A Clockwork Orange (1971). Нью Иоркт
төрж, 70 насандаа унтаж байх үедээ
хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн домогт найруулагч Stanley Kubrick-ын \түүнийг бүх цаг үеийн хамгийн нөлөө
бүхий, хамгийн шилдэг кино урлаачдын нэг гэдэг бөгөөд тэрээр киногоо ихэнхдээ
роман юмуу богино өгүүллэгээс сэдэвлэж, кино нь бараан хошигнол, реалист болон
гоц зураглалтайгаарай бүхнээс онцгойрдог\ найруулж, өөрөө продюсерлаж,
киноныхоо зар сурталчилгаа болон постер гээд бүх ажилд гар бие оролцон бүтээсэн dystopian
– гэмт хэрэгт жанрын “A Clockwork Orange” хэмээх шедевр киног танилцуулъя..
Аугаа
кино найруулагч маань 1968- 1975 оны хооронд өөрийн оргил бүтээлүүд болох:
“2001: A Space Odyssey”, “A Clockwork Orange”, “Barry Lyndon” бүтээлүүдээ
туурвьсан ба эдгээр гурван кино хүмүүний нийгмийн ялзрал, техник технологжсон
ертөнцийн сул тал, мөн ёс суртахууны уналтыг аль л бараан, гутранги талаас нь
харуулсан байдаг ба тус гурамсан бүтээлийг “пессимист” трилоги гэдэг.. эл
аугаа, гүн гүнзгий трилогийн хамгийн хүнд бөгөөд харгислалаар дүүрэн бүтээл болох “баадуут жүрж” бүтээл бөгөөд
эл кинонд улс төр, нийгэм, эдийн
засаг хийгээд ингэхдээ насанд хүрээгүй өсвөр үеийнхний гэмт хэрэг, сэтгэлзүйн
эмгэг судлалын асуудлыг хүчирхийлэл, харгислалын дүрслэл дор ирээдүйн уран
зөгнөлийн ертөнцөд өрнөж байгаагаар үзүүлэх ба киноны гол дүр Alex DeLarge
киноны хүүрнэгчээр “ажиллахдаа” өөрийн Nadsat хэлээр \аялга\ ярьж, үзэгч бид Alex-тай
хамт зэрлэгшиж бас номхорсоор явна..
Alex-ын хүүрнэлийн ачаар үзэгч бид түүний
өнцгөөс бүгдийг харж, ингэхдээ түүний сэтгэлзүйн зураглалыг нарийн харах ба
судлаачид Alex-г байгалийн ухамсаргүй оюун ухаант хүнийг төлөөлдөг гээд Ludovico
эмчилгээнд орж эдгэн иргэншсэн тэрээр сэтгэл мэдрэлийн хүчирхийлэлд өртөн
нийгэмдээ ордог.. Stanley Kubrick өөрөө Alex-ын дүрдээ хайртай, энэ дүрээ
чөтгөрийн биелэл гэж хэлэхийн сацуу Alex бол ухаалаг, ялагч бас маш их эрч
хүчтэй, жинхэнэ чин шударга гэж хэлсэн байдаг.. Alex-г маргаашийн буюу ирээдүйн
хүүхэд гэж зарим шүүмжлэгч үздэг ажээ..
киноны зохиол Anthony Burgess-ын \Английн зохиолч\ ижил нэрт роман дээрээс сэдэвлэсэн бөгөөд Anthony Burgess-ын энэ dystopian \ dystopian - гэмт хэрэгт\ буюу төсөөллийн,
уран зөгнөлт роман уран зохиол талаасаа маш алдартай ба суут Stanley Kubrick
зохиолын нэр хүнд, мөн чанарыг алдагдуулалгүй кинотойгоо уусган цогц бүтээл болгож
чадан, бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 79 -р байрт жагсах бүтээлийг
төрүүлсэн.. Stanley Kubrick
анх Napoleon Bonaparte-ын тухай кино хийхээр ажиллаж байхад нь кино зохиолч Terry Southern Anthony Burgess-ын энэ зохиолыг уншаарай гэж өгөхөд тэрээр тоогоогүй
орхисон агаад Stanley Kubrick дараа нь эхнэрийгээ санал болгож өгөхөд нь уншаад
маш их таалагдаж шууд ажилдаа орсон ба зохиолын дүр, санаа, үг хэллэг, философи
гээд бүх зүйл нь таалагдсан гэдэг.. тэрээр зохиолчын санаанд, номонд
хүндэтгэлтэй халдаж зарим жижиг зүйлсийг л нэмж хассаны дотор эх зохиолд байдаг
төгсгөлийн хэсгийг нь алгассан ажээ..
Stanley Kubrick номны Америкт хэвлэгдсэн
хувилбараар киногоо хийсэн бөгөөд эх зохиолын төгсгөлийн хэсэг хэтэрхий өөдрөг,
бодит бус байсан учир орхигдуулсан ажээ.. Anthony Burgess зохиолыг нь кино
болгосонд талархалтай хандаж, дүрийн сонголт, хөгжмийг бүтээлчээр ашигласан
зэргийг магтсан боловч төгсгөлийг хэсгийг орхигдуулсанд дурамжхан байжээ, гэвч
тэрээр ерөнхийдөө сэтгэл хангалуун байсан ба Stanley Kubrick тэр хоёрын улс
төр, философи, хөгжимд хандах сонирхол, чиглэл ижил, бүр Napoleon Bonaparte-д
хоёулаа дуртай \ Anthony Burgess 1974 онд Stanley Kubrick-д зориулж Napoleon Symphony гэдэг
ном бичсэн байдаг\ байсан учир маш сайн харилцаатай байж байгаад сүүлд
муудалцсан байдаг.. Stanley Kubrick маш нямбай судалгаа хийдэг, бүхнийг төгс
байлгахыг хүсдэг кино урлаач байсан ба боломжтой газар орны байдал болон
сэтгэлдээ таарсан сценийг авах хүртэлээ санаа амардаггүй, маш олон дахин зураг
авсанаар тохирох зургийг олдог байсан гэдэг бөгөөд тус киноны гол дүрийг
бүтээсэн Malcolm McDowell “Stanley Kubrick кино найруулагч хэрвээ болоогүй бол
цэргийн жанжин байхаар хүн” гэсэн байдаг..
“A Clockwork Orange” бол найруулагчийн
замналын хамгийн богино хугацаанд бүтсэн кино ажээ.. киноны гол дүрд английн
жүжигчин Malcolm McDowell \эсрэг талын болон шуугиантай дүрийг гайхалтай
гаргадаг ба түүний энэ кинонд бүтээсэн Alex-ын дүр нь түүний хамгийн ихээр
олонд танигдсан дүр \ байж болох хэмжээнд нь тултал тоглосон ба Stanley Kubrick
түүнийг "if.... (1968)" хэмээх бас нэг гайхалтай кинонд тоглохыг нь үзээд шууд
Alex-н дүрээ өгчээ.. жүжигчин Malcolm
McDowell Alex-ын бүлгэмийн дүрэмт хувцасыг бүтээхэд найруулагч Stanley Kubrick-д тусалсан гэдэг.. сайн
жүжигчин өөрийгөө золиослон байж дүрээ гаргадгийн тод жишээ бол Malcolm
McDowell юм.. засгийн газар Ludovico аргаа Alex-д хэрэгжүүлж эхлэх буюу Alex-ын
нүдийг тусгай багажаар тэвэгдэж хүчээр түрэмгийлэл, хүчирхийлэлтэй кино
үзүүлдэг хэсэгт \маш алдартай сцен\ Malcolm McDowell нүдээ гэмтээж түр
хугацаанд сохорсоноос гадна зураг авалтын үеэр хавиргаа бэртээж байжээ..
кино
урлаг дахь хамгийн зэвүүн, хүйтэн эсрэг талын дүрүүдийн нэгийг Malcolm McDowell
гайхамшигтай амилуулсан агаад хожим Жокерийнн дүрд төгс тоглосон heath ledger
энэхүү киноны Alex-ын дүрээс урам зориг, мөн санаа авсан гэдэг.. кино
гарсан даруйдаа бөөн шуугиан дэгдээсэн байдаг.. тохиолдлоор уу, эсхүл үнэхээр киноны нөлөө хүчтэй байсан
уу, гэмт хэргийн өсөлт ихсэж, энэ
киног үзээд, энэ кино надад нөлөөлсөн хэмээн хүн амины хэрэг үйлдсэн өсвөр
насны хөвгүүдийн хэрэг киноны нэр хүндийг унагаж улмаар найруулагчийг
заналхийлэх болсоноор киногоо Их Британий театраас татаж байв.. ийнхүү Их Британид уг киног хүчирхийллийг
суртачилсан, хэтэрхий эрээ цээргүй гэж үзэн хориглож, хожим 1999 онд л дөнгөж
DVD нь гарсан байдаг.. харин Америкт жинхэнэ хит болж болсон ба Америкт гарсан хувилбарт Stanley Kubrick сайн дураараа хасалт хийсэн байдаг.. Stanley
Kubrick киноныхоо хөгжимд анхаардаг, хөгжмийг кинондоо бүтээлчээр ашигладаг
байсан бөгөөд уг трилогидоо дан классик хөгжмүүд ашигласан нь кинонууд нь
сүрлэг, гүн бодролын болгоход нь дэмтэй байсан.. тус кинонд гэхэд Ludwig van
Beethoven, Gioachino Rossini нарын хөгжим эгшиглэнэ..
сонгодог аязуудыг хүчирхийлэл,
түрэмгийлэлтэй амжилттай нийлүүлэн нэгтгэж чадсан нь найруулагчийн гүн хараа,
сод ухаан л гэнэ.. киноны гол хөгжим болсон Beethoven-ын Symphony No.9
бичлэгийн гүйлгээ ихэссэн гэдэг.. мөн Stanley Kubrick анх домогт Pink Floyd
хамтлагийн "Atom Heart Mother" цомгийг кинондоо ашиглахыг хүссэн
хэдий ч хамтлаг хамтран ажиллах саналаас татгалжээ.. энэхүү кино нь 1971 оны
хамгийн их ашиг олсон киноны нэг болсон ба мөн тэр жилийнхээ Оскарт дөрвөн
төрлөөр нэр дэвшсэний дотор шилдэг кино төрөлд өрсөлдсөн нь оскарын түүхэнд
анхны Sci-Fi жанрын кино Оскарын шилдэг кинонд нэр дэвшсэн тохиолдол болжээ.. ингээд
киноны талаар зухас дурдаад өнгөрье.. кино ирээдүйн Лондонд болно.. их
сургуулийн сурагч Alex \тэр бусдыг
татах увдистай, нийгмийн эсрэг үзэлтэй, бусдыг хүчиндэгч бас тамлагч\ өөрийн
андууд буюу бяцхан бүлгэмийн хамт
\тэднийгээ droogs буюу друг гэх ба кинонд Орос үгнүүд багагүй гардаг\ нийгмийн
“доод” хүмүүс болох гуйлгачин, архичин зэргийг зодож танхайрахаас гадна боломжийн, сэхээтэн айлуудын
гэрт дайрч орон охид эмсийн хүчиндэн бузарлаж, эрчүүдийн зодож муухайгаар
доромжилно..
Alex тэргүүтнүүд
хүн алж, хүрээ талахаас ч сийхгүй ёс суртахууны доголдонгуут нар бөлгөө..
Alex энэ адал балмад үйлдлээ жирийн байх ёстой зүйл гэж үзэх ба Beethoven-ын Symphony No.9-с урам зориг, эрч
хүчээ авдаг гаж этгээд юм.. аливаа гэмт хэргийн бүлэглэл дарга буюу атамаанаа үргэлж зайлуулах хүсэлтэй
байдаг гэдэг зарчмаар Alex-г
нөхөд нь цагдаад барьж өгнө..
Alex-г шоронд байхад шоронгийн дарга болон засгийн газрынхан түүнийг сонгож
аван тусгай хөтөлбөрт \энэ
хөтөлбөрийг Ludovico-ын аргачлал хэмээн кинон дээр гарах агаад хүнийг аливаа нэг зүйлд
хүчээр дургүй болгодог сэтгэлзүйн эмчилгээг кинонд Ludovico-ын арга гэж дуурайн
элэглэжээ \ оруулна.. энэ тусгай хөтөлбөр нь засрахаасаа өнгөрсөн гэмт
этгээдийг засдаг тусгай эмчилгээ байна.. туршилтын туулай болсон Alex
сэтгэлзүйн хийгээд биеийн хүнд \үнэндээ хүчирхийлэл\ эмчилгээнд яван засарсан
гэсэн оноштойгоор нийгэмдээ суллагдаж гардаг..
хуучны зодоонч, хүчиндэгч, алаач
Alex тэс өөр хүн болсон байлаа.. хүний өөдөөс гар далайх байтугай муухай үг
хэлж чадахааргүй мохоо болсон түүнийг өмнө нь өөрт нь дээрэлхүүлж байсан хүмүүс нь дээрэлхэж
эхэлнэ.. кино гаднаасаа маш увайгүй, балмад, үзэхэд бэрх бөгөөд хүчирхийлэл
хүчирхийлэл бас дахин хүчирхийлэл гэдэг зарчим харагддаг боловч заримдаа хүчирхийллийн аргаар л гайхамшигтай урлагийн бүтээл бий болдог
билээ .. Bonnie and Clyde
(1967), Night of the Living Dead (1968), The Wild Bunch (1969), Soldier Blue
(1970), Dirty Harry (1971), болон Straw Dogs (1971) гэсэн кинонуудын хамтаар
энэхүү бүтээлийг кино урлаг дахь хамгийн хүчирхийлэл, харгислалтай голлох,
чухал киногоор нэрлэдэг..
эл бүтээлийг Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг зуун кинондоо
багтаасан бол мөн Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг зуун эсрэг талын
дүрийнхээ 12-р байрт Alex-г жагсаасан \тэд бас Sci-Fi жанрын шилдэг арван
кинондоо багтаасан\ ба Empire сэтгүүл Их Британий хамгийн шилдэг зуун киноны 11
байрт жагсааж, Time сэтгүүл хамгийн аюултай арван киноны тоондоо оруулжээ.. Испаний
аугаа кино урлаач Luis Buñuel уг киног дээлдэг ээ хэлж, мөн орчин үеийн ертөнц
чухам ямар утгатай байхыг жинхэнэ үзүүлж чадсан цор ганц кино гэж хэлж байжээ..
мөн түүнчлэн уг кино хойч үедээ зөвхөн кино салбарт ч бус урлагийн олон салбарт
нөлөөлсөн байдаг.. тэгвэл киноны дотоод гүн чанар бол засгийн
газар хүмүүс биднийг нэгэн хэвд зутгаж, иргүй хутга, шүдгүй нохой шиг болгож
байгааг далдуур харуулдаг ба киноны
болон номны гол утга нь “сайн” агаад энэ “сайн”-д ямар ч аргааг сургаж болохуу,
нийгмийн цаашлаад ирээдүйгээ зөв болгоно гэдэг шалтганаар хүнийг хүчээр
“сайн”-д сургах буюу гаднаа энгийн хүн шиг ч дотроо махеникчилагдсан, яг цаг
шиг өө сэвгүй ажилладаг хүмүүсийг “үйлдвэрлэх” нь өөрөө сайн буюу ёс
суртахуунлаг хэрэг мөн үү гэдэг асуулт юм..
ер нь “сайн” чанар, “сайн” хүний үнэт чанарууд
чөлөөтэйгөөр үйлдэгдэж байх нь хүний эдлэх ёстой эрх чөлөө бөгөөд “сайн”-г
хүчээр хүнд суулгах боломжгүй, хүн сайн мууг сонгох эрхтэй үгүй гэвэл шоронд
байгаагаас өөрцгүй билээ.. чухам энэ санааг кинонд бараан хошигнолоор, хэт
анхаарал татсан хүчирхийлэл, харгислаар үзүүлжээ.. мөн түүнчлэн, сэтгэлзүй бол
ирээдүйд засгийн газар, төр засгуудын хяналтаа тогтоох том зэвсэг байж болохыг,
ингэхдээ тоталитар нийгэм оршихдоо ард түмнийхээ оюун санаа, сэтгэлзүйг нь
удирдан залж, барин базах гол түлхүүр байж болохыг эл бүтээл үзүүлсэн агаад Alex
бол өөрөө өөрийгөө ийнхүү утсан хүүхэлдэй болсоноо мэдэхгүй байгаа, анзаарахгүй
болтлоо ховсдуулсан хүмүүсийн нэг гэж үзэж болно.. жишээлбэл, өнөөгийн манай монголчууд ядуу
дорой амьдарч байгаагаа засаг баригчдаас болж байгааг мэдэх, ухамсарлах боловч
эсэргүүцэн босох зориг, зүрхгүй байгаа.. Байгаа гэж болгосон байгаа. Үүн шиг бид бүхэн Alex шиг утсан
хүүхэлдэй, робот луугаа адил болж байна, тэд буюу засаг биднийг хүчиндэж
байна.. Stanley Kubrick-ын хүний зан
араншин хийгээд сэтгэлзүйд хийсэн нарийн шинжилгээ болсон энэхүү кино нь түүний
хамгийн зөнтэй, ирээдүйг удирчилан харсан суут бүтээл гэдэг..
НЭМЭЛТ: Алекс бол Людвиг ван
Бетховен хийгээд Бетховены 9-р симфоний улаан шүтэн бишрэгч; тэгвэл киноны
саундтракт Америкийн хөгжмийн зохиолч Вэнди Карлсоны тусгайлан найруулсан
хөгжим болоод бусад симфони хөгжмүүд багтсан. Саундтракт Бетховеноос илүүтэй
Россинигийн хөгжим багтсан байдаг. Тухайлбал, Алексийн хоёр охинтой секс
хийдгийг хурдтай үзүүлдэг сцэн, Алекс болон түүний найзуудын хийдгийг
удаашруулсан сцэн, мөн Алексийн гол руу хараад амиа хорлох талаар эрэгцүүлэн
боддог хэсэгт Россинигийн хөгжим эгшиглэдэг ажээ.
Comments
Post a Comment