Groundhog Day (1993). Цаг агаарын нэвтрүүлэгч Phil, продюсер Rita мөн зураглаач гэсэн бяцхан “баг” Пенсильвани мужийн Пункссутауни хэмээх жижигхэн хотод жил болгон зохиогддог “Groundhog Day” хэмээх уламжлалт баяр ёслолын Ажиллагааг сурвалжилахаар явж буйгаар кино эхэлнэ.. улсын хэмжээнд уламжлалт болсон энэ баярыг Монголоор “хаврын баяр”юмуу даа.. Phil-н хувьд энэхүү баярын ажилгааг дөрөвдөх жилээ сурвалжилахаар яваа нь энэ ба энэхүү ажлаа яс махнаасаа үзэн ядна.. ер нь ч тэрээр муухай ааштай, дэндүү амиа бодсон, хулчгар эр болно.. продюсер Rita-г хайрын харцаар сэмхэн хардагаа өөрөө ч үгүйсгэх тийм зөрүүд, зориггүй эр.. ингээд алдарт сурвалжлагийн өдөр буюу хоёрдугаар сарын хоёрны өглөө Phil Пункссутауни дахь нэгэн зочид буудлынхаа өрөөнд "I Got You Babe" хэмээх сэрүүлгэн дуун дээр сэрнэ. Радиогоор баярын талаар нэврүүлэгчид ярина.. өрөөнөөсөө гартал нэг чалчаа залуу явуулах шинжгүй яриа өднө, гэвч хар яр ааштай Phil түүнийг загначихаад цааш явах ба буудлын эелдэг ааштай үйлчлэгч авгайг ч гомдооно. Phil цааш явсаар булан тойртол их сургуулийн найзтайгаа санамсаргүй таарна..
салж өгөхгүй элдэвийг ярих найзаасаа зугтах шахам явсаар ажил дээрээ буюу “Groundhog Day”-гаа сурвалжилсан болоод бушуухан буцах гэтэл цаг агаар муудсаны улмаас буцах санасны гарз болж эртхэн орондоо орно.. Phil-г "I Got You Babe" дуу дахин сэрээнэ.. босоод хувцсаа өмсөж байхад радиогоор өчигдөр ярьж байсан зүйлээ өнөөх хүмүүс давтан ярьж байна. Гайхсан тэрээр өрөөнөөсөө гартал өнөөх чалчаа залуугийн яриа, мөн буудлын үйлчлэгч авгайн яриа, тэр ч бүү хэл гудманд таарах их сургуулийн найз гээд “Groundhog Day” буюу хоёрдугаар сарын хоёрны өдөрт тохиосон бүхэн яг давтагдан өнгөрнө.. хар дарсан зүүд үү? Эсхүл цэвэр тохиолдол уу? Гэдгийг Phil ойлгохгүй орондоо орж унтана.. Phil дахиал "I Got You Babe" дуугаар сэрнэ.. тиймээ, энэ бол зүүд биш, тохиолдол давхцал ч биш, цаг хугацааны гацалт маягийн юм байв.. өөрөөр хэлбэл, Phil хоёрдугаар сарын хоёрны өдөр “түгжигдсэн” байлаа.. түүнд өчигдөр гэж байхгүй, бас маргааш гэж байхгүй, зөвхөн өнөөдөр буюу нэг л өдрөө үүрд амьдарч, тэр өдөр нь дахин дахин давтагдана.. Phil галзуурсан мэт болно.. таньж мэдэхгүй хотод түүнд тусалж мэдэх хүн Rita л байв.. Rita түүнд яаж итгэх билээ? Итгэлээ ч өглөөний 6:00 цаг болоход бүх юм шинээр эхлэх юм чинь.. Phil тийм ч тэнэг хүн биш байлаа.. энэхүү хачин байдлаа ашиглаж эхэлнэ.. таалагдсан хүүхнийхээ талаар гурван хоногийн дотор бүрэн мэдээлэл цуглуулж, дөрөвдөх өдрөөсөө л өвөртөө оруулах юмуу банкыг ядах юмгүй дээрэмдэж байв..
НЭМЭЛТ: Энэ киноны зохиолыг бичсэн Дэнни Рубинд анхлан санаа нь 1990 онд төржээ. Тэрээр Лос Анжелес хот руу нүүж, кино зохиолчоор ажиллаж байжээ. Нэг удаа теарт кино эхлэхийг хүлээж байхдаа Энн Райсын "The Vampire Lestat" номыг уншиж байтал гэнэт мөнх амьдралтай цус сорогчийн тухай болон цаг хугацаа хязгааргүй байсан бол хүн юу хийх байсан бэ гэсэн бодол төрж. Тэрээр цус сорогчид ердийн дүрэм журам, ёс суртахууны хил хязгаарыг баримтлах шаардлагагүй жирийн хүмүүстэй адил гэж үзсэн. Тэрээр үхэшгүй мөнх хэдийд уйтгар эсхүл утгагүй болох, мөн хүн цаг хугацаа өнгөрөхөд хэрхэн өөрчлөгддөг буюу өөрчлөгдөх чадваргүй тийм хүнд яаж нөлөөлөх вэ гэж өөрөө асуужээ.
Ингээд тэрээр өсвөр наснаасаа цааш наслах боломжгүй, хөгжих үедээ гацчихсан залуугийн тухай бодож эхэлжээ. Рубин саяхан нэг кино зохиолоо худалдаад байсан учир агент түүнд продюсеруудын анхаарлыг татахуйц сайн зохиол боловсруулахыг зөвлөж. Рубин мөнхийн амьдралаар өөрчлөгдөж буй хүний тухай санаа нь дээрээ ажиллаж эхэлсэн ч гэнэт түүхэн ба ирээдүйн үйл явдлыг дүрслэхэд нэлээн түвэгтэй байсан тул асуудал үүссэнийг ухаарав. Тухайн үед тэрээр өглөө болгон нэг л өдрөө сэрдэг хүний тухай сэдэвтэй зохиол хоёр жилийн өмнө бичиж байснаа санасан ба Рубин энэ хоёр санаагаа нэгтгэснээр эл кино бүтжээ. Мөнхийн амьдралын түүхийн шугаман бус давтагдах мөчлөгөөр дүрсэлсэнээр түүнд үйл явдлын тохиргоог өөрчлөх боломж гарсны сацуу давталт нь комеди, драматик боломжуудыг олгожээ. Филийн цаг хугацааны гогцоонд хэр удаан байсан нь хэлэлцүүлгин өргөн сэдэв болсон. Найруулагч Хэролд Рамис нэгэнтээ киноны үйл явдал өрнөх хугацаа 10 жил болсон гэж үзэж байна хэмээсэн. Нэг блогчин хугацааны бодит уртыг ойролцоогоор 9 жил гэж тооцоолсон бол Рамис дараа нь блогчины болоод өөрийнхөө тооцоололд эргэлзэх болсон.
Аливаа ажилд гаргууд болохын тулд дор хаяж 10 жил шаардлагатай гэж Рамис хэлсэн (Фил францаар ярьж, мөсөөр баримал урладаг). Рамис: "Филийн цаг хугацааны зогсолт хийгээд тэнэг байсныг нь харгалзан үзвэл энэ нь 30 юмуу 40 жил болох ёстой" гэжээ. Үүнтэй төстэй тооцооллоор ямар нэгэн салбарт мэргэжилтэн болохын тулд багадаа 10,000 цаг (жил гаран хугацаа) суралцах шаардлагатай гэж (кинонд гарсан юмуу дурдагдсан гогцооны тоог тооцвол) үзвэл Фил ойролцоогоор 12,400 хоног буюу бараг 34 жилийг гогцоонд гацаж өнгөрүүлжээ. Рубины анхны нооргийн концептэд Фил цаг хугацааг тооцоолох гэж хөтөлсөн номондоо 70-80 жилийг цаг хугацааны гогцоонд гацсан гэж бичсэн байдаг ажээ. Еврей гэр бүлд төрж өссөн Рамис хоёрдахь эхнэрээсээ Буддын шашны амьдралын хэв маяг, зарим зарчмыг хүлээж авсан байдаг. Буддын шашны сургуульд сүнс дараагийн түвшинд хөгжихийн тулд ойролцоогоор 10,000 жил шаардагддаг гэж тэрээр хэлжээ.
Энэ асуудал сүүлдээ улс төрийн хачирхалтай асуулт болсон гэж Рубин уурлангүй хэлсэн байдаг: "Миний хувьд киноны утга та удаан хугацаанд үргэлжлэх ямар нэгэн зүйлийг тэвчиж чадах эсэх мэдрэмжийн тухай байсан. Надад лав тийм байсан. Мэдэхгүй юм, зуун жил, насан туршдаа ч тэр гогцоонд байсан байж магадгүй" гэж Рубин хэлсэн. Цаг хугацааны гогцооны тодорхойгүй байдал бол киног гайхалтай болгож буй элементүүдийн нэг юм. Фил яагаад бас яаж тэнд орсныг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүйтэй адил Фил өмнөхөөсөө илүү сайн хүн болоход зөвхөн хангалттай цаг хугацаа л хэрэгтэй юм. Уг киног төрөл бүрийн бүлгүүд янз бүрээр тайлбарласан байна. Зохиолч Рубин анхнаасаа ямар нэгэн оюун санааны зүйрлэл болгон киноны зохиолоо бичээгүйн гэж хэлж байв. Энэ бол ердөө л хүний амьдрал, зугтаахыг хүсдэг ч циклд баригдсан хүний түүх гэж хараасай хэмээжээ. "Энэ бол амьдралынх нь нэг өдөр ахин дахин давтагддаг хүний түүх бус энэ бол хэрхэн амьдрах тухай түүх юм. Хэнд амьдрал нь цуврал өдрүүд шиг санагддаггүй гэж? Хэнд цаг хугацаанд гацчихсан юм шиг санагддаггүй гэж" хэмээн Рубин хэлсэн буй. Боулингийн сцэнд Фил Пункссутауныигийн хоёр оршин суугчдаас юу ч хийгээд ямар ч утгагүй тийм газарт гацчихвал ямар байх вэ гэж асуудаг; Фил өөрийнхөө нөхцлийг хэлж байна, харин өнөөх хоёр хүн гогцоонд гацаагүй ч түүний юу хэлэх гээд байгааг сайтар мэддэг.
Рубин, Рамис хоёр
киноныхоо философийн, оюун санааны талаарх сэдвийг ярилцаж байхдаа киногоо
зугаатай, сэтгэлд хүрэм, сайхан кино байхаас илүү гаргахыг хүсээгүй гэдэг.
Жүжигчин Билл Мюррей кино зохиолыг уншаад өөрчлөгдөхөөс айдаг хүмүүсийн нэг л
хэв, өнгөөр үргэлжлэх амьдралыг харуулсан кино гэж ойлгожээ. Цаг хугацааны
гогцоо эхлэх үе бол Филийн амьдралын хамгийн муу өдөр, нэг талдаа. Нөгөө талдаа
бол Фил өөрийгөө хэн бэ гэдгийг өөрчлөхөд, эргэн тойрноо буюу бусдыг хүлээн
авснаар, өдөр тутам хором болгоныг ойлгож ухаарснаар, мөн хамгийн гол нь хайраа
олсон гэдгээр тэр өдөр түүний хувьд хамгийн шилдэг бас онцгой өдөр юм. 2017 онд
Мюррей энэ киноныхоо талаар: "энэ бол бид дахин хичээж оролдох ёстой гэсэн
санаа... энэ кино хүчирхэг, үзэсгэлэнтэй санааг илэрхийлсээр байгаа учраас энэ
кино одоо ч үзэгчидтэй байгаа" гэжээ.
Comments
Post a Comment