Салхи ихсэв, Сэтгэл өвдлөө


The Wind Will Carry Us (1999). Ираны курд шашинтай буйдхан тосгонд Behzad Dourani \киноны гол дүр\ тэргүүтэй жижигхэн баг хүрэлцэн ирж буйгаар кино маань эхэлнэ.. эрчүүд нь ажил гээд ерөнхийдөө эзгүй энэ тосгонд хүүхдүүд болон хөгшчүүл, эхнэрүүд өдрийн цагаар тосгоноо харан, бас тосгондоо амьдарна.. тосгоны өндөр настан, зуу насалж буй эмэгтэйн сүүлчийн хоногуудад тааруулан хотоос ирсэн эрхэмүүдийн зорилго нууцхан хийгээд үл ойлгогдом.. нөгөө талаас хотоос ирсэн хөнгөн тэрэг, гар утастай эрхэмүүд харь гаригийн мэт хөндий.. Behzad Dourani нар нэг авсаархан гэрт буудаллах ба танилцан хүмүүст өөрсдийгөө хотоос яваа инженерүүд гэх бол зарим хүмүүст зорилго, тэмүүллээ нууцлана.. дэлгэцнээ ихэнхдээ гарах хотоос ирсэн Behzad Dourani тосгонд ирсэн даруйдаа нэгэн жаалхүүтэй дотносно.. хүүгээс тэрээр тосгоны аж амьдрал, хүмүүсийн ахуй байдлыг нэн сонирхоно.. жаал хүүгийн \мөн ихэнхи үзэгчдийн\ нүдээр бол Behzad Dourani-ны энд ирсэн зорилго бол тосгоны өндөр настны үхэл хийгээд оршуулах ёслолын уламжлалт хачин ёс заншлыг сурвалжлах гэсэн сэтгүүлчид, сурвалжлагчдын эрэл хайгуул мэт.. Behzad Dourani тосгонд ирээд ажил нь нэг л бүтэмж муутай байгаад хэд хоногоос ундууцаж эхэлнэ.. санаатайгаар ч тэр үү, тосгоны өндөр настан юу юугүй үхэхнүү гэж байсан харин ч бүр өдөр өдрөөс сэргэж эхлэнэ.. энэ үеэр Behzad Dourani-ны гар утас өдөртөө нэг дуугарах агаад босс-тойгоо ярихын тулд тэрээр тосгоны хамгийн өндөр уулан дээр гарах хэрэг гарна..

зөвхөн утсаар ярих гэж бараг арван минут уул руу явах ба уулан дээрээ гараад босс-доо баахан загнуулдаг байв.. Behzad Dourani утсаар ярих гэж яваад уулан дээр гартал тэнд нэг хүн маш гүнзгий нүх ухаж байдаг.. ингээд уулан дээр гарах болгондоо Behzad Dourani нүх ухагчтай мэнд мэдэх зэргээр ярилцдаг болно.. ийнхүү байтал өнөөх настан үхэж, мөн нүх ухагч нүхэндээ даруулан үхэх аюулд хүрдэг.. алгуурхан, аядуу эхэлж, дундаасаа жаахан гашуурах ч угийн намуухан салхи шиг салхилан, улмаар төгсгөлдөө толгой бага зэрэг эргүүлэх хэдий ч хамаг шим шүүсээ төгсгөлдөө шахагч бүтээл юм.. ираны аугаа кино найруулагч Abbas Kiarostami-н тэр аяараа яруу найраглал болсон дэлгэцийн бүтээлийг яг таг, бүрэн дүүрэн тайлбарлан бичих аргагүй агаад ерөнхийдөө кино маань иймэрхүү “өнгөтэй”.. ираны кино урлаг дэлхийд өдгөө маш өндөр үнэлэмжтэйгээс гадна олон кинонууд нь шилдэг гэх тодотголыг нэгэнт хүртжээ.. үүнд аугаа Abbas Kiarostami-н хувь нэмэр үлэмж бөгөөд зөвхөн түүний л аргачлал болсон яруу найрагласан, уран шүлэглэсэн зөөлөн илбэх мэт кино кадрууд, сценүүд бишрэм төгс бөгөөд кино урлагийн нэгэн чимэг болжээ... киноны нэрийг сонгохдоо ираны эмэгтэй яруу найрагч Forough Farrokhzad-н нэгэн шүлгэнээс иш татсан гэдэг. Европ юмуу Ази хэв маягийн яруу найраг биш, харин дорно дахины, араб өнгө төрхтэй, яруу найраглаг бүтээл болно. өөрөөр хэлбэл, гол дээгүүр хөвөх хүний яснаас гадна шатны уруу өнхөрөх алимны зураглал энэ киноны мөн чанарыг шууд илэрхийлнэ.. үйл явдал нь ойлгомжтой юм шиг хирнээ цаанаа л нууцлага, битүү.. яг энүүгээрээ дээд түвшиний яруу найраг шиг кино гэгдэх болжээ...
 чухамдаа, хотоос ирсэн залуугийн найзууд дэлгэцнээ огт харагдахгүй, мөн түүнчлэн нүх ухаж байгаа болон үхэж байгаа настангууд мөн л огт үзэгчдэд харагдахгүй.. гэтэл нэг хөгшин яст мэлхийг айхтар удаан үзүүлнэ.. үүгээрээ хүмүүний үхэшгүй мөнх бусыг, харин байгалийн нууцлага байдлыг харуулах шиг.. байгалийн зураглалыг холоос харуулах бол жүжигчинг яг урдаас нь юмуу дэргэдээс нь харуулна.. ингэснээрээ үзэсгэлэнтэй байгаль хийгээд ираны хөндөгдөөгүй онгон нутгийг харахаас гадна кино илүү бодиттой, үнэмшилтэй, баримтат кино шиг болсон.. киноны утга санааг би өнгөрсөн болон ирээдүй үетэй холбомоор байна. Хот-хөдөө, үхэл амьдрал, залуу,хөгшин гэх мэтээр үзэж болох бөгөөд байгалиараа үлдсэн хүн ард түмний ёс заншлыг хөндсөн бүтээл юм.. кино дээр гарах жаал ирээдүйг бэлгэдэх бол үхэх гэж буй боловч харагдахгүй настан өнгөрснийг харин утсаа барин гүйх эр одоо цагийг илэрхийлнэ.. хөдөө нутгийг харуулсан хамгийн сайн киноны нэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 439-р байрт жагсдаг.. энэ мэтээр эл бүтээлийг хайку шүлэгтэй зүйрлэмээр тийм нарийн мэдрэмж шаардсан цөөхүүлд зориулсан артхаус..

Comments