Street of Shame (1956). Дэлхийн дайны дараах ядарч зовсон Япон орон.. Токиогийн ойролцоо байрлах биеэ үнэлэгчдийн бүхэл бүтэн гудманд “үлгэрийн орон” гэх нэртэй нэгэн биеэ үнэлэгчдийн байшинд амьдран бас ажиллах таван бүсгүйн гашуун, гунигтай түүхтэй танилцая.. дайны хүнд бэрхээс өндийн босох гэж зүдэрч буй оронд ажилгүйтэл, ядуурал ямаршуу байсныг хэлэх илүүц.. энэ цаг үед олон мянган эмэгтэйчүүд амьдрахын тулд, гэр орноо тэжээхийн төлөө биеэ үнэлж байсан ба киноны үйл явдал яг энэ хүнд үеийг харуулна..
кино дөнгөж эхлүүт засгийн
газраас мөд удахгүй биеэ үнэлэлтийг хориглох шийд гаргах гэж байгаа гэсэн
мэдээлэл ягааны гудамжаар түгж, биеэ үнэлэгчид сандарч, тэдний эзэд тэвдэж байх
бужигнаантай үеэр “үлгэрийн орон” гэх янханы байшинд ажлаа хийх таван өөр нас,
зүстэй, мөн өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй бүсгүйчүүдтэй танилцана.. Hanae бол
гуч хүрч яваа насны харахад даруухан бүсгүй. Түүний энд ажиллах шалтгаан нь
нөхөр болон бяцхан хүүхдээ тэжээх зорилго нь юм.. ажилгүй бас дээр нь өвчтэй
нөхөр нь амьдралдаа гутаж байсхийгээл амиа хорлох гээд байдаг нь нэн
дарамттай.. бүсгүй олсон хэдээ эм тан гээд үрчих ба нөхөр нь түүний энэ
ажилтайн амьдрахын эрхээр эвлэрсэн хөөрхий эр.. дараагийн дүр бол Yumeko..
Yumeko дөчин насны насанд хүрсэн хүүтэй бэлэвсэрсэн хүүхэн. биеэ үнэлэх
шалтгаан нь ойлгомжтой ганц хүүгээ хүний зэрэгтэй явуулах..
олсон хэдээ хүүдээ
өгөх боловч ухаан суусан залуу эхийнхээ хэрхэн мөнгө олж буйд сэтгэлээр унаж,
улмаар эхийгээ үзэн ядахад хүргэнэ.. өдийг хүртэл биеэ үнэлэх гол шалтгаан нь
хүүгийнхээ ирээдүйг байсан бол хүү нь эхээсээ нүүр буруулсанаар хөөрхий Yumeko
энэхүү цохилтыг тэсэхгүй галзуурна.. “үлгэрийн орон”-ны хамгийн хөгшин нь
Yorie.. энэ ажилд царай зүс болон нас чухал агаад түүний хувьд бага багаар
шахагдан байгаагаа ухаарна.. тэрчлэн түүний мөрөөдөл нөхөрт гарах бөгөөд үүндээ
хэзээнээс бэлтгэн өөрийн гэх жижигхэн хайрцагандаа гэр ахуйн зүйлс цуглуулна..
энэ бүхнээ хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж итгэнэ.
Гэтэл нэг өдөр үнэхээр ч
нэг эр түүнтэй сууя гэнэ.. бөөн баяр болсон Yorie атаархал, бас чин сэтгэлийн
сайхан үгсээр үдүүлэн байшинг орхино.. гэхдээ төд удалгүй эргээд ирнэ.. дагаж
очсон эр нь үгээгүй ядуугаас гадна хөгшин эцэг эхийн хамт амьдардаг байсан
Yorie-ын хувьд тэнд амьдарсан, “үлгэрийн орон”-нд амьдарсан бараг ялгаагүй ба
бараг янханаа хийж байсан нь амар, ахиу ч мөнгө олохоор байв.. дөрөвдөх дүр бол
үзэсгэлэнтэй, залуухан Yasumi.. “үлгэрийн орон”-ны нүүр царай, номер нэг биеэ
үнэлэгч нь юм.. Yasumi мөнгөө нандигнан хадгална. Шалтгаан нь энэ амьдралаасаа
эртхэн гарч, өөрийн гэсэн бизнес эрхлэх бөгөөд тэрээр бусдаасаа зальтай, овжин
үнэг юм.. Yasumi гоо үзэсгэлэнгээрээ нэгэн мөнгөжүү эрийг урхидчихна.. маш их
өртэй, өрийг нь дараад өгчихвөл эхнэр нь болно гэснээр өөрт нь хамаг ухаанаа
тавиад туусан эрийг юу ч үгүй сэгсрэх бөгөөд энэ киноны хамгийн аятайхан
төгсгөлтэй дүр бол Yasumi юм..
ингээд хамгийн сүүлчийн биеэ үнэлэгч бол Америк
стиль имижтэй, харахаас дур татам сайхан бүсгүй Miki.. Miki бол бусдыгаа бодвол
маш илэн далангүй, ааш авир муутай, их дураараа бүсгүй юм.. түүний хувьд энэ
амьдралаараа бараг бахархах маягтай ба эцэг нь түүнийг гэртээ буцаах гэж
ирсэнээр Miki-ын хэр зовж өссөн болон түүний үнэн амьдралын талаар үзэгч
мэдээлэлтэй болно.. дашрамд, эдгээр таван дүр маань бүгд өөр хоорондоо өртэй
юмуу эзэндээ өртэй байдаг бөгөөд өрнөөс өр гэсэн амьдралаар амьдарна.. энэхүү
хар амьдрал хэзээч гэгээ үзэхгүй бөгөөд бүсгүй хүний амьдралд үүрдийн толбо
болон үлдэх юм.. киноны төгсгөл сэтгэл шимшрэм.. уг киноны төгсгөл киногоо
бүрэн илэрхийлээд кино урлаг дахь хамгийн гайхалтай төгсгөлтэй киноны тоонд
орно гэж бодох.
Японы домогт кино урлаач Kenji Mizoguchi-ын энэхүү гашуун
боловч ямарч улс оронд, аль ч нийгэмд байсаар ирсэн биеэ үнэлэгчдийн талаарх
элдэв чимэглэл, хачиргүй үнэн бодиттой эмгэнэлт драм юм.. найруулагч уг
киногоороо биеэ үнэлэгчдийн муучлан шүүмжлэх гээгүй болов уу.. үзэгчдэд ч киног
үзсэн хойно хэн нэгэнд бурууг өгөх биш ойлгож ухаарахын мэдрэмж төрөх болов
уу.. биеэ үнэлэгч ч гэсэн хүн. Ингэх янз бүрийн шалтгаантай. Шалтгаан болгон
олон хүчин нөхцөлтэй, гадна дотно бөгөөд үүнийг л найруулагч хэлэхийг хүссэн
болов уу.. Л.Толстойн бүтээлийг шимтэн уншиж, удаан тогтсон зураг авалтаараа
алдаршсан Kenji Mizoguchi кино урлагийн мастеруудын нэг байсан ба энэхүү бүтээл
нь Kenji Mizoguchi-ын хамгийн сүүлчийн кино байсан буюу кино нээлтээ хийгээд
удаагүй байхад тэрээр нас барсан ажээ.. үнэт зүйл нь мөнгө болсон капиталист
нийгэмд эмэгтэй хүн хэрхэн хохирч биеэ үнэлэгч болж байгааг харуулсан энэ
бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 866-р байрт жагсдаг бүтээл..

Comments
Post a Comment