Ганцаарддаггүй хүмүүс







Heat (1995). Америкийн кино найруулагч Michael Mann өдгөөгөөс хорь гаруй жилийн өмнө “Heat” гэдэг өөрийн оргил кинондоо бүх цаг үеийн хамгийн аугаа эрэгтэй жүжигчид болох Robert De Niro, Al Pacino хоёрыг \өмнө нь эрхэмүүд загалмайлсан эцэгт хамт тоглосон ч дэлгэцнээ хамтдаа байгаагаар гардаггүй\ нэгэн дэлгэцнээ хамтад нь тоглуулсанаараа олон сая үзэгчдийн туйлын хүслийг гүйцээгээд зогсохгүй тус киногоороо гэмт хэрэгт жанрын мастер болохоо тунхагласан бөлгөө.. найруулагч Michael Mann киноныхоо санааг чикаго хотын цагдаа Chuck Adamson-ны McCauley гэх гэмт этгээдтэй хийсэн “дайнаас” аван улмаар кино зохиол болгон өөрөө бичжээ.. кино гарсан даруйдаа үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ба 60 саяар бүтэж дэлхий даяар 301 саяыг олсон бөгөөд хамгийн ухаалаг гэмт хэрэгт, триллер киноны тоонд ордог оо.. түрүүн хэлсэнчлэн кино урлагийн хоёр аварга загас Robert De Niro, Al Pacino эл бүтээлд гол дүрийн цагдаа болон гэмт хэрэгтэнд тоглох бол бусад туслах дүрүүдэд: Val Kilmer, Jon Voight, Natalie Portman, Danny Trejo гэсэн жүжигчид тоглосон ба ланжгар бүрэлдэхүүнтэй киноны маань дүр болгоны дотоод ертөнц, хувь онцлогийг нь маш баялгаар гаргаж чадсанаараа зөвхөн өнгөц харагдах тулаан, амь өрссөн үйлдэл, үнэнч байдлын цаад гүнд орчин цагийн нийгмийн дүнсгэр, ганцаардсан хүмүүсийн хөргийг нарийвчилан зураглажээ.. 

дүрүүд хоорондын харилцан яриа хэрсүү, ухаалаг байдаг ба үйл явдалын дараалал, өрнөл зэргээс зүгээр нэг буудалцсан кино биш маш сайн зохион байгуулсан, бодож төлөвлөсөн кино болохыг үзэж болно.. найруулагч зохиолоо бичиж байхдаа гол дүрүүддээ Robert De Niro, Al Pacino нарыг тоглуулахаар бодсон байсан агаад тэр хоёр ч саналыг шууд хүлээж авсан байдаг.. оргил үеэсээ уруудаж явсан ч өвөө болчихоогүй байсан домогт жүжигчид маань уг кинонд жинхэнэ эр хүн, эрчүүдийн харилцааг гайхалтай харуулсан ба тэдний зоогийн газарт уулзаж ярилцдаг сцен кино урлагийн хамгийн мартагдашгүй, төгс сценүүдийн нэг болжээ..

дашрамд сонирхуулахад, эл сценийг Robert De Niro, Al Pacino нар бэлтгэлгүй шууд явсан гэдэг билээ.. зоогийн газрын сценээс гадна өөр олон гайхалтай хэсгүүд уг кинонд бий.. тухайлбал, банк дээрэмдээд гудманд буудалцдаг хэсэг нүсэр бөгөөд жүжигчид маань жинхэнэ буугаар бэлтгэл хийж байгаад энэ хэсгийг авхуулсан байдаг бол Val Kilmer-ын зүсээ хувиргаад гэртээ ирэхэд эхнэр нь харцаараа энд цагдаа нар отож байгаа, бушуухан зугт гэж хэлдэг хэсэг сэтгэл хөдөлгөм, мөн Robert De Niro-г сүүлчийнхээ ажлыг хийхээр явахад машинд сэтгэл зовнингүй хүлээх хайрт хүүхнийх нь хүлээлт болон Al Pacino-д хандан эхнэрийнх нь хэлдэг чи надтай биш үхдлүүдтэй хамт амьдардаг гэж уурлан хэлдэг хэсгүүд гээд байсхийгээд үзэх ёстой, нэн ялангуяа эрчүүд үзэх ёстой бүтээл юм.. кинонд маань эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь багагүй.. цагдаад эхнэр тогтдоггүй, сайхь эр ажилдаа “донтсон” нэгэн учир ар гэр орхигдож, ингэснээр гуравдахь эхнэрийн нүүр үзэж байгаа ба мөд өнөөх эхнэр нь ч орхих тийшээ хандахад дагавар охин нь харин хойд эцэгтээ эхээсээ илүү хандана.. гэмт хэрэгтэн маань ганцаараа яваа нэгэн, амь өрссөн эцсийнхээ ажлыг хийх үеэрээ өөрөөсөө дүү бүсгүйтэй дурлалын романс үүсгэх ба бүсгүй түүнээс яагаад ганцаараа байдаг, ганцаарддаггүй юмуу гэж асуухад гэмт хэрэгтэн би ганцаараа болохоор ганцаарддаггүй гэж хариулдаг бөгөөд гэмт хэрэгтэн л болохоос бусад чанараараа жинхэнэ эр хүн тул бүсгүй өөрийгөө бүрэн тушаадаг нь ер нь эмэгтэй хүн муу залууд татагддагтай холбож үзэж болох мэт..

 кино маань гарсанаасаа хойш олон кинонд санаа сэдэл өгсөнөөс Christopher Nolan алдарт The Dark Knight бүтээлийнхээ Gotham City-ын ерөнхий зургийг эл киноноос авсан бол Grand Theft Auto видео тоглоом мөн санаа авсан байдаг ажээ.. уг бүтээл маань гэмт хэрэгт, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн талаар үзүүлэх: Goodfellas, The Godfather, Scarface, Once Upon a Time in America гэсэн классик кинонуудын араас бичигддэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 345-р байрт жагсдаг аа.. ингээд, киноны талаар товчхон өгүүлсү.. Neil \ Robert De Niro \ бол өндөр ур чадвартай, чоно шиг хашир, гарамгай гэмт хэрэгтэн бөгөөд дөч гарч яваа сайхь эр ажлаа төгс, алдаа мадаггүй хийдэг, бурханаас заяасан ур ухаанаа буруу зүйлд зориулсан, зан авирын хувьд жинхэнэ эр хүн болой.. Neil өөрийн итгэмжит гурав, дөрвөн залуусын хамт өрийн бичиг ачсан, цагдаагаар хамгаалуулсан машин руу дайрч байгаагаар кино маань эхлэх бөгөөд дээрмийг Waingro гэх залуу нь алдаа гаргаж ажиллагааг баллах дөхнө.. уурласан Neil түүнийг алдааных нь төлөө алахаар завдахад Waingro азаар амь зулбан гарах ба Neil-д хатуу өш санаж хоцорно..
 хулгайлсан өрийн бичгээ Neil өөрийн олон жилийн хамтрагч, чиглүүлэгч, ажил олж өгөгч Nate-ын санал болгосноор өрийн бичгийн жинхэнэ эзэн Van Zant-д зарахаар болох агаад Van Zant мөнгө угаадаг, буруу гарын улстай нягт холбоотой эр байв.. Van Zant нөхцлийг зөвшөөрөх болов ч Neil болон түүний залууст урхи бэлдсэн байна, гэвч хэтэрхий ухаалаг Neil үүнийг урьдчилан мэдэрсэн болохоор мөнгөгүй хэдий ч хүний хохиролгүй гарах ба Van Zant-тай хожим хатуу тооцоо шийдэхээр болно..

 Neil-ын залуус энэ ажил нь бүтэлгүйтсэн ч дараагийн үнэт мател хулгайлах ажилдаа ханцуй шамлан орно.. хүн амины хэрэг, хар тамхитай тэмцэх хэлтэст ажиллах болон цэргийн тусгайгийн алба хаасан, үхэхээс бусдыг үзсэн Vincent \ Al Pacino \ бол ажилдаа манлайлагч болов ч хувийн амьдралд азгүй эр бөгөөд нэг хэргийн мөрөөр орсон л бол цус үнэрлэсэн арслан шиг олзоо заавал унагадаг анчин, гэвч хувийн араншин, төрөлх анчины зөн билиг нь цагдаа байхад л тохирохоос аав, нөхөр хүн байхад тохирдоггүй байлаа.. цагдаа алж томоохон дээрэм хийсэн бүлгэмийг унагахаар Vincent нөхдийн хамт ажилдаа гарах ба Waingro-ын алдаанаас улбаалж Neil-ын баруун гар Michael-ыг уг хэрэгт холбоотойг олж мэдэн түүний талаар лавшруулан судалсаар Neil-ын багийнхныг олж тогтоон нууцаар ажиглаж, тагнаж эхэлнэ.. Vincent Neil-ын багийнхныг үнэт метал хулгайлах гэж байгааг олж илрүүлэх хэдий ч хашир Vincent яарахгүй ба нотлох баримт хангалттай цуглуулж аваад нэг мөсөн там руу нь чөтгөрүүдийг илгээхийг хүснэ.. ажиллагаа ид явагдах буюу Neil залуусын хамт шөнөөр ажиллаж байхад Vincent-ын талын нэг тэнэг цагдаа алдаа гарган сонор Neil-ын аюул ойрхон байна гэсэн сэрлийг хөдөлгөснөөр Neil залуусаа аван хэргийн газраас арилж өгөхөд Vincent амандаа орсон шар тосоо алдсандаа үхтлээ уурлана.. энэ үед Waingro, Van Zant хоёр Neil-ыг үгүй хийх нэг хүсэл дээр тогтон хамтран ажиллаж эхэлнэ.. Neil болон түүний залуус сүүлийн хоёр ажил дээр бүтэлгүйтсэнээс мөнгөгүйтэх бөгөөд мөнгөгүй хэцүүдлээ гэх найзуудынх нь үглэх хийгээд Neil өөрийн нас явж байгаа болон тайван амьдрах хүслийг нь улам өдөөх болсон саяхан танилцсан залуухан бүсгүйг бодсоор тэд Nate-ээс маш их хэмжээний гэхдээ хэзээ ч нүүр тулж байгаагүй тийм осолтой банк дээрэмдэх эцсийнхээ ажиллагаанд орно.. нөгөө талд Vincent өөрөөсөө илүү биш юмаа гэхэд өөртөө нь ижил түвшний өрсөлдөгчтэй болсондоо аазгайн хөдлөх бөгөөд хувийн амьдрал нь өдрөөс өдөрт муудах учраас бүх оюун ухаан, анхаарлаа Neil-д хандуулна.. энэ кино бол сайн муугийн талаарх, цагдаа хулгайчийн тухай, хошиноор том жэрригийн сонгодог үлгэр бөгөөд Vincent, Neil хоёр өөрсдийн амьдралын философотой, философи буюу өөрсдийн сонгосон замдаа үнэнч, сонгосон зүйлээ ч төгс гүйцэтгэдэг мэргэжлийн эрс болов ч нэг нь үргэлж зугтааж байх, харин нөгөөн хөөж мөшгиж байх хувьтай ажээ..

НЭМЭЛТ:   1994 онд найруулагч Майкл Манн нэрт жүжигчин Жеймс Диний намтар киноноос татгалзаж, энэ киногоо Арт Линсонтой (энэ кинонд зохиолчоор ажилласан) хамтран хийхийг хүсчээ. Уг киногоо Аль Пачино, Роберт Де Ниро хоёрыг нэг үзэгдэлд хамтдаа гарсан анхны кино гэж зах зээлд дээр сурталчилсан ба хэдий тэд "The Godfather" киноны 2-р ангид хамт тоглосон ч киноны давхар өгүүлэмжийн бүтцээс болж нэг сцэнд хамтдаа гардаггүй билээ. Пачино, Де Ниро нар анхнаасаа л эхний сонголтууд байсан ба тэд ч саналыг шууд зөвшөөрчээ. Манн "The Last of the Mohicans" кинондоо хамтран ажилласан зураг авалтын менежер Женис Поллейг байршлын менежерээр томилж, өмнө нь кинонд гарч байгаагүй газруудад зураг авалт хийхийг хүссэн аж. Удаан үргэлжлэх буудалцааны хэсгийг бодитой болгохын тулд Британий агаарын тусгай албаны түрүүчийг хөлслөн техник, зэвсэг сургагч, зөвлөхөөр ажиллуулсан ба тэрээр жүжигчидтэй 3 сар буудах, буу эзэмших бэлтгэл сургуулилт хийжээ.  


Comments