The Wild Bunch (1969). Өгүүлэх нь, дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс хэдэн сарын өмнө, харин мексикийн хувьсгал ид өрнөж байсан үе буюу мексик-техасын хилийн ойролцоо орших нэгэн банкыг Pike тэргүүтэй бүлэг дээрэмчид тонохоор дайран ортол тэднийг Deke тэргүүтэй засгийн газарт хөлсөөр ажилладаг нэгэн цагт шорон оронгоор орж явсан хөлснийхөн отож байв..
Өөрөөр хэлбэл энэ нь Pike-г устгах занга байж. Ингээд цус асгаруулсан их буудалцаан болно.. хоёр талаас олон хүнээ алдана.. нэг нь гэмт бүлэглэл бол нөгөөн цагдаад ажилладаг хуучны гэмт этгээдүүд байлаа.. Pike их гарз амссан ч шуудай дүүрэн мөнгө авсаар зугтана.. түүнд мексик гаралтай Angel, ах дүү Gorch болон гол туслах Engstrom нар л үлджээ.. зугтагсад мөнгөө хуваах гэтэл хуурамч мөнгө байв.. түрүүн хэлсэнчлэн занга байсан гэж.. Pike бол тавь гарч яваа \ Deke мөн адил\ эр юм.. энэ дээрэм түүний эцсийн “ажил” байсан ба насаараа амжилттай дээрэмдэж явсан тэрээр анх удаагаа алдаж байгаа нь энэ бөгөөд уг шалтгаан нь Deke юм.. энэ хоёр эрхэм нэгэн цагт хамтрагчид явж олон дээрэм тонуул хийж явсан зан зангаа дэндүү мэдэх хоёр.. хоёулаа гарамгай хулгайчид, мөн алуурчид.. өнгөрсөнд Deke Pike-ээс урвах гэж байгаад өөрөө цагдаад баригдан, улмаар одоо нөхрийнхөө эсрэг цагдаад ажиллаж байгаа нь энэ..
Дөнгөж шоронгоос гаруут түүнийг цагдаа нар хүчээр хуучин хамтрагчийн барих сонголтгүй ажилд томилсон.. гуч хоногийн дотор барь эсхүл өөрийг нь дахин шоронд суулгана гэжээ.. Deke өөрийн таньж мэдэх муу залуусаа цуглуулан гуч хоногийн хугацаанд Pike-г барихаар өөрийнх нь хэлснээр бараг боломжгүй үүрэг аван явна.. энэ хооронд Pike хулхидуулсанаа ухааран нөхдөө дагуулан мексик явна.. тэд явсаар Angel-ын төрсөн газар ирэх бөгөөд тосгоныг нь генерал Mapache тонон дээрэмдэж, эрчүүдийн алж, хүүхнүүдийн булаан авсан байв.. генерал Mapache бол хувьсгалын бужигнаан дунд ашиг завшаан, архидалт завхрал дээр нэгдсэн хоёрзуу гаруй цэрэгтэй Agua Verde гэх газрыг өөрсдийн хорогдох газраа болгосон цэргийн анги байв.. тэд голдуу дээрэм хийж амь зуух ба тааралдсан газар орноо эвдэн сүйтгэж, тонож байдаг бүтэхгүй зэрлэгүүд гэмээр..
Pike залуусаа дагуулан генерал Mapache-тай уулзаж хамтран
ажиллах санал байгаа эсэхийг сонсохоор очно.. генералын хорогдох байр
бүхий газар нэг том архины бас янханы газар шиг байлаа.. гэтэл гай болж
генералын өврийг дулаацуулагч хүүхэн нь Angel-ын сүйт хүүхэн байх нь
тэр. Angel эргэлзэлгүй хүүхнийг буудаж алавч өөрийгөө болон нөхдөө хүнд
байдалд оруулна.. азаар генералд үхсэн хүүхэн чухал биш байв. Түүнд буу,
сум хэрэгтэй байлаа.. тэрээр Pike-д удахгүй дүүрэн буу, сум ачсан
нэгдсэн улсын галт тэрэг явна, тэрийг дээрэмдэж өгвөл асар их мөнгө өгье
гэнэ. Маш эрсдэлтэй саналыг Pike хүлээн авна.. буу болон сумыг булааж
чадлаа ч генерал хэлсэндээ хүрэх эсэх нь тун эргэлзээтэй байв. Тиймээс
хашир чоно давхар давхар арга сүвэгчлэн бодно.. мөн дээр нь тэднийг Deke
хөөж байгааг мартамгүй.. Deke үнэхээр зүгээр байсангүй.. галт тэргийг
дээрэмдэнэ гэж зөнгөөрөө мэдрэн өөрийн хүмүүсийн хамт галт тэргэнд
отоцгооно..
Цуст Sam хочоороо кино урлагт танигдсан Sam Peckinpah
найруулагчийн цуст яруу найраг бүхий вестерн.. уг вестерн гарсан даруй
асар их маргаан дэгдээсэн ба одоо ч үргэлжилсээр байгаа гэж үздэг..
кинонд сайхан гэгээлэг зүйл байхгүй гэж хэлж болно.. асар их харгислал,
хүчирхийллээр дүүрэн эл бүтээл домоглог, үлгэрийн мэт уламжлалт
вестерныг цусаар хайр найргүй будан шал өөр түвшинд буюу илүү амьдралд
бодиттой болгосон гэмээр.. буудалцаан болон цусаар асгарах хэсгүүдийг
удаашруулан мөн түргэн монтажны аргаар авсанаар киног үзэмжтэй, яруулаг
болгосон.. уг бүтээл жараад оны холливуудын гол киноны нэгээр
нэрлэгддэгээс гадна ер нь уг жанраа ахин нэг түвшин ахиулсан, унтаа
байсныг нь сэргээсэн гэх мэт шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг лут
кино..
Кино вестерн жанрыхаа шилдэг арван киноны тоонд орохоос гадна бүх
цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 65-р байрт жагсдаг.. уг кино
гарахаас өмнө вестерн жанрын кино үзэгчийг зугаацуулах үүрэгтэй байв..
нэг мундаг сайн талын америк баатар гарч ирээд муу санаат индиануудыг
устгах жишээтэй байсан ба үүнийгээ дагаад америк, вьетнамын дайныг ч
хэрэгтэй гэж сурталчилж байсныг Sam Peckinpah уг киногоороо буруушаан
үзүүлсэн.. Sam Peckinpah уг киногоороо дайн аймшигтай болохыг
мэдрүүлэхийг зорьсон.. мөн дайн тулаантай киног хиймлээр бус жинхэнэ мэт
хурцаар дэлгэцнээ буулгасан.. вестерныг ийм зэрлэг болгосонд уг жанрын
нүүр царай болсон домогт John Wayne дургүйцэж байжээ.. киноны бас нэг
гол агуулга бол хүн хүнээсээ урвах өөдгүй занг шүүмжилсэн.. үүнд нэн
ялангуя эрчүүдийн нөхөрлөлийн үнэнч байдлын үнэ цэнийг хүчтэйгээр,
гутрангаар өгүүлсэн.. киноны эхний банкан дээрх буудалцаан, галт тэргийг
тонодог хэсэг, мөн сүүлчийн Agua Verde дахь цуст тулаанууд алдартай ба
жинхэнэ тулаант киноны үлгэр жишээ болохуйц хэсгүүд юм.. гол дүрд нэрт
жүжигчин William Holden шилдэг тоглолт гаргасан.. маргаангүй Sam
Peckinpah-ын хамгийн шилдэг кино.. арваннаймаас дээш насныхан үзсэн нь
дээр болов уу...
НЭМЭЛТ: Энэ киноны үндсэн санаа
бол хууль бусаар зэвсэг эзэмших явдлын эрин төгссөнийг тэмдэглэдэг. Тухайлбал,
Пик ингэж хэлдэг "Бид буунаасаа давж сэтгэх хэрэгтэй болжээ". Тэд
20-р зууны нийгэмд тохирохгүй, анахронист үнэтээр амьдардаг ба мөн тэд
Мапачигийн шинэ автомашиныг шалгаж үзэж байгаа нь удахгүй мориор давхих
хоцрогдохыг илтгэнэ. Уг киног Вьетнам дахь Америкийн дайны зүйрлэл гэдгээс
гадна үдэш бүр Америкчуудын хоолон дээрээ ТВ-гээр жишим ч үгүй үздэг
хүчирхийллийн ёгтлол гэдэг. Найруулагч Пекинпа аллага, яргаллыг гоёчлон
үзүүлдэг байсан тухайн үеийн Вестерн жанрыг өдөж энэ киногоо зориуд цуст яруу
найраг болгосон гэдэг.

Comments
Post a Comment