйдаа
үзэгчдийн дургүйцлийг төрүүлсэний дээр кино шүүмжлэгчдээс асар магтаал хүртсэн
бөгөөд тус оныхоо Канны кино наадамд шилдэг найруулагч төрөлд шилдгээр шалгарч
байв. Ерөнхийдөө инди \чөлөөтэй\ кино үндсэн суурь дээр бүтээгдсэн бөгөөд хар бараан, нэг өнгийн болон
хүний сэтгэлзүйн эмгэг байдлыг үзүүлсэнээрээ нуар жанрыг, бас Alfred
Hitchcock-ын кинонуудыг санагдуулам.. судлаачид уг киног Mike Leigh-ын хамгийн сайн киногоор нэрлэж, \түүний
замналыг шинэ түвшин аваачсан гэж үздэг\ Их Британий шилдэг киноны нэг хэмээн
үздэг... кино зураглал болон
дүрүүдийн яриа маш их задгай, зарим талаараа насанд хүрэгчдийн кино шиг
хийгдсэн нь, анхнаасаа эрх чөлөө, хүсэл, бодлоо илэрхийлэх \анхаарал татах
гэсэн зориудын хурц арга ч байж болох\ гэсэн Mike Leigh-ын чин эрмэлзлэл байсан
буйзаа..
түүнд киноных нь
санаа аль 1950 онд төрсөн гэдэг бөгөөд эл бүтээлийн Уильям Шекспирийн "Гамлет" болон Jean Renoir-ын Boudu Saved from Drowning \ Mike Leigh-ын хамгийн дуртай киноны нэг\
бүтээлүүдтэй харьцуулсан байдаг ба киноны гол баатар Johnny-ын уран яруу,
давамгайлсан хурц яриа Гамлет-тэй төстэй бол киноны өвөрмөц анархи ухвар санаа Boudu
Saved from Drowning кинотой төстэй байдаг ажээ.. Mike Leigh кино зохиолоо
жүжигчдийнхээ импровизац тоглолтод тулгуурлан бичиж байсан ба кино зохиол ердөө
25 хуудас л байжээ.. жүжигчид өөр хоорондоо ярилцаж, нарийн сургуулилт хийн
дүрүүдээ бий болгож байсан агаад киноны харилцан яриа, дүрүүд бол бараг
бүхэлдээ импровизацаас үүссэн, тухайлбал Жонни болон хамгаалалтын албаны харуул
хоёрын ярилцдаг сценийг авах гэж найман цаг импровизацласан байдаг ажээ.. өгүүлэн
буй кинонд нийгмийн дунд давхарга, ажилчин ангийнхан гарна. Тэдний үнэнч бус,
завхай зайдан, бохир бүдүүлэг ахуй амьдрал одоогийн УЛААНБААТАР хоттой жишиж
үзмээр дөхөм бөгөөд ер нь ямар ч орчин үеийн хотыг жишээ болгож болно.. Аливаа
урлагийн төрөл гоо зүй \эстетик\ дээр тогтдог гэвэл хэтрүүлсэн хэрэг болохгүй
болов уу. Кино урлаг дээр авч үзвэл эстетик нь заавал хөөрхөн юмуу тансаг сцен
дээр тогтох буюу тийм байх ёстой гэсэн онол үгүй.
Харин ч хүчирхийлэл, цуст
аллага, жихүүдэс төрөм ойлгомжгүй байдал заримдаа өөрөө гоо зүй, цэвэр ариун байдал болдог тал бий.. ойлгож
мэдэрч чадвал “заваан” юм ч сэтгэл татах бөгөөд гоо зүйн өндөр боловсролтой
хүмүүн бүх зүйлээс гоо зүйг мэдрэн таашааж амьдардаг.. өндөр боловсролтой хүн
гэдэг бүх сайн сайхныг өөртөө агуулсан, жинхэнэ өндөрт тэнцэхүйц хүн бөлгөө..
уг киноны хувьд яг иймэрхүү дүгнэлт өгч болно, нэг ёсондоо уг кинонд гарах ёс
суртахуунгүй, бухимдал төрүүлэх бүхэн ёгтлолоос гадна муу муухай бүхнээс сэрэмжлүүлэх ба урлаг ойлгодог, урлагийн санааг ойлгох хүнд жинхэнэ
гоо зүй, гүн бодолхийлэл, нийгэмдээ уурсах, эргэн тойрноо шинээр нээх цочроо юм..
кинонд Жонни гэх \ Английн жүжигчин David Thewlis энэ кинонд тоглосоноороо дэлхийд танигдсан ба
Жоннигийн дүрээр Канны наадмын шилдэг жүжигчиний шагнал хүртсэн \
гудамжны философичийн талаар гарна. Түүнд мэдэхгүй сэдэв, уншаагүй ном үгүй.
Өөрийн энэ давуу байдлаа тэрээр мэдэх
хэдий ч соён гэгээрэл юмуу хүн зоны төлөө зориулахгүй харин оюун ухаан
мэдлэгээ замд таарсан жолооч, зүгээр л гудамд учирсан янхан зэрэгт гаргана..
Жонни мэдлэгээрээ бусад хүмүүсийг “дээрэлхэж” мөн доромжилно.
Бусдыг ер
өрөвдөхгүй ба харин ч зовлонг нь олж мэдсэнээр улам доромжилж тохуурхах нь түүний амьдралын
бах, ханамж гэлтэй. Яриагаарай хүүхнүүдийг хялбархан өвөртөө оруулах ба секс
хийх явцдаа эсрэг хүйстнээ цохих, зодох, тарчлаах зэргээр мөн л эсрэг хүйстэнээ үл хүндлэн, бараг хүчиндэнэ..
Жонни бол мэдлэгтэй мангас ба зүрх сэтгэлгүй сэхээтэн бөгөөд тэрээр мисогини үзэлтэй, асар амиа бодогч, мэдлэг хийгээд ярих
чадвараараа бусдын оюун болон биеийг дээрэлхэн хүчиндэгч болой.. түүний
хохирогчид ганцаардсан, орон гэргүй, ажилгүй, нэг үгээр сул дорой хүмүүс байх
ба судлаачид энэ дүрийг орчин үеийн хүмүүсийг өөрчлөхөөр ирсэн бурхан, эсхүл
чөтгөр гэсэн байдаг бол зарим нь нэн орчин үеийн оршихуйн тухай үлгэр ч гэх нь
байдаг.. Жоннигийн мисогини үзэл болон хүчирхийллийг судлаачид энэ нийгэмд
бодитоор байгаа, ихэнхи эмэгтэйчүүдэд учирдаг зовлон гээд тэгэхдээ үзэх ёстой
кино, сайн кино амьдралын хар барааныг нүцгэн үзүүлэх ёстой хэмээжээ.. жүжигчин
David Thewlis дүрээ бүтээхийн тулд философич Вольтерын Кандид, түүхч James
Gleick-ын Chaos болон библи, коран, буддагийн сургааль гэх мэт ном бүтээлүүдийг
уншжээ.. Mike Leigh-гийн энэхүү кино 90-д оны хамгийн хурц, чухал киноны
тоонд ордог бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 519 байрт
жагсдаг.. 18 нас хүрч байж үзэх бүтээл мөн ..
НЭМЭЛТ: Ухаалаг, боловсролтой,
уран илтгэгч Жонни (киноны гол дүр) бас ихээхэн цухалдуу, амин хувиа бодогч
нэгэн бөгөөд тэрээр бусдыг мэдлэгээрээ түрэмгийж, орчин үеийн соёлын талаарх
онолоороо ярилцагчаа "дээрэлхэх" хандлагатай байдаг. Түүний тактик
танихгүй болон дотно хүмүүс рүүгээ чиглэсэн мэдлэгийн түрэмгийлэл бүхий хэлбэртэй
ба өргөн мэдлэгээ эх сурвалж болгон өөрийгөө хуягладаг. Түүний зан авир
хуумгай, өөрийгөө сүйтгэсэн, мөн заримдаа завсарын садист шинжтэй байдаг бөгөөд
кино дээр дор хаяж хоёр удаа сексийн түрэмгий хандлага үзүүлдэг.

Comments
Post a Comment