Duel in the Sun (1946). Өгүүлэх нь, эцгийнхээ дүүжлүүлэхээс өмнө аминчлан
захих үгийг охин Pearl нь уйлан хайлан байж сонсоно.. эцэг нь ингээд үхээд
өгөхлээр охин нь хорвоо ертөнц дээр ганцаараа үлдэх ба үүнээс л эцэг айна..
эцэг нь охиндоо хэлнэ: надаас хойш чамайг харж хандах хүн бол холын хамаатан
болох эгч Laura Belle чинь, чи түүн дээр очиж ивээлийн хүртэж амьдар гэнэ. Энэ
Laura Belle гэгч нь дүүжлүүлэгчийн хамаатнаас гадна нэгэн цагт дурлалцаж явсан
амраг нь билээ.. Pearl бол хагас индиан, хагас цагаан арьстан буюу эрлийз, өнгө
зүс тэгширсэн дуу алдам сайхан бүсгүй агаад зан чанарын хувьд омголон,
аймшиггүй зэрлэг зоригтой.. Эцэг нь яагаад дүүжлүүлж байгаа юм бэ? Гэвэл
Pearl-ын ээж өөр эртэй нөхцөж байхуйд эцэг нь гардаж хоёуланг нь алсанаас юм.
Бүсгүйн ээж хормой султай нэгэн байж..
Pearl огт танихгүй холын хамаатан
руугаа явна.. Laura Belle-ынх асар том эдлэнтэй, олон зарц туслахуудтай, нэг
ёсондоо баян гэр бүл байна.. Laura Belle ч бүсгүйг охин шигээ угтаж, санаа
тавина.. харин Laura Belle-ын нөхөр бүсгүйд дургүй байна.. Эднийх тэрсхэн хоёр
хүүтэй ба тэднийг Jesse болон Lewton гэнэ.. Jesse нь хараажаар соёлтой
боловсон, тун эелдэг, бас ухаалаг залуу бол Lewton нь морь малтай зууралдсанаас
гадна бохир бүдүүлэг, хүүхэмсэг, маш дээрэнгүй хүчээр бүхнийг шийдэгч.. ах
дүүсийн сэтгэлийг Pearl шууд л булаана.. Jesse эелдэг зөөлөн аргаараа үзэх бол
Lewton шулуухан хайнга зангаараа үзнэ. Бүсгүйд Jesse-ын ухаалаг, эелдэг
хандлага илүүтэй таалагдах боловч Lewton-ын эршүүд түрэмгий араншинг
анзаарахгүй өнгөрч чадахгүй байв.. Харин хөвгүүдийн эцгийн хувьд зэрлэгдүү
Lewton-ндоо илүү хайртай агаад өөрөөс нь илүү ухаантай болж буй Jesse-гээ үл
тооно.. Pearl-ын хувьд энэхүү чинээлэг, сэхээтэн айлд ирсэнээр өөрийнхөө
боловсрол, юм мэдэхгүй хөдөөний байдалд зовно.
Тэрээр сурах хүслээр бялхах ба
үүнд Jesse санаа тавина.. бүсгүй ч халамжтай сайн залуу Jesse-д дурлана..
тэдний харьцаа ч дотносож ирнэ. Энэ үеэр хөвгүүдийн эцгийн эзэмшил газар
нутгаар засгийн газар төмөр зам тавихаар болж баахан хэрүүл болж, бүр сүүлдээ
бяцхан дайны хэмжээнд хүрэвч эцэстээ засгийн газар ялна.. Уг ялалтанд Jesse
багагүй нэмрээ оруулах ба эцгийнхээ тэнэг зөрүүд занг засах гэсэн Jesse сүүлдээ
эцэгтээ ад үзэгдэн гэрээсээ хөөгдөн хувийн замналаа хөөнө.. явахаасаа өмнө
хайрт Pearl-тэйгээ уулзах гээд очтол Pearl болон Lewton нар нэг оронд хэвтэж
байдаг.. үхтлээ гомдсон Jesse бүсгүйн тайлбарыг сонсолгүй бушуухан явна, үнэндээ
бүсгүй бараг
хүчиндүүлсэн байв. Эхэндээ эсрэгүүцэж байсан ч аажимдаа хүчирхэг бие,
түрэмгийлсэн эзэмдэлтэнд автан бууж өгчээ.. Бүсгүй үүндээ их гэмших бөгөөд ээж
шигээ болчихлоо хэмээн өөртөө гутан, өөрийгөө гаргуунд гаргана..
Энэ нь
Jesse-ыг явснаас хойш Lewton-нд үгүй гэж хэлэхээ болих ба бүх зүйлээ түүнд
даатгана.. Pearl-д өөр арга зам байсангүй.. Өөрийг нь анхлан эзэгнэсэн эрд
өөрийгөө даатгаж, бас хүчээр ч хамаагүй дурлах байв.. бүсгүй нэр төр хийгээд эр
ээ өөрийн болгохын тулд гэрлэлт хүснэ.. харин Lewton хурим гэхлээр хойшлон,
шөнө болохоор ойртож байлаа.. энэ бүхнээс залхаж бас өөрийгөө хардуулахыг
хүссэн Pearl хөрш айлын залуутай сээтэгнэж бүр сүй тавьчихна.. Хартай Lewton
тэр дор нь хөршийн этгээдийг алах ба ингээд алуурчин болж орон даяар эрэн
сурвалжлагдана. Энэ үед Laura Belle үхэж, Jesse гэртээ ирнэ.. Jesse гэр бүлтэй
болсноос гадна том албан тушаалтай эрхэм болсон байв.. энэ үед Pearl тарчлан
зовно.. эх шиг нь хөгшин үхэж, хайртай байсан Jesse нь гэр бүлтэй болчихсон,
хайрт Lewton нь алуурчин болоод сүй тавьсан залуу нь үхэж, үүнд бараг
галзуурна.. Энэ бүх гайгаа Lewton-нд тохож, түүнийг хайрлаж бас үзэн ядна..
ингээд бүсгүй өөрийг нь хэзээч үл хүндлэн, үргэлж ашиглаж ирсэн Lewton-г
алахаар шийднэ.. Майн Рид-ын романыг санагдуулам энэхүү бүтээл нь асар адал
явдалтай ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 880-р байрт жагсдаг
бүтээл бөгөөд Niven Busch-ын ижил нэрт романыг David O. Selznick болон Ben
Hecht кино зохиол болгосон.. нэрт кино Продюсер David O. Selznick өөрийн
үнэмлэхүй алдарт “Gone with the Wind”-ын амжилтыг давтах гэж энэхүү бүтээлийг
бий болгосон ч санасанаар нь болоогүй..
Гэхдээ кино муу болсон гэхгүй ч “Gone
with the Wind”-г олон талаар гүйцээгүй нь үнэн юм.. кино сонирхогчдод уг кино
“Gone with the Wind”-г санагдуулах хэлбэр, өнгө аястай гэх хэдий ч миний хувьд
King Vidor-ын \замнал нь бараг далан жил үргэлжилсэн Америкийн кино найруулагч\
найруулсан уг бүтээл “Gone with the Wind”-аас ч илүү бөгөөд жүжигчдийн сонголт,
агуулах хүрээ болон догшин байдал зэргээрээ энэ бүтээл нь надад илүү
санагддаг.. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүн аварга: Jennifer Jones \хорин таван
насандаа Оскарын шагнал хүртсэн Америкийн жүжигчин \, Gregory Peck \дөчөөс жараад
оны үед мандаж явсан Оскарын шагналт Америкийн жүжигчин \, Joseph Cotten \ Orson Welles-ын
кинонуудад тоглож алдаршсан Америкийн жүжигчин \ болон Lillian Gish \замнал нь
дал гаран жил үргэлжилсэн Америкийн жүжигчин\ гэсэн одод гол дүрд тоглосон ба Jennifer Jones, Lillian
Gish хоёр Оскарт нэр дэвшиж байв.. Jennifer Jones дуу алдам бишрэм тоглосон ба
түүний дүр кино урлаг дахь хамгийн шилдэг гоцлол эмэгтэй дүрүүдийн нэг болсон
байдаг... Кино маань ерөнхийдөө Вестерн жанрын боловч тэгтлээ их
буудалцахгүйгээс гадна дурлалт хосууд бие биенээ алах гэж буудалцаж байсан
Вестерн төрлийн кино өөр байхгүй тийм онцгой.. ах нь дүүгийнхээ эсрэг, дүү нь
ахынхаа эсрэг, бас хайр үзэн ядалт хоёр нь зэрэгцэн оршсон гээд уртай сайхан
бүтээсэн уран зураг шиг бүтээл.. Бодит амьдрал дээр David O. Selznick болон Jennifer
Jones үерхэж байгаад хожим хуримласан ч харамсалтайн салсан байдаг..
НЭМЭЛТ: Энэ кино нь John Ford-ын "My
Darling Clementine" кинотой нэг онд нээлтээ хийсэн ба Ford-ын киноны
"садизмын агшин"-г хэт туйлшруулан авч дүрсэлсэн гэж үздэг. Дайны
дараах жилүүдэд эдийн засаг өсч, нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг өөрчлөгдсөн
буюу гэрлэлт, бэлгийн амьдрал, ажил хөдөлмөрийн хувьд тэдний үүрэг шинэ түвшинд
гарч ирсэн үед энэ кино гарсан нь зарим Америкчуудад энэ кино харийн сэтгэгдэл
төрүүлжээ. 1940-өөд оны үеийн Вестерн жанрын кинонууд сэтгэлзүйн шинжтэй болж,
дүрүүд нь хар бараан, тарчилсан хандлагатайгаар дүрслэгддэг байв. Хөгжил
дэвшлийн марш нь сенаторын эдлэнг хөндлөн огтолж буй төмөр замаар
симболчилогддог. Pearl хүчиндүүлчихсэн тул цаашид бэлгийн харьцаагаа хянах
шаардлагагүй болж, өөрт харгис хандаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж
доромжлолоор харьцдаг Lewt-тэй садомазохист харилцаанд ордог. Lewt олон
талаараа Америкийн Вестернчуудын хэвшмэл баатар боловч зэрлэг, соёлгүй ертөнц
руу ордог. Pearl Lewt-д хайртай болсон ч түүнийг алж байгаа нь Jesse болон
түүний сүйт бүсгүйн сайн сайхны төлөө ба эцэстээ тэрээр ийнхүү фемме фатал дүр
болж байна.
Comments
Post a Comment