Шуберт 9-р симфони


One Wonderful Sunday (1947). Дэлхийн хоёрдугаар дайны хар утаа дөнгөж сарниж, холбоотнуудын эзэгнэл дор ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдсэн Токио хотод бүтэнсайны амралтын өдөр иржээ.. цэргээс халагдсан Yuzo \ Isao Numasaki\ галт тэрэгний буудал дээр найз бүсгүйгээ хүлээн зогсож байхдаа газарт дутуу татаад орхисон тамхи байхыг олж үзэн авах уу байх уу хэмээн эргэлзэж байгаад авахаар дөнгөж тонгойх мөчид эмэгтэй хүний цангисан дуу ширүүн загнах агаад эл бүсгүй бол түүний хүлээж буй хайрт Masako \ Chieko Nakakita\ нь бөгөөд тэд амьдрал тарчигийн улмаас хол тусдаа амьдарцгааж, зөвхөн бүтэнсайнд л хамт байцгаадаг уламжлалтай.. 

Yuzo загнуулсандаа гэмшин, бүсгүйдээ хандан: чи ирэхгүй байсан ч болно шүүдээ, надад чамайг зугаацуулах мөнгө алга гэж газар шагайн хэлэхэд, бүсгүй түүнд хандан: сэтгэлийн засах аятай үг хэлээд хоёул мөнгөө нийлүүлье, тэгээд энэ өдрийг романтик өнгөрүүлье гэнэ, тэдэнд 35 yen байх ба хэдий чамлалтай ч дуустал үрцгээхээр тохирно.. хосууд алхаж яваад удахгүй шинээр сүндэрлэн босох байшингуудын зар сурталчилгаатай таарч, залуу хүмүүсийн л адилаар захиалга авах сурталчилгаа болсон загвар байшинд орж ийм гэртээ болвол ямар сайхан бэ гэсэн мөрөөдлийн мананд унана.. Yuzo энэ үед найз бүсгүйнхээ уранхай гуталтай байхыг харж өрөвдөн, чи ингэж мөрөөдөөд өлссөн гэдэс чинь дүүрэхгүй шүүдээ гэж Masako-д хэлэхэд, бүсгүй бууж өгсөнгүй ийм гэртээ болно бас өөрийн гэсэн кофе шоптой болно гэдэг..

хосууд цааш хөдөлнө.. мөрөөдлийн орон гэр, одооны бодит байдлын заагийг бодон цөхрөн явсан Yuzo-г baseball тоглож байгаа хэсэг хүүхдүүд анхаарлын татаж, жаахан сэргэж хөгжилдөхөөр хүүхдүүдтэй тоглож байгаад санаандгүй ойрхон орших цайны газрын өрөөтэй байсан хоолнуудыг бөмбөгөөрөө сүйдэлж орхин өрөнд унана.. хосууд 35 yen-ээсээ арвын төлбөрт нь өгчихөөд цааш явж байтал Yuzo гэнэт цэргийн анд, одоо хотын төвд кабаред ажиллаж байгаа найзынхаа өгсөн нэрийн хуудсыг санаж, хэрэв аз дайрвал үнэгүй хөгжилдөж болохыг ухааран Masako-гоо дагуулан явна.. ингээд, кабарен үүдэнд ирж Masako-гоо үлдээчихээд өөрөө цэнгээний газар руу явж ортол үүдний харуулаасаа хүлээн авагч хүртэл муу хувцастай Yuzo-г үл тоомсорлож бүр шоолон хөхрөлдөнө.. Yuzo эргэн тойрноо харж бас өөрийгөө толинд хараад хааны харшид орж ирсэн гуйлгачин шиг байгаагаа ойлгон ичих болов ч нэрээ хичээх зан, бас ч гэж хортой шартай хүн тул найзыг минь дуудаад өг гэчихээд хэнэггүй сууж хүлээх бөгөөд энд байх нь утгагүй юм байна, найздаа ч ингэж муу яваагаа харуулж яахав гэж бодон бушуухан гарч одно.. удаа дараагийн бүтэлгүйтлийн дараа тэд амьтны хүрээлэн орцгоохоор болно.. 

хосууд торны цаана бодох санах юмгүй, маргаашдаа зовох юмгүй олон төрлийн амьтадад атаархаж, эд нар хүмүүсээс илүү амьдарцгааж байна шүү гэлцэн шигээ явна.. тэд үлдсэн 25 yen-ныхээ гуравны нэгийг ийнхүү үрэх бөгөөд Masako-ын авчирсан будааны бөмбөгийг идэн амарцгаана.. энэ үед тэдэн дээр халтар царайлсан, бараг хувцас гэмээр юмгүй гуйлгачин жаалхүү ирж будааны бөмбөлгөө надад худалдаач гэнэ, хосууд мэдээж зүгээр ав гэхэд жаалхүү өврөөсөө багц мөнгө гаргаж ирээд худалдаж л авна гэнэ.. хосууд үлдсэн будааны бөмбөлөгөө хүүд өгөх ч мөнгийг нь авахгүй, энэ юун хүүхэд, яагаад ийм их мөнгөтэй байж ингэж явна вэ гэж гайхсаар цааш явцгаана.. энэ үед бороо цутгаж эхэлнэ.. Yuzo бүсгүйд хандаж: манайд очьё, хамт амьдардаг найз маань шөнөөс нааш ирэхгүй гэхэд Masako ичингүйрэн, сэдвийг өөрчлөн өөр юм ярих ба энэ нь тэдний харьцаанд байдаг нэгэн эмзэг цэг юм.. юу гэвээс, Masako онгон ба цаг нь болоогүй гэж үзэх бол Yuzo түүнийг ил шахахгүй ч энэ мэтээр боломжийг үргэлж эрэлхийлэх бөгөөд мөнгө үрэн зугаалахын оронд түүнийхээ халуун биеийг тэврэн хэвтэхийг чухалчилах нь харцнаас нь уншигдана.. 

хосууд бороонд хаачихаа мэдэхгүй, маргах шинжтэй болж иртэл Masako зарлалаас Shubert-ын концерт хямдхан тоглохыг олж харан одоохон явбал яг амжиж хүрэхээр байлаа.. бороонд шалба норон гүйгээрээ иртэл яг хамрынхаа үзүүрээр сүүлийн билетийг шагчдад алдах ба тэдний мөнгө шагийн билетэд хүрэхгүй байв.. Yuzo уураа барьж дийлэхгүй шагчид руу дайрах ч тэд олуулаа учир түүнийх хэмх зодчихно.. Masako яах ч аргагүйдэн  Yuzo-г дагуулан гэрт нь очих агаад умайсан ганц өрөөнийхөн таазнаас бороон дусал дусна.. өдөржингөө бүтэлгүйтэж бас зодуулсан гомдол нь угийн гутранги, амьдралдаа гомдож явдаг Yuzo-г гадаа шаагин орох бороо шиг баргар болгох ба хором зуур амьдралын цэнгэл эдэлж, зовлонгоо мартагнаж жаргах гэж Masako руу араатан лугаа дайрахад бүсгүй уйлан хайлсаар зугтаан оддог.. Yuzo яах учраа үл олж, түмпэнд унах борооны дуслыг харж байтал гэнэт гаднаас Masako орж ирэн хувцсаа тайчиж эхэлж байснаа огцом эхэр татан уйлж эхэлдэг бөгөөд Yuzo уучлалт гуйж, ингэх хэрэггүй, би тэнэг юм хийлээ гээд аргаа бархадаа бас уйлах ба хосууд тэврэлдэн цадатлаа уйлна.. 

тэднийг уйлж дуусахтай зэрэгцэн бороо ч зогсоход Yuzo цовоо сэргэлэн болж, гарч үлдсэн мөнгөө үрье, бүтэнсайн хараахан дуусчихаагүй байна гэнэ.. хосууд ахин жаргалтай болон нэгэн кофе шопт орох ба төлбөрөө төлөх болоход мөнгө нь дутна, ингэхэд нь Yuzo хүрмээ түр барьцаанд тавина.. ингээд, манай хоёрын мөнгө дуусч, бас орой ч болжээ.. тэд нэг мэдэхэд хотын дайнд сүйдсэн паркт ирсэн байх агаад Yuzo одоо Masako-той адил кофе шоп нээж, сайхан амьдрах ирмүүн мөрөөдөлтэй болсон байх ба жаахан хүүхдүүд айл гэр болж тоглодог шиг тэд кофе шоптой болж байна гэж хүүхэд шиг тоглоцгооно.. ингэж байтал Masako-ын суух ёстой унаа ч ирнэ.. Masako найз залуудаа хандаж: дараа долоо хоногийн бүтэнсайнд уулзая гэж хэлээд явахад Yuzo унтахаар харих замдаа дутуу татсан тамхи байхыг хараад огт эргэлзэлгүй гишгэлээд гардаг аа.. 

нийгэм, цаг үеийн онцлогоосоо болж хайр сэтгэл үргэлжид асуудлуудтай тулгарч байдаг нь жам ба залуу насны хүсэл мөрөөдөл, хайр сэтгэлийн оргилуун их хүчээр асуудлыг ялж, давж ирсэний нэгэн тод жишээ болсон гайхамшигтай өөдрөг бас сэтгэл хөдөлгөм энэхүү романтик драмыг бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий найруулагчдын нэг суут Akira Kurosawa найруулсан ба магад түүний хамгийн дутуу үнэлэгддэг кино болов уу.. үргэлж инээх, ирээдүйдээ итгэлтэй Masako дандаа газар шагайх, гутранги Yuzo-г амьдралд дуртай, өөдрөг ирмүүн болгох ба сайн эмэгтэйн хайр эр хүнийг авардагийг харуулсан кино ажээ.. кинонд гарах хосуудын мөнгөгүйн асуудал өнөөгийн манай нийгмийн асуудалтай яв цав таарна.. залуу хосуудад тулгарах энэ асуудал тэдэнд ирэх зөвхөн нэг шалгуур төдий бөгөөд гол нь хоёр биенээ ойлгож, хамт байхад ямарч шалгуурыг давж болохын уг кино үзүүлж, хосуудад урам зориг, итгэл хайрлана.. суут Akira Kurosawa кино зохиолоо багын найз Keinosuke Uekusa-тай хамтран бичсэн бөгөөд кино тухайн үедээ японд ямар амжилт олоогүй бол францад өндрөөр үнэлэгдсэн байдаг.. тэр үед японы Toho кино компани хоёр салан бараг жүжигчин, ажилчингүй болсон үед нь Akira Kurosawa эл бүтээлээ туурвисан байдаг.. Япон дайнд ялагдаж, холбоотнуудад эзлэгдсэн байхад уг кино бүтээгдсэн бөгөөд залуу хосын зугаалах Токио хот маш их баруунжсан байгааг үзэгч бид тэдний нүдээр харна.. энэхүү бүтээл Италийн неореализм-г эрхгүй санагдуулна..

Comments