АГАЛЛА


The Shining (1980). Зохиолч Jack эхнэр Wendy болон хүү Danny-ын хамтаар нэгэн тансаг зочид буудлыг манахаар гэрээ зурж байгаагаар кино эхэлдэг.. Jack-ын хувьд энэ гэрээнд гарын үсэг зурах хэд хэдэн шалтгаан буй, Үүнд: мөнгөгүй болсноор энэ ажлыг авсан, бас зохиолоо нам гүм орчинд бичих, тэгээд архинаас гарах гэсэн шалтагууд болно.. уулан дээр байрших, хамгийн ойрхон тосгоноосоо алс, нэг ёсондоо нийгмээс тусгаарлагдсан Колорадо мужийн Overlook зочид буудалд Jack гэр бүлийн хамт хүрэлцэн ирнэ.. уг буудлын суурин дээр өмнө нь Америкийн уугуул иргэд индианчуудын оршуулга байсныг онцлон дурьдъя.. 

буудлын менежэр Jack-д буудлаа танилцуулна, Jack буудлыг арван сараас таван сар хүртэл харах үүрэг хүлээх бөгөөд ид өвлийн үед цасанд дарагдаж явах суух аргагүй болж зөвхөн дулаарахыг л хүлээнэ гэсэн үг, өөрөөр хэлбэл холбоо барих хэрэгсэлийг үл тооцвол ертөнцөөс тусгаарлагджээ.. идэж уух юм хийгээд амьдрах орчин бол дээдийн өндөр хангамжтай.. ингээд тэр гурвыг үлдэж хоцрохоос өмнө буудлын тогооч Danny-д 237-аар өрөөнөөс хол байхыг зөвлөх биш бүр гуйна.. мөн менежэр Jack-д өмнөх манаач нь cabin fever-ээс болж өөрийгөө болон гэр бүлээ алсныг сануулдаг ба cabin fever гэдэг нь хувь хүн бусдаас тусгаарлагдан нэг газраа удаан хоригдсоноос үүсдэг сэтгэлзүйн өвчин бөгөөд үүнээсээ болж бухимдаж, улмаар зан араншин өөрчлөгддөг ажээ.. 

тийнхүү өдөр хоног өнгөрсөөр Jack эхнэр хүүхдээсээ ажилтай хэмээн улам бүр хөндийрөх бол хүү Danny хар дарж зүүдлэх юмуу хий юм сонсож, аль нэг байдлаар 237-аар өрөө рүү татагдаж эхэлнэ.. Jack жаахан юманд л уур цухал нь хөдөлж, архи уухыг тэсэлгүй хүсч эхэлнэ.. ингэж яваад буудлын бааранд ортол бармен зогсож байна.. Jack бурбон архи захиалж барментай баахан ярина.. энэ үед Danny хөх няц болсон байдалтайгаар эхдээ ирээд “нэг галзуу эмэгтэй намайг зодсон гэж хэлнэ”..
 
аймшгийн киног нүдэнд харагдаж, жихүүцэл төртөл бичих хэцүү учраас киногоо баллахгүйн тулд үйл явдлыг нь ингэсгээд үзэгчдэдээ орхьё.. аймшгийн зохиолын хаан, дэлхий даяар хамгийн олон сая номоо зарж чадсан зохиолчдын нэг болох Stephen King-ын ижил нэрт роман дээрээс сэдэвлэн аугаа их кино найруулагч Stanley Kubrick нэгэн хосгүй гайхамшигтай урлагийн бүтээл бүтээсэн нь хамгийн нөлөө бүхий, хамгийн шилдэг хоррор киноны нэг гэгдэх болжээ.. Stephen King-ын зохиол дангаараа ч алдартай \би өөрөө номыг нь уншсан\ ба Stanley Kubrick өөрийн арга барилыг суулгаж өгсөнөөр олон шүүмжлэгч, судлаачид уг бүтээлийг хамгийн шилдэг хоррор гэдэг бөгөөд Америкийн кино хүрээлэн шилдэг зуун триллерийн 29-р байрт, мөн Америкийн кино хүрээлэн Jack-ын дүрийг хамгийн шилдэг зуун эсрэг талын дүрийн 25-р байрт, бас Америкийн кино хүрээлэн киноны алдартай "Here's Johnny!" хэмээх ишлэлийг шилдэг зуун кино ишлэлийн 68-р байрт тус тус жагсаасан байдаг.. мөн түүнчлэн найруулагч Martin Scorsese уг бүтээлийг хамгийн аймшигтай 11 кино жагсаалтадаа багтаасан байдаг бол BBC Америкт бүтээгдсэн хамгийн шилдэг зуун кино жагсаалтынхаа 62-р байрт жагсаасан байдаг ба Channel 4 болон Bravo зэрэг ТВ сувгууд энэ бүтээлийг хамгийн аймшгийн кино жагсаалтадаа багтаасан, мөн TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 96-р байрт эрэмбэлжээ.. 

1975 онд Barry Lyndon хэмээх гайхалтай кино нь ашиг олигтой олоогүй учраас Stanley Kubrick урлаг талаасаа ч, орлогын хувьд ч амжилт олохуйц кино хийхийг хүссэн бөгөөд аймшгийн ном уншиж, судалж байгаад Stephen King-ын The Shining роман сэтгэлд нь хүрсэнээр кино хийхээр болсон ба Stephen King романыг нь өөрчлөх эрх өгсөнөөр Stanley Kubrick Америкийн зохиолч Diane Johnson-той хамтран кино зохиол болгожээ.. киноны гол дүрүүдэд: Jack Nicholson \түүний замналын оргил дүрийн нэг гэж судлаачид үздэг ба жүжигчин маань ид үедээ байв\, Shelley Duvall \тэрээр зураг авалтын үеэр мэдрэлийн ядаргаанд орж, бие нь өвдөн үс нь унаж байсан гэдэг\, Scatman Crothers \түүний бүтээсэн нэг сценийг авах гэж зуу гаран удаа зураг авсан гэдэг\ болон Danny Lloyd \Danny-ын дүрд тохирох хүүг олох гэж кино багийнхан олон хотоор явж, 5,000 орчим хөвгүүнийг ярилцлаганд оруулж байжээ\ гэсэн жүжигчид тоглосон ба Jack Nicholson анхнаасаа Stanley Kubrick-ын эхний сонголт байсан хэдий ч Robert De Niro \тэрээр энэ киног үзээд сар хар дарж зүүдэлсэн гэдэг\, Robin Williams, Harrison Ford нарт Jack-ын дүрийг өгөхөөр яригдаж байсан агаад эдгээр жүжигчидтэй Stephen King уулзаад тохирохгүй гэж үзсэн байдаг..

 найруулагч маань кино бүтээх явцын үеэр жүжигчид болон кино багийнхандаа найруулагч David Lynch-ын Eraserhead бүтээлийг үзүүлж ямар кино хиймээр байгаа сэтгэлээ илэрхийлж байсан ба энэхүү кино бол Steadicam ашигласан анхны хэдэн киноны нэг бөгөөд уг камерыг ашигласнаар киноны хүйтэн, аймшигтай уур амьсгал, жихүүцэм өнгө төрхийг бий болсон гэж үздэг.. 
кино 19 саяар бүтээд 44 саяын ашиг олсон буюу эхэн үедээ ашиг орлого тааруувтар байсан ч аажмаар өссөн байдаг бөгөөд шүүмжлэгчид сайн муу холимог үнэлгээ өгч, анхандаа нэлээн муулах хандлагатай байсан агаад ингээд жилээс жилд нэр хүнд нь өсөн нэмэгдэж, шүүмжлэгчдийн талархалыг хүлээхээс гадна маш их судлагдаж, яригдаж, бүр киног задлан шинжлсэн баримтад кино хүртэл бүтсэн байдаг.. кино үндсэн нээлт, Америк дахь нээлт болон Европ дахь нээлт гээд тус бүр дээр өөр өөр үргэжлэх хугацаатай гарсан ба Stanley Kubrick анхны нээлт хийсний долоо хоногийн дараа киноны тайлал болсон төгсгөлийн хэсгийг хассан байдаг, хассан хэсэгт эмнэлэгт хэвтэх Wendy дээр зочид буудлын менежер Ullman ирээд Jack-ын биеийг олоогүй гэж хэлээд Danny-д зочид буудалд Jack-ын хана руу шидэж байсан шар бөмбөгийг өгдөг ажээ.. шүүмжлэгчид Stanley Kubrick-ын хассан үйлдлийг киноны тодорхойгүй, нууцлаг чанарыг хадгалсан ухаалаг шийдэл болсон гэдэг ба төгсгөлийн нууцлаг хэсэгт сонирхолтой тайлбарууд хийсэн байдаг, тухайлбал: хэрэв лабиринтад Jack хөлдөж үхсэн юм бол эрт орой заавал олдох бус уу? Гэтэл цогцос олдсонгүй, хааччихав? Ер нь Jack оршиж байсан уу? Мөн 1921 оны үдэшлэгийн гэрэл зурагт Jack-ын дүрс байгааг хэрхэн тайлбарлах вэ? гэсэн асуулт үлдээхээс гадна эсхүл эхнэр болон хүүхэддээ харгис хандагч Jack гэгч нь Wendy, Danny хоёрын төсөөлөлд л байсан уу гэдэг сонирхолтой нууцлаг чиглэлд хүртэл аваачина.. 

Stanley Kubrick киноныхоо ухвар санааны талаар: хүний мөн чанарт байгалиас заяасан муу төрх байдаг ба үүнийг чөтгөрлөг тал гэнэ, аймшгийн түүхийг хүний ухамсаргүй байдлаар жишээлэн үзүүлж болно, өөрөөр хэлбэл уг бараан талыг шууд ил гаргахгүйгээр харж болно гэжээ.. харин үүний хариуд Stephen King: Stanley Kubrick-ын кино гайхалтай төсөөлөлтэй болсон ч миний романыг сайн кино зохиол болгож чадаагүй гэсэн байдаг, ер нь ч Stephen King энэхүү кинонд таатай ханддаггүй байсан агаад хүмүүс энэ киноноос яагаад айдаг байнаа? Энэ кино бол ганган хэдий ч моторгүй машин шиг гэх мэтээр Stanley Kubrick-ын киног муучилсан байдаг.. 
Stephen King романаа бичиж байх үедээ архинд донтох өвчиний улмаас зовж байсан бөгөөд романдаа өөрийнхөө хувийн шинж чанарыг нэлээд оруулсан гэдэг ба романыхаа гол сэдвээ гэр бүлийн сүйрэл хийгээд архины аюулыг харуулахад зорьсон гээд харин кинонд энэ сэдэв бага туссан гэж шүүмжилж байв.. мөн тэрээр гол дүрд Jack Nicholson-г сонгосон нь алдаа болсон, учир нь Jack Nicholson хэдхэн жилийн өмнө One Flew Over the Cuckoo's Nest бүтээлд бүтээсэн дүрээр нь үзэгчдэд Jack-г хүлээж аваад киноны төгсгөлд түүнийг галзуурахыг олоод мэдчих буюу энэ зүйл болох нь илт ойлгомжтой байдаг бөгөөд Jack-ын дүрд Jon Voight шиг энгийн төрхтэй жүжигчин тохирох байсан гэж үздэг, ингээд зогссонгүй Stephen King Shelley Duvall-ын тоглолтын талаар: зүгээр л нэг хашгирсан тэнэг хүүхний дүр, би ийм дүр бичээгүй хэмээжээ..

 ном болон киноны зөрөлдөөний маргаан цаашаагаа улам сонирхолтой болдог, тухайлбал: Stanley Kubrick-ын Jack өөрөө дотроосоо ялзарсан бол Stephen King-ын Jack сүнстэй зочид буудлын хүчинд автсан гэдэг, мөн судлаачид Stephen King-ын Jack архинаас буюу энэ бүхэн түүний сонголт байсан гээд Stanley Kubrick-ын Jack тодорхойгүй, хоёрдмол утгатай гэсэн байдаг агаад ном болон киноны Jack-ын хоорондын эсрэг тэсрэгийн зөрүү үлэмж их гэжээ.. Stephen King-ын романы мөн чанар нь морал, романы баатрууд өөрсдөө шийдвэрээ гаргаж чаддаг ба бас гэр бүлийн хүчирхийллийг дүрсэлдэг байхад Stanley Kubrick-ын киноны баатруудыг алсаас их хүч удирдах шиг, давагдашгүй хүчний өмнө сөхрөх мэт бөгөөд Stanley Kubrick дүрүүдтэйгээ яг л шавьж шиг харьцдаг нь дүрүүдээ хувь заяагаа шийдэж чадах чадваргүй болгосон гээд Stephen King-ын The Shining-ын мангас нь Jack бол Stanley Kubrick-ын The Shining-ын мангас нь Stanley Kubrick гэжээ.. уг киног олон давхар асуудлыг хөндсөн гэдэг, үүнд: эршүүд шинж, сексизм, корпорацлагдсан Америк болон расизм зэрэг бөгөөд уугуул Америкчууд буюу индианчуудыг хөнөөсөн сэдвийг Stanley Kubrick далдуур хөндсөн гэж судлаачид үздэг..  
уугуул Америкчууд буюу индианчуудын лого буюу урлаг, соёлын зүйлс кинон дээрх гарах зочид буудалд олонтаа гардаг бөгөөд менежер Ullman Wendy-д индианчуудын талаар ярьдаг сцен байдаг ч кинон дээр индиан хүн огт гардаггүй.. кино тэр чигтээ уугуул Америкчуудыг аймаглан устгасан зүйрлэлээр дүүрэн гэж үзэгсэд бий, жишээн: Jack Hallorann-г сүхдэж алдаг \ Jack-ын аллагын зэвсэг болсон сүх индианчуудын хэрэглэдэг байсан tomahawk-тай төстэй \, үхсэн Hallorann индианчуудын мотифтой шалан дээр унадаг, цахилгаан шатнаас цус олгойдон гарч ирдэг нь зочид буудлыг барьсан газар бол индианчуудыг булсан газар болохоор тэр гэдэг бөгөөд киноны төгсгөлд зочид буудлын танхимын хана дээр байх "Overlook зочид буудал – долдугаар сарын дөрвөний үдэшлэг – 1921 он." Гэсэн гэрэл зураг дээр камер ирэх ба долдугаар сарын дөрвөн бол Америкчуудын хувьд улс тунхагласаны баярын өдөр, харин уугуул Америкчуудын хувьд ямарч баярын ойн өдөр биш харин Америкчууд индианчуудыг хомроглон устгасаныг сануулсан ойн өдөр буюу уугуул Америкчууд үгүй болсон өдөр, Stanley Kubrick энэ талаар сайтар судалсанаа ийнхүү тусгасан гэдэг агаад энэ кино бол Stanley Kubrick-ын үзэгчиддээ таавар үлдээдэг уламжлалыг үргэлжлүүлсэн шедевр юм.. Stanley Kubrick амьдралынхаа турш холокостын тухай кино хийхийг хүсдэг байсан гэдэг, үүнээс улбаалж зарим судлаачид энэ киноны дэд сэдэв холокостын тухай буюу энэ санааг нуусан гэж үздэг бөгөөд Stanley Kubrick кино зохиолд маш их сэтгэл хөдлөлөөр хандсан шалтгаан холокост гэж үзэгсэд бий.. судлаачид ингээд зогссонгүй уг киног Hansel and Gretel болон the Three Little Pigs гэсэн үлгэрүүдийн санааг битүүхэн агуулсан гэдэг бөгөөд "all work and no play makes Jack a dull boy" гэсэн ишлэл James Howell-ын 1659 оны бүтээлд анх дурдагдсан байдаг ажээ.. 

нэрт кино шүүмжлэгч Roger Ebert уг киног даган мөрдөхөд баттай биш кино гэж дүгнэсэн, тухайлбал кинонд Jack болон Danny л сүнс харахаас өөрөөр кинонд сүнс харагдахгүй буюу энэ нь тус кино бол ерөөсөө сүнстэй кино биш энэ бүтээл бол эрч хүч хийгээд галзуурлын тухай гэсэн байхад бусад судлаачид үүнтэй санал нийлж, Stephen King сүнстэй зочид буудлыг харуулахыг хүссэн, харин Stanley Kubrick сүнсийг хаяад галзуурал болон хуурамч өгүүллэгчийг үзэгчдэд үлдээжээ.. кинон дээр Jack сүнстэй учрах сцен бүр дээр толь байдаг, нэг ёсондоо Jack сүнс харсан тохиолдол болгонд тэнд толь байх ба тэрээр толинд харан өөрөө өөртэйгөө ярьсан нь сүнс болж түүнд харагдсан уу? Ер нь түүний оюун ухаан, сэтгэлзүйд зочид буудлын хүч нөлөөлөв үү гэдэг таавар.. роман дээр зочид буудлын өрөө 217 дугаартай байдгийг 237 болгож өөрчилсөн нь роман болон киноны олон ялгааны нэг ажээ.. тус кино Их британи болон нэгдсэн улсын урлаг соёлд, ялангуяа ТВ, кинонууд, хөгжим хийгээд видео тоглоомд гүн гүнзгий сүүдэрээ үлдээжээ.. 

НЭМЭЛТ: Киноны эхэнд өмнөх манаач Чарльз Греди 1970 онд ганцаардлын бухимдлаас болж гэр бүлээ хороосон гэж Уллман Жек-д ярьдаг. Дараа нь Жек Греди нэртэй үйлчлэгчийн сүнстэй учирдаг ба жек түүнийг мэддэг, зурагнаас таньсан гэдгээ хэлдэг ч үйлчлэгч өөрийгөө Делберт Греди гэж танилцуулдаг. Нэрний өөрчлөлт нь Жекийг Вендигийн нөхөр / Деннигийн аав, 1920-оод оны 7-р сарын 4ний зураг дээрх нууцлаг хүн гэдгийг санаатайгаар харуулсан тусгал байж магадгүй. Тэр бол хоёр хүн юм: аюултай нөхцөлд сонголт хийж чаддаг хүн ба "үргэлж" Overlook-д байсан хүн юм. Төгсгөлийн фото зургийг киноны үйл явдлыг урьдчилсан тодорхойлсон нотолгоо гэж үзэх нь алдаа ба Жек-д хийж буй үйлдэлээс нь өөрөөр хийж болох хэд хэдэн агшин байдаг, түүний (муу) сонголт сул дорой байдал, айдсаас үүдэлтэй байж магадгүй. 1920-оод оны манаач Делберт Греди, 1970-аад оны манаач Чарльз Греди нар бол хоёр хүнээс илүүтэй нэг объектын хоёр "илэрхийлэл" буюу зочид буудалд байнга байдаг хэсэг нь Делберт бол буудлын алуурчины өнгөрүүлсэн үеийн залгамжлагч нь Чарльз агаад тэдэнтэй нэгдэх сонголт хийх хүн нь фото зураг дээрх Жек яг биш ч бас өөр хүн биш бололтой. Фото дээрх Жек "үргэлж" Overlook-д байсан; манаач Жек буудлын нэг хэсэг болохыг сонгосон. Кинонд туслах редактороор ажилласан Гордон Стейнфорт киноны далдласан утгын талаар "Бид үүнийг хэзээ ч тайлж чадахгүй гэж бодож байна. Түүний бүтэн нэр Чарльз Делберт Греди байсан уу? Магадгүй Чарльз гэдэг нь хоч байсан болов уу? Эсхүл Уллман нэрийг буруу ойлгосон байх?. Би Стэнлийг түүхээ бүхэлд нь яг таарахаар зохиогоогүй гэж бодож байна" 

Киноны орон зайн гажуудал, нийцэшгүй байдлын талаар олон зүйл бичигдсэнээс зарим нь нэлээд ухаалаг байдаг. Хаашаа ч гарах боломжгүй хаалгатай өрөөнүүд, байх ёсгүй газарт цонх байдаг ба өрөөнүүд нэг сцэн болгонд өөр өөр газарт байгаа мэт харагддаг. Хананы хэрэгсэл, тавилга гэх мэт зүйлс сцэнээс сцэний хооронд гарч ирээд алга болдог; баганууд өрөөнөөс өрөө рүү шилжиж,Overlook буудлын зохион байгуулалт ямар ч физик утгагүй байдаг.

Comments

  1. Үзэж байгаагүйн бна. Ready player one дээр энэ кинон дотор орсон хэсэг гардаг. Хэсгээс нь үзээл иииии бие арзаймаар юм бэ гэж л бодсон шүү.

    ReplyDelete
  2. аймшигтай хэдий ч үзэхгүй өнгөрч болохгүй бүтээл сэн

    ReplyDelete

Post a Comment