Дэгээ



On the Waterfront (1954). Мэргэжлийн боксчин явсан тэнүүлч хочит Terry Нью Иорк хотын усан боомтон дээр ачаа ачигчаар ажилладаг ба түүүний ах эл усан боомт дээр үүрлэсэн мафийн толгойлогчийн баруун гар агаад боксоос хөндийрөн энэ мэт муу яваадаа Terry битүүхэн ахдаа гомдож явдаг бөлгөө.. Боомт өөрийн гэсэн хууль дүрмэнд \дүлий, хэлгүй мэт байх\ захиргдана. Тухайлбал, хэн ажиллах, хэн ажиллахгүйг мафи мэдэх ба бүгд түүнээс айж, энэхүү хувь заяатайгаа эвлэрнэ, эс бөгөөс эсэргүүцсэн хэнийг ч цааш нь харуулчихна, үгүйдээ ажилгүй хэн ч биш болгоно.. тиймээс үүнийг цөм мэдсэн ч мэдээгүй өнгөрөөдөг байв..

 тэр нэгэн жихүүн шөнө ах болон ахынхаа найзуудын ятгалгаар Terry өөрийн нэгэн найзын үхэлд шууд бус ч оролцож \хэргийг нуусан\ орхино.. бие барсан залуу боомтон дээрх хуулийн эсрэг зогссон учир шангаа хүртсэн нь энэ ажгуу.. бие барагчийн эгч Edie дүүгийнхээ үхэлд зүгээр сууж чадахааргүй зоригтой, шударга хүүхэн байлаа.. тэрээр энэ бүхний учрыг олохоор зориглон шийдэх бөгөөд үүнд нь хэзээнээс мафийн эсрэг зоригтой дуугардаг байсан ламтан хүч нэмнэ.. ламтан боомтын ажилчдыг шударга бус явдал хийгээд бузар гэмт бүлэглэлийн эсрэг тэмцэхийг шашин номынхоо ч, иргэн хүнийхээ ч хувьд уриалан тэмцэхийг хүснэ.. хэрэвзээ, мафийн эсрэг баттай гэрчийн мэдүүлэг байвал зовсон ажилчид дөнгөнөөсөө чөлөөлөгдөх учиртай байв.. гэтэл цөм айгаад тэгэх хүн үл олдоно.. мафиуд хэрэг бишдэхээс өмнө лам болон хүүхнийг ажиглаж байхыг ахаар нь дамжуулан Terry-д даалгана..

Terry дургүй хэдий ч ахынхаа үгэнд орно. Ингэх явцад түүнд Edie хүүхний чин зориг, энхрий ялдам төрх таалагдаж хүүхнийг эргүүлж эхэлнэ.. дүүгээ алдан гашуудан гуниглахаас гадна айж зовсон Edie-д хаанаас ч юм сайхан залуу гарч ирэн тусалж, халамжлан, мөн эргүүлэх нь таатай сайхан байж, өөрөө ч залууд хандтай хандаж эхэлнэ.. гэхдээ Terry-н ах хэн болох, дүүгийнхэн үхлийн талаар Terry мэдэж байгааг Edie дотроо гадарлаж байв.. энэ талаар ярих гэхлээр л Terry булзайруулан, илт зугтаадаг байв.. энэ үеэр боомтон дээр хоёр ч хүн золгүй байдлаар үхдэг, гэхдээ энэ золгүй үхэгсэд мафиас хамгийн их урвах магадлалтай сайн хүмүүс байсан нь хэн бүхэнд сэжиг төрүүлнэ.. болж буй үйл явдлууд хийгээд сэтгэлтэй хүүхнийхээ сайн нөлөө нь Terry-д нөлөөлж, сэтгэлийн гүнд нь унтарчихаад байсан хүнлэг, шударгуу сайн зан чанар нь сэргэж ирнэ. Ингээд яах ёстойгоо ламтангаас очиж асуухаар шийднэ. Ламтан түүнд, бүх үнэнээ хэл, шүүхэд гэрчийн мэдүүлэг өг, мөн Edie-д ч үнэнээ хэл гэж зөвлөнө.. дүүгийнхэн үхэлд оролцсон хүндээ дурласанаа ухаарсан Edie ямар ч яриа байхгүй Terry-д хаалгаа хаана.. Terry үргэлжлүүлэн шүүх дээр очих ба ахынхаа болон өөрийнхөө амь насыг шууд эрсдэлд оруулж байгаагаа ойлгов ч ахиж хог новш мэт амьдрахаас залхана.. ийнхүү асар шуугиан дэгдэнэ.. Terry болон түүний ах амьд гарах болов уу? Edie цаашид хэрхэх бол? Мөн яг яаж Terry тэр үхэлд оролцсныг зөвхөн үзэж л мэдвэл амттай.. 

Грек гаралтай Америкийн суут кино найруулагч Elia Kazan-ын хамгийн алдартай эл бүтээл нь найруулагчийн алдар нэрийнх нь хонхыг цуурайтуулсан гэж үзэж болох ба 50-60-аад оны кино түүхэнд алдаршин үлдсэн олон киног Elia Kazan найруулсан байдаг агаад холливуудын хамгийн нөлөө бүхий найруулагчдын нэг хэмээн хүндлэгддэг.. тус бүтээл гарсан дороо толгой эргэм амжилт \ашиг орлогоор ч тэр\ олсон ба 8 төрлөөр Оскарт ялалт байгуулсан байдаг, үүнд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг эрэгтэй гол дүр \ Marlon Brando - Америкийн домогт жүжигчин\, шилдэг туслах эмэгтэй дүр \ Eva Marie Saint – замнал нь далан жил үргэлжилсэн Америкийн жүжигчин\ гэх мэт үргэлжилнэ.. киноны зохиол 1948 онд Нью Иоркийн боомтон дээр гарсан хүн амины хэргийн талаар бичсэн Malcolm Johnson гэх сэтгүүлчийн нийтлэл \ Pulitzer-н шагнал авсан\ дээрээс үүссэн буюу кино зохиолч Budd Schulberg эл нийтлэлийг кино зохиол болгон бүтээсэн бөгөөд үнэхээр ч тийм мафи бугшсан байсан бодит хэргээс сэдэвлэсэн ба мөн ихэнх дүрийг бодит хүмүүсээс сэдэвлэжээ.. 

хотын \урбан\ драм төрлийн эл киног шүүмжлэгчид дэлгэцнээ дүрслэгдсэн орчин цагийн яруу найраг гэлцдэг ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 156-р байрт жагсдагаас гадна Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг зуун кино жагсаалтынхаа 19-р байрт, мөн Terry-ын дүрийг хамгийн шилдэг зуун “манай” талын дүрийн 23-р байрт тус тус эрэмбэлсэн байдаг бол Ватикан энэхүү бүтээлийг хамгийн аугаа 45 кино жагсаалтадаа багтаасан буй.. найруулагч Elia Kazan замналаа театрын найруулагчаар эхлүүлсэн агаад 1947 онд мэргэжлийн жүжигчид бэлтгэдэг студи, сургалт явуулж эхэлсэн байдаг.. уг өгүүлэн буй кинонд тоглосон Marlon Brando түүний сурагч байсан бөгөөд “Stanislavski “ буюу натуралистик арга барилаар   ажилладаг байсан нь түүний бүтээлүүд тун үнэмшилтэй, бодиттой байдаг учир ийн бөлгөө.. Marlon Brando-той холливууд, Marlon Brando-гүй холливууд хэмээн холливуудыг хоёр хуваадаг билээ.. 

аугаа Marlon Brando-н хоёр Оскарын нэг нь эл бүтээлд тоглосноор “ирсэн” агаад сайн болон муу гэсэн хоёр туйлд зөрчилдөх боксчины дүрийг Marlon Brando төгс хэмжээнд нь хүргэж тоглосон ба анх кино зохиолтойгоо танилцаад таалагдаагүй учир энэ киноноос татгалзаж оронд нь Frank Sinatra бараг тоглохоор тохироод байсан ч Elia Kazan болон продюсер нар Marlon Brando-н л хүчирхэг тоглолт тохирно, мөн түүний нэр нөлөөгөөр ахиухан төсөвтэй кино бүтээнэ гэж үзэж, улмаар Marlon Brando-г ятгаж дөнгөжээ.. хожим кино бүтсэн хойно Marlon Brando өөрийнхөө тоглолтыг үзээд бухимдаж, ичиж үхэх дөхсөн гэдэг бөгөөд тэрээр нэлээдгүй хэсэгт импровизацлаж тоглосон гэдэг.. уг киногоороо эмэгтэй туслах дүрээр алтан баримал хүртсэн Eva Marie Saint-н хувьд эл кино түүний анхны дебют “ажил” байсан ба хэрхэн сайн тоглосон нь эндээс харагдах бөгөөд анх түүний дүрийг Grace Kelly-д санал болгосон ч Grace Kelly энэ кинонд тоглохоос татгалзаж оронд нь “Rear Window” киног сонгосон байдаг.. Америкийн нэрт хөгжмийн зохиолч Leonard Bernstein уг киноны хөгжмийг бичжээ.. кинонд харцага болон тагтааг симболоор ашигласан байдаг, тухайлбал: мафи буюу эсрэг талынхан гарах, муу зүйл болоход харцага үзэгдэх бол ядарсан, дарамтлуулсан ажилчдыг тагтаа төлөөлдөг ажээ..

НЭМЭЛТ: Марлон Брандо эхлээд Терри Маллойгийн дүрээс татгалзаж, оронд нь киног бүтээж байсан Хобокен хотын уугуул Фрэнк Синатратай албан бус аман гэрээ хийсэн байжээ. Синатра бүр зарим хэсэгт тоглож, хувцас загварт ч оролцоод байж. Найруулагч Казан Брандог илүүд үзсэн хэвээр байсан ба Брандо тоглохоор болвол кинондоо илүү их төсөл авч чадна гэсэн итгэлтэй байжээ. Брандогийн агент Брандог ятгах гэж оролдож байх зуур Казан Брандотой арай төстэй Карл Малденыг сонгоод продюсер Сэм Шпигелийг ятгах болсон агаад Синатра энэ дүрд тохирохгүй, Брандо биш бол Карл түүн шиг байж чадна гэх мэтээр ухуулж өгч. Карл киноны Терри, Эди хоёрын романтик хэсэгт шалгалт өгөхөд продюсер Сэм Терригийн дүрд үнэхээр Брандо тохирохыг ухаарах үед Брандо ч агентдаа сайн ятгагдсан учир тоглохыг зөвшөөрчээ. Хилэгнэсэн Синатра ламтны дүрд тоглуулахыг шаардсан ч Сэм түүнийг дахин жийгээд ламтны дүрд Карлыг сонгосон байдаг. 

Comments