Хуурамч гайхамшиг


La Dolce Vita (1960). 50-аад оны Ром хот. Дайны дараа өндийн босч буй Ром хотын нийгэм, хүн ардынх нь амьдралтай бид сэтгүүлч Marcello-ын “нүдээр” танилцана.. Marcello бол алдартай, од, нийгмийн дээд элит хүмүүсийн амьдрал, хов живийг бичдэг сэтгүүлийн газарт ажилладаг сэтгүүлч.. танилын хүрээ олны дээр олон найзтай түүний амьдрал үнэнхүү завгүй.. үүнд нь сүйт бүсгүйн болох Emma бухимдаж, хардана.. Marcello ч ажлынхаа “шугамаар” олон хүүхэнтэй явалдах ба сүйт бүсгүйгээ хуурах боломжийг ашиглахгүй өнгөрүүлнэ гэж гонжгор.. кино 175 минут гарах хугацаандаа 7 хэсгээс бүрдэнэ.. нэг ёсондоо Marcello-ын долоо хоногийн амьдралыг үзэгч дагах юм. хэт нуршихгүй нь тулд би дөрвөн хэсгийг нь маш товчихон танилцуулъя гэж бодлоо.. Хэсэг 1. Marcello шөнийн клубт Maddalena хэмээх баян, ганц бие өв залгамжлагч хүүхэнтэй уулзана.. Maddalena нэг хэвийн зугаа цэнгэлээс залхаж байна гэснээр Marcello бүсгүйг шинэлэг маягаар зугаацуулах гэж хотоос гарч ой хээр газар очно.. 

тэд тэнд нэгэн янханы амьдардаг байрыг нэг шөнө зээлж загас наадуулж хононо.. өглөө нь Marcello гэртээ ирэхэд Emma их хэмжээний эм ууж амиа хорлохыг завдсан байна. Амжиж эмнэлэгт хүргэснээр Emma аврагддаг.. Хэсэг 2. Marcello нисэх онгоцны буудал дээр Америк-Швед гаралтай үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Sylvia-ын ганц инээмсгэлэл, ганц үгийг сурвалжиж мэдээллэхээр бусад сэтгүүлчдийн хамт ирсэн байна.. Sylvia-г тойроод түмэн paparazzo-чууд жоом шиг язганах нь жигшилтэй.. орой Sylvia-д зориулсан томоохон үдэшлэг болно.. алдартнууд, одууд бүжиглэцгээн, дуулцгаан, мөн ууцгаана.. бүх эрчүүд Sylvia-г тойрон хүрээлэх бөгөөд манай баатар ч хөл алдан дурлаж сиймхий гарахыг хүлээнэ.. дашрамд Marcello ямарч хүүхний харцыг татахаар царайлаг, бас яриа хөөрөөтэй эр байв.. Sylvia-г тойрон нохой шиг долооцгоох явдалд хардаж, мөн согтсон сүйт залуу нь үдэшлэг дээр агсам тавина.. Sylvia уурлаад үдэшлэгийг хаяж явах мөчид Marcello тухайн үүссэн нөхцлийг овжин ашиглан хүүхнийг машиндаа суулгаад алга болно. хуял тачаалдаа бүрэн автсан Marcello хүүхний хамтаар шөнөжин Ром хотоор зугаална..

ингээд өглөө ирэхэд сүйт залуу нь Sylvia-г олны өмнө эрээ цээргүй зоддог.. энэ үеэр Marcello өөртөө нь ярих гэсэн Emma-аас бараг зугтаж байв.. Хэсэг 3. Нэгэн үдэш Marcello, Emma хоёр Marcello-ын оюунлаг, сэхээтэн найз Steiner гэгчийн тансаг гэрт уригдан очих ба энд яруу найрагч, хөгжимчин гээд дан сэхээтнүүд цугласан байх агаад тэд хэлэлцэн, маргалдан, нэг үгээр философдоцгооно.. нэгэн Америк эмэгтэй Marcello-д хандан: эрх чөлөөтэйгөө үлд, үргэлж нээлттэй бай, хэзээч битгий гэрлэ хэмээн зөвлөж байх хооронд Emma Steiner-ын сайхан байшин болон хүүхдүүдийг хараад дотроо бид хоёр бас ийм сайхан амьдралтай болно доо гэж боддог ба бодлоо ч Marcello-д хэлдэг.. Хэсэг 4. Marcello, Emma хоёр бас л Marcello-ын ажлаар нэгэн хотын захад орших сүм дээр ирсэн байна.. тус газарт ариун Мари залран ирэхийг, мөн ариун Мариаг  хардаг гэх хоёр хүүхэд амьдардаг, тэгээд энэ ер бусын явдлыг үзэхээр ирсэн хүмүүсийн хүслийг биелүүлнэ гэсэн сургаар тахир дутуу, өвчин зовлонтой хүмүүсээс авхуулаад сүсэгтэнгүүд, сонирхосон иргэд, тэгээд мэдээж сурвалжлагчид гээд шороон түмэн улс цугласан байна.. орой боллоо, бороо ч орлоо, ямар ч ид шид ариун Мари байсангүй. Харин нөгөө хоёр хүүхэд энэ тэрүүгээр тоглон гүйнэ. 

Тэрнийхэн араас хүмүүс тэнэг мэт хуйлран гүйнэ.. дашрамд энэ сцен манай Монголын мухар сүсгийн гүн эмгэнэлийг яруу тодоор давтан харуулдаг.. Marcello ажил гээд Emma-гаа үл тоосоор.. Emma гэрлэх талаар яриа цухуйлгахад Marcello хөмсөгөө зангидчихна.. Emma “энэ хүн надыг дахиж хайрлахаасаа өнгөрчээ” гэж бодно.. өгүүлэн буй кино маань ингээд талдаа ордог ба киноны долоон бүлгийг зүгээр сонгоогүй, энэ долоогийн тоо долоон нүгэл, долоон ариун шүтээн, долоон эрдэмийг бэлгэддэг гэж үзэгсэд байдаг, мөн киноны зохиол болон хүүрнэл уламжлалт биш бөгөөд үүндээ ч тус бүтээлийн онцгой гоо зүй ялгардаг ажээ.. цаашаагаа Marcello-д олон зүйл тохиолдох ба киноны туршид Marcello амьдралаас утга учир, өөрийгөө хайх буюу тэрээр утга зохиолч болох юмуу эсхүл сэтгүүлч болох уу гэсэн дотоод зөрчилдөө шаналах агаад тэрээр кино одол, язгууртан баячууд хийгээд урлагийн сэхээтнүүдтэй хамт байхдаа амьдралын утга учрыг зосголтгүй эрсээр байх хэдий ч өнөөх зам заагчид гялалзах ододын хамтаар архиар ундаассан цэнгүүнд живэн, жигшүүрт хормойн донтолтод гүн шигдсээр байдаг.. 

Marcello сүйт бүсгүйгээсээ авхуулаад аавтайгаа ч нэг л холбогдож өгдөггүй ба энэ хоосролоо тэрээр зугаа цэнгэл, секс, архиаар дүүргэх, “зугаа цэнгэл бол гуниг цөхрөлийн эх юм” гэдэг мэргэн үг манай баатар дээрээс жинхэнэ нотлогдох мэт.. киноны уур амьсгал хахир хүйтэн, тэгсэн мөртлөө тансаг, амттай бөгөөд ганцаардлын айдастай хирнээ шунам хөндүүр мэдрэмж өгнө.. киноны мотиф бол хүний амьдралын алив бүхэнд ёс зүйгүй халдах сурвалжлагчид болон тэдний бусдын амьдралыг эрэн сурвалжиж, тагнан мөрдөх сонирхолтой бас хөгийн ч гэмээр амьдралыг харуулах бөгөөд Federico Fellini сурвалжагчдаас насаараа зугтаж, нуугдаж амьдарсан, мөн замбараагүй, ёс суртахуунгүй шалиглан наргицгаах одууд болон язгууртнуудыг ойроос харж, бас оролцох Marcello-ын хамтаар үзэгчид амьдрахуйн утга учрыг эрэгцүүлэх агаад тэд цөмөөрөө яг үнэндээ гудамжны архичин, янханаас огт ялгаагүй болохыг харж болно.. үнэнч биш, сувдаг шунахай, нэр төр хөөцөлдсөн, зүйрлэвээс бохир заваан намагт хэвтэх гахай шиг Ромын хотын долоо хоног ингэж өнгөрдөг өө.. 

дэлхийн хоёрдугаар дайны дараа ядуурал болон сүйрлээс гялтганан дахин өндийх Ром хотын дээгүүр Есүсийн хөшөөг нисдэг тэрэгээр авч явах сцен нүгэлт хотыг Есүс ариутгаж бас шинэ хотын сэргэлтийг бэлгэдсэн байх магадлалтай ба хөшөөг Ватикан руу зөөснөөр орчин үеийн ёс суртахуун, эдийн засгийн тэлэлт, хэрэглээний нийгмийн шинэ амьдралыг эхлүүлнэ.. Италийн аугаа кино урлаач Federico Fellini-ын тус бүтээл гоо зүйн чанар хийгээд далд өгүүлэмжээрээ хосгүй баялаг агаад аугаа мастерын хамгийн шилдэг кино нь гэж хувьдаа би боддог.. үзэх тусам амттай болж ирэх уг бүтээлийг сайн чанарын дарстай зүйрлэж болох бөгөөд тэр жилийнхээ Канны кино наадмын дээд шагнал хүртэж, Оскарын наадамд дөрвөн төрөлд нэр дэвшин шилдэг хувцас загвараар Оскар авсан.. эл бүтээл Европт үлэмж хит болж асар их орлого олсон ба жараад оны хамгийн шилдэг киноны нэгээр нэрлэгддэг.. нэрт кино шүүмжлэгч Roger Ebert уг киног Federico Fellini-ын хамгийн шилдэг бүтээл гэсэн бол мөн өөрийнхөө хамгийн дуртай киногоор нэрлэж, уг киног үзээд анхныхаа шүүмжээ бичсэн, түүний хувьд маш чухал бүтээл гэжээ..

 Италийн нэрт кино урлаач Pier Paolo Pasolini энэ киноны талаар: энэ киноны тухай ярих нь маш чухал ба Federico Fellini бол энгийн кино найруулагч биш харин кино урлаач хэмээжээ.. Entertainment Weekly энэ киног бүх цаг үеийн хамгийн шилдэг кино жагсаалтын 6-р байрт, харин Empire сэтгүүл 11-р байрт тус тус жагсаасан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 30-р байрт жагсах эл бүтээл кино урлаг дахь гоо зүйн хэв хэмжүүрийг тодорхойлогч бүтээлүүдийн нэг гэж үзэх.. энэхүү киноноос Bob Dylan, Sofia Coppola болон Woody Allen нар санаа аван уран бүтээлдээ ямар нэг хэмжээгээр тусгасан гэдэг.. төгсгөлийн сцен дээр гарах үхсэн наймаалжны нүд Marcello-ын үхлийг юмуу муу ёрыг илэрхийлж байгаан эргэлзээгүй.. киноны жүжигчдийн сонголт болон хувцасны загварлагийг шагшин магтах ёстой бөгөөд гайхалтай жүжигчдийн тоглолттойн сацуу тун загварлаг хээнцэр бүтээл.. гол дүрээ найруулагч маань өөрийн шилдэг хамтрагч Италийн алдартай жүжигчин Marcello Mastroianni-г сонгосон нь чухам кино урлагт мөнхрөх шилдэг дүр болжээ.. бусад туслах дүрүүд болох эмэгтэй жүжигчдэд: Anita Ekberg, Anouk Aimée, Nico зэрэг үзэсгэлэнтэй жүжигчид тоглож киног “амттай” болгосон.. Federico Fellini жүжигчнийхээ дүр төрхөд голчлон анхаардаг байсан ба Marcello Mastroianni түүний “гарын”, идеал жүжигчин байсан ба задгай дээвэртэй машин хөлгөлсөн Marcello-ын дүрээр дэлхий Marcello Mastroianni-г илүүтэй дурсах болов уу.. Federico Fellini киноныхоо төгсгөлийг үргэлж үзэгчдэдээ үлдээдэг байсан агаад тэгэх ч ёстой гэж үздэг байв, үүгээрээ үзэгчээ хүндэлж байжээ.. эл бүтээлийн хөгжмийг суут Nino Rota бичсэн.. Эл бүтээлийг ганцаар үгээр илэрхийл гэвэл ҮЗЭСГЭЛЭНТЭЙ..

НЭМЭЛТ: Шүүмжлэгч Роберт Ричардсоны хэлснээр эл киноны өвөрмөц буюу анхдагч чанар бол "үл тохирохуйн гоо зүй"-г судлан гаргасан хүүрнэлийн шинэ хэлбэр байсан гэжээ. Уламжлалт зохиолын өрнөл хийгээд уламжлалт "дүр сайжружлалт"-аас татгалзсан Феллини болон хамтран ажилласан кино зохиолчид Данте маягийн аянчин, Марчеллогийн шугаман бус долоон тохиолыг гаргахын тулд тасралтгүй байдал, шаардлагагүй тайлбар, хүүрнэлийн логикоос "ухарсан". Тохиолууд үзэгчдэд цогц мэдрэмжийг төрүүлдэг буюу амьдрал ямар байсан эсхүл байж болох байсан ба үнэндээ ямар вэ гэсэн үл тохирох мэдрэмжийг бий болгодог. Марчело бол 1950-аад оны сүүлээр Ромд амьдарч буй сэтгүүлч юм. Тэр илүү учир утгатай амьдралыг эрэлхийлэхийн зэрэгцээ шашны үзэл, кино оддын тухайн хов жив, язгууртнуудын тухай нийтлэл бичиж амьдардаг. Тэрээр сэтгүүл зүй ба уран зохиолын аль нэгийг сонгох оршихуйн тэмцэлтэй нүүр тулж байна. Мэдрэмжтэй Марчелло зоххиолч болохыг хүсч, тухайн үеийн яруу найрагчид, зохиолчид, философич гэсэн элитүүдийн дунд орохыг эрмэлздэг.  

Киноны гол сэдэв дайны дараах Италийн кафены нийгэм хийгээд сүйрэл, ядуурлаас өндийн босч буй олон янзын, гялтганасан ертөнцөд төвлөрдөг. Нээлтийн үзэгдэлд нисдэг тэрэгнээс Есүсийн хөшөөг дүүжлэн эртний Ромын усан сувгийн туурин дээгүүр нисч өнгөрдөггүй бөгөөд хөшөөг Ватикан дахь Пап ламд аваачиж буй нь энэ юм. Сэтгүүлч Марчелло болон Папараццо гэдэг гэрэл зурагчин хоёр хөшөөтэй нисдэг тэрэгний араас хоёр дахь нисдэг тэргээр дагадаг. Бүхий л Ромыг адислах мэт гараа алдлан нисэх Есүсийн хөшөөний симболын үзэгдлийн дараа 1950-аад оны сүүлээр эдийн засгийн гайхамшгаас улбаатай "шинэ" Ромын бурханд сүсэглэдэггүй, нео-модерны архитектураар солигддог. Хөшөөг хүргэж байгаа явдал бол хөгжиж буй эдийн засаг, шинээр бий болж буй масс-хэрэглээнд автсан "орчин үеийн" ёс суртахуунтай дүрүүдийн дунд шашны дүрсийг байршуулсан нь иймэрхүү үзэгдлүүдийн эхний болдог юм. 

Феллини олон ярилцлагадаа киноныхоо анхны санааг эмэгтэй хүний өмсдөг цамцан даашинзаас авсан гэдэг бөгөөд аливаа гоё ганган болгоны доор үнэн нуугдаж байдаг гэсэн санаанаас үүдэлтэй юм. Феллинигийн хамтран зүтгэгч зохиолч Брунелло Ронди энэхүү үзлийг бататгасан: өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн цамцан даашинзны загвар биет байдлаар үзэсгэлэнтэй, бие тойрон эргэлдэх эрвээхэй мэт тансаг мэдрэмжийг агуулдаг боловч ёс суртахууны хувьд эсрэгээрээ санагдсан учир цамцан даашинз нь Феллинигийн сэтгэлийг хөдөлгөсөн гэжээ. Дотоод сайхан ганцаардал, доройтолтой эмэгтэйг эл хувцас нь гоёмсог харагдуулж нүд хуурсан өнгөн далдлалт болдог ба энэ л чухам киноны үндсэн санаа аж. Хоёр хүүхдээ буудаж хөнөөчихөөд амиа егүүтгэдэг сэхээтэн Штайнерын дүрийг Феллинигийн хамтрагч зохиолч Туллио Пинелли бүтээжээ. Пинелли Италийн зохиолч Чезаре Павесетэй хамт сургуульд сурч байхдаа зохиолчийн замналыг ойроос ажиглах боломж олдсон ба Чезарегийн оюун ухаан хэт ачаалласнаас болж сэтгэл хөдлөлийн хувьд "үргүйдэж" байгааг мэдэрсэн байдаг агаад улмаар зохиолч 1950 онд Турин хотод амиа хорлосон байдаг.


Comments