Бэлэвсэн эр



Shadow of a Doubt (1943). Өгүүлэх нь, Калифорни мужийн Санта Роза гэх амар амгалан, бараг бүх хүмүүс нь бие биенээ таних жижигхэн хотод мөрөөдөмтгий, ухаалаг Чарли хэмээх өсвөр насны охин өдөр хоногийг уйтгартай өнгөрүүлсээр.. охин дороо хоёр дүүтэй ба эцэг нь банкинд ажиллаж, эх нь хотынхоо эмэгтэйчүүдийн клубт хүндэт гишүүн ба энэхүү жирийн нэгэн гэр бүлд дутуу гуцуу зүйл байхгүй ээ.. Чарлигийн эрэгтэйлэг нэрний учрыг одоо өгүүлье. Эх нь дороо нэг эрэгтэй дүүтэй бөгөөд дүүгийнхэн нэр Чарли гэдэг болно.. нагац Чарли энэ гэр бүлд асар хүндтэй хүн болохоор том охиндоо дүүгийнхээ нэрийг өгчээ. Эгч нь дүүдээ маш хайртай юм.. эгч дүүс амьдралаа тус тусдаа хөөж нагац Чарли энэ айлаар үзэгдээгүй уджээ.. чухам ямар ажил эрхлэдэг нь тодорхой бус ч байнга аялж явдаг нагац Чарлийг зээ Чарлийн байнга ирэхийн хүлээж, захиа занаа болдог байв.. нагац ах нь түүнд ер бусын нууцлага, гайхамшигтай хүн шиг санагддаг байлаа.. охины хувьд нагацаас нь илүү хүн энэ ертөнцөд үгүй мэт тийм хайртай бол ах нь ч түүнд асар дотно хандахаас гадна тэр хоёрын дунд тийм гэхийн аргагүй онцгой харьцаа байдаг байв.. нэгэн нартай өдөр Чарли болон түүний гэр бүлийнхнийг баярт умбуулсан мэдээ хүрэлцэн ирнэ.

Нагац Чарли нь хэд хоног тэднийд амрахаар очиж явна гэсэн цахилгаан мэдээ илгээсэн байлаа. Үүнд хэн хүнээс илүү Чарли охин баярлана.. ийнхүү нагац Чарли эгчийндээ ирнэ, бараг хот даяараа хөл үймээн шахуу юм болно.. нагац Чарли үнэхээр ч сэтгэл татам эр байлаа, эелдэг, соёлтойгоос гадна үг хэл цэцэнээс гадна тэрээр хүн бүрийн аргыг олчихдог сүйхээтэй эр болох нь удалгүй мэдэгдэнэ.. Чарли хүн бүхэнд бэлэгтэй ирсэн байв. Эгчдээ асар үнэтэй булган дээл, хүргэн ахдаа буйган цаг, харин хайрт зээдээ үнэтэй, дээд зэрэглэлийн бөгж бэлэглэхээс гадна хүргэн ахынхаа ажилладаг банкинд их хэмжээний мөнгө хадгалуулж, улмаар эндээ хэсэг байх санаатай байгаан илт.. зээ Чарлигийн ёстой л нар гарч, хаа явсан газраа ахыгаа дагуулж, ахаараа гайхуулна.. энэ үеэр хотод нэгэн аймшигт мэдээ тархана.

 Ганц бие бэлэвсэн баян хүүхнүүдийг зэрлэгээр хөнөөгөөд мөнгө болон үнэт эдлэлүүдийг нь авч явсан хэрэг улс даяар дуулиан болов.. энэ аймшигт хэрэгт хоёр хүнийг сэжиглэж байгааг бас дурджээ.. зээ охинд хэд хоногоос ахынхаа нэг л тавгүй, ямар нэгэн юмнаас нуугдаад байгаа мэт санагдана.. багаасаа л дотно өсч, онцгой харилцаатай байсан зээ охин нагацыгаа хачин байгаад, нэг юм нуугаад байгааг зөнгөөрөө гадарлав.. энэ үеэр эмэгтэйчүүдийн клубын үйл ажиллагааг сурвалжлахаар хотоос ирсэн гэх хоёр залуу Чарлигийнд ирнэ.. тэд гэр бүлийн бүх гишүүдээс ярилцлага авч сонинд нийтлэхээр болно.. Чарлийг нэг сурвалжлагч залуу нь илт эргүүлэх бөгөөд Чарлид ч залуу аятайхан санагдаж тэд болзож эхэлдэг.. энэ үед сурвалжлагч Чарлигаас юм л бол нагацынхан талаар асуух нь хачирхалтай санагдана.. гэтэл үнэндээ сурвалжлагч залуу сонингийн хүн биш тагнуулын хүн, өөрөөр хэлбэл мөрдөгч байв.. тэрээр охинд “нагацыг чинь олон хүний аминд хүрсэн хоёр сэжигтний нэгээр сэжиглэж бас ажиглаж байгаа, чи бидэнтэй хамтарч ажилла” хэмээнэ.. Чарли үүнд огт итгэхгүй, итгэхийг ч хүсэхгүй, гүн шоконд орно.. гэнэт ахынхан өгсөн бөгжний дотор нэг бичээс байсныг санах ба анх харчихаад нээх тоогоогүй өнгөрсөн бөгөөд дариу гаргаж хартал хүний нэрний эхний үсгүүд байлаа.. Чарли сэргэлэн охин байсан тул үхсэн хүмүүсийн нэрийг харж нягтлахаар сонин дээрх нийтлэлийг хартал үхсэн баян хүүхний нэрний эхний үсгүүд бөгжин дээрхтэй тохирч байх нь тэр ээ.. 

түгшүүр хийгээд айдсын мастер, аугаа их Alfred Hitchcock-ын бас нэгэн шилдэг сэтгэлзүйн, нуар төрлийн триллер ба мастерын эхэн үеийн классик гэгддэг.. аугаа найруулагчийн анхны үнэмлэхүй шедевр болох энэхүү бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 535-р байрт жагсдаг ба Alfred Hitchcock уг бүтээлээ хожим өөрийнхөө хийсэн хамгийн дуртай кино гэжээ.. гол дүрүүдэд буюу эр, эм Чарлид Америкийн нэрт жүжигчид Joseph Cotten болон Teresa Wright нар тоглосон ба Joseph Cotten-ын замналын шилдэг тоглолтынх нь нэг болсон. Киноны зохиолыг Gordon McDonell-ын роман дээрээс сэдэвлэсэн бөгөөд тэр жилийнхээ Оскарын наадамд шилдэг кино зохиол төрөлд нэр дэвшиж байв.. киноны хөгжмийг Dimitri Tiomkin бичсэн бол Joseph A. Valentine-ын зураглаачийн ажлыг өндрөөр үнэлдэг.. Хэдий триллер төрлийн бүтээл ч киноноос бид хот хөдөөгийн ялгаа, хотын хүн шунал, завхайралд эвдэгдсэн байдгийг, хөдөөний улсын цайлган, номхон занг давхар, давхар харна.. кинонд Чарли гэдэг нэр зуун далан удаа хэлэгддэг ажээ..

Comments