Амьсгалж болохгүй 32 минут


Rififi (1955). Гэмт хэргийн ертөнцөд өөрийн байр суурьтай, чанга эр Tony таван жилийн хорих ялаа ёс номоор нь эдэлж дуусаад эрх чөлөөтэйгөөр эргэн нийгэмдээ орж ирнэ.. Tony шоронгоос гаруут дотно анд Jo-той уулзана.. Jo бол бие бялдар сайтай, итгэж болохуйц, гайхалтай сайхан гэр бүлтэй үнэнч эр болно.. Jo цагийн сайханд цалгиж явсан найзаа харан өрөвдөж тус болохыг бодохоос гадна зөвхөн Tony-ын л тусламжтайгаар амжилт олох томоохон эрсдэл дагуулсан “ажил” бодож байв.. Jo өөрийн төгс төлөвлөгөө болох үнэт эдлэлийн дэлгүүр Mappin & Webb-г шөнөөр хэрхэн тонох талаараа Tony-д танилцуулна.. Jo тус дэлгүүрийн нээж, хаагдах цагаас авхуулаад хавь ойрын бүх газар, хүмүүсийн хөдлөх, амрах цагийн хуваарийг нарийвчлан судласны дээр энэ ажилдаа гарамгай дээрэмчин болох Итали эр Mario-г оролцуулна гэнэ..

 Mario харин сейф онгойлогч мастер Cesar-г нэгтэгснээр төгс баг бүрдэхээр байна гэнэ.. учир нь Tony-ын удирдах авъяас болон чин зориг Jo-ын багт дутаад байв, хэрэв Tony л зөвшөөрөхгүй бол Jo хөдлөхгүй байв.. харин Tony саналыг зөвшөөрөхгүй гээд энгийн амьдралаар хайртай хүнтэйгээ тайван амьдрахыг хүснэ.. Tony сэтгэлт бүсгүй Mado-г эрж сурсаар олно, гэтэл Mado нь томоохон мафи Grutter-ын хүүхэн болсон байх ба Grutter бол Tony-ын дайсан юм.. сэтгэлээр унаж, ирээдүйгээ сайхнаар төсөөлөх чадваргүй болсон Tony юу ч хамаагүй хийе, амьдралаа сонирхолтой байлгая гэсэн үүднээс Jo-ын саналыг эргэн нэг бодсоор зөвшөөрнө.. ингээд хоёр Итали болон хоёр Францаас нийлсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн дээрмийн баг бүрдэнэ..
тэд шууд ажилдаа орж дээрэмдэх Mappin & Webb-ын байрны өөдөөс харсан байрыг шөнөөр эзэлж, өглөө гэхэд үнэт эдлэлийн дэлгүүрийг хов хоосон болгох гайхамшигтай чөтгөрийг төлөвлөгөөг манай дөрөв боловсруулна.. маш жаахан, санамсаргүй алдаа бүгдийг сүйрүүлдэгийг киноны төгсгөлөөс харж болно.. мөн шилийн сайн эрсийн амжилттай ажилд эмэгтэй хүн ороод ирэхлээр л бүтэлгүйддэг гэсэн зарчмыг баримтласан бүтээл болно.. 
ер нь зүй ёсоор эзэмших эрхгүй л бол, тэгээд нэн ялангуяа зүй бусаар олж эзэмшсэн бол тухайн тэр “юм” чинь хэзээч хоол болохгүй хийгээд заавал үйлийн үрээ хүртдэгийг харж болно уг киноноос.. холливуудын хар дансанд орж улмаар Францад очин уран бүтээлээ туурвисан нэгдсэн улсын найруулагч Jules Dassin гэмт хэрэгт жанрын уг гайхамшигтай бүтээлээ Францын зохиолч Auguste Le Breton-ын \ уг киноны амжилтаас улбаалж түүний бусад романуудаар кино хийсэн байдаг\ ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд уг киногоороо тэр жилийнхээ Канны наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн.. 

 эл бүтээлийг эдүгээ “heist” жанрын үлгэр жишээ, ноён оргил гэж үзэх болсон ба Jules Dassin-ын энэхүү бүтээл нь түүний хамгийн шилдэг ажлаар нэрлэгддэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны жагсаалтад 729 байрт бичигддэг.. Францын нэрт кино урлаач François Truffaut энэ бүтээлийн талаар: миний уншсан хамгийн шилдэг гэмт хэрэгт роман, Jules Dassin урьд хожид байгаагүй шилдэг гэмт хэрэгт бүтээл туурвилаа, тус киноны жүжигчдийн сонголт, хөгжим, харилцан яриа болон тавилт гээд бүх зүйл нь маш ухаалгаар хийгджээ хэмээсэн бол нэрт шүүмжлэгч André Bazin: гэмт хэргийн жанрын уламжлалыг эвдсэн бөгөөд тус кинонд гарах үнэнч чанар болон хүмүүнлэг сэтгэл бидний зүрх сэтгэлийг татна хэмээжээ..  киноны хулгай \ heist\ хийж байгаа сцен маш алдартай бөгөөд энэ жанртаа домог, гарын авлаг болсон суут сцен юм.. үнэт эдлэлийн дэлгүүрийг тонож байгаа алдартай сцен 32 минут үргэлжлэх бөгөөд энэхүү хугацаанд ямарч яриа, хөгжим явахгүй ба ингэснээр энэхүү сцен амьсгаа бүрэн авхууламгүй түгшүүртэй, айдастай бодит мэт болсон байдаг агаад банк дээрэмдсэн өгүүлэмжтэй өчнөөн кино үзэж байсан ч уг кино шиг бодит мэт хулгайн үзэгдэлтэй кино цөөн.. 

зөвхөн алдартай “heist” үзэгдлээрээ ч биш үйл явдлын нарийн тооцоотой \сонирхолтой\ хийгдсэн чанараараа шилдэгт зүй ёсоор тооцогдох  кино.. Францын алдарт найруулагч Jean-Pierre Melville анх эл бүтээлийг найруулахаар байсан боловч Jules Dassin найруулах эрхийг Jean-Pierre Melville-аас гуйснаар Jean-Pierre Melville түүнд энэ ерөөлт ажлыг найр тавин өгчээ.. Jules Dassin кино зохиолоо зургаан хоногт бэлэн болгохдоо кино зохиолч René Wheeler-аас тусламж авсан байдаг ба романд тусгагдсан расист үзлээс болж романыг Jules Dassin үзэн ядаж байснаа хожим хэлсэн байдаг.. киноны хөгжмийг бичихээр Georges Auric хөлслөгдсөн хэдий ч тэрээр Jules Dassin-тай алдарт 32 минутын хэсгийг хөгжимтэй хийх эсэх дээр тохиролцож чадаагүй ба Jules Dassin энэ хэсэгт хөгжим ашиглахгүй гэсэн санаагаа хамгаалсан бол Georges Auric ямартай ч тэр хэсэгт зориулж хөгжим бичсэн, ингээд эцсийн шийдвэр гарахад тэд тухайн сценийг хөгжимтэйгөөр болон хөгжимгүйгээр хийж үзээд хөгжимгүй нь илүү болохыг олж мэдэцгээжээ..

 кино уг “heist” сценээсээ болж нээлтээ хийгээд зарим улсад хориглогдсон, тухайлбал: Мексикт уг киног хориглосон бол Финландад 1959 онд гаргахдаа зарим хэсгийг нь буруу үлгэр жишээ болно хэмээн хасч байжээ.. 2005 онд киног орчин үед авчиран дахин шинэчлэн хийх болсныг зарлаж гол дүрд нь домогт Al Pacino-г тоглуулахаар яригдаж байгаад больсон байдаг.. 1972 онд Америкт банк дээрэмдсэн хэсэг нөхөд энэ кинонд гарах арга техникээс суралцсанаа хүлээсэн байдаг бөгөөд "Rififi" гэдэг үгний утга нь зөрчилдөөн, хүчирхийлэл гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.. киноны гол дүрүүдэд Jean Servais, Carl Möhner, Robert Manuel гэсэн Белги, Франц Австрийн жүжигчид тогложээ..

НЭМЭЛТ: Жорж Аурик киноны хөгжмийг бичсэн. Найруулагч Жуль Дассин болон Аурик хоёр киноны алдарт хагас цаг үргэлжлэх дээрмийн хэсгийг хөгжимтэй хийхүү, хөгжимгүй хийхүү гэдэг дээр нэлээд маргасан байдаг аж. Дассин Аурикт хөгжим хэрэггүй гэж хэлний дараа Аурик түүнд "би чамайг хамгаалж байна, яадаг ч байлаа гэсэн би энэ сцэний хөгжмийг бичиж чамайг хасгаална" гэж хэлж байжээ. Зураг авалт дууссаны дараа Дассин Аурикт киногоо хөгжимтэй бас хөгжимгүйгээр үзүүлсэн бөгөөд Аурик энэ бүх цаг үеийн хамгийн гайхалтай дээрмийн хэсгийг хөгжимгүйгээр илүү дээр болохыг хүлээн зөвшөөрчээ. 

Comments