Бидний дундах дайсан





The Thing (1982). Нэгдсэн улсын хэсэг эрдэмтэд Антарктидад судалгаа шинжилгээ хийж байх үед тэдэнд хачин, жигтэй явдал тохиолдоно.. судалгааны анги ажлаа гүйцэлдүүлж байх явцад гэнэт нисдэг тэрэгтэй хүмүүс нэгэн нохойг буудаж алахаар хөөж буйтай таарна.. ингээд золгүй байдлаар нисдэг тэрэг сүйрч, ямар учраас нохойг хөөгөөд байсныг мэдэж үл чадна. Харин энэ хооронд нохой тэдний байр руу яваад орчихно.. шөнө дунд болоход нохойнд аймшигтай явдал (мутацид) тохиолдож үл ойлгогдом “амьтан” болно.. 

гайхаж зочирдсон судлаачид маань учрыг олохоор явна.. сүйрсэн нисдэг тэрэг Норвегийн шинжээчдийнх байх ба тэдний төв бааз бүрэн сүйрсэн, ямар нэгэн аймшигтай юм болсон гэмээр байдалтай байна.. ингэж яваад нэг аймшигтай болж орхисон цогцос олж, түүнийгээ бааздаа аваачин судална.. судлах явцад цогцос дотроос харийн биет гарч ирсэнээр жинхэнэ хар дарсан зүүд бодитоор нүүрлэнэ.. Антарктидад-ын дунд, хүн зоноос хол, гаднаасаа ямарч туслах боломжгүй болсон тэд нэг нэгээрээ харийн биетийн (чухам яаж тайлбарлахаа мэдэхгүй байна, тийм аймшигтай, тийм муухай) хоол болж эхэлнэ.
Ингэхдээ тэр харийн биет нь хүнээс хүнд халдах буюу юмнаас юманд шилжих төлөвтэй, онож хэлэхэд хэцүү “юм” байна.. нэг үгээр хэлбэл ханиад шиг юмуу даа.. хөөрхий болсон хүмүүс чухам хэнийх нь биед тэр “юм” орсныг мэдэхгүй тул хэн хэндээ үл итгэцгээж, бие биенээ хардаж, хөнөөхөд ч бэлэн байх агаад тусгаарлагдсан тэд “юмтай” тэмцэхээсээ илүүтэй өөр хоорондоо тэмцэж, хэн хэнийгээ хардан маш хүнд нөхцөлд орцгооно.. 

тус бүтээл анх гараад шатсан гэдэг \ Ridley Scott-ын алдарт шинжлэх ухааны уран зөгнөлт Blade Runner бүтээлтэй нэг өдөр нээлтээ хийсэн байдаг\.. Тэр үед бараг ижил сэдэвт Steven Spielberg-ын “E.T” бүтээл гарч давхацсан, гэхдээ энэ хоёр бүтээл эрс тэрс л дээ. Steven Spielberg-ынх бол харийнхан бидэнтэй нөхөрлөх гэж ирсэн гэдэг бол John Carpenter-ынх тэд биднийг хөнөөх гэж ирсэн гэсэн утгатай учир олигтой ашиг олоогүй гэдэг бөгөөд харийнхныг найз нөхөд талаас нь буюу хүн төрөлхтөний цаашдын ирээдүйг өөдрөгөөр авч үзсэн “E.T” хит болж харин John Carpenter-ын \ихэнхи киноныхоо хөгжмийг өөрөө зохиодог энэ Америк эр аймшиг буюу хоррор төрөлд үнэтэй хувь нэмэр оруулсэн эрхэм билээ\ “The Thing” кино хэтэрхий аймаар, цус нөжийг замбараагүй үзүүлсэн гэж шүүмжлүүлээд зогсохгүй тухайн үедээ кино судлаачид уг киног цагийн гарз, түр зуурын хог \нэн ялангуяа уран зөгнөлт киноны фенүүдийн зүгээс хүчтэй шүүмжлэгдсэн\ гэцгээж байв..

 учир нь, кино хэтэрхий гутранги, авууштай зүйл ер байхгүй гээд шүүмжлэгчдээс нигилист, хэрцгийллийн порно гэх мэтээр ад үзэгдэж байлаа.. харин өдгөө уг кино маань ижил сэдэвт аймшгийн кинонууд дундаа буюу зөгнөлт аймшгийн кинонууддаа оргил, хамгийн нөлөө бүхий хоррор кино болсон ба аль ч улсын, ямар ч кино сэтгүүл, сайтаас гаргасан хамгийн шилдэг хоррор кино болон уран зөгнөлт аймшгийн киноны эхний аравт заавал багтдаг чухал бүтээл болжээ... кино маань өдгөө аймшгийн кинонуудын домог, култ нь болсон ба цаг үеэсээ түрүүлсэн, тухайн \наяад онд\ үеийн хүмүүс хүлээж авахааргүй дэндүү хүчтэй бүтээл болсон гэж зарим судлаачид үздэг бол найруулагч John Carpenter өөрөө хэлэхдээ энэ кино маань амжилт олсон бол миний амьдрал өөр байх байсан гэсэн байдаг.. John Carpenter бол гайхалтай аймшгийн кино найруулагч юм. Миний мэдэх цөөн шилдэгүүдийн нэг, энэ жанр дотроо. Классик хоррор үеийн сонгодог найруулагч гэж болох байх. 

John Carpenter-ын The Thing болон Halloween гэсэн хоёр бүтээл нь алтан үсгээр бичигдэхээр өндөрт гарчээ.. кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 296-р байрт жагсдаг ба одоо хүртэл эл бүтээлийн нөлөө хийгээд үзэгчдийг сэрдхийлгэх чанар өндөр хэвээр буй.. мэдээж тус бүтээлүүдийг үргэлжлүүлж, дахин шинээр хийсэн ч John Carpenter-ын хэмжээнд \2011 онд дахин хийсэн байдаг бол 1951 онд хийгдсэн анхны хувилбар нь сүртэй амжилт олоогүй байдаг\ дөхөж очсон нь үгүй.. киноны гол дүрд Kurt Russell \The Hateful Eight-д тоглодог\ тоглосон... Америкийн зохиолч John W. Campbell-ын \Who Goes There? Гэдэг зохиолоор нь энэхүү өгүүлэн буй кинонууд маань бүтсэн\ уг зохиолынх нь цаад санаа нь \мөн кинонд\ бол үл итгэлцэл бөгөөд хэрвээ та хаа нэгтээ хэсэг хүмүүсийн хамт орхигдсон байгаад тэгээд тэр хүмүүсийнх нь нэгэн нь үл итгэж болох муу хүн байлаа гэж бодоход хэн ч амиа бодож бусдадаа итгэхгүй ба итгэлээ ч бусдыг ижил түвшинд хардах билээ, энэ л киноны маань санаа агаад удаах нь хий хардаж, үүндээ итгэн төөрөлдөх аюулыг дүрсэлсэн гэдэг..

 сонирхолтойн, эл бүтээлд маань ердөөсөө ч эмэгтэй хүн гардаггүй билээ.. тус киноны гол дүр бол харийн биет эсхүл? .. киноны хөгжмийг аугаа, суут (минийхээр бол хамгийн аугаа киноны хөгжим зохиогч) Ennio Morricone бичсэн бөгөөд киноныхоо хөгжмийг өөрөө бичдэг ч эл бүтээлдээ өөрийн шүтдэг Ennio Morricone-г ажлуулахын тулд Итали нисэн биечлэн санал тавьсан байдаг .. ер нь аймшгийн киног сайн, амжилттай болгоход хөгжим маш чухал үүрэгтэй. Хөгжим, дуу, чимээгүйгээр аймшгийн киног төсөөлөхөд бэрх, киноныхоо бараг тал хувийг авч гардаг хэсэг нь юм.. уг киног алдартай болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн, нэг үгээр амь оруулсан зүйл бол хөгжим.. киноны хөгжим үнэхээр гайхалтай ба Ennio Morricone-ын бас нэгэн төгс ажил, John Carpenter-ын төгс найруулаг, арга барил нийлээд эдүгээ сонгодог гэх хоррор-г бий болгожээ..

НЭМЭЛТ: АНУ, ЗХУ-ын хоорондын хүйтэн дайны хурцадмал цаг үед хийгдсэн уг киноны цаад санааг цөмийн зэвсэгтэй холбодог. Киноны гол дүр компьютерын шатарт хожигдсныхоо дараа гаргадаг араншин ямар ч аргаар хамаагүй "Юмыг" устгана гэдэгтээ адил юм. Хүйтэн дайны үеийн тусгаарлалт нь бүлгийг гэмтээж, итгэлцлийг үгүй хийдэг. Зарим судлаачид энэ бол Вьетнамын дайны дараах туйлдсан эрчүүдийн түүх гэдэг. Сонирхуулахад, кинонд эмэгтэй дүр байхгүй нь хоррорын жанрын хувьд уламжлалт бусаас гадна "Юм" нь эрэгтэй хүн байх, эсхүл ижил хүйстэн байхаас айх айдсын илэрхийлэл гэж дүгнэдэг. "Юм" нь эр хүн байхыг хатуу шалгуур буюу "Юмыг" танихын тулд түүнтэй ойр байж, гэм буруугаа хүлээж, тухайн "Юмыг" ойлгох сэтгэл шаарддаг ч "эрэгтэй хүний сул байдал" үүнд саад болдог ажээ. Нэг үгээр бардам зандаа баригдсан, сэтгэл хөдлөл нь зогссон эрчүүд ичихээс айсандаа үнэнтэй нүүр тулж чаддаггүйг илэрхийлжээ. Зарим судлаачид уг киноныхоо анализ хийгээд хоррор зохиолч H. P. Lovecraft-ын космос хоррор жанртай харьцуулан жишсэн байдаг. Космос хоррор нь "эзлэгдэхээс айх айдсаас" үүдэлтэй идеа бөгөөд энэ кинонд Lovecraft-ын гадаадынхныг үзэн яддаг үзэл киноны Blair дүрийн зан араншин түүний хамгийн ихээр айдаг зүйл болж буйтай холбогддог. Үүний эсрэгээр бас Blair-г илүү уламжлалт холливуудын гол дүрийг төлөөлдөг MacReady-тай харьцуулсан байдаг. Харийн "Юм" буюу амьтан өөрийгөө алдахаас айж байгаа нь Blair-ын зан араншинтай төстэй юм. Найруулагч Carpenter-ын "Apocalypse" трилогийн хүрээнд уг киног авч үзвэл харийн мангасын дэлхийд заналхийлж буй аюул нь хувь хүн өөртөө учруулж буй аюулаас илүү бага сэтгэл зовоом бололтой.


Comments