Би юу хийчихнэ энэ вэ?


The Bridge on the River Kwai (1957). 1943 оны эхэн үе буюу дэлхийн хоёрдугаар дайны гал ид дүрэлзэж байсан үед киноны маань үйл явдал өрнөнө.. үзэгч таныг би хараагаа Орос юмуу Герман руу биш харин Ази руу, тэр дундаа Бирм \Мьяанмар\ дахь Японы эзэмшилд байсан Америк, Английн олзлогдсон цэргүүдийн хуаранд хандуулахыг хүсье.. Азийг бараг тэр чигт нь эзлэн түрэмгийлээд байсан Японы эзэн хааны арми Бирм дахь квай гол дээгүүр бангкоктой холбогдох модон гүүрэн зам барихаар олзлогдсон Америк, Англи цэргүүдийг дайчилна.. 

хэрэв гүүр баригдвал эзэн хааны арми зэвсэг техник зөөх чухал ач холбогдолтой байв.. тус олзлогсдын хуаранг эзэн хааны хурандаа Saito удирдана. Хуаран болсон энэхүү шоронгоос зугтаж амь гарах магадлал саяд нэгхэн хувь юм.. Хурандаад ирсэн тушаал бол зун гэхэд гүүрийг ашиглалтанд оруулах ба хугацаа бага ажил ургашгүй байв.. энэ үед хуаранд шинэ олзлогдогч болох Английн цэргийн хурандаа Nicholson ирнэ.. Nicholson ирсэнээр хуарандахь Англи цэргүүдийнхээ дунд хамгийн өндөр цолтон болж бүх Англи цэргээ ахлана.. Nicholson Англи эхэмсэг зантайн дээр ясны цэрэг хүн байв.
Тэрээр Англи офицеруудаа гүүр барих хар ажилд гаргахгүй гэнэ.. офицерууд үхсэн ч түүний үгнээс гарахааргүй байлаа.. эзэн хааны хурандаа Nicholson-г алахаар завдтал туслахууд нь дэндүү олон гэрчүүд байна, бослого гарна, тэгвэл гүүр барих өнгөрнө гэнэ.. ингээд Nicholson-г хамгийн муухайгаар тарчлааж эхэлнэ.. 

харин энэ үеэр Америкийн хэсэг цэрэг зугтана.. зугтаж яваад буудуулах юмуу байгалийн хатуу уур амьсгалд амь үрэгдсээр зөвхөн Америкийн усан цэргийн дарга Shears ид шидийн гэмээр амь гарна.. хурандаа Saito-н ширүүн тамлал Nicholson-н нурууг хугалсангүй, Англи эр зовлонд нугарашгүй чанга эр байлаа.. гүүрний ажил удааширч, хоригдлууд идэвхгүй байв.. бүгдийн аллаа гээд гүүр баригдчих биш.. Saito англи хурандаатай ганцаарчлан уулзана.. Nicholson түүнд өөрийг нь болон цэргүүдтэйн хүндэтгэлтэй харьцаж зарим нэг хоол хүнсний ивээл үзүүлбэл харилцан хамтарч ажиллана гэнэ.. хэрэв гүүр цагтаа баригдаж амжихгүй бол Япон хурандаа өөрөө толгойгүй болох учир болзлыг зөвшөөрнө.. маргааш нь Nicholson-г цэргүүд нь баатар шиг угтах бол Saito өрөөндөө хор шар нь хөдөлж уйлж байв.. энэ бол үзэл санаа хийгээд тэсвэр тэвчээрийн ялалт байлаа.. Nicholson ч цэрэг хүний ёсоор хэлсэндээ хүрч, бүх цэргээ дагуулан ажилдаа орно.. гүүрийг барих явц үлэмж дээшлэн цагтаа ч амжихаар болж ирнэ.. 

нөгөө талд буцаж очсон Америк дарга Shears хайрт хүүхнийхээ өвөрт мартини уусан шигээ жарган байхад армиас тушаал ирнэ. Тушаалд Бирм руу газарчин болж яван, улмаар тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн хамтаар гүүрийг дэлбэлэх байв. Цэрэг бол цэрэг, тушаал бол тушаал, тэрээр газарчин болж явна.. ингээд Shears бэлтгэгдсэн цөөн хэдэн цэргийн хамт тойруу замаар явна. Энэ зам асар эрсдэлтэй байв. Халууны дээр уулархаг замаар зовлогоо зовоон явна.. зовж, зовж очтол гүүр баригдсан байна.. ердөө маргааш өглөө гэхэд анхны ачаатай тэрэг явахаар байв.. Shears цэргүүдийн хамт шөнөөр сэмхэн гэтэн байж гүүрэн доор бөмбөг байршуулна.. харин энэ үед Nicholson цэргүүдийн хамт ажил явдал амжилттай болсныг тэмдгэлэж байв.. Nicholson-ны хувьд энэ гүүр түүний нэр төр, бэлгэ тэмдэг нь болсон байв.. түүний хувьд \магадгүй тамлуулаад сэтгэц нь өөрчлөгдсөн байх\ манайх танайх гэж одоо байхгүй зөвхөн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажлаа л гэсэн сэтгэлийн хачин төлөвт хэт автагдсан байв.. тийнхүү маргааш болно, Shears гүүрээр галт тэрэг явах мөчид бөмбөгөө тэслэхээр хүлээнэ.. гэтэл Nicholson тэсрэх бөмбөгний утас байгааг гярхай нүдээрээ олж харан Saito руу гүйнэ.. 

Английн алдарт кино найруулагч David Lean-ны энэхүү дайны талаарх өгүүлсэн шилдэг дэлгэцийн бүтээл тухайн жилдээ Оскараас шилдэг кино, шилдэг кино зохиол, шилдэг найруулагч зэрэг нийт долоон төрөлд ялалт байгуулсан агаад тэр жилдээ хамгийн их ашиг олсон кино болж байлаа.. Pierre Boulle-н ижил нэрт зохиолыг Carl Foreman болон Michael Wilson нар нууц байдалд бичин кино зохиол болгосон гэдэг буюу учир нь тэд холливуудын хар жагсаалтад орсон зохиолчид байсан бөгөөд уг зохиол бодит түүхээс сэдэвлэсэн хэдий ч нэлээд уран сайхны хэтрүүлэгтэй болсон гэдэг, үүгээрээ кино маань бодит түүх боловч нөгөө талаар уран сайханжсан дэлгэцийн бүтээл.. кино зураг авалт Шри-Ланк-д явагдсан ба гүүр дэлбэрдэг хэсгийг ганцхан удаа, гэхдээ олон камераас авсан агаад найруулагч David Lean зураг авалтын үеэр живж үхэхээ шахсан гэдэг бөгөөд дэлхийн хоёрдугаар дайныг барууны өнцөгөөс, гэхдээ тун өвөрмөц нүдээр өгүүлсэн шилдэг бүтээл.. 

судлаач, шүүмжлэгчид уг киноны талаар: зөв хийгээд бурууг томоор харуулахаасаа илүү цэрэг хүний дотоод сэтгэхүй дайны үед ямар болдогийг, цэрэг хүний ёс журам, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээрээ энгийн хүнээс яаж ялгардгийг харуулсан гээд дайныг бүрэн дүүрэн зурагласан туульсын энэ бүтээл бол найруулагч David Lean болон жүжигчин Alec Guinness нарын замналыг тодорхойлсон бүтээл хэмээжээ.. энэ кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 356-р байрт бичигддэг ба Их британий кино хүрээлэн уг киног хорьдугаар зууны Их британий хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 11-р байрт, харин Америкийн кино хүрээлэн шилдэг зуун кино жагсаалтынхаа 36-р байрт тус тус жагсаажээ.. гол дүрүүдэд Alec Guinness, William Holden гэсэн Англи, Америкийн шилдэг жүжигчид тоглосон ба алдарт Alec Guinness замналынхаа цор ганц Оскарыг энэ киногоороо авсан бөгөөд уг кино гарцаа байхгүй Alec Guinness-ын кино.. Английн хөгжмийн зохиолч Malcolm Arnold энэ кинонд бичсэн ажлаараа Оскар хүртсэн байдаг, гэхдээ хожим энэ миний хамгийн муу ажил байсан хэмээжээ.. цэрэг хүнд урам өгч, жирийн хүнд цэрэг хүнийг мэдрүүлэх бүтээл..

НЭМЭЛТ: Кино зохиолыг бичсэн Карл Форман, Майкл Вилсон нар холливуудын хар жагсаалтад ороод Англид гарч амьдарч байсан ба кинонд нууцаар ажиллажээ. Эл хоёр эрхэм зохиол дээр хамтран ажиллаагүй; найруулагч Дэвид Лин Форманы ажилд сэтгэл дундуур байсан учир нэмж Вилсонтой хамтарсан. Албан ёсны кредитийг эх номын зохиолч Пьер Булле-д өгсөн бөгөөд кино Оскарын наадмаас шилдэг кино зохиол (хөрвүүлэлт) шагнал хүртсэн. 1984 онд Академи Форман, Вилсон хоёрыг нас барсны дараа Оскарын шагналыг буцаан олгох замаар залруулга хийжээ. Киноны дараа дараагийн хувилбаруудад зохих ёсны кредитийг өгчээ. Найруулагч Лин зураг авалтын үеэр Английн жүжигчин Алек Гиннестэй маш их маргалдаж байсан гэдэг. Анти-британи кино гэж Гиннес ер нь л дургүй байсны дээр Николсоны дүрээ хошин, өрөвдөх сэтгэлтэйгээр бүтээхийг хүсэхэд Лин эсэргүүцэж, "уйтгартай" байх ёстой гэж шаарддаг байв. Гиннесийн сцэн дууссаны дараа Лин Англи жүжигчдэд хандаж "тонилцгоо бүгдээрээ. Бурхан минь, ашгүй маргааш Америкчуудтай хамтран ажиллах нь (Уильям Холден-г хэлж буй)" гэж байжээ. 

Comments