Эмэгтэйн зүүд



3 Women (1977). Нэгдсэн улсын Калифорни мужийн нэгэн жижигхэн тосгоны хөгшин настангуудад зориулсан рашаан сувилалын газарт Pinky \Sissy Spacek – Оскарын шагналт Америкийн жүжигчин, дуучин\ гэх хүүхдээрээ шахуу охин ажилд орж байгаагаар энд өгүүлэх кино маань эхэлнэ.. уг сувилалын газарт өнөө маргаашгүй болсон хөгшчүүл үйлчлүүлэх бөгөөд тэдэнд дан залуухан охидууд үйлчилнэ.. төрсөн нутаг, эцэг эхээсээ холдож, харь газарт ирсэн Pinky бол тун ичимхийгээс гадна амьдрал үзээгүй гэнэн хонгор юм.. сувилалын газарт ажилд орсон эхний өдрөөс түүнийг Millie \Shelley Duvall - этгээд дүрүүд бүтээж байснаараа алдартай Америкийн жүжигчин, дуучин\ хэмээх өөрөөс нь хэдэн насаар эгч ч, ганцаараа амьдраад үзчихсэн, есөн бусын юм даван туулчихсан бүсгүйн гарт өгнө.. Millie гэгч нь бол мөн л гэр орноосоо холдоод удаж байгаа, зан араншин нээлттэй, маш их яриасаг, олонтойгоо хамт байхыг эрхэмлэдэг бүсгүй болно.. хүүхнүүд төд удалгүй ойртон дотносох агаад бүр хамт амьдарч эхэлнэ.. Millie нэгэн таньдаг хүүхнийхээ түрээсийн байранд Pinky-г хамт дагуулан очиж амьдрахаас гадна ерөнхийдөө Pinky-г залж чиглүүлнэ.. хүүхнүүдийн түрээсийн байрыг Willie \Janice Rule – Америкийн жүжигчин\ гэх бүсгүй нөхрийн хамт эзэмших бөгөөд Willie өөрөө жирэмсэн, түүнчлэн өдөржин юуны тухайн үл мэдэгдэм зураг зурсан чимээгүй хүүхэн болно, нөхөр нь харин мөнхийн согтуу байж, эхнэрээ үл тооно.. Pinky энэ үед Millie-г өдрийн тэмдэглэл хөтөлдөгийг олж мэддэг.. нэлээн зузаан энэхүү дэвтрийг Pinky олж уншихыг хүсэх агаад өөрийнх нь уйтай, өрөвдмөөр амьдралыг утгатай, даган дууриах амьдралын боломж олгосон Millie-г барагалж шүтэн биширнэ..

аливаа үйлдэл хүслээсээ углуурагтай байдагчлан Pinky өдрийн тэмдэглэлийг нууцаар уншиж эхэлнэ. Ингэхдээ маш их хүсч, бас шунана.. Pinky-ын бодож хүлээж байснаас Millie өөр хүн болох нь өдөр ирэх бүр мэдрэгдэнэ... нэлээдгүй шоучингаас гадна эрчүүдтэй холбогдох дуртай Millie Pinky-ын сэтгэлийн гонсойлгож эхэлнэ. Ингээд нэг өдөр Millie байрныхаа эзэн, найз Willie-ынхээ нөхрийг гэртээ дагуулж ирэн нөхцөнө.. үүнд уурлаж бас гомдсон Pinky амиа хорлохоор завдаж, улмаар хүнд гэмтэн эмнэлэгт ухаангүй олон хоног өнгөрүүлнэ.. энэ бүхэнд Millie өөрийгөө буруутгах ба охин дүү шигээ болсон түүнийгээ сэрээхийн тулд бүхнийг хийнэ. Үүн дотор Pinky-ын эцэг эхийг алс холоос авчрах боловч ухаан орсон Pinky эцэг эхээ үл танихаас гадна зан араншинд нь ноцтой өөрчлөлт орсон байв.. зүгээр гэсэн эмнэлэгийн дүгнэлттэй Pinky амьдрал дээр гараад зүгээргүй болж ирнэ.. архи уудаггүй, тамхи татдаггүй даруухан Pinky анхандаа Millie-ын гэмгүй зовлон байсан бол сүүлдээ барьж дийлэхээргүй гай гамшиг нь болно... даруу төлөв, онгон ариун Pinky ухаан орсоноосоо хойш бүхнийг эсрэгээр нь хийх бөгөөд түүний байгаа байдал Millie-ын өдрийн тэмдгэлэл дээрхийг дагасан, дууриасан мэт аашлах нь аймшигтай.. 
Берлин, Венец, Канны наадмуудын дээд шагнал авсан цөөхөн кино найруулагчдын нэг Америкийн нэрт кино найруулагч, шинэ Холливууд эриний гол төлөөлөгчдийн нэг Robert Altman-ын \таван удаа шилдэг найруулагчийн шагналаар Оскарт нэр дэвшиж байсан ч ганц Оскар авч байгаагүй ба хожим түүнд хүндэтгэлийн Оскар өгсөн\ зүүдэндээ харсан дүрслэл, санаагаа дэлгэцнээ кино болгосон буюу хоёр эмэгтэй цөлд уулзаж байгаа зүүднээсээ эл киногоо үндэслэн, баяжуулан бүтээжээ.. найруулагч эл бүтээлээ туурвихад зүүднээсээ гадна Шведийн аугаа кино найруулагч Ingmar Bergman-ны “Persona” киноноос санаа авсан ба Сюрреализм хийгээд avant-garde жанрт хамаарагдах уг бүтээл зүүд, төсөөллийн ойлгомжгүй, этгээд уур амьсгалаар үзэгчээ нөмрөн авах агаад төгсгөл рүүгээ орох тусам нууцлаг “хоосон” чанартай болно.. кино дээр гарах гурван эмэгтэй бол гурван өөр нас, үеийнх юм, Pinky охин насыг шууд илтгэх бол Millie илүү хүүхэн төрхөндөө орж, секс хандлагад чиглэнэ, харин Willie эх хүн, намба төрх, цаашлаад үхлийг бэлгэдэнэ.. киноны ухвар санааны талаар зүүд судлах болон психоанализын тусламжтайгаар киног бүрэн ойлгож болох талаар сэтгэлзүйчид ярьсан байдаг ба онолоор бол хүн зүүдэндээ нэг дүрээс өөр дүр рүү шилжиж болох агаад киноны гурван дүр нэг хүний оюун санааг илэрхийлсэн гэжээ.. мөн кинон тэр чигтээ Willie-ын зүүд, харин Pinky бол зүүдэн доторх зүүд ч гэж үзэгсэд бий, киноны ухвар санаа бол шизо, дон болон оюун санааны замбараагүйтэл гэж дүгнэсэн ч байдаг ажээ..  
зүүдний мэт хачин өгүүлэмжтэй кинонд өвөрмөц төрхтэй жүжигчид тоглосон байдаг, өөрөөр хэлбэл: Shelley Duvall, Sissy Spacek нар өөрсдийн содон төрх хийгээд чадварлаг тоглолтоороо киног улам содон болгосон ба Shelley Duvall Millie-ын дүрээрээ тэр жилийнхээ Канны наадмаас шилдэг эмэгтэй жүжигчиний шагнал авсан байдаг бол Millie-ын дүр бол Robert Altman-ын зохиосон хамгийн сэтгэлд хоногшим дүр гэж судлаачид үздэг ажээ.. жүжигчин хүүхнүүд ихэнхдээ импровизацаараа тоглож байсан гэдэг ба жүжигчдээ урам өгч, жүжигчдээ импровизацаар тоглуулдаг байсан Robert Altman-ын удирдлага жүжигчид тоглох дуртай байсан гэдэг.. бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 863-р байрт бичигдэх эл бүтээлийг нэрт кино судлаач Roger Ebert уг киног 1977 онд хийгдсэн хамгийн сайн кино гэсэн байдаг.. Америкийн цөөхөн жинхэнэ кино урлагтаа үнэнч байсан найруулагчдын нэг бол Robert Altman бөгөөд уг киног нь суут Ingmar Bergman-ын “Persona”-тай адитгаж, түүнийг Америкийн Bergman гэсэн байдаг..

Comments