Асрагч



Talk to Her (2002). Тайзан дээр абсурд жүжиг тоглогдоно.. харин үзэгчдийн суудалд суух хоёр залууг дэлгэцнээ харуулна.. нэг нь жүжгийг ойлгох гэж оюунаа хөвчлөх бол нөгөө нэг эр нь уйлна.. жүжгийг хичээнгүйлэн үзэх эр харахаас тэнэгдүү \сэтгэлзүйн хувьд зуун хувь эрүүл биш\ бөгөөд тэрээр эмнэлэгт сувилагч хийдэг.. тэгвэл уйлж буй эмоцтой эр бол дөлгөөхөн зантай, ухаалаг нэгэн.. театрт тэд бие биенээ танихгүй боловч төд удалгүй эмнэлэгт танилцан андууд болно оо.. план өөрчлөгдлөө, эмнэлэгт тэнэгдүү эр буюу сувилагч Benigno \Javier Cámara - Испаний жүжигчин\ нэгэн залуухан, гуа бүсгүйн биеийг угааж, арчилж, яг нялх үр шигээ энхрийлэн хайрлана.. энэ бүсгүйг Alicia \Leonor Watling – Испаний жүжигчин, дуучин\  гэдэг бөгөөд комад орон хэдэн жил болж байгаа.. бүсгүйн гол сувилагч Benigno болно.. одоо уншигч таныг Alicia-г комад орохоос өмнө юу болж, яагаад ийм болсонг дурсамж маягаар өгүүлье..


 Benigno-ын өрөөний цонх байрных нь урд байрлах бүжгийн сургуулийг нэвт хардаг бөгөөд тэнд нэгэн гоё бүсгүй буюу Alicia бүжиглэн, бүжгийн дасгалаа хийнэ.. залуу бүсгүйд халдаж зүрхлэхгүй зөвхөн холоос харж бас хайрлана.. эцсийн эцэст нэг юм зориг гарган очиж хэдэн үг солих бөгөөд бүсгүйг хаана амьдардагийг олж мэдэхийн дээр классик хар-цагаан кинонд дуртай болохын хэсэгхэн хамт алхах мөчдөө олж мэддэг.. Alicia-ын аав нэртэй сэтгэлзүйч болохыг Benigno олж мэдээд охинтойн ойртохын тулд аавтайн уулзах буюу сэтгэлзүйн өвчтөн мэт дүр эсгэн орж танилцана.. энэ явдлаас хойш хэд хоногийн дараа Alicia гэнэтийн авто осолд орно..

Alicia комад орох бөгөөд аав нь охиндоо хамгийн сайн асрагч-сувилагчыг олж өгөхийг бодно.. үүн дээр Benigno сувилагч гэдгээ хэлж, сэтгэлзүйн эмчдээ өөрт нь итгэж болно, би ижил хүйстэнээ сонирхогч гэж итгүүлж дөнгөнө.. ингээд Benigno азтай байдлаар насан туршынхаа хайр, зөвхөн зүүдэндээ л үзэж болох жаргалыг болох хайрт Alicia-г харж хандан, асран сувилж эхэлнэ.. Alicia үүрдийн зүүдний байдалтай буюу унтаа болсон хүн.. хааяа нэг нүдээ нээвч тархи нь ажиллагаагүй агаад яг унтаа хүн шиг, гэхдээ амьд.. бие махбодь нь амьд арчилгаа хүсэх бөгөөд сарын тэмдэг нь ч ирнэ, харин хэзээ сэрэх нь мэдэгдэхгүй. Нэг бол ерөөс сэрэхгүй ба сэрэх магадлал аравт нэг юм.. Alicia-г үнэн сэтгэлээсээ, огт залхахгүй харж, асрах Benigno унтаа бүсгүйтэй яг эрүүл саруул хүн шиг ярьж харьцана.. тэрээр үүнийгээ ямарч төвөгшөөлгүй харин ч үүрэг мэт, жаргалаар бялхан гүйцэтгэнэ..

Benigno бүсгүйг сэргэнэ гэдэгт мянгантаа итгэнэ, Benigno бүсгүйг сэргэсэн хойно хамт ярилцана гэж бүх классик хар-цагаан киног үзэж, үзсэн болгоноо орой болгон унтаа Alicia-д ярьж өгнө.. Benigno харин бүсгүйг сэрээд өөрийг нь ойлгон хариу хайрлана гэж итгэх бөгөөд гэр орноо Alicia-д зориулж, Alicia-ын дуртай зүйлсээр чимэглэж, бүр хамтдаа аялах мөнгөө хуримтлуулна.. ер нь Benigno-ын хувьд бүсгүй сэрэхгүй байсан ч насаар нь асарч, хайрлах хүн юм.. энд хүрээд бид Benigno, Alicia хоёрыг түр орхиод театрт уйлж суусан нөгөө эр болох Marco \Darío Grandinetti – Аргентины жүжигчин\ болон түүний найз бүсгүй Lydia \Rosario Flores - Испаний жүжигчин, дуучин \ руу шилжье.. Marco бол томоохон сонинд ажилладаг, шаггүй сэтгүүлч бөгөөд найз хүүхнээсээ салаад багагүй хугацааг үдсэн, уг салалт өөрт нь том цохилт болсон агаад Marco-ын ээлжилт ажил бол бухтай тулалдагч бүсгүй Lydia-ын талаар нийтлэл бичих бөгөөд уг ажлаараа бүсгүйтэй уулзаж танилцана..

Lydia-ын аав бухтай тулалдагч байсан бол экс найз залуу нь мөн бухтай тулалдагч байсан.. эргэн тойрны эрчүүд бүсгүйд хүчтэй нөлөөлж бухтай тулалдагч болгон, зан характер ч эршүүд, зоригтой болон төлөвшжээ.. ийнхүү сэтгүүлч эр, бухтай тулалдагч бүсгүй хоёр танилцаж онцгой харьцаа үүсгэнэ.. онцгой харьцаа даамжирсаар хайр сэтгэл болох агаад жил хүрэхгүй хүгацаанд тэнд нэг орондоо ордог.. ганцаардсан Lydia төлөв даруу, боловсон эр үгүйлж байсан нь Marco байж таарна.. харин Marco-ын хувьд Lydia олон талаараа эксийн санагалзуулж байв.. нэгэн бухтай тулалдааны өдөр Lydia хүнд бэртэн шархтана.. эмч бүсгүйг маш хүнд тархины бэртэл авсан гээд ухаан орох магадлал тун буюу нөгөө айхтар ёрын комад орсныг Marco-д хэлнэ.. 

ингээд Marco бүсгүйг эмнэлэгт харж хонож эхлэхдээ Benigno-той танилцаж андууд болно.. Benigno түүнд хэрхэн асрахаас угаах хүртэл бүхнийг заахаас гадна ухаангүй ч гэсэн бүсгүйтэйгээ ярьж бай гэж зөвлөнө.. учир нь, тэд ухаангүй ч бүхнийг мэдэрч бас ойлгодог гэнэ.. гэвч Marco яаж ч хичээгээд Benigno шиг мундаг байж чадахгүй байлаа.. тэрээр ажил ихийн дээр үнэндээ тийм солиотой гэмээр хайр сэтгэл дутаад байлаа..

  их удалгүй Lydia-ын экс залуу эмнэлэгт ирж бүсгүйг харж хандана гэдгээ хэлнэ.. Marco-д тэрсэлдэх хүсэл байсангүй, мөн аштай юу гэж бараг бодон бушуухан явж одно.. ингээд нэлээд хэсэг хугацаа өнгөрнө.. Marco гадаадад явж байтал түүнд Benigno хүчингийн хэргээр шоронд орсон, даруй ирж уулз гэсэн захиа ирнэ.. Marco шорон дээр давхин очтол үнэхээр тийм хэрэг болсон байх ба Benigno хүслээ барьж дийлэлгүй Alicia-г хүчиндсэн байлаа, тэрээр үүнийгээ зэрлэг балмадаар биш хайр энхрийлэл дүүрнээр, бүсгүй үүнийг адилхан хүсэж байгаа гэсэн байдлаар үйлдсэн нь эргэлзээгүй.. Benigno Marco-гаас Alicia-г хаана, хэр байгааг мэдэж өгөөч гэж гуйхын дээр хүүхдийнх нь талаар сураг гаргаж өгөхийн хүснэ.. Alicia түүнээс жирэмсэлсэн байжээ.. ингээд Marco бүх сургийг гаргана.. харин Alicia сэрсэн бөгөөд хуучин шигээ цовоо сэргэлэн биш ч сэржээ.. Харин хүүхдийн зулбуулж алсан байв. Мөн энэ үеэр Lydia үхжээ.. уг мэдээг сонссон Benigno хайртаасаа хол байж тэвчихгүй хэмээн амиа хорлодог.. учир нь, Alicia тэр олон жил өөрийн асран халамжилж, цаг заваа, бүхнээ зориулж байсан хүн байсан, тэр нь хүүхдийнх нь эцэг байсан \хүүхэд олсоноо ч мэдэхгүй\ гэдгийг ч огт мэдэхгүй бас санахгүй шүүдээ... план өөрчлөгдөхөд, театрт абсурд жүжиг тоглогдоно. Үзэгчдийн суудалд Marco болон Alicia нар сууцгаах ба бие бие рүүгээ эелдэгээр харна.. 

Испаний төдийгүй кино ертөнцийн нэгэн сод, өнгөлөг найруулагч Pedro Almodóvar-ын замналынх нь оргил бүтээлүүдийнх нь нэг болсон уг кино 2000-аад оны хамгийн шилдэг киноны тоонд зүй ёсоор ордог... хараат бус бие даасан байдал болон хүчирхийлэлд өртөх, амьдрал үхлийн зааг, мөн хайраар халхавчилан хэн нэгнийг өмчлөх хийгээд идэвхгүй амьдрал, жендер, психоанализ гэсэн сэдвүүд эл бүтээлийн цаад санаа болдог.. алдарт Pedro Almodóvar-ын кинонууд өгүүлэмж сайтай ба үүн дээрээ эротик, комеди, сюрреалист будгийг донжтойгоор ашигладаг нь түүнийг онцгой найруулагч болгодог ба уг киноны дундуур гарах богино хэмжээний хар-цагаан кино тун өвөрмөц, цочмогоороо бүрэн хэмжээний киноноосоо дутахгүй сонирхолтой.. уг кино дээрх гарах гол дүрийн хоёр эр мөнхийн маргаан дуудагчид юм..

тэнэгдүү Benigno-ын хайр аугаа их бас туйлын үнэнч бол ухаалаг Marco-ынх яг эсрэгээрээ буюу амиа бодсон, гүн биш байдаг нь найруулагчийн хайранд хандсан ёжлол гэмээр.. Ницшегийн хэлсэнчлэн: “Хайр сэтгэлд ямагт бага зэрэг солиорол байдаг. Гэхдээ солиорол бүхэнд бага боловч эрүүл утга учир агуулагддаг.” хэмээх үг уг кинонд тохирох мэт.. уг бүтээлийг анхлан үзэгчдэд цоо шинэ мэдрэмж, гайхам сэтгэгдлийг төрүүлэх нь гарцаагүй ба хайрын хязгаар, ёс суртахууны үүргийг маш нарийн үзүүлсэн болой.. кино тэр жил маш олон кино наадмаас шагнал авсны дотор Оскараас шилдэг эх зохиол  төрөлд ялалт байгуулсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 497-р байрт жагсдаг романтик драм кино.. сонирхуулахад, найруулагч Pedro Almodóvar Benigno-ын дүрээ дотно найз Roberto Benigni-ээсээ сэдэвлэн бүтээжээ..

Comments