Fate
of a Man (1959). Өгүүлэх нь, нэгэн хижээл насны, харваас их зовлон үзэж
хат суусан эр бяцхан хүүгээ дагуулсаар голын эрэгээр явна. Аав хүү хоёр
ингэж яваад үл таних эртэй таарч, аав нь тамхилангаа өнөөх эртэй хэд
гурав үг солих зуур хүү нь голын эрэгээр тоглон наадана.. хүүгийн аавыг
Andrei Sokolov гэх ба үл таних хүнд амьдралынхаа түүхийг ярьж байгаагаар
кино маань үргэлжлэнэ.. энэ кино бол дэлхийн
хоёрдугаар дайны хор уршгаар буюу нацистуудын хөнөөлт ёрын бодлогийн
улмаас гэр бүл, элгэн садан, анд нөхөд, амраг хайртаа алдсан олон, олон
сая хүний төлөөлөл болсон Andrei Sokolov гэх эрийн дурсамж, яриа юм..
ингээд Andrei Sokolov-н ярианд анхаарцгаая..
оросын иргэний дайн
дуусгавар болж Andrei Sokolov гэртээ иржээ.. залуухан хархүү удаж
төдөлгүй тосгоныхоо сайхан бүсгүйтэй ханилж хүүтэй болж.. гэргий болсон
бүсгүйн халамж хайраар дутаасангүй.. Andrei Sokolov архи уун ирэхэд
загнахын оронд аргадан учрлах зэргээр ухаантай, хосгүй гэргий байж..
хосууд дахиад хоёр ч охинтой болж, 17 жил азжаргалтай амьдарч байтал
дэлхийн хоёрдугаар дайн болж, Andrei Sokolov эх орон оо хамгаалж, харийн
түрэмгийлэгчдийн эсрэг дайнд явна.. Andrei Sokolov гал тэрэгний буудал
дээр эхнэр хүүхдүүдээ сүүлийн удаа харж байгаагаа хэрхэн мэдэх билээ..
үүнээс хойш нацистуудын шоронд зовж явахдаа үргэлж эхнэр хүүхдүүдээ
харж, тэдэнтэйгээ ярьж \төсөөлөлдөө\ явсан агаад нохойноос дор байдалд
байхдаа олонтаа үхэхийг хүсэвч эх орондоо үлдсэн эхнэр хүүхдүүдтэйгээ
дахин уулзах хүсэл нь амьд байлгаж, амьдрах эрч хүч өгч явсан.. дайнаар
тэрээр сум, зэвсэг зөөдөг ачааны тэрэгний жолооч болно..
ийнхүү дайтаж
яваад золгүй байдлаар нацистуудад баригдаж, улмаар олон Орос
хоригдлуудын хамт хамаг л хүнд хүчир ажил хийж, нацистуудын хуарангаас
хуаран дамжин явна.. угийн сүйхээтэй эр нэг удаа оргосон ч хоол ундгүй,
хувцас хунар гэх юмгүйн дээр туйлдаа хүртэл ядарсанаас дорхоноо
баригдана.. ийнхүү Küstrin-ын ойролцоох хуаранд олон нөхдийн хамт мал шиг
ажиллана.. ажиллаж чадахгүй болсныг нь шууд алж байлаа.. нэг өдөр
хуарангийн захирч түүнийг дуудна.. захирагч Andrei Sokolov-г өнөө шөнө
өөрийн гараар буудахаар дуудсанаа дуулгаад, мөн нэмж “удахгүй бид танай
орныг бүрэн гартаа оруулна, чи үхэхээсээ өмнө манай ялалтын төлөө
хундага тогтоо” хэмээн стакан дүүрэн архи, даруулгатай өгнө.. Andrei
Sokolov эхлээд нацистуудын ялалтын төлөө уухгүй гэхдээ үхлийн өвдөлтөө
бага мэдрэхийн төлөө бол ууна гээд стакантай архийг ууна.. гэхдээ
даруулга авахгүй, би ганц хундага татсаны төлөө даруулга хэрэглэдэг эр
биш хэмээн дайсныхаа өмнө орос эрийн шийр заана..
захирагчийн уур хүрч
стаканыг дахин дүүргээд өгнө.. Andrei Sokolov дусал үлдээлгүй ууж орхиод
дахиал даруулга хэрэглэхгүй гэнэ.. хор шар нь буцалсан захирагч дахин
стаканыг дүүргэж өгөхөд Andrei Sokolov мөн л ууж \бараг шил архи уучихна
тэр\ орхиод өнөөх даруулга болох талхнаас жаахныг эмтлэн иднэ..
захирагчид тэрээр тун тоогдох ба жинхэнэ цэрэг эр хэмээгээд амьд үлдээж
бүр хөнгөн тэрэгнийхээ жолооч болгодог.. захирагч сайн уудаг эр байлаа..
үүнийг манай хүн ашиглахаар шийдэх бөгөөд нэгэн өдөр захирагчийг
согтууг ашиглан машинтайгаа оргож зайлна.. ингэж яваад өөрсдийнхөндөө
баригдаж амь үлдэнэ.. нацист дарга олзлон ирсэн хэмээн шагнагдаж гэртээ
хариад ирэх чөлөөгөөр мөн шагнана.. гэр бүлтэйгээ сар хамт байна гэж
хөөрөн баярлан гэртээ иртэл гэр нь газрын хөрсөнөөс арчигджээ..
учрын
тодруулбал, нацистуудын бөмбөгдөлтөнд эхнэр болон охид нь өртөн үхсэн
бол хүү нь фронт руу явсан байлаа.. Andrei Sokolov-ын гунигласанг
өгүүлэшгүй биздээ. Одоо түүнд хүүтэйгээ уулзаж, ирээдүйд ач зээгээ харан
жаргаж суух л хүсэл үлджээ.. хүү нь ахмад цол хүртсэн мэдээ түүнийг
улам ч баярлуулна.. дайн дуусч хаа сайгүй баярлаж, цэнгэж байхад
хүү нь амь үрэгдсэн мэдээ үүлгүй тэнгэрт аянга буухтай адил ирнэ.. хүн
бүхэн баярлаж байхад Andrei Sokolov уйлж байлаа.. одоо түүнд хэн ч
үлдсэнгүй, амьдрал утгагүй болж, архинд орно. Ууж яваад өөр шигээ хорвоо
дээр санаж сарвайх хүнгүй болсон нэгэн жаахан хүүтэй танилцаж, улмаар
өргөж авна.. дайн тэднийг өнчрүүлсэн бол тэд биеэ биенээ олж элэг бүтэн
болжээ..
Andrei Sokolov өнөөх үл таних хүнд түүхээ ийнхүү хуучилчихаад
хүүгээ дагуулан цааш явдаг.. дэлхийн хоёрдугаар дайны тухай уг дайнд
ялсан ард түмнээс илүү өгүүлэх өөр ард түмэн үгүй биздээ.. Нобелийн
шагналт, Михайл Шолоховийн зохиол дээрээс сэдэвлэн Сергей Бондарчук
хүмүүний сэтгэлийн утасыг хөндсөн эл уярам, дайны эсрэгүүцсэн гайхалтай
бүтээлээ туурвьжээ.. маш хүнд нөхцөлд дайтаж юмуу хорих лагерт тарчилж
байсан эр цэргүүдийн амьд явах хүслийн гол хүч нь ард үлдсэн эх орон,
гэр бүл, хайртай хүмүүс нь байсан юм гэдгийг энэ кино өгүүлжээ.. мөн
хамгийн гол санаа бол хүмүүнлэг сайхан сэтгэлийг киноны турш харж
болно.. Andrei Sokolov-г эмчлэх Еврэй эмчээс хорихын захирагч гээд ямар ч
үед хүнлэг чанар оршдог юм шүү гэсэн мэт.. Соц-реалимзын үзэл суртал
гээд тоохгүй орхиж болохгүй, тэгэвээс хүмүүнлэгээс нүүр буруулсан мэт..
тун сайн зохиолыг гарамгай найруулагч гардсанаар цогц, шилдэг дайны
сэдэвт кино бүтсэн.. дашрамд нэрт найруулагчийн анхны кино найруулгийн
ажил байжээ..
Comments
Post a Comment