Завхай хүмүүс




Antares (2004). Хотын гудмаар давхих таксинд нэгэн эр гэрэл зурагт хамаг анхаарлаа хандуулан явна.. тэр гэрэл зурагт нэгэн бүсгүйн ил задгай, мөн завхай байдлаар авхуулсан нүцгэн зураг байх аж. Такси гэрлэн дохиогоор гарах агшинд хажуу талаас нь нэг машин мөргөчихнө.. кино ийнхүү эхэлнэ.. гэрэл зураг дээрх бүсгүйг Eva гэх ба дөчин нас хүрч буй энэ бүсгүй эмнэлэгт сувилагч хийх бөгөөд өсвөр насны охин, нөхрийн хамт энгийн аж төрнө.. эдгээр өдрүүдэд Eva хуучин уулздаг байсан амрагтайгаа дахин уулзаж, амрагийн холбоогоо ахин сэргээгээд буйн энэ.. Тэд буудалд уулзаж секс хийх явцаа гэрэл зургийн хальснаа буулгана.. харьж ирэхдээ шөнө жижүүртэй байлаа гэж худал хэлнэ.. нөхөр нь амьдралаа сайжруулахаар зүтгэнэ. Байраа томосгох гэж шинэ байр эрж хайна. Eva ингэж яваад гудманд охинтойгоо таарчихна.. харьж ирээд эх охин хоёул бие биесээ эвгүйрхэцгээнэ..

Eva энэ байдлаа нэг тийш болгохыг хүсэх ба нууц амрагаа эцэст нь сонгодог.. Eva-н амьдардаг байранд Sonja гэх хорин нас гарч буй бүсгүй амьдарна. Sonja дэлгүүрт худалдагч хийдэг ба түүний амьдралын утга учир нь түүний найз залуу юм. Бүсгүй хэрээс хэтэрсэн хартай. Энэ нь найз залууг нь, мөн өөрийн ч зовооно.. үргэлж найз залуугийнхаа утас хийгээд хувцсаны кармааг ухна.. Sonja өөрийг нь нэг л өдөр орхиод явчихна гэж бодож найз залуудаа өөрийгөө жирэмсэн гэж худал хэлнэ.. Sonja-гийн ааш авирыг тэвчиж, мөн жирэмсэн гэсэнд нь баярлах залуу үнэндээ ч цэвэр ариун хүн биш юм. Залуу мөн дурдан байх байранд амьдардаг нэг хүүхэдтэй хүүхэнтэй нууцаар явалдаад удаж буй.. худал бүхэн нэг өдөр баригддаг жамаар Sonja найз залуугаа барина.. Sonja үүнээсээ болж амиа хорлохоор завдана.. мөн яг тэр байранд нөхрөөсөө салаад удаагүй гуч орчим настай, хүүтэйгээ амьдардаг Nicole гэх бүсгүй оршин сууна.. Nicole-н нөхөртэйгөө хамт байсан хугацаа тамд байсан мэт дурсамж үлдээжээ.. 

Нөхөр нь түүнийг байнга зодож, дарамтлан зовоож байв. Салсан хэрнээ нөхөр нь өдөр бүр шахуу ирж Nicole-г зовооно.. ирэх шалтгаан нь дахин сууя, би буруугаа ухаарсан гэх үгсээр халхавчилсан засраагүй өнөөх л харгислал байв.. нэг өдөр Nicole-г өөр залуутай сууж байхыг харсан нөхөр уурлан машин руугаа зүглэнэ.. үхтлээ уурласан тэрээр гэрлэн дохиог үл анзааран орж явсанаар нэгэн таксиг шууд мөргөчихнө.. Австрийн кино найруулагч Götz Spielmann-ын энгийн жирийн хийцтэй хэрнээ гүн гүнзгий, онцгой сэтгэгдэл үлдээх драм, эротик төрлийн бүтээл.. киноноос бид сексээс үүдсэн цөхрөл хийгээд түрэмгий секс харилцаанд донтогчид, насанд хүрэгчдийн секс завхайрал, нууц амрагийн харилцаа гэх мэт ямарч үед, аль ч оронд байдаг асуудлыг үзнэ.. тохиолдол өөрөө тохиолдлыг “төрүүлдэг” буюу амьдрал өөрөө тэр чигээрээ учрал, гэнэтийн явдал юм. 

Иймээс ч амьдрал адал явдалтай, сонирхолтой байх нь. Тийм биш гэвэл, бүх юм зурсан зурагтай бэлэн гэвэл уйдаж үхмээр уйтгартай.. мөн бид бие биенээсээ хамааралтайг, өөрөөр хэлбэл хүн бүр бусад хүмүүсийнхээ тусламж, итгэлээр амьдардагийг ухаарна.. кино маань нэг байранд амьдрах гурван эмэгтэйн талаар өгүүлнэ. Харилцан адилгүй тусдаа үйл явдлууд хэрхэн нийлэн нэгдэж төгсч байгаан киноны найруулагчийн сод ухаан юм.. уг кино хямдхан зардлаар гүн гүнзгий агуулга, сэдвийг хөндөж болдогийн тод жишээ болжээ.. Сексийн алив гаж зуршил, хардахын өвчин, эрх чөлөөг хүсэгчдийн онцлог байдлыг яг хажуунаас нь мэт тодорхой дүрслэсэн гайхалтай бүтээл.. кинонд, номонд гарах дүр болон амьдралд бидний эргэн тойронд, ойр орчимд байдаг л бодит “амьдрал” юм.. үүнээс л кино болон ном санаагаа авдагийг ойлгоно.. маш сонирхолтой маягаар хийгдсэн кино. Алдаж боломгүй урлагийн бүтээл.. 18 наснаас дээш насныханд зориулагдсан бүтээл.

Comments