The
Panic in Needle Park (1971). Нью Иорк хотын ойролцоо орших Needle Park
гэх нэршилтэй талбайд хавь орчмыг хамаг л болохгүй, бүтэхгүй хүмүүс
цугларна.. тухайлбал, биеэ үнэлэгчид, хар тамхичид, хулгайч, мөн орон
гэргүйчүүд энд цугларан “ажил хэргээ” ярилцана.. эдгээр хог новшнуудын
дунд Bobby \ Al Pacino\ хэмээх жижиг гарын хулгайч сэргэлэн овжиноороо
алдартай ба мөн хар тамхи нааш цааш болгохын дээр
өөрөө ч хааяа хүртчихнэ.. Bobby санамсаргүй явж байгаад Helen \ Kitty
Winn \ хэмээх бүсгүйтэй танилцаж, бүсгүйд дурласнаар хамтран амьдарч
эхэлнэ.. Helen найз залуугаасаа салаад дөнгөж үр хүндүүлчихсэн тун ядарч
явахад Bobby гарч ирнэ..
Угийн гэрээсээ хол, их хотод очих газаргүй
бүсгүйд Bobby-ын хөгжилтэй бас халамжтай зан байдал сэтгэл уярам
санагдана.. бүсгүй Bobby-г эхний өдрөөсөө л хулгайч, болохгүй хүмүүстэй
нийлдэгийг, мөн хар тамхи татдыг олж мэднэ.. зөөлөн, хүлцэнгүй түүнд энэ
бүхэн сонин санагдахаас гадна ер зугтая, буцъя гэж санахгүй.. Bobby
ажил хэргээ “ах” Hank-тайгаа хамтран эрхлэх агаад аажмаар ажил ч
урагшгүй болж, үүнийг дагасан мөнгөний гачигдалд орж эхэлнэ.. хосууд
байрнаасаа хөөгдөж, Bobby хар тамхины мөнгөгүй болж ирнэ.. бүсгүй түүнд
улам дасан хайртай болохтой зэрэгцэн Bobby хар тамхинаас үлэмж
хамааралтай болж байлаа..
Ингээд арга барагдсан Bobby Helen-нээс тусламж хүснэ. Энэ тусламж бол хар тамхи зарагч дээр очин бүтээгдэхүүний үнийг биеэрээ төлж амийг минь авар гэнэ.. бүсгүй нүдэн дээрээ хайртыгаа үхүүлчихгүйн тулд зөвшөөрнө.. даалгавар биелүүлэхээр явж байгаад Helen цагдаад баригдана.. мөрдөгч Hotch бүсгүйг муу хүмүүсээс холхон байхыг зөвлөж, байнга хараандаа байлгах болно гэж хэлээд явуулна.. хайртай залуу нь мөнхийн шахуу мансуурсан гөлөөн байдалтай байхыг харж залхасан Helen уур болон сонирхолдоо хөтлөгдөн цагаан хорыг татаж үзэн мөн хар тамхинд нэг мэдэхэд ороод явчихна.. энэ үед Bobby, Hank хоёр томоохон хулгай хийхээр төлөвлөнө.. улмаар тэр шөнөдөө Bobby газар дээрээ цагдаад баригдан шоронд хэсэг хугацааг өнгөрүүлнэ.. Bobby-г эзгүйд Helen баларна..
Ингээд арга барагдсан Bobby Helen-нээс тусламж хүснэ. Энэ тусламж бол хар тамхи зарагч дээр очин бүтээгдэхүүний үнийг биеэрээ төлж амийг минь авар гэнэ.. бүсгүй нүдэн дээрээ хайртыгаа үхүүлчихгүйн тулд зөвшөөрнө.. даалгавар биелүүлэхээр явж байгаад Helen цагдаад баригдана.. мөрдөгч Hotch бүсгүйг муу хүмүүсээс холхон байхыг зөвлөж, байнга хараандаа байлгах болно гэж хэлээд явуулна.. хайртай залуу нь мөнхийн шахуу мансуурсан гөлөөн байдалтай байхыг харж залхасан Helen уур болон сонирхолдоо хөтлөгдөн цагаан хорыг татаж үзэн мөн хар тамхинд нэг мэдэхэд ороод явчихна.. энэ үед Bobby, Hank хоёр томоохон хулгай хийхээр төлөвлөнө.. улмаар тэр шөнөдөө Bobby газар дээрээ цагдаад баригдан шоронд хэсэг хугацааг өнгөрүүлнэ.. Bobby-г эзгүйд Helen баларна..
туслах хүнгүй, мөнгөгүй Helen Hank дээр очиж хар тамхи татаж
хөлсөө биеэрээ төлнө.. ингээд Bobby шоронгоос гарч ирэхэд Helen биеэ
үнэлэгч болоод зогсохгүй тун хүнд хар тамхичин болсон байв..
Үүнд Bobby
мэдээж уурлан бүсгүйг зодно.. Helen-нд үүнээс өөр амьдрах арга байгаагүй
хийгээд хайр сэтгэл нь хэвээр байсан учир Bobby бүгдийг уучилна.. тэд хамт татаж, хамт ажиллах буюу бүсгүй биеэ үнэлэн, залуу хар
тамхиа заран зэгсэн сайн амьдарч эхэлнэ.. мөд удалгүй Helen, Hank хоёр
унтдаг байсныг Bobby олж \цагдаа нар хэлдэг\ мэдэн маш гомдож уурлана.
Тэрээр уг нь бүсгүйд гэрлэх санал тавих гэж байв. Гэвч Bobby түүнийг
дахиал уучилдаг.. учир нь, ерөөсөө бүсгүйн ингэж замаа алдсны гол
буруутан өөрөө юм гэдгийг ухаарахын дээр одоогоор Helen маш их
мансуурдаг болсныг эс тооцвол тэд мөнгөтэй амьдарч байлаа.. энэ үед
мөрдөгч Hotch Helen-тэй нууцаар уулзаж, Bobby-г барьж өг, үгүй бол
өөрийг нь барина гэж сүрдүүлнэ.. айж, сүрдсэн бүсгүй Bobby-г эцэстээ
барьж өгдөг.. өөрийг нь өчнөөн уучилж, хамаг бүхнээ зориулж байсан
бүсгүйн эцсийн мөчид буюу томоохон хар тамхи наймаалагч болох үед нь
барьж өгсөнд Bobby-д ямар байсан нь хэлүүлэлтгүй биздээ.. ингээд кино
төгсөхөд Bobby шоронгоос суллагдахад Helen хаалган дээр хүлээж зогсдог..
бүсгүйн харц өршөөл эрнэ..
Найруулагч Jerry Schatzberg-ын эл бүтээл хар
тамхинд орж үнэт зүйлс болох хайр сэтгэл, итгэл, ариун бүхнээ худалдаж
байгаа хоёр хосын тухай сэтгэл зовмоор, бачимдуулмаар түүхийг харуулна..
мөн түүнчлэн, их хотын хог шавхруу болсон хэсгийн амьдралыг бодиттой
харуулж чадсан.. киноны баримтад кино мэт хийгдсэн байдал хийгээд ямар ч
хөгжимгүй болон хар тамхи судсаараа шахах зэрэг хэсгүүд маш үнэмшилтэй
болж чадсан.. тусгай эффектгүй гэхэд хар тамхи хэрэглэх хэсгүүд дотор
аягүйруулна.. киног үнэмшилтэй болгож байгаа гол зүйлсийн нэг бол
жүжигчдийн тоглолт юм..
Al Pacino, Kitty Winn нарын тоглолт үнэхээр
сэтгэл хөдөлгөм.. домогт Al Pacino-ын хоёрдахь бүрэн хэмжээний кино
байснаас гадна анхных нь гол дүр байв.. Francis Ford Coppola энэ дүрийн
үзээд Al Pacino-г домогт “Загалмайлсан эцэг” кинондоо сонгосон гэдэг..
залуухан Al Pacino-ын уртай, шилдэг дүрүүдийнх нь нэг болсон.. нөгөө гол
дүр Kitty Winn энэ дүрээрээ канны наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин
гэсэн асар том шагнал авчээ... түүний замналын хамгийн оргил дүр ба ер
нь харваад өнгөрсөн од гэлтэй жүжигчин.. Kitty Winn-ын энэхүү хөдөөний
охиноос хар тамхичин болж байгаа, тэгээд дүрээ гайхамшигтай гаргасан нь
кино урлагийн түүхэндэх хамгийн шилдэг эмэгтэй дүр бүтээлтүүдийн нэг
болсон.. энэ кино нь Kitty Winn-ын анхны кино байжээ.. дашрамд
дурьдахад, Hank-ын дүрд “загалмайлсан эцэг”-ын Al Neri буюу Richard
Bright тоглосон.. мөн анх Al Pacino-ын оронд алдарт The Doors хамтлагийн
дуучин Jim Morrison-г тоглуулахаар зэхэж байсан гэдэг..

Comments
Post a Comment