Zorba the Greek (1964), Англи ээжтэй, Грек аавтай Базил (Alan Bates – Английн жүжигчин) гэгч зохиолч залуу Грекийн Грит гэх жаахан арал дээрх өөрийн зүй ёсны өв хөрөнгө болох эцгээсээ өвлөгдсөн хаагдсан уул уурхайг дахин ажиллуулахаар Грект ирнэ.. Базил бол номын хүн юм. Амьдралын туршлага багатай, төлөв даруу залуу болно.. Базил замдаа Зорба (Anthony Quinn – Мексикт төрсөн Америкийн жүжигчин тэрээр хоёр ч Оскарын шагналтай том жүжигчин) гэгч хижээл насны эртэй танилцана.. Зорба ажил хайж байгаа гээд түүнд хийж чадахгүй зүйл үгүй гэнэ.. Зорба бол барагдашгүй эрч хүчтэй, үргэлж цовоо сэргэлэн байдаг нэгэн.. тэрээр бүх зүйл боломжтой гэж үздэг, үнэнхүү өөдрөг жавхаатай эр бөгөөд ямарч хүнийг өөртөө татах увдистай ба Базилыг ч бас өөртөө татаж тэд хамтдаа ажиллаж, амьдрахаар болно..
ингээд тэд Крит арал дээр ирцгээнэ, Базилын хянуур, ул
суурьтай санаа, Зорбагийн сэргэлэн, авхаалжтай ухаан тосгоныг дор нь хөдөлгөж,
тэд уурхайдаа шаргуу ажиллах боломж олгоно.. Зорба хүүхэмсэг, архичин эр агаад ажил,
архиа гайхалтай хослуулах тэрээр Хортенз (Lila Kedrova – Орост төрсөн Францын
жүжигчин) гэх өөрийн насны ганц бие буудлын эзэн хүүхэнтэй амраглаж эхэлнэ..
энэ зангаа базилд ч бас халдаахыг хүсч тосгоны хамгийн сайхан боловч бэлэвсэн
хүүхнийг эргүүлэхийг зөвлөх биш бүр шаардах болно, үүнийгээ эр хүн ийм байх
ёстой гэнэ.. Базил харин хэтэрхий ноомой, зориггүй байлаа, ингэж байтал уурхайг
ажиллуулахад хангалттай хэмжээний мод байхгүй байх нь тэр. Хангалттай хэмжээний
модыг хажууханд байх уулнаас авч болох ч уул тэр чигээрээ тосгоны сүмийн
мэдлийнх байв.. ингэхээр хэдэн ламын учрыг олох хэрэг тэдэнд тулгарна.. Зорба ч
зальтай эр учир бүх ламтай дорхоноо найз болсоноор мод асуудалгүй болж одоо
харин багаж техник хэрэгтэй болж, Зорба энэ бүхнийг авахаар их хэмжээний мөнгө Базилаас
аван төв рүү явна.. Зорба мөнгөөрөө архидаж, янхандаж байхдаа Базил рүү бүх
үнэнээ буюу болж байгаа явдлаа бичсэн захидал илгээнэ, тэр ийм л шударга бас
хэнэггүй эр..
Базил захиаг аваад сэтгэл гонсойж, уурлах ба уурандаа Хортензэд Зорба
эргэж ирээд чамтай хуримлана гэж хэлчихнэ, тэр ийм л хүүхдээрээ эр.. энд нэг
зүйлийг илүү дэлгэрэнгүйлэхэд: Хортенз бол Англи хүн бөгөөд залуудаа гоо
үзэсгэлэнтэй явсан тэрээр энэ арал дээр нэгэн адмиралыг дагаж ирсэн агаад
амрагаа цаг бусаар алдаж, улмаар энэ арал дээр зөвхөн дурсамжаараа тэжээгдэн
амьдран буй бие муутай \сэтгэлзүй бас асуудалтай\ эмэгтэй юм.. Хортензын залуу
насыг сануулж, дурсамжыг сэргээсэн хүн бол Зорба юм. Харин мань эр зүгээр
хүүхэн хүсч байсан бол Хортенз олон жилийн ганцаардлыг нь тайлж, насаараа хамт
байх эр хүн гэж боджээ.. Базил захиаг аваад дөнгөж уншиж байхад Хортенз гүйж
ирэн Зорбаг сурагладаг.. Базил захиаг уншиж өгвөл Хортенз сэтгэлээр унаж
үхэхээр хэмжээнд болсныг Базил мэдэх учир зүгээр л Зорба ирээд чамтай
хуримланаа л гэдэг.. Зорба эхэндээ Хортензэд үнэн сэтгэлээсээ хандаж байсан ба
харин Хортенз согтохоороо л өмнөх амрагуудаа дурсан ярьж, Зорбаг хүн гэж
тоодоггүй байлаа, Зорба үүнд гомдож орхидог, мөн сэтгэлээр унаад, удаан
ганцаардсаны улмаас сэтгэхүйн асуудалтай болсныг ухаардаг.. энэ хооронд бид
тосгоны сайхан хүүхэн болох бэлэвсэн хүүхэнд анхаарлаа хэсэгхэн хандуулъя..
бэлэвсэн гуа хүүхэнд тосгоны нэг залуу хөл алдан гүйх боловч хүүхэн огт тоохгүй
ба хөөрхий залууг тосгоноороо түшиж дэмжих агаад аль байдгаараа л үзэж таран
тэднийг суулгах гэж оролдовч хүүхэн нэг нүдээрээ тоох юм биш ээ.. харин энэ үед
Базил хүүхний нүдэнд өртөнө.. угийн боловсон, эелдэг, мөн царайлаг Базил
хүүхэнд шууд л таалагдана, хүүхний хандлага тосгоныхонд шууд мэдрэгдэх бөгөөд
үүнийг анзаарсан Зорба Базилыг шавдуулаад байсан нь тэр.. харин Базилд энэ нь
бүдүүлэг мэт, хүүхнийг доромжилсон мэт санагдах хэдий ч ёсыг бодох сэтгэл ичих
нүүртэй ханьсах ч Базил эр хүн хойно хүүхэнд хэзээний дурлачихсан, мөн ихээхэн татагдана..
тийнхүү Зорбагийн эзгүйд хүүхэн дээр очно, хүүхэн, залуу хоёр бие сэтгэлээрээ
татагдан, тэр үдшийг хамт өнгөрөөх бол хүүхнийд Базил ирж, хүүхэн гадаад эрийг
дагалаа гэсэн мессеж маргааш нь хотоор тархаж, хөөрхий тоогдоогүй залуу тэр
шөнө дөө сэтгэлээр унаж амиа хорлосон байдаг.. амиа хорлосон залуугийн эцэг
болон тосгоны залууст энэ хэрэг доромж санагдахаас гадна хайрт хүү, анд найзаа
гадаадаас ирсэн залуугаас болж алдсан, энэ бол Базилын буруу гэж үзэн өшөө
авахаар зэхнэ.. гэхдээ тэд өшөөгөө базилаас биш бэлэвсэн хүүхнээс авахаар болдог,
энэ үеэр манай Зорба тосгонд ирнэ.. Зорба хэлсэн, ярьсанаараа хэрэгтэй бүх юмаа
авчрах агаад Базил, Хортенз зэргийн хүмүүсийн итгэлийг улам бататгаж, нэр төрөө
үлэмж лавшруулна.. Базилын залуу насны аагаар хатуурхасан тоглоомд Хортенз үнэн
сэтгэлээсээ итгэж, улмаар Зорбаг ирэхийг хүлээж байсан тэрээр хуримандаа
бэлтгэж байв.. харин Зорба байдлыг тэр даруй ухаарах ба хүүхнийг удаан
амьдрахгүйг ойлгож, эцсийн хүсэл болох хуримыг хийхээр болно.. мөн энэ үеэр
тосгоны залуус бэлэвсэн хүүхнийг чулуу шидэж алахаар завдах ба Базил яаж ч
хамгаалах гээд хүч хүрэхгүй бөгөөд Зорба ч үүнд туслаж үл чадна, ингэснээр амиа
хорлогч залуугийн аав бэлэвсэн хүүхнийн хоолойг хэрчин алдаг..
ийнхүү Зорба, Базил
нарт ажлаас өөр чухал юм байхгүй болж, уурхайдаа анхааран ажиллаас өөр зам
үлдэхгүй.. Гэтэл эцсийн мөчид төлөвлөж байсан уулнаас мод зөөх арга нь
бүтэлгүйтэж орхино, ингээд манай хоёр хүүхэн ч үгүй, ажил ч үгүй үлдсэн хэдий ч
мах шаран, архи уунгаа Грек ардын бүжиг бүжиглэн урьд өмнөхөөсөө ч тайван,
сэтгэл уужуу, жаргалтайгаар киног төгсгөнө.. кино эхлээд, гол дүр нь Базил мэт
боловч үнэндээ тэр чигээрээ Зорбагийн кино болохыг бид ойлгоно, дүрийн гүн рүү орвол: Зорба гэх дүр бол
дотоод сэтгэлийн хар шуургаа хөгжөөнтэй, алиа салбадай мэт араншингаараа кино
дэлгэцнээ буулгах асар хачирхалтай сонин дүр ба тэрээр дайнд явж, тэр ч
байтугай хүүхдээ алдсан эцэг боловч зовлонгоо бүжгээр гадагшлуулах ба киноны
гол санаа бол зовлон өнгөрдөг, харин жаргал ирдэг гэсэн өөдрөг үзэл болно..
ямар ч зовлонд унасан бай хүн амьд л байгаа бол дахин босож цааж амьдрах
хэрэгтэй, юу ч тохиолдсон өөдрөг байж агшин хором бүхнээс амьдралыг амсан
мэдрэх хэрэгтэй бөгөөд амьдарч болж байхад үхлийг хүсэх юун?.. киног Грек
найруулагч Michael Cacoyannis (кино зохиолыг Грекийн орчин цагийн утга зохиолын
гол төлөөлөгчдийн нэг Nikos Kazantzakis-ын ижил нэрт романаас сэдэвлэсэн ба 1968
онд Broadway-д мюзикл болж тавигдсан) найруулсан ба түүний замналын оргил ажил
болсон сайхь бүтээл тэр жилийнхээ хамгийн их ашиг олсон киноны тоонд оржээ..
мөн кино тэр жилдээ Оскараас гурван шагнал авсны дотор Lila Kedrova-ын шилдэг
туслах эмэгтэй дүр шагнал авсан бол кинонд зураглаачаар ажилласан Walter
Lassally-ын тансаг хийгээд бүтээлч ажиллагаа түүнийг Оскарт хөтлөсөн.. Зорбагийн
дүрийг бүтээсэн Anthony Quinn замналынхаа шилдэг дүрүүдийн нэгийг бүтээсэн ба
судлаачид түүний тоглолтыг хүчирхэг, зөвхөн Anthony Quinn л амьлуулж чадна
хэмээн магтсан агаад ер нь Lila Kedrova болон Anthony Quinn хоёрын тоглолтыг магтаад,
тус бүтээлийг тухайн оны онцлох киноны нэгээр нэрлэжээ.. кино эмгэнэл, инээдэм
хоёрын дундуур сэлэх бөгөөд урагшлах урам өгч, сэтгэл бүлээцүүлэх болно.. Киноны зураг авалтын
үеэр Anthony Quinn-ын хөл бэртэлтэй байсан тул зохиолд бичигдсэн далайн эрэг
дээрх бүжиглэдэг хэсгийг тоглож чадахгүй байжээ, иймээс Грекийн олон төрлийн
уламжлалт бүжгүүдээс санаа аван "syrtaki" хэмээх бүжгийг энэ кинонд
зориулан зохиосон ба одоо энэ бүжиг маш алдартай.. жүжигчин Lila Kedrova энэ
кинонд тоглохын төлөө Англи хэл сурчээ..
Comments
Post a Comment