Казакууд!


Battleship Potemkin (1925). 1905 онд Потёмкин хөлөг онгоцны усан цэргүүд эзэн хааныхаа эсрэг боссон бөгөөд энэхүү үзэл суртлын хувьд өндөр ач холбогдолтой бослогыг кино онолч, монтажны загалмайлсан эцэг гэгддэг Оросын домогт найруулагч Sergei Eisenstein кино болгосон нь кино урлагийн хамгийн чухал, хамгийн аугаа киноны нэг болж үлджээ.. 1925 онд тус бослогын хорин жилийн ойд зориулан үзэл суртлын кино хийх даалгавар Sergei Eisenstein авсан ба хэдий үзэл суртал нэвт шингэсэн бүтээл боловч аугаа найруулагч өөрийн хур их авъяасаараа уг бүтээлийг мөнхийн настай болгожээ.. Үзэгч бид тэр эртний үзэл суртлыг тоох хэрэггүй юм.. харин ч монтажны гайхамшигт \тэр үедээ шинэ\ шийдэл хийгээд найруулагчийн мундаг ажиллагааг харж болно..

Өөрөөр хэлбэл тус кино өнөө үеийнхэнд кино сурах бичиг бөгөөд тэр үеийнхэндээ бол зам заагч, чиглүүлэгч болсон суут кино болно.. бүх талаараа оригнал эл бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг дуугүй кино гэгддэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 13-р байрт жагсдаг бүтээл.. кино товчхондоо: Потёмкин хөлөг онгоцны усан цэргүүд доромж болон дарамтыг тэсэхгүй босцгоож, улмаар хувьсгал болон өргөжиж улс орондоо цаашлаад дэлхий дахинд том хэрэг буюу түүхэн хувьсгал өдөөж байгааг харуулна.. Кино 71 минут үргэлжлэх ба таван бүлгээс бүрдэнэ.. эхний бүлэгт: дээр дурьдсан усан цэргүүд удирдлагынхаа эсрэг босно, шалтгаан нь дандаа муудсан махаар хооллодог гэсэн доромжлолоос үүднэ.. гэвч энэ бол өнгөц шалтгаан ба суурь үндсээрээ бол байнгын үл хүндлэл, асар их доромжлол юм..

Хоёрдугаар бүлэгт: усан цэргүүд дарга болон харуулуудаа хөнөөж хөлөг онгоцны удирдлагыг авна. Гэхдээ гол удирдагчаа алдана.. Гуравдугаар бүлэгт: усан цэргүүд бослогынхоо гол уриалагч, удирдагч нөхрийгөө Одессын талбай дээр оршуулна.. шарилын дээр “халбага шөлнөөс болж үхэв” гэж бичнэ.. үүнийг харсан жирийн иргэд асар их уурлаж хорсох агаад өөрсдөө ч үнэндээ боол шиг амьдралаасаа залхаад, зөвхөн энэ мэт дохиог хүлээж байв.. ингээд жирийн ард иргэд хаант засгаа эсрэгүүцэн усан цэргийн булшыг тойрон овоорох агаад минут тутам хүмүүс олноор \олны хэсэг үнэхээр үнэмшилтэй бас гайхалтай хийгдсэн\ олширно.. Дөрөвдүгээр бүлэгт: Одессын шатан дээр хаант засгийн цэргүүд бослогыг дарах буюу бослогт хамаатай, хамаагүй иргэдийг үй олноор нь устгана.. энэ яргалалдаа хүүхэд, эмэгтэйчүүд гэж ялгалгүй хэрцгий хандана.. 

Тавдугаар бүлэгт: Потёмкин хөлөг онгоцныхоны эсрэг хаант засгаас бослогыг даруулахаар өөр байлдааны хөлөг онгоцнууд явуулна.. Потёмкин хөлгийнхөн цус нэгт ах дүүсийнхээ эсрэг үхэн тулалдах эс бөгөөс найрамдах арга л үлдэх агаад хөлгийнхөн дайран ирэх ахан дүүс рүүгээ найрамдаж, нэгдэж ах дүүс болох дохио \ уриа\ явуулна..  киноны төгсгөл хүртэл хөлөг онгоцнуудын байдал тодорхойгүй түгшүүртэй байх боловч эцэстээ Потёмкин-ыг устгахаар ирсэн бусад хөлгүүд тэдэнтэй нэгдэж ахан дүүс болсоноор кино төгсдөг.. кино эх орондоо амжилт олохоосоо илүү гадаад \европт\ ертөнцөд амжилт олсон ба ер нь л задгай, чөлөөтэй сэтгэх нь найруулагчийг эх орондоо байхад байнга дарамт, хавчлага болж байсан.. 

 Кино тухайн үедээ өндөр өртгөөр бүтэж, Америкт “хөөрхөн” ашиг орлого олсон байдаг нь сонин.. бараг зуун жилийн өмнө үзэл суртлын гэгдэж байсан кино маань он цагийн урсгалд олон киночдод хүндлэгдэхээс эхлүүлээд домоглог шинжийг олж өдгөө классик бүтээл болж.. хийсэн аргачлал болон оригнал санаануудаас нь өдийг хүртэл олон арван кино найруулагчид өөрсдийн кинондоо ашигласан ба энэ дундаас Одессын шатны хэсэг маш их алдартай байдаг.. киноны энэхүү хэсэг дэндүү үнэмшилтэй байсан учир тухайн үед хүмүүс жинхэнэ болсон явдал гэж хүлээж авч байсан гэдэг.. Мөн кино судлаачид энэхүү хэсгийг түүхэнд болоогүй ч болсон мэт үнэмшилтэй хийгдсэн хамгийн аугаа, шилдэг кино сцен гэдэг.. Charles Chaplin-наас авхуулаад Orson Welles, Billy Wilder, Michael Mann зэрэг кино домгууд уг кинонд хайртайгаа, асар их хүндэлдэгээ илэрхийлсэн байдаг.. Sergei Eisenstein Латвид төрсөн бөгөөд багасаа ШУ-нд сонирхолтой хүүхэд байжээ.. 1918-нд улаан армид элсэж байсан тэрээр цэргийн инженэрээр суралцаж байхдаа театр, философи зэрэгт сонирхон, улмаар гүн автжээ.. цаг үеийнхээ хохирогч болсон аугаа найруулагч маань даанч цөөхөн кино найруулсан ч бүх кино нь кино түүхэндэх чухал, гарын авлага болсон байдаг билээ.. Sergei Eisenstein бол кино урлагийг хөгжүүлэгч, шинэчлэгч кино багш юм..

НЭМЭЛТ: Кино урлагийн хамгийн алдартай сцэнүүдийн нэг бол эл бүтээлд гардаг Одессын шатан дээр иргэдийг Хааны цэргүүд хоморголон устгадаг сцэн юм. Энэ үзэгдлийг өнөөдөр классик гэж үнэлдэгээс гадна кино урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хэсгийн нэг гэж үздэг. Энэ хэсэгт Хааны  Цэргүүд зуны цагаан дүрэмт хувцастайгаар төгсөшгүй мэт санагдах шатаар хэмнэлтэйгээр алхахдаа хүмүүс руу бууддаг. Казакуудын отряд нь шатны ёроолд байгаа энгийн хүмүүс болон босогчид руу галладаг. Хохирогчдын дунд настай эмэгтэй, ээжтэйгээ хамт яваа жаал хүү, оюутан, мөн өсвөр насны охин байдаг. Шатаар тэрэгтэй хүүхдээ түрж байсан эх буудуулж үхсэнээр тэрэгтэй нялх хүүхэд шатны руу өнхөрч байгаа хэсэг хамгийн аймаар бас хамгийн алдартай нь. 

Comments