Нар мандахаас өмнө



Spring (2014). Киноны гол дүр болох Evan ээжийгээ өвчний улмаас алдаж байгаагаар кино эхэлнэ.. гар дээрээсээ хайрт ээжийгээ алдсан Evan уй гунигаа тайлахаар уушийн газарт ууж, улмаар зодоон цохион үүсгэж хэрэгт орно.. маргааш нь түүнийг цагдаа нар эрэн сурж эхлэх бөгөөд найзынхаа зөвлөснөөр Evan төрсөн нутгаасаа оргон зайлахаар шийднэ.. Америкийн иргэн маань ийнхүү хилийн дээс алхаж, хэсэг хугацааг гадаад ороноор “аялахаас” өөр сонголтгүй болно, тэрээр эхний тааралдсан сонголт болох Итали улсыг сонгоно.

Ингээд үзэсгэлэнт Итали орны нэгэн далайн эрэгт оршин бяцхан хотхонд нууцхан бас чимээгүйхэн суурьших агаад хоол ундтай байхын тулд нутгийн фермерчин өвгөний өрөөг хөлслөнгөө түүнд туслахаар ажиллаж эхэлнэ.. Evan нутгийнхаа орчин тойронг үзэж танилцаж, хотоор зугаалж байгаад гудманд нэгэн улаан даашинзтай тун үзэсгэлэнтэй бүсгүйг олж харна: шууд дурладаггүй юм гэхэд анх хараад маш их сэтгэл татагдах бол бүсгүй ч залууг ивээл дүүрэн инээмсгэлэлээр шагнана.. дараа өдөр нь уушны газарт нөгөөх бүсгүйг дахин харна, жаахан уусан байсан ч нөлөөлсөн үү, хэл мэдэхгүй ч зориглон бүсгүй зүг алхчихна, гэтэл бүсгүй Англи хэлтэй байхаас гадна хандлагийг шууд хүлээн аван, харин ч манай залууд илт сээтэн хаях нь тэр..

тэд ойр зуур зүйлс ярилцсанаар бүсгүйн талаарх Evan-ын анхны бодол бол түүнийг бие үнэлэгч юмуу хулгайч дээрэмчин юм байна гэсэн бодол төрөх бөгөөд тэр өдөртөө тэгсгээд салах боловч хэд хоногоос дахиад л гудманд таарна, жижиг тосгон болохоор аргагүй гэж бодож болох хэдий ч бүсгүй түүнийг анаж уулзаад байх шиг санагдана.. энэ удаад залуу нөхцөл байдлыг илүү гартаа аван бүсгүйг болзоонд урьж чаддаг ба анхны болзоон дээрээс бүсгүйн талаар илүүтэй мэдэж эхэлнэ: бүсгүйг Louise гэдэг ба тус хотод багадаа нүүж ирсэн, хотын эмнэлэгт ажилладаг сувилагч байв.. яриа нийлэн, хүсэл тачаалаа ойлголцсоноор тэд тэр шөнөдөө хамт хонох агаад Evan бэлгэвч хэрэглэх гэхэд Louise хэрэггүй (киноны төгсөглд энэ бүхэн тодорхой болно) гэж үзнэ.. саран авхайд ивгээлүүлэгдсэн шөнөөс хойш тэд болзож эхэлнэ, орон гэргүй Evan байнга Louise-ын гэрээр орж гардаг болох бөгөөд тэд хамтдаа хотоор зугаалж, хамгийн романтик үдшүүдийг хамт өнгөрөөцгөөнө.. Evan өөрөө гэмт хэргийн улмаас зугтаж энэ газар ирсэн болохоор бүсгүйн нууцлаг, өөрийгөө бүрэн таниулахгүй байгаа хачин байдлыг эхэндээ тэвчинэ, харин бүсгүй түүнтэй хамт байгаа даа л жаргалтай байх ба түүнийг илүү их мэдэхийг хүсэхгүй байгаа мэт санагдана.. энэ мэтчлэн өдөр хоног өнгөрөх бүр Evan түүнд хайр сэтгэлтэй болох бол Louise улам нууцлаг, түүнээс ямар нэгэн юм нуугаад байгаа нь илт болно.. тэд зөвхөн нар жаргасны дараа л уулзацгаах ба үүр цайнгуут Louise хаа нэгтээ явчихдаг байв: үүнийгээ тэрээр ажилтайгаа холбоно.. 

мөн энэ үеэр хотод нэгэн зуулчин аймшигтайгаар аллагдсан хийгээд нохой муур зэрэг амьтадын зэрэмдэглүүлсэн цогцос гудам тохойгоор олдож хүмүүсийг айлгана.. 
Louise мөд удалгүй Evan-нд энэ харилцаагаа тасламаар байна гэдгээ хэлдэг, Evan ийм өдөр ирэхийг гадарлаж байсан ба бүсгүйн хэт тоомжиргүй, зөвхөн секс дээр тогтсон хөндий харилцаа болон нууцлаг хэв маяг нь гэрэлтэй ирээдүйг илтгэхгүй байлаа.. гомдож бас цагдаад хөөгдөж (энэ үетэй давхцан түүнийг цагдаа сүрхий мөрдөж байдлыг хүндрүүлнэ) залхасан Evan ууж согтон, сүүлийн боломжоо эрэлхийлэн Louise-ын гэрт хэл чимээгүй гэнэт очтол ухаан санаанд багтамгүй ер бусын, аймшигтай хэргийн гэрч болсоноор кино маань “хурц” өрнөлдөө орно.. тус кино жирийн л байдлаар эхлээд гол баатрыгаа дагаад үйл явдал эрчимжинэ, бараг талдаа ортол кино онцын үйл явдалгүй өрнөх бөгөөд энгийн л романтик драм юмуу эротик драм шиг явж байгаад гэнэтийн, шоконд оруулах ба ингэхдээ харин дэндүү санаанд оромгүй, гэнэтийн “бэлэг” барих бүтээл.. тийм ч их олны хүртээл болоогүй ч хоррор жанрт шинэ төрх, уур амьсгал оруулсан гэж үзэхүйц бүтээл бөгөөд баялаг уур амьсгал болон тун ухаалагаар бүтсэн хоррор болжээ.. 

романтик "body" хоррор төрлийн уг кино нь мөн шинжлэх ухааны өнгө аясыг мэдрүүлэх нь сонирхолтой.. кинонд агуулах гол санаа бол мэдээж хайр юм, хайраас илүү хүчтэй зүйл хүмүүний ертөнцөд үгүй юм, мөнх зүйл бол хайр л юм гэсэн санааг илэрхийлсэн гэж болно.. гол дүрүүдэд Германы жүжигчин, модел Nadia Hilker (дэндүү сэтгэл татам харагддаг), Америкийн жүжигчин Lou Taylor Pucci нар магтмаар сайн тоглосон.. аймшгийн төрөлд өсч яваа Америкийн кино найруулагчид болох Justin Benson \тэрээр кино зохиолоо бичсэн\, Aaron Moorhead нарын тун сайн ажилтай танилцахыг хүсье.. дашрамд сонирхуулахад, хамгийн шилдэг "Sexiest" хоррор киноны тоонд уг бүтээл багтсан байдаг ба Мексикийн кино найруулагч Guillermo del Toro уг киног сүүлийн арван жилд гарсан хамгийн шилдэг хоррор киноны нэг хэмээжээ..

Comments