The Searchers (1956). 1868 оны зэрлэг өрнөдийн Техас, иргэний дайн хийгээд Мексикийн
хувьсгалд оролцон дайтаж явсан Ethan өөрийн төрсөн дүү Aaron-ын гэрт найман
жилийн дараа эргэн ирнэ.. өндөр хад, элсэн цөлд ганцаар шовойх гэртээ Aaron
эхнэр болон гурван хүүхдийн хамт амгалан амьдарна.. Aaron-ны хүүхдүүд болох Ben
\арав орчим насны хүү\, Lucy \арван тав орчим насны охин\ Debbie \найм, ес
орчим насны охин\ болон Aaron-ын өргөж авсан хүү Martin \хорь хүрч буй эр\ нар
нагац ах Ethan-гаа халуун дотноор хүлээн авна.. Ethan-г ирээд удаагүй байтал
орон нутгийн цагдаа бас ламтны үүргийг давхар хашдаг Clayton гэгч өөрийн
хүмүүсийн хамт Aaron-ын гэрт ирэн Ethan-тай уулзаж, улмаар хамтрах буюу цагдаа
болохыг зөвлөнө.. энэ үеэр Aaron-ын хамгийн ойрын хөрш болох Jorgensen-ын гэр
бүлийнхний үхэр малыг индианчууд хулгайллаа гэсэн сургаар цагдаа хийгээд Ethan
нар туслахаар яаравчлан явна..
Энэ Jorgensen-ын гэр бүл бол Aaron-ныхонтой бараг ах дүүс шиг ойр дотно болсон улс ба Jorgensen-ын ганц охин Laurie өргөмөл хүү Martin-тай хайр сэтгэлийн холбоотой бөлгөө.. ингээд Ethan нөхдийн хамт индианчуудын довтолгоо болсон газар очтол энэ бүхэн индианчуудын заль мэх буюу барыг уулнаас буулгах арга байна.. өөрөөр хэлбэл, хамгаалалтгүй үлдсэн Aaron-ынгэр бүлийнхэн рүү дайрахын тулд бэлтгэсэн жүжиг байжээ.. учрыг ухаарсан Ethan аль хурдаараа буцаж очих боловч дүүгийнх нь гэр орон үнсээр хийсч байдаг.. гэхдээ дүүгийнх нь гэр бүлээс хоёр охины буюу Lucy, Debbie нарын цогцос олдохгүй ба индианчууд тэдний г олзлосон нь илэрхий болно.. угийн индианчуудыг үзэж чаддаггүй, зожиг муухай ааштай Ethan индианчуудаас өшөөгөө авах гэж, мөн амьд байвал охин дүү нараа суллах гэж өргөмөл хүү Martin-ын хамт эрэлд гарна.. энэ эрэл бол индианчуудын мөрөөр мөшгөн, тэгээд аз тайрвал охидоо суллах гэсэн асар рисктэй, нэг ёсондоо бараг боломжгүй зүйл байвч уур хорсолдоо шатах Ethan эрэлд гарахаар эргэлт буцалтгүй шийднэ..

Эхлээд тэдэнтэй хамт цагдаа нар явах боловч олон
давхар бэрхшээлээс айж замын дундаас буцах агаад Ethan, Martin хоёр мөр дагаж
нэлээн явж байгаад Lucy-ын хүчиндүүлж, зэрлэгээр хөнөөлгүүлсэн цогцосыг
агуйгаас олно.. айж хирдхийсэн тэдний өшөө авах хүсэл улам бадрахын дээр Debbie-гээ
амьд мэнд олж авахсан хэмээн хүснэ.. цаг хугацаа улиран одсоор төд удалгүй өвөл
болж мөр хөөх аргагүйн улмаас Ethan, Martin хоёр Jorgensen-ынхэнд эргэн ирнэ..
Martin-г жил гаран хүлээсэн Laurie түүнээс дахиж битгий яваач, олдох эсэх нь
баталгаагүй энэ осолтой явдлаа зогсоож өөртөө нь үлдээч гэж гуйвч залуу эхэлсэн
ажлаа дуусгана хэмээн зөрүүдэлнэ.. энэ үеэр ахиухан мөнгө өгвөл Debbie-г хаана
байгааг хэлж өгнө гэсэн захиа манай хоёрт ирнэ, эрчүүд ч дариу мордох боловч
энэ нь хуурамч мэдээлэл байна.. гэхдээ Ethan, Martin хоёр шантарсангүй эрлээ
уйгагүй үргэлжлүүлсээр байх бол Laurie сэтгэлтэй эр ээ хүлээсээр л байна..
Ийнхүү бараг Америкийг хөндлөн туулсан манай хоёр эцэстээ Мексикт ирэх бөгөөд нутгийн нэг өвгөн Scar гэх нэртэй индиан нэгэн цагаан арьстан охинг омогтоо байлгадаг гэсэн мэдээ өгнө.. Ethan, Martin хоёр худалдаа наймаа хийх нэрийдлээр өнөөх Scar-тай уулзах ба энэ Scar гэгч нь аймшиггүй зоригтой, харгис эр болох нь харагдана, Scar өөрийн эхнэрүүдээ танилцуулахад тэдэн дунд Debbie байна.. жаахан охин байсан Debbie одоо том хүүхэн болжээ, аргагүй ч биздээ, хулгайлагдсанаас нь хойш таван жил өнгөрсөн байв, таван жил амьдрал болон өөрсдийгөө гээд ер нь бүхнээ умартан Ethan, Martin хоёр охиныг хайсан байв.. Ethan Debbie-г оргуулах гэж оролдовч Debbie гаднах төрхөөрөө л цагаан арьстан боловч индиан хүүхэн болчихсон байх ба бүсгүй явахгүй гээд индианчуудыг миний ард түмэн, энэ миний гэр гэнэ..
Өчнөөн олон жил эрж хайж явсан бүхэн нь ийнхүү нурангуут Ethan уурссандаа Debbie-г алахаар санаархахад Martin хориглох ба яах ч аргагүй болсон тэд гэртээ буцахаас өөр яахав, Ethan, Martin хоёр амь зулбан нэг юм гэртээ ирэхэд Laurie өөр хүнтэй хуримлаж байдаг.. бүхэл бүтэн таван жил хүлээсэн, мөн хүлээлгэсэн хоёр ийм гунигтайгаар уулзах ба өгүүлэн буй киноныхоо төгсгөлийг дурдалгүй өнгөрье.. Америкийн толгой кино найруулагчдын \дөрвөн удаагийн шилдэг найруулагчийн Оскарын шагналтай\ нэг домогт John Ford-ын классик вестерн гэгддэг эл бүтээлийг Америкчууд өөрсдөө хамгийн шилдэг вестерн киногоор тодруулсан байдаг ба ер нь вестерн төрөлд John Ford үнэмлэхүй аварга гэж хэлж болно, ингэхлээр уг бүтээл номер нэг вестерн киноноос гадна Америкийн кино урлагт хамгийн их нөлөө үзүүлсэн кино гэгддэг агаад кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 9-р байрт бичигддэг жинтэй кино..

Киноны зохиолыг Америкийн зохиолч Alan Le May-ын ижил нэрт зохиолыг мөн
Америкийн шилдэг кино зохиолч Nugent барьж аван дэлгэцийн бүтээл болгожээ.. 1836
онд индиануудад хулгайлагдсан Cynthia Ann Parker болон дүүгээ хайх цагдаа James
W. Parker нарын бодит түүхээс сэдэвлэн Alan Le May зохиол бичсэн бөгөөд Cynthia Ann Parker
есөн настай хулгайлагдаад индианы омогт хориндөрвөн жил амьдрахдаа гурван хүү
төрүүлээд зогсохгүй омгийн толгойлогчийн эхнэр болсон байдаг нь, мөн амьдрал
болон хувь тавилангаа дүүгээ хайхад зориулсан нагац ахын гайхам түүх кино
болсон нь энэ.. киноны зураг авалтыг Аризона мужийн Ютагийн "Monument" гэдэг хадархаг, элсэрхэг үзэсгэлэнтэй хөндийд авсан бөгөөд дэлгэц дүүрэн харагдах
хад чулуугаас гадна байгалийн сайхныг найруулагч кинондоо гайхалтай дүрсэлж
чадсан, киноны ихэнхи хэсэг гадаа хээр талд, байгальд явагдах агаад дүрүүдийн
санаа сэтгэлийн байдлыг цаана орших байгальтай нь бүтээлчээр уяж өгсөн, энэ
мэтчлэн найруулагч олон далд агуулгыг байгалийн байдлаар төлөөлүүлэхээс гадна
байгалийн сүрлэг, нүсэр зураглалаар агуу их, цаглашгүй мэдрэмжийг төрүүлнэ..
Уг киноноос олон шилдэг найруулагчид уран бүтээлдээ санаа авах юмуу уг киноны нөлөө замналд нь чухал байр суурь эзэлсэн байдаг үүнд: David Lean аугаа “Lawrence of Arabia” бүтээлээ туурвихдаа тус киног олон дахин үзсээр яаж хийх аргаа олсон бол Martin Scorsese-ын суут “Taxi Driver”-ын зохиолыг бичсэн Paul Schrader Ethan-г өөрийнхөөрөө буюу хүйтэн, харгис хэрнээ галзуурсан байдлаар дүрсэлсэн ч тус киноны баатрууд нэг охиныг аврах зорилготой байхад George Lucas мөн л тус киноноос урам зориг аван алдарт “Star Wars”-ынхаа хэд хэдэн ангид ашигласан ба энэ нэрс цааш Wim Wenders, Steven Spielberg, Jean-Luc Godard гээд үргэлжилнэ, сонирхуулахад уг бүтээлийн төгсгөлийг эртний Грекийн яруу найрагч Хомерын “Одиссей”-тэй Jean-Luc Godard харьцуулсан байдаг..
Гол дүрүүдэд: Ethan-ын дүрд вестерн киноны жинхэнэ сонгодог дүр John Wayne \түүний шилдэг тоглолтын нэг болсон\ тоглосон ба John Ford болон John Wayne хоёр нийтдээ 14 бүтээл дээр хамтран ажилласан агаад Ethan бол кино урлагийн шилдэг хослолын бүтээсэн хамгийн оргил ажил нь болсон гэж үздэг.. харин Debbie-ын дүрд гуа сайхан Natalie Wood тоглосон ба тухайн үед тэрээр их сургуульд сурдаг байсан учир зарим үед John Wayne машинтайгаа ирж сургуулиас нь авч явдаг байсан гэдэг.. кино хэд хэдэн маргаан дагуулсан сэдэв хөнджээ, хамгийн том сэдэв бол Ethan \ баатар, бас анти-баатар \ дүрийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, өшөө хорслоос өөрийг боддоггүй хүйтэн, яхир чанараар Америкийн уугуул иргэд буюу индиануудад хандсан цагаан арьстнуудын түүхийг үзүүлсэн гэж кино шүүмжлэгчдээс үздэгийн дээрээс кинонд индианчуудыг асар муу муухайгаар дүрслээд зогсохгүй тэднийг хомроглон устгадаг хэсэг нь арьс өнгөний үзлийг хөндөж уугуул индианчуудыг бахдалтайн аргагүйн устгах Ethan олон хүний дургүйцлийг хүргэсэн ч кино нээлтээ хийх үед хэн ч үүнийг анзаараагүй бол өдгөө энэ сэдэв газар авч, хэн бүхэнд илэрхий болжээ..

Ethan
хэдий охин дүүгээ эрэх боловч дотоод сэтгэлдээ индианчуудыг өшиж хорссон,
үүгээрээ тэжээгдсэн буюу охин дүүгээ хайх байдал нь гаднах өнгөц тал нь чухам
үнэндээ индианчуудын цусанд улангассан, тэднийг алж устгах нь амьдралыг нь
утгатай болгоно, киноны төгсгөлд тэрээр дүүгээ олох боловч индианы эхнэр
болсныг мэдээд үзэж чадахгүй хөнөөхийг хүсэх энэ хонзонт, ууртай дүрийг John
Wayne мундаг гаргажээ.. хар цагаан арьстануудын хоорондоо гэрлэх сэдэв киноны
турш харагдах буюу Ethan индианчуудтай хамт амьдарсанаас үхсэн нь дээр гэж
хэлдэг хийгээд дүрүүдийн хандлага үүнээс цэрвэсэн байдаг бол бэлгийн
хүчирхийлэл кинонд шууд гарахгүй ч далдуур илрнэ, үүнд: эхэнд тодорхой болсон Lucy-ын
хувь заяа болон Debbie-ын туулсан зам тодорхой агаад индианчууд цагаан арьстай
эмэгтэйчүүдийг олзлон хүчирхийлдэг байсан санааг найруулагч тусгажээ..
судлаачид мөн нэг сонирхолтой санаа дэвшүүлсэн байдаг нь Ethan дүүгийнхээ эхнэрт хайртай, бүр нууц
амрагууд байсан, Debbie бол Ethan-ын төрсөн охин, тийм учраас тэрээр амь бие хайрлахгүй
охины араас олон жил явсан гэж үздэг.. мөн түүнчлэн Martin болон Laurie хоёрын
“хөөрхөн” хайр сэтгэлийн асуудал киноны хоёрдахь өгүүлэмж, санаа болох ч киног
баялаг болгох агаад мөн киноны хошин шогийн өндөр мэдрэмжтэй хэсгүүд киног өнгөлөг,
хөгжөөнтэй болгоно..

Comments
Post a Comment