Taste
of Cherry (1997). Тавь хүрч байгаа болов уу гэмээр нэгэн эр тегеран
хотоор машинтайгаа хүн хараас ахиухан мөнгөний ажил хийхүү хэмээн асуун
явна.. энэ эрхэмийг Badii гэх ба хаанаас нь ч харсан муугүй амьдралтай,
аюулгүй гэмээр.. тэрээр таарсан эрэгтэй хүнээсээ “газар шорооны ажил
хийж чадахуу?” гэж асуух боловч яг юу хийлгэх нь тодорхойгүй нууц..
ийнхүү явж байгаад нэг залуухан цэргийн сонсогчтой
тааран машинтай суулгаж аваад элдвийг ярина.. сонсогч амьдрал үзээгүй
залуухны дээр их ичимхий ажээ.. Badii түүнд саналаа тавьж байна: “би
үхэхээр шийдсэн хүн, үхэх газраа ч ухчихсан, нүх маань уулан дээр
байгаа, бид одоо тийшээ явж байна, би өнөө шөнө нүхэндээ ороод амиа
хорлоно, чи үүрээр нүхэн дээр ирээд миний нэрээр хоёронтой дууд, хэрэв
би хариулвал намайг гарга, эс хариулвал хорин хүрз шороогоор булчихаад
машинд байх их хэмжээний мөнгийг аваарай, чамд ямарч гай болохгүй, би
сайн дураараа үхэж байгаа, надад итгэлтэй туслах хүн хэрэгтэй” гэнэ..
ингээд яриа дуусахад тэд нөгөө нүхэн дээр ирсэн байна.. ядуу сонсогчид мөнгө хэрэгтэй байсан ч зориг дутаж, үл таних амиа хорлогчоос зугтаж одно.. бүтэлгүйтсэн Badii шантарсангүй дараагийн булшлагчийнхаа эрэлд гарна.. энэ удаа түүнд гуч хүрсэн гэмээр шашны семинарист таарна.. семинарист эхлээд их мөнгөний сургаар зөвшөөрнө, учир нь түүний хүү өвчтэй тул мөнгө хэрэгтэй. Badii гол учраа ярьж эхлэхэд семинарист түүнийг буруушааж, бурхан номоо зөрчлөө гээд ярилцаж тус болохыг хүснэ.. гэтэл Badii надад шашны зөвлөгөө хэрэггүй гээд түүнтэй салах ёс хийнэ.. Badii-ийн дараагийн таарах хүн музейд ажилдаг, амьдралын хур туршлагатай нэгэн өвөө байна.. өвөө Badii-ийн яриаг анхааралтай чагнаад саналыг хүлээн авах ба түүнд өөрийнхөө амьдралыг ярина.. эхнэртэйгээ хэрхэн танилцсанаас эхлээд амьдралынхаа сайхан, жаргалтай мөчүүдийг ярьж, сүүлдээ бүр үхчихвэл зуны гоёыг, хаврын үзэмжтэйг ахиж үзэхгүй гэдэг хичнээн харамсалтай зэргээр ярьж гарна..
тэд ярилцсаар музейн үүдэн дээр ирж, салахдаа тохиролцсоноо бататгана.. Badii нар жаргахыг харах явцдаа амьдрах хүсэл дахин төрсөн үү, яасан өвөө рүү дахин очиж намайг хоёр удаа дуудахаа мартав, бүр сэрэхгүй бол ядахнаа чулуу шидээрэй, мөн үүрээр эрт ирээрэй гэж захидаг.. ингээд шөнө болж Badii нүхэндээ орж хэвтэх үед бороо орж цахилгаан цахидаг.. Ираны кино яруу найруулагч Abbas Kiarostami-ын эл суут бүтээлийг зарим кино судлаачид түүний хамгийн шилдэг бүтээл хэмээдэг нь оргүй хоосон биш юм..
өгүүлэмж, агуулгаараа ч тэр, залхуу хүрэм үйл явдлаараа ч тэр кино цэвэр
мэдрэмж шаардсан яруу найраг шиг.. энэ бүтээлийг үзэхийн тулд орчноосоо
хэсэг тасрах хэрэгтэй. Бясалгаж, бодож үзэх бөгөөд суурьтай, тогтвортой
суугаад удаан тогтож авсан үзэсгэлэнтэй байгаль харангаа үхэл амьдралыг
эргэцүүлэн, өөрөө өөртэйгөө ярих хугацаа олгох бүтээл..
уг кино тэр жилдээ Канны кино наадмын тэргүүн шагналыг авсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 415-р байрт жагсдаг.. киноны маань хийц, арга барил маш энгийн бөгөөд минималист.. дөрөв тавхан дүртэйгээс гадна бараг кино тэр чигтээ уулан дээр юмуу хөдөө замд болно.. ямарч сүр сар гэсэн юмгүй хэрнээ үхлийг, мөн амьдрах утгыг алгуурханаар тархинд шингээнэ.. Badii-тай учирсан гурван хүн үхэл амьдалын талаар тус бүр өөр бодолтой байхаас гадна насны хувьд багаас ихсэх маягаар явна.. мөн Badii яагаад амиа хорлох гэсэн нь тийм ч тодорхой биш.. Badii жолоо барингаа зорчигчийн суудалд суугаа хүнтэйгээ ярина, харин зорчигчийн суудал дээрээс бид Badii руу харж явна, киноны турш камерын байрлал ийм байдаг.. энэ нь үзэгч бид яг үнэхээр Badii-ийн дэргэд суугаад өнөөх нүхрүү хамт яваа мэт санагдана.. үхлийг өөрөөр хэлбэл амиа хорлолтыг маш энгийнээр гэхдээ нууцлаг чанарыг нь тээсээр бүтээгдсэн сод кино.. үхэл хийгээд амьдралын зааг дээрээс урлаг төрдөг ч байж магад..

ygd uhehiiig hussen um bol?
ReplyDelete