The Wrestler (2008). 2009 оны
Оскарт шилдэг эрэгтэй гол дүрээр Milk киногоор Sean Penn шилдэг шагнал хүртэж, шилдэг туслах
эрэгтэй дүрээр The Dark Knight-аар Heath Ledger авахад жирийн үзэгчид Mickey
Rourke-ын бүтээсэн дүрийг анзаараагүй өнгөрсөн байх нь элбэг.. шагнал хүртсэн
эрхэмүүдийг шагнагдах эрхгүй байсан гэх гээгүй бөгөөд харин “бөх” кинонд
тоглосон Mickey Rourke \тэрээр
сонирхогчийн боксчин байсан\ шагнал авахад болохгүй юм байхгүй байсны
дээр жаахан азгүй байсныг сануулаад нөхрийн жүжигчний замналынхаа хамгийн
шилдэг дүрээ бүтээсэн сайхь бүтээлийн талаар товч өгүүлсү.. 80-аад оны од, олон
түмний хайртай бөх буюу (Монголчууд нохой зодоон гэдэг wwe ба хагас
жүжиглэлттэй зодооны шоуг одоо
монголчууд харьцангуй ойлгож үздэг болсоноос гадна дэлхийн хэмжээний шоу
бизнес, спорт болжээ) тулаанч Randy "The Ram" Robinson-ын үхэл
хийгээд амьдралынх нь уналтын сүүлчийн өдрүүдийг харуулж буйгаар кино
хийгджээ.. бодит амьдрал, бодит хүнээс сэдэвлээгүй ч ерөнхийдөө мэргэжлийн бөх
байхын хэцүүг, зовлонтойг, олон нандин зүйлээ золиослодогийг нэн бодиттойгоор
харуулж, барагалж баримтад кино шиг дүрслэсэн ба бөх хүний амьдралын гүн рүү
биднийг аваачина...
Америк
болон Мексикт \
Мексикт анх үүссэн\
wwe буюу “нохой зодоон” үндэсний спорт болж хөгжсөн (wwe үздэг хүн хамаагүй бага стресстэй амьдардаг гэсэн
судалгаа бий) байдаг. Уг зодооны урлагаар хичээлэгчийг харахад жүжиглэж
байгаа мэт боловч үнэндээ асар их рисктэй өдөр бүр нүүр учирч, жилийн ихэнхи
өдрийг аялан тоглолтод барж, өөрөөсөө асар их хүч зарцуулдаг ба үүнийгээ
эргүүлж хар тамхи болон бусад хориойтой бэлдмэлүүдээс аван авсаар эцэстээ
биегүй болж үхдэг олон жишээ байдгийг кино урлаг бараг анх удаа ийнхүү
дэлгэцнээ буулгасан ба үзэгчид төдийгүй мэргэжилтэнгүүдээс өндөр үнэлгээ авч
тэр даруйдаа “нохой зодоон”-ын фенүүдийн хайр талархалыг хүртсэн.. ингэхлээр эл киног ойлгохын тулд wwe-г
ойлгох юмуу гадарладаг байх хэрэгтэй бөгөөд ядаж спортын хатуу ширүүн тэвчээр
шаардсан ертөнцийг ойлгодог байхын хажуугаар алдар нэр, амжилтыг чөтгөрийн
сүүдэр шиг дагах шоу цэнгээний амьдралын хар барааныг тус кино яс арьсанд тултал
мэдрүүлнэ.. wwe бол асар их мөнгө эргэлддэг шоу бизнес мөн, wwe жүжиглэлт буюу
худлаа зодоон мөн, гэхдээ хүлээгээрэй, энэ шоуны жүжигчин болохын тулд та төгс
бие бялдартай байх ёстой ба жүжиглэх, дүрд хувирах, хамгийн гол нь ярианы өндөр
чадвартай байхыг шаарддаг нь энэ спортоор хүссэн бүхэн оролддоггүй гэдгийг
харуулдаг.. хоёр, гурван метрээс шийдүүлэх юмуу өрсөлдөгчийнхөө бие дээр унах,
модон сандалаар цохиулах, хүчтэй мөргүүлэх гэх мэтээр яаж ч жүжиглэсэн хүн л юм
хойно энэ бүхнийг өвдөлтгүйгээр мэдрэх нөхцөлгүй бөгөөд сурчихсан шүүдээ,
бэлдсэн юм гэж надад хэлвэл, тэгвэл ингэж унаж, цохиулж сурах гэж байнга
бэлтгэл хийх юмуу өчнөөн жилийг сургуулилж бэлддэг юмаа.. wwe-ын жүжигчид буюу
тамирчид хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тамирчид шиг байнгын аюулд байж, мөн тэдэн
шиг гэмтэж бэртэн, зарим нь амь насаа, зарим нь замналаа ч алддаг ба энэ бол
хамгийн гоо үзэсгэлэнтэй спорт ч байж магад.. .. wwe-ын жүжигчид буюу тамирчид
тасралтгүй өрнөх аялан тоглолт болон байнгын биеийн хүчний тоглолтоос болж сэтгэлзүйн
хийгээд бие махбодийн хүнд сорилт, асар их тэвчээрийг амсан од болдог ба аялан
тоглолтоос болж тогтовргүй амьдралтай байх нь элбэг.. янгинах бие, ангалзах
толгойн өвдөлтөөс болж өвчин намдаах нэрийдлээр хүртэх хар тамхи, архи олон
сайхан хүний амийг авч одсон байдаг..
wwe бол зодоон, бөх, жүжиглэлт, бүр дуу
хүртэл орсон төгс зугаа цэнгэлийн шоу болой.. кино товчхондоо: бөх Randy
"The Ram" Robinson олон жил амжилттай “ажиллаж” одын амьдралаар
амьдрахдаа ганц охиноо \гялбаант
амьдралынх нь алдаа ба үнэндээ мэдэгдсэн ганц үр нь\ тоож явсангүй.
Хэтэрхий дээгүүр нисч явсан түүнийг цаг хугацаа гэсэн том шүүгчтэй нүүр тулах
мөчид тэрээр бие муутай, цаашид зодолдвол зүрх нь хаагдах аюултай болсон
байна.. ингээд "The Ram" маань ажлаасаа гарч дэлгүүрт худалдагч хийж
эхлэх бөгөөд мөнгөтэй байхдаа байнга уулздаг байсан тайчигч клубын хүүхэн
дээрээ очиж сэтгэлээ хуваалцаж тайтгарна.. хүүхэн түүнийг охин дээрээ оч гэнэ..
нөхөр ч охин дээрээ очих ба даанч хэтэрхий гомдоосон охин нь түүнийг гэх
сэтгэлгүй болсон байна.. ингээд тайчигч хүүхэнтэйгээ сууя гэтэл олсноо архи,
хар тамхинд үрчихдэг хүнтэй суухгүй гэнэ. Ингээд очих хаяггүй болсон тэрээр
нэгэн цагт алдаршиж хүн болж явсны хэргээ гаргаж байсан зодооны дэвжээн дээрээ
зодолдож байгаад үхэхээр шийднэ.. өдгөө цагийн харьцангуй залуу мөртлөө сайнд
тооцогдох найруулагч Darren Aronofsky-ын \киноны зохиолыг кино зохиолч Robert Siegel бичсэн\ гайхалтай драма ба тухайн жилийнхээ шилдэг киноны нэг гэж
олон судлаачид энэхүү бүтээлийг үнэлсэн.. киноны ихэнхи явцад бид
"The Ram"-г ар нуруунаас нь харна.. энэ нь магад үзэгч бид киноны
турш гол дүрийг дагаж, түүнтэй хамт байх бодит боломжийг олгож буй байх..
залуудаа голдуу эротик, акшин төрлийн кинонд тоглож байсан
Mickey Rourke энэ дүрээрээ хойшид илүү дурсагдах болов уу.. анх Nicolas Cage-г Randy-ын дүрд тоглуулахаар
яригдаж байсан ч Darren Aronofsky түүнийг жентелмэн төрхтэй гээд больсон байдаг
бол wwe-ын домог Hulk Hogan энэ дүрд тоглох саналаас татгалзаж байсан гэдэг..
кинонд мөн Sabian, Robbie E, Jay Lethal гэсэн wwe-ын тамирчид дүрээ мөнхөлөөд амжсан.. энэ киног wwe-ын
ар талд, хувцасны өрөөний амьдралыг гайхалтай бодиттойгоор үзүүлсэн гэж wwe-ын
домгууд болох: Vince McMahon, Bret Hart, Roddy Piper нар амаа олохгүй шагшин
магтаж, Roddy Piper бүр киног үзээд үхтлээ уйлсан байдаг.. кинон дээр Mickey
Rourke “нохой зодоон” хийж байгаад духнаасаа цус алддаг ба киног бодиттой
болгохын тулд Mickey Rourke жинхэнээсээ духаа зүссэн ажээ.. мөн тэрээр дүрээ
ойлгож, дүрдээ хувирахын тулд wwe-ын багшийн удирдлага дор дасгал сургуулилт
хийж байжээ.. хүн олон зүйлийг биш ганцхан зүйлийг маш сайн хийж чаддаг байх нь
чухал агаад тухайн тэр зүйлдээ зүрх сэтгэлээрээ дурлаж, бүхнээ зориулж чаддаг
байх нь амжилт гаргах түлхүүр болохын сацуу амьдраад үхэх энэ богинохон
хугацааг утгатай, зорилготой болгодог оо..
Comments
Post a Comment